| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00367/И |
| Дугаар | 303/ШШ2025/00455 |
| Огноо | 2025-07-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 303/ШШ2025/00455
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **************************
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ж**********************нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн бөөний бараа баазад мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 343 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Бөөний бараа баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаар тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Бөөний бараа баазын даргын 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13/581 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ************************ ХААТР-1 маягтын хуулбар, гэрч ************************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ********************* 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн бөөний бараа баазад мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ************************* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн бөөний бараа баазад мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь түүний 1990-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 343 дугаар лавлагаа, ээлжийн амралтын хуваарь батлахад ажилчдын жагсаалтад байгаа талаарх Баянхонгор аймгийн Бөөний бараа баазын даргын 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаар тушаал, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Бөөний бараа баазын даргын 1992 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 21 дүгээр тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ****************************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Харин хүсэлт гаргагч ***************1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин, нотлох баримт гараагүй байх тул тус хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Мөн хүсэлт гаргагч *******************1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлсөн талаарх тушаал авагдсан ч архивын баримтаар 1992 оны 4-5 дугаар саруудад Бөөний бараа баазаас цалин гарсан, хүсэлт гаргагч нь тухайн байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тушаал гарсан, 1992 оныг дуустал ажилласан талаар шүүх хуралдаанд тайлбарласан тул архиваас гарсан баримтыг хүсэлт гаргагчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
5. Иймд хүсэлт гаргагч *****************1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн бөөний бараа баазад мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч **************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******************** 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн бөөний бараа баазад мэргэжилтнээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1989 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА