Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 303/ШШ2025/00456

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: ******************************

Хариуцагч: ********************** холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 3,176,255.99 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т******************** нь хариуцагч ********************** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,176,255.99 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***************** нь зээлийн гэрээний үүргийн 3,176,255.99 төгрөгийг нэхэмжлэгч *****************төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ***************** нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 32,885 төгрөг, хариуцагч ******************* 32,885 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******************-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************* нь зээлийн гэрээний үүргийн 3,176,255.99 төгрөгийг нэхэмжлэгч********************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 32,885 төгрөг, хариуцагч ****************** 32,885 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ************-д олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ   Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 131/ШЗ2024/02021

Баянхонгор сум

 

Шүүхийн шийдвэрийг албадан

гүйцэтгүүлэх тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай төлбөр авагчийн хүсэлтийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Гантулга нь хүсэлтдээ: Тус шүүхийн 2025 оны + дугаар сарын +-ний өдрийн 303/ШШ2025/00++ дугаар шийдвэрээр Б.Дорлигжаваас 9,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 79,475 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Б.Дорлигжав нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөрийг барагдуулахгүй байх тул уг шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гарган, гүйцэтгэх хуудас бичиж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дараах тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана, уг хэсгийн 185.1.1 дэх заалтад төлбөр авагч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ний өдрийн 303/ШШ2025/00632 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Н.Гантулгын хүсэлтийг хангах эрх зүйн үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх заалтыг баримтлан Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ний өдрийн 303/ШШ2025/00++ дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэсүгэй.

2. Энэхүү шүүгчийн захирамж гарснаас хойш 7 хоногийн дотор уг захирамж, шүүхийн шийдвэр, шаардлагатай бусад материалыг хавсарган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /О.Отгонбат/-т даалгасугай.

3. Энэхүү шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Г.БАТЗАЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 16 өдөр Дугаар 303/ГХ2024/00518 Баянхонгор сум

 

Шүүхийн шийдвэрийг албадан

гүйцэтгүүлэх тухай

 

1. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн он, сар, өдөр, дугаар: Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ний өдрийн 303/ШШ2025/00632

2. Тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл: Уг шүүгчийн захирамжийг төлбөр авагч Н.Гантулгын хүсэлтээр Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын ++-ны өдрийн 303/ШЗ2025/02021 дугаар шүүгчийн захирамжаар албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

3. Төлбөр авагч:  Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 132-р байр 4 давхар 17 тоот-д оршин суух, ВУ86113009 регистрийн дугаартай, 90071130 дугаар утастай, Дэжид овогтой Нямбуугийн Гантулга,

4. Төлбөр төлөгч: Баянхонгор аймаг, Баянхонгор сум, 1 дүгээр баг, 9-р байр 1 давхар 10 тоот-д оршин суух, ВЭ86052471  регистрийн дугаартай, 85113588 дугаар утастай, Олхонууд овогтой Батсуурийн Дорлигжавд

5. Төлбөр авагчид олговол зохих төлбөрийн хэмжээ: Зээл 9,000,000 төгрөг

6. Төлбөр гаргуулах хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрх болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг гүйцэтгэх арга, журам: Үгүй

7. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдсан этгээд болон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийг биелүүлбэл зохих этгээдийн нэр, хаяг: Үгүй.

8. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн дагуу битүүмжлэгдсэн, хураагдсан хөрөнгө, тэдгээрийн байгаа газар: Үгүй

9. Гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэрийн тогтоох хэсэг буюу төлбөр төлөгч-хүн, хуулийн этгээдээс гаргуулах төлбөрийн хэмжээ, эсхүл төлбөр авагч-хүн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхолд нийцсэн тодорхой үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдлээс татгалзах үүрэг хүлээлгэсэн хэсэг:

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Дорлигжаваас зээлийн гэрээний үүргийн 9,000,000 төгрөг төлж барагдуулна, төлөөгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг нэхэмжлэгч Н.Гантулгад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

ШҮҮГЧ  Б.МӨНХБАТ