| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Мөнхзул |
| Хэргийн индекс | 122/2025/0005/З |
| Дугаар | 122/ШШ2025/0019 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 122/ШШ2025/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж,
“Хийморь сүхбаатар мах импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хийморь сүхбаатар мах импекс ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар олгосон ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/121 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхүрэл, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг дарга Ж.Жавхаатөгс, түүний өмгөөлөгч Ж.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “Хийморь сүхбаатар мах импекс” ХХК-аас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Хийморь сүхбаатар мах импекс ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар олгосон ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/121 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “Хийморь сүхбаатар мах импекс” ХХК нь ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “Хийморь сүхбаатар мах импекс ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар олгосон ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/377 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2.2. Уг нэхэмжлэлийг шүүхээс хариуцагчид гардуулахад хариуцагч ******* сумын Засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг буюу ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар олгосон ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/377 дугаартай захирамжийг сумын Засаг дарга өөрөө хүчингүй болгож, улмаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/121 дугаартай захирамжийг гаргасан талаараа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
2.3. Хариуцагчийн дээрх тайлбартай танилцаад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Хийморь ******* мах импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарах газарт ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгааны тариалан эрхлэх зориулалтаар олгосон ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/121 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.
2.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийг эс зөвшөөрч 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “Хийморь сүхбаатар мах импекс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хийморь сүхбаатар мах импекс” ХХК нь 2020 оны 8 сард мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа хоёрдогч түүхий эд боловсруулах, хоёрдогч түүхий эдийн худалдаа ургамлын болон малын гаралтай тос үйлдвэрлэл, амьтны гаралтай болон ургамлын гаралтай тосны худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд 9011620633 тоотоор хуулийн этгээдээр бүртгүүлсэн.
Манай компани ******* аймгийн Баруун Урт сумын 8-р баг ******* үүдэн-
1, 105 тоот хаяг дээр ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор газрын зориулалтаар 10,000 м 2 газрыг ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/175 тоот захирамжаар дуудлага худалдаагаар 25,5 сая төгрөгөөр худалдан авч, мөн ******* сумын 8-р баг ******* үүдэн -1, 101 тоот хаяг дээр 2500 м2 газрыг ******* сумын Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/199 тоот захирамжаар, мөн А/201 тоот захирамжаар ******* үүдэн 1,103 тоотод 2500 м2 газрыг ХАА-н цогцолбор газрын зориулалтаар нийт 20,0 сая төгрөгөөр тус тус худалдан авч 15 жилийн хугацаагаар эзэмшиж байна.
Бид дээрх эзэмшил газар дээрээ 15 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020-2023 онуудад “Байгальд ээлтэй эко мах боловсруулах үйлдвэр”-ийн барилга байгууламжийг барьж байгуулж, 2023 оны 11 сард ашиглалтад оруулсан үндэсний компани юм.
Манай мах боловсруулах үйлдвэр өдөрт 200-300 бод, 800-1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай бөгөөд малын махыг сэврээх, хөлдөөх 500 тонн багтаамжтай зоорьтой экспортын эрх авсан томоохон үйлдвэр юм.
Манай үйлдвэр нь дотроо яс боловсруулах цех, арьс шир боловсруулах цех, малын дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех, сэвс бусад хаягдлаар органик бордоо үйлдвэрлэх цех, ноос угаах цех, хаягдал усыг дахин цэвэршүүлэх цехүүдийг ажиллуулж байна. ******* аймагт манай үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад 200 орчим ажлын байр бий болж орон нутагт ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах болно.
Одоогоор бид ******* аймгаас 70 гаруй иргэдийг авч түр болон байнгын ажлын байраар ханган ажиллуулж байна.
Манай мах боловсруулах үйлдвэрийн урд талд 34 м зайд “Газар эзэмшүүлэх тухай” ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/121 тоот захирамжаар ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгаатай газар тариалангийн зориулалтаар нийт 30,048 м2 газар
олгосон боловч иргэн Б.******* нь зохих зөвшөөрөл шийдвэр гараагүй байхад буюу 2021 оны 5 сард блокон хашаа барьж 30048 м2 газрыг хашаажуулсан болохыг тухайн үеийн төр захиргааны байгууллагуудын албан тоотоор нотлогдоно.
Нэхэмжлэгчийн зүгээс “Газар эзэмшүүлэх тухай” Баруун Урт сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/121 тоот захирамж нь дараах байдлаар хууль тогтоомжид нийцээгүй байх магадлалтай гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Үүнд:
1.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолын хавсралтаар “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын 3.1 Үйлдвэрийн гадаад байгууламжид тавих шаардлага: 3.1.2.эрүүл ахуйн бүсийг ММ85105 хөдөлмөрийн аюулгүй байдал. Үйлдвэрлэлийн эрүүл ахуй, Эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага стандартын шаардлагад нийцүүлэн тухайн бүс нутгийн газар зүйн байршил, онцлогийг харгалзан төхөөрөх үйлдвэрт 500 м-ээс, мах боловсруулах үйлдвэрт 100 м-ээс, хагас боловсруулсан махан бүтээгдэхүүний үйлдвэрт 50 м-ээс багагүй зайд тогтоох” гэж заасан байхад манай компанийн мах боловсруулах үйлдвэрийн урд талд 34 м-т ******* сумын Засаг дарга иргэн Б *******д газар олгосон.
2.******* сумын Засаг дарга иргэн Б.*******д 2021 оны 5 сард газар олгоогүй байхад иргэн дур мэдэн манай мал төхөөрөх үйлдвэрийн урд талд блокоор хашаа барьсан нь манай компанийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болохыг ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №195, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/309, Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 397 тоотоор тус тус баталгаажиж байна.
3.Шүүхэд шаардлагатай нотлох олон баримтуудыг хавтаст хэргийн материалд
өмнө манай компанийн зүгээс нотариатаар гэрчлүүлэн албан ёсоор гарган хүргүүлж байсан тул хавсралтаар хүргүүлээгүйгээ үүгээр дурдъя.
Нэхэмжлэлийн шаардлага:
“Хийморь сүхбаатар мах импекс” ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрлэлийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарч буй газарт ******* аймгийн ******* сумын иргэн ******* овогтой *******д төмс, хүнсний ногооны усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар олгосон ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/121 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхүрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн ******* сумын 8-р багийн нутаг ******* үүдэн 101, 103, 105 тоот хаягт байршилтай “Хийморь сүхбаатар мах импекс” ХХК нь хууль ёсоор дуудлага худалдаагаар авч ******* сумын Засаг даргын 2020 оны 175 тоот захирамжаар 1 га, 199 тоот захирамжаар 0.25 га, 201 тоот захирамжаар 0.25 га нийт 1.5 га газрын 15 жилийн хугацаагаар эзэмшиж байна. Бид 2020-2023 онд мах боловсруулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалт, тоног төхөөрөмж нийтдээ 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж дуусган 2023 оны 11 сард үйлдвэрээ нээсэн. Манай үйлдвэр орон нутгаас 70 гаруй иргэдийн ажлын байраар хангадаг, хоногт бод 150-200 толгой, бог 800-1000 толгойг төхөөрөх хүчин чадалтай, Олон улсын стандартын шаардлага хангасан махны хөргүүр, хөлдөөгч, агуулах зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэр юм. Газрын талаар судлаад үзэхэд анх иргэн *******ийн *******д ******* сумын Засаг даргын 2020 оны 05 сарын 04-ний өдрийн А/105 тоот захирамжаар нэгж талбарын 2207091856 дугаартай газрыг одоогийн наадмын талбайн ойролцоо 3 га газрыг төмс, хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар олгосон. Уг газрыг иргэн *******ын *******д мөн зориулалтаар нь газрын эрхийг шилжүүлж газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээг олгосныг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нотариатын гэрчилсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ээр нотлогдож байна. Дээрх наадмын талбайн орчимд олгосон А/105 тоот захирамжийг ******* сумын Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр А/162 тоот захирамжаар хүчингүй болгож, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” иргэн Г.*******гээс нэгж талбарын 2207091856 дугаартай 3 га газрыг иргэн *******ын *******д төмс, хүнсний ногоо, усалгаатай газар тариалангийн зориулалтаар олгосон байна. Энэ газар нь бол одоогийн блокон хашаа татсан газар биш гэдгийг эрхэм шүүгчид хэлэх нь зүйтэй байна. Учир нь уг газар нь наадмын талбайн орчимд олгосон 162 тоот захирамжаар халхавчлан манай үйлдвэрийн урд хашаа татсан түүхтэй. Ямар ч захирамж гараагүй байхад одоогийн наадмын талбай олгосон захирамжид халхавчлан газар олгосон нь батлагдаж байгаа. Мөн 2021 оны 08 сарын 06-ны өдөр газар чөлөөлөх ажлын хэсгээс иргэдтэй байгуулах гэрээг хийж, гэрээгээр иргэн Б.*******д ******* сум гарах замын хажуу тал буюу ногоон хашааны зүүн талд одоогийн наадмын талбайн ойролцоо өгсөн нэгж талбарын 2207091856 дугаартай 3 га газрыг төр буцаан авч, одоогийн манай компанийн урд талд 3 га газар олгох талаар харилцан тохиролцсон болохоос иргэн Б.*******д албан ёсоор олгосон газар байхгүй байхад манай компанийн мах боловсруулах үйлдвэрийн урд талд блокон хашаа татсан. Ийм учраас манай компанийн зүгээс 2021 оны 08 сарын 10-ны өдрийн 22 тоот бичгийг Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн. Уг бичгээр манай компани урд талдаа бохир ус цэвэрлэх байгууламжийг Германы технологиор барьж, 95 хувийн цэвэршилтэй хиймэл нуур үүсгэх, Монгол улсад анх удаа ногоон байгууламжаар хиймэл нуур үүсгэхээр 2000 м2 газрыг олгуулах талаар хэлж байсан боловч 2021 онд ямар ч газар төлөвлөгдөөгүй, 2022 оны төлөвлөлтөд дуудлага худалдаагаар олгоно гэсэн хариуг өгсөн. Орц гарц хааж ямар ч зөвшөөрөлгүй дуран мэдэн хашаа татсан газрыг шалгаж өгнө үү гэж хандсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 39/21, 40/21, 41/21 тоот албан бичгүүдийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, ******* сумын Засаг дарга нарт хүргүүлж гомдол мэдүүлсэн.
Дээрх албан тоотуудын гол утга нь бол “мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалтад заагдсаны дагуу мах боловсруулах үйлдвэрээс 500 м зайд эрүүл ахуйн хамгаалалтын бүст ямар нэгэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага MNS5105:2001 стандартын С хавсралтад заасны дагуу эрүү ахуйн хамгаалалтын бүс нь 300 м байх шаардлагын дагуу манай мах боловсруулах үйлдвэрийн урд талд 34 метр зайд блокон хашааг чөлөөлж өгнө үү гэсэн тоотыг хүргүүлсэн. Үүний дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 195 тоотоор “Танай хүсэлтийн дагуу шалгалт хийж үзэхэд иргэн Б.Оюун-Эрдэнийн эзэмшлийн 3 га газар нь газар чөлөөлтөд орж “Газар чөлөөлөх ажлын хэсгээс иргэдтэй байгуулах гэрээ” хийж ******* сумын 8-р багийн ******* үүдэн гэх газарт 3 га газрыг олгохоор шийдвэрлэжээ. Энэ нь Газрын тухай хуулийн 27.1, 27.2, 27.3, 33.4 дэх заалтуудыг зөрчсөн байх тул ******* сумын Засаг даргад газар чөлөөлөх арга хэмжээг зохион байгуулах тухай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/194 тоот албан бичгийг хүргүүлсэн болно” гэсэн хариуг манай компанид ирүүлсэн.
Энэ хуулиудыг судлаад үзэхээр 27.1. Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. 27.2. Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно. 27.3. Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна гэх заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл наадмын талбайн орчмын нэгж талбар нь 2207091856, урд тал буюу манай маргаж байгаа газар нь 2207092529 гэх өөр газар байгаа юм.
33.4-т аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно гэсэн байдаг. Энэ нь анхнаасаа газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Сумын засаг даргын захирамж гараагүй байхад хашаа татсан. Мөн ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 09 сарын 07-ны өдрийн А/309 тоотоор “Иргэн Б.*******д олгосон газрын асуудлыг тухайн газар нутагт хэсэгчилсэн төлөвлөгөө хийтэл үйл ажиллагааг зогсоогоод байна” гэсэн хариуг манайд ирүүлсэн. Мөн ******* аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/397 тоотоор “Танай ирүүлсэн хүсэлтийн дагуу малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрт хяналт хийхэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн хэмжээ, ерөнхий шаардлага MNS5105:2001 стандартын С хавсралтад заасны дагуу эрүүл ахуйн хамгаалалтын бүс нь 300 метр байхаас урд талын хашаа хүртэл 34 метр байгаа нь эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор байгааг үүгээр мэдэгдэж байна. Манай байгууллага нь газар чөлөөлөхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд ******* сумын Засаг дарга болон шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэсэн хариуг мэргэжлийн хяналтын байгууллагаас ирүүлсэн.
Хууль бус гэж үзээд байгаа манай үйлдвэрийн урд талд 2021 оны 7 сард ямар ч зөвшөөрөл захирамжгүйгээр 3 га газарт блокон хашаа татсан. Татсаныхаа дараа буюу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8/05 тоот тогтоолоор “Сумын газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө”-г баталсан. Уг төлөвлөгөөний хавсралт жагсаалтад нөхөн олговортойгоор солих газрын ******* нэгж талбарын дугаартай 3 га газрыг төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан. Тэгээд ******* сумын Засаг даргын 2022 оны 12 сарын 05-ны өдрийн А/377 тоот захирамжаар нэгж талбарын ******* тоот нэгж талбарын дугаартай газрыг иргэн Б.*******д манай үйлдвэрийн урд талд олгосон. Дээрх А/377 тоот захирамжаа ******* сумын Засаг дарга дахиад хүчингүй болгосон. Ямар шалтгаанаар вэ гэвэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар “Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөө” батлагдсан учраас ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/121 тоот захирамжаар иргэн Б.*******д нэгж талбарын ******* тоот дугаартай газрыг манай үйлдвэрийн урд талд 3 га газрыг төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалтаар 11 жилийн хугацаагаар олгосон. Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 70 тоот албан бичигт дурдахдаа: Танай байгууллагаас ирүүлсэн албан бичигтэй танилцлаа. Мах боловсруулах үйлдвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох шаардлагатайд дурдаад тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн эзэмшил газраас 500 метрт ямар нэгэн газар эзэмшил олгохгүй байна уу? гэжээ. Манай байгууллага нь газар олголтын болон газар зохион байгуулалтын ямар нэгэн асуудлыг шийдвэрлэдэггүй болно. Газар олголттой холбоотой асуудлыг аймгийн Засаг дарга, *******ын Засаг дарга хандан шийдвэрлэхийг зөвлөж байна. Аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн болно гэв.
3.3. Хариуцагч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/178 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2025 оны 02 дугаар сарын 2/01 тоот албан бичгийн хариу хүргүүлж байна. *******ын ******* нь иргэн *******ийн *******гээс тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 2207091856 нэгж талбарын дугаартай, 3 га (30082 м2) газрыг 2021 онд худалдан авсан.
Тус газарт бүтээн байгуулалтын ажил буюу наадмын талбай барихаар төлөвлөгдсөн тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 8/05 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******* үүдэн 1 гудамж, 100 тоот хаягт байрлалтай ******* төлөвлөлтийн нэгж талбарын дугаартай, 30048 га (30048м2) газрыг сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/377 тоот захирамжаар *******ын *******д газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлсэн.
Л.*******д “Газар эзэмшүүлэх тухай” сумын Засаг даргын А/377 дугаар захирамжийн үндэслэл хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 11/03 дугаар тогтоолоор батлагдсан “Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” тогтоолыг үндэслэсэн нь буруу тогтоолыг үндэслэсэн алдаа гарсан тул Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь заалтыг үндэслэн тус захирамжийг хүчингүй болгож сумын Засаг даргын 2024 оны 2024 оны А/121 дүгээр захирамжаар зөрчлийг арилгасан.
Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “******* сумын нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 19/03 дугаар тогтоолоор 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******* үүдэн хэсэгт 172.86 га газрыг үйлдвэрийн бүс болгон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, баталсан.
Тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг газрын удирдлагын цахим системд боловсруулагдан, мэргэжлийн компаниар гүйцэтгүүлж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар хянагдсан.
Иймд сумын Засаг даргын 2022 оны А/377 тоот захирамж нь хүчингүй болж 2024 оны А/121 дүгээр захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул тус захирамжийг хуульд нийцэж байна гэж үзэн, холбогдох материалыг хавсралтаар хүргүүлэв гэжээ.
3.4. Хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/232 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны “******* сумын нутаг дэвсгэр дэх үйлдвэрийн бүсийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 19/03 дугаар тогтоолоор 8 дугаар багийн нутаг дэвсгэр ******* үүдэн хэсэгт 172.86 га газрыг үйлдвэрийн бүс болгон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хийгдэж, баталсан.
Тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан газар болон ойр орчмын хүнс, хөнгөн үйлдвэр байгуулах газрын ( төмс, хүнсний ногоо тариалалт, фермийн аж ахуй, мал нядалгааны цэг) зориулалтаар олгохоор тусгагдсан бөгөөд газрын удирдлагын цахим системд боловсруулагдан, мэргэжлийн компаниар гүйцэтгүүлж, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраар хянагдсан.
Иймд нэхэмжлэгчийн шаардлагад тусгагдсан иргэн *******ын *******д төмс хүнсний ногооны усалгаатай тариалан эрхлэх зориулалтаар олгосон “Газар эзэмшүүлэх тухай” сумын Засаг даргын 2024 оны А/121 дүгээр захирамж нь хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон холбогдох хуульд нийцсэн байна.
“Хийморь сүхбаатар мах импекс” ХХК-ийн Байгальд ээлтэй эко мах боловсруулах үйлдвэр нь орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа боловч тус үйлдвэрийг байгуулагдахаас өмнө холбогдох хуульд нийцүүлэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар олголт хийгдсэн.
Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрээс 100-500 м зайд Б.Оюун-Эрдэнийн төмс хүнсний ногооны усалгаатай тариалан зориулалтаар олгогдсон газраас гадна 50 м дотор 10, 100 м дотор 17, 500 м дотор 56 нэгж талбар буюу 56 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бөгөөд МNS5105 стандартад нийцүүлэн иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийг зөрчин, хууль зөрчин газар чөлөөлөлт хийх боломжгүй болно гэжээ.
3.5.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас болсон асуудлыг дэлгэрэнгүй ярилаа. Тухайн иргэн наадмын талбай баригдаагүй байхад тэр талбайн хажууд 3 га газар эзэмшиж байсан тул түүний газрыг аваад нөхөн олговор олгосон. Ингээд газрыг нь олгож байгаа тул яг ижилхэн хэмжээтэй газар олгосон. Тэр газар хүнсний ногооны зориулалтаар олгосон газар байсан тул хүнсний ногооны зориулалтаар олгосон. Харин олгохдоо захирамж нь гараагүй байсан нь үнэн. Тухайн иргэн хүсэлтээ аваад ирэхээр нь та нар энд барихгүй, өөр газар барь гэж хэлсэн. Ингээд үйл ажиллагаагаа эхлэх гээд бариад эхлэхээр нэхэмжлэгч талаас гомдол гаргасан, мөн мэргэжлийн хяналтаас болохгүй гэсэн. Тухайн үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байсан тул болохгүй гэх нь зөв. Иймд бүх үйл ажиллагааг бүгдийг нь зогсоосон. Ингээд намар нь зохих журмын дагуу хурлаар орж иргэнд нөхөн олговор олгосон. Захирамж солигддог учир нь нэхэмжлэгч талын гомдлыг хүлээж аваад захирамжаа үзэхэд манай захирамж тухайн газрыг нөхөн олговроор олгосон тогтоолыг үндэслээгүй. Өөр газрын тухай тогтоолыг бариад гарсан байсан. Ингээд барьсан тогтоолын он сарыг өөрчилж 2024 онд захирамж гаргасан. Тухайн бүс нь үйлдвэрлэлийн бүс байгаа. Үйлдвэрлэлийн бүсийг бид цаашид иргэдэд олгоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ компани ариутгалын бүс барина гэж ярьж байсан. Тухайн үед нэгдсэн төлөвлөгөөтэй нэгдсэн ариутгалын бүс байвал зүгээр гэх яриа болсон. Үүний дагуу иж бүрэн тоног төхөөрөмжтэй төлөвлөгөө хийсэн байгаа. 2020 онд ******* сайдын үед таван гол зүйлээ хэл гэхээр нь энэ төлөвлөгөөгөө хэлж нааштай зүйл ярьж байсан тул төлөвлөгөө гаргасан. Мөн энэ компани анх газраа авахдаа 500 метрийн радиустай газраа авсан бол одоо энэ асуудал үүсэхгүй. Гэтэл нэг га газар аваад хэдэн зуун га газрыг хориглож үйлдвэр байгуулна гэж байгаа нь харамсалтай байна. Энэ компанид мал төхөөрөх зөвшөөрөл олгох боломжгүй байсан. Яагаад вэ гэхээр тухайн компанийн хажуу талд маш олон айл байгаа. Гэтэл энэ компани яаж зөвшөөрөл авсан вэ? гэдэг нь эргэлзээтэй. Бидний хүсэж байгаа бас нэг хүсэлт нь үйлдвэрлэлийн бүсийг хэвээр нь хадгалж өгнө үү гэх хүсэлт байгаа гэжээ.
3.6. Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бие эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцож байна. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, асуулт хариулттай танилцлаа. Мах боловсруулах үйлдвэр нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны А/175 тоот ******* сумын Засаг даргын захирамжаар дуудлага худалдаагаар газар авсан байна. 15 жилийн хугацаагаар эзэмшигчээр авсан байдаг. Мөн төмс хүнсний ногооны зориулалтаар иргэн гэх хүнээс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А/201 тоот захирамж мөн 2020 оны 09 сарын 10-ны өдөр А/199 тоот Идэрболд гэх хүнээс төмс хүнсний ногооны зориулалттай газрын эзэмшихээр шилжүүлж авсан байгаа нь харагдаж байна. 377, 121 гэх захирамж дээр ярья гэж бодож байна. Хариуцагч нь ******* гэх хүнээс наадмын талбай барих газрыг эзэмшсэн байхад нь түүнийг өөрчлөөд нэхэмжлэгчийн үйлдвэрийн урд талд нөхөн олговор олгосон талаар ******* сумын хурлын даргын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хурлын тогтоолын хавсралтаар нөхөн олговор олгохоор заасан байдаг. Үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр А/377 тоот захирамж гаргасан. Гэтэл иргэдийн хурлын төлөөлөгчдийн 2021 оны 11 сарын 11/03 тоот техникийн бичиглэлийн алдаа хийсэн. Энэ нь 2021 оны 08 сарын 05-ны өдөр 8/5 гэх дугаартай байх юмыг алдаа хийсэн тул маргаан үүссэн. Нэхэмжлэгч тал стандарт яриад байгаа. Засгийн газрын 244 дүгээр тогтоол нь 2022 оны 06 сарын 08-ны өдөр батлагдаад 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр заасан байдаг. Иймд стандарт гэдэг нь техникийн зохицуулалтаар батлах тухай гэдэг тогтоол гарахаас өмнө энэ захирамж гарсан. Зөвхөн техникийн алдаа гарснаас болоод мушгин гуйвуулж зөрчил үүсээд байна гэж ойлгож байна. Үүний буруугаар эргүүлж мушгин гуйвуулж зөвшөөрөлгүй газар олгож байна гэдэг асуудлыг яриад байна гэж ойлгож байна. Энэ компани стандарт гэж яриад байгаа юм байна. Үнэхээр стандарт гэж ярьж байгаа бол үйлдвэрийнхээ хүчин чадалд нийцэхүйц боломжтой газар аваад үйлдвэрээ барих ёстой байсан байх. Мөн хариуцагч төмс хүнсний зориулалттай газрын үнэлэмж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалттай газрын дуудлага худалдааны үнэлэмж өөр өөр байдаг гэсэн. Зориулалтыг аймгийн иргэдийн хурлаар орж сумын Засаг дарга захирамж гаргаж өөрчлөх ёстой байдаг. Гэтэл энэ компанид тийм бичиг байхгүй. Хэрэгт харагдахгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч компани дээр байгаа гэж хэлж байсан. Иймд Иргэний хуулийн 45-д тооцооны алдаа түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт утга агуулгыг өөрчлөхгүйгээр өөрөө эсвэл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогч нарт мэдэгдэх үүрэгтэй. Ингээд огноог засаад *******д мэдэгдсэн бол болох байсан. Гэтэл А/377-г өөрчлөөд 2024 онд захирамж гаргасан. Ингээд хууль бус үйлдэл байна гэж хардлага төрүүлэхээр байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээж авах боломжгүй байна гэж үзэж байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх байр суурьтай байна гэв.
3.7. Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* 2021 онд 3 га буюу (30,082) м2 газрыг ******* 8 дугар багт байрлах *******ийн *******гээс худалдан авсан. НТ дугаар: 2207091856. Тус газарт бүтээн байгуулалтын ажил буюу наадмын талбай барихаар төлөвлөгдсөн тул уг газрыг ******* сумаас эргүүлэн авч оронд нь одоогийн газрыг зааж өгсөн. Уг газар нь үйлдвэрийн бүс болгох төлөвлөгөөний дагуу газрын удирдлагын системд боловсруулагдсан мэргэжлийн болон газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраар хянагдсан *******ын захирамжид тусгагдсан болно. (хариу мэдэгдэл 2025.03.31-ний өдрийн 1/178) Газрын хаяг: ******* сумын 8 дугаар баг Таван-Эрдэнэ, ******* үүдэн 10, тоот хаягт байрлах 2207092529 нэгж талбарын дугаартай 30,048 м2, Э-1213000653 улсын бүртгэлийн дугаартай төмс хүнсний ногооны усалгаатай тариалангийн зориулалттай (13 жилийн хүчинтэй) эзэмшиж байна. Иймд миний бие уг газрыг зохих журмын дагуу эзэмшиж байгаа тул “Хийморь сүхбаатар мах импекс” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Миний бие улсаас зааж өгсөн газрыг зохих журмын дагуу хүсэлт гарган гэрчилгээ авч хашаажуулан эзэмшиж байгаа тул уг асуудалд ямар ч холбогдолгүй болно. Иймд гомдол гаргаад буй “Хийморь ******* мах импекс” ХХК нь ******* сумын зохих шатны газар, холбогдох хүмүүст гомдлоо гаргана уу. Газрын гэрчилгээ холбогдох материалыг хавсаргав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс анх шүүхэд ******* сумын Засаг даргад холбогдуулан “******* сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/377 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/121 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж өөрчилж, “... манай компанийн мах боловсруулах үйлдвэрийн урд талд 34 м-т ******* сумын Засаг дарга иргэн Б.*******д газар олгосон. ... манай компанийн эрүүл ахуйн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа ...” гэдэг үндэслэлээр маргасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Хийморь ******* мах импекс” ХХК-ийн ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/121 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ
[1] Хх 2-ын 107-112 дахь талд