Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/40

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Б.*******, Б.Энхтайван нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.*******-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******,  Бортнууд овогт Батцагааны Энхтайван нарт холбогдох эрүүгийн 20*******62*******000066 дугаартай, *******78/20*******8/003*******/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны 0******* дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны 07 сарын *******7-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, Яс үндэс Мянгад, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Ховд аймгийн Мянгад сумын *******-р Чацарганат багт байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, П38507*******734 тоот регистрийн дугаартай, Бортнууд овогт Батцагааны Энхтайван

Монгол Улсын иргэн, *******977 оны *******0 сарын 0*******-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, Яс үндэс Мянгад, 4******* настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Мянгад сумын *******-р ******* багт байнга оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, П377*******00********************* тоот регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******    

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Энхтайван нь 20*******6 оны 0******* дүгээр сарын 20-23-ны хооронд Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн “Хяр” гэх нэртэй газраас ховор амьтан болох нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан,

Шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч  Б.Энхтайванг 20*******6 оны 0******* дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэрт нэг тооны янгир ямааг зохих зөвшөөрөлгүй, устгаж ал гэж ятгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Энхтайван нь 20*******6 оны 0******* дүгээр сарын 20-23-ны хооронд Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн “Хяр” гэх нэртэй газраас ховор амьтан болох нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан,

Шүүгдэгч Б.******* нь шүүгдэгч  Б.Энхтайванг 20*******6 оны 0******* дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэрт нэг тооны янгир ямааг зохих зөвшөөрөлгүй, устгаж ал гэж ятгах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Энхтайван нь ховор амьтан болох нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.******* нь Б.Энхтайваныг 20*******6 оны 0******* дүгээр сарын сүүлээр Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэрт нэг тооны янгир ямааг зохих зөвшөөрөлгүй, устгаж ал гэж ятгах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол /хх-ийн ******* дүгээр хуудас/,

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дугаар хуудас/

Эд зүйл хураан авч, үзлэг хийж устгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-************** дүгээр хуудас/, Хохирогч Б.*******ийн мэдүүлэг /хх-ийн 2*******8-2*******9 дүгээр хуудас/, Б.Энхтайваны мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл... /хх-ийн *******9-20 дугаар хуудас/, яллагдагч Б.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг.../хх-ийн 3*******, 94 дүгээр хуудас/, гэрч Доржсүрэнгийн мэдүүлэг/хх-ийн 35 дугаар хуудас/, яллагдагч Б.Энхтайваны мэдүүлэг /хх- ийн 5-6, 58 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан байна.

   Хохирогч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Надад 20*******6 оны 0******* сарын үед манай байгаль орчны байцаагч ажилтай Ө.Хишигтогтох манай сумын ******* багийн иргэн Энхтайван гэдэг залуу нэг тооны янгир ямаа агнасан байна гэж хэлж байсан. Би тухайн үед нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдүүлээрэй гэж Ө.Хишигтогтоход хэлж байсан. Янгир ямаа нь ховор ан амьтны жагсаалтанд ордог юм. Янгир ямааны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2700000 төгрөг байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар бол 2 дахин нугалж төлнө гэж заасан байдаг. Тухайн газар нь байгалийн тусгай хамгаалттай газарт орохгүй Мянгад сумын засаг захиргааны нэгжид хамаарагддаг гэх мэдүүлэг /хх-ийн 2*******8-2*******9 дүгээр хуудас/,

Гэрч Доржсүрэнгийн“...би 20*******6 оны 03 дугаар сарын сүүлээр Мянгад сумын цагдаад Б.Энхтайван ******* тооны янгир ямаа агнаад баригдсан гэж манай багийн иргэд яриад байхаар нь Мянгад сумын байгаль орчны байцаагч Ө.Хишигтогтоход утсаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 35 дугаар хуудас/,

Яллагдагч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ...би 20*******6 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр Б.Энхтайвантай уулзахад манай хотонд энэ тэх янгир ямаа орж ирж хоноод болохгүй байна гэж гэрийнхээ ойролцоо газарт байхад нь заахаар нь би нэг бол энэ янгир ямааг алж устга гэж хэлсэн. Тэгээд Энхтайван энийг яаж алах уу гэхээр нь нэг бол буудаж алаач хонь маланд чинь халдан гэж хэлсэн. Танай доод талын айлууд янгир ямааны хамуу өвчнөөс болоод хонь мал хамуураад байна гэж хэлсэн. Тэгж ярьчихаад хонио эргүүлж ирээд Энхтайвантай эргэж ирээд уулзсан чинь хамуутай тэхийг буудчихлаа одоо яах уу гээд Улиастайн эхний улаан хөтлийн аманд байж байсан...”“...надыг буцаад ирэхэд өөрийнхөө ТОЗ-8 маркийн буугаар буудаж алсан гээд байж байсан...”“...ямарч байсан буугаараа буудаж байсан...”“...Энхтайван нь Ховд аймгийн Мянгад сумын Чацарганат багийн улиастайн хяр гэх газар өөрийнхөө эзэмшлийн Тоз-8 маркийн калибр буутай явж байгаад би салаад хонио эргүүлчихээд ирсэн чинь Энхтайван нь нөгөө янгирыг чинь би буудаад алчихлаа гэж хэлээд байж байсан..." мэдүүлгүүд /хх-ийн 3*******, 94 дүгээр хуудас/,

Яллагдагч Б.Энхтайван нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ...би 20*******6 оны 0******* сарын сүүлээр Мянгад сумын Чацарганат багийн иргэн Б.******* гэж хүний хамт ******* багийн “Улаан хөтлийн ам” гэдэг нэртэй газар буу үүрээд Хяр гэх газар гарч чоно харахаар явж байсан чинь бид хоёрын ойролцоо 250 метр орчим зайд нэг янгир ямааны тэх зогсоод явахгүй байхаар нь *******00 метр орчим газраас буудсан чинь унаад үхэх шиг болсон. Тэгээд яваад очоод үзэхэд хамуураад сайн явж чадахаа больсон эр янгир ямаа байсан. Хамуу өвчин ирээд явж чадахгүй байгаа юм байна гэж бодоод буугаар буудаад алчихсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн 250 метрийн тусгалтай, гол төмрийн дугаар нь 28097 дугаартай Тоз-8 маркийн ОХУ-д үйлдвэрлэсэн буугаар буудаж алсан хулгайн ан хийсэндээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй байх болно гэх мэдүүлэг /хх- ийн 5-6, 58 дугаар хуудас/,

            Шүүгдэгч Б.Энхтайван нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  

          

Шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас ховор ан амьтан болох ******* тооны янгир алагдаж улсад 5400000 төгрөгний хохирол учирсан болох нь хохирогч  Ө.Хишигтогтох, Б.******* нарын мэдүүлэг, гэрч Б.******* нарын мэдүүлэг, Эд зүйлийн үнэлгээ, Ховд аймгийн мал эмнэлэгийн оношлогоо, ариун цэврийн лабораторийн шинжилгээний хариу, ХХААГ-ын МЭОАЦ-ийн лабораторийн паразитологич эмч Т.Цолмонгэрэлийн дүгнэлт, ховор амьтны жагсаалт, галт зэвсэгийг хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл устгасан тухай тэмдэглэл, мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нар нь 20*******6 оны 0******* дүгээр сарын 20-23-ны хооронд Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн “Хяр” гэх нэртэй газраас ховор амьтан болох нэг тооны эр янгир ямааг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.*******-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх-62, 247/ гэж үзнэ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.*******-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй гэх нөхцөл байдалыг харгалзан шүүгдэгч тус бүрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.*******-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Энхтайваны эзэмшлийн *******9 тооны хонийг битүүмжилсэн 20*******6 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын тогтоол, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн *******0 тооны эр ямааг битүүмжилсэн 20*******8 оны 0******* сарын 04-ний өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч  ******* овогт *******ын *******,  Бортнууд овогт Батцагааны Энхтайван нарыг ховор ан амьтанг зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.*******-т зааснаар шүүгдэгч *******ын *******,  Батцагааны Энхтайван нарыг тус бүрийг ******* жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нарт оногдуулсан ******* жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0-д зааснаар шүүгдэгч Б.Энхтайваны эзэмшлийн *******9 тооны хонийг битүүмжилсэн 20*******6 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн прокурорын тогтоол, шүүгдэгч Б.*******ын эзэмшлийн *******0 тооны эр ямааг битүүмжилсэн 20*******8 оны 0******* сарын 04-ний өдрийн 5/03 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

6.Шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн учир цагдан хоригдож байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.*******-д зааснаар шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нарт оногдуулсан ******* жилийн хорих ялыг тэнсэж, тус бүрийг ******* жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

8.Эрүүгийн хуулийн 6******* дүгээр зүйлийн 6*******.4-д зааснаар шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нарт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй, хаалттай хорих-457 дугаар ангид даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Энхтайван, Б.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС