| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00452/И |
| Дугаар | 303/ШШ2025/00454 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 303/ШШ2025/00454
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******************************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ********************* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн ******************* суман төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байсан байдлаа тогтоолго шаардлагатай болсон. Иймд 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1,2 дугаар хэсэгт нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 534 дүгээр архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаал, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн *********************** дугаартай дэвтрийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн 784357 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13/588 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *************** ХААТР-1 маягтын хуулбар, гэрч ************************************ нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч ************************ 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1, 2 дугаар хэсэгт нярваар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч *********************нь 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1, 2 дугаар хэсэгт нярваар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988-1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 534 дүгээр архивын лавлагаа, 2 дугаар хэсгийн нярваар томилсон тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр тушаал, ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дүгээр тушаал, 1982-1984 онуудад авч байсан цалинг бичиж, олгов тэмдэг дарагдсан ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 377293 дугаартай дэвтрийн хуулбар, 1989-1991 онуудад авч байсан цалин хөлснөөсөө татвар төлдөг байсан талаарх Монголын үйлдвэрчний эвлэлийн 784357 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************************* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************************** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 092 дүгээр бүртгэлд: овог, нэр-*********************, ажилладаг байгууллага-Батзам нэгдэл, эрхэлдэг ажил-үхэрчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Эрдэнэцогт гэж тэмдэглэжээ.
5. Хүсэлт гаргагч ********************** хөдөлмөрийн 377293 дугаартай дэвтрийг Эрдэнэцогт сумын Батзам нэгдлээс 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нээсэн, нэгдлийн тамга тэмдэг дарагдсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэргээр нь ***************** хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.
6. Мөн хүсэлт гаргагч****************ХАА-н нэгдлийн гишүүний дэвтрийг 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Эрдэнэцогт сумын Батзам нэгдлээс нээсэн, нэгдлийн тамга тэмдэг дарагдсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, нэр, төрсөн он, сан, өдөр, гэрэл зураг зэргээр нь********************хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой, уг дэвтэрт түүний авч байсан цалин хөлсийг сар бүр тэмдэглэж, олгов гэх тэмдэг дарагдсан нь түүний ажиллаж байсныг нотолж байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг шүүхээс үнэлж, ажилласан хугацааг тогтоож шийдвэрлэлээ.
7. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч **************** ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ********************* сумын Батзам нэгдлийн 1, 2 дугаар хэсэгт нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************************* 1982 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар, 1988 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Батзам нэгдлийн 1, 2 дугаар хэсэгт нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ту************************* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА