Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 303/ШШ2025/00464

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  ***************************

Хүсэлтийн шаардлага: Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон ************* дугаартай суурь боловсролын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь **************** мөн болохыг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч*********************** нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон ************* дугаартай суурь боловсролын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь ************мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******************миний бие ************************* хүү болон мэндэлсэн. Намайг төрсний дараа аав ээж хоёр хоорондоо ярилцаад надад Төрсайхан гэх нэрийг хайрлаж 1987 оны 11 дүгээр сарын 24 ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлж 24 дугаартай төрсний гэрчилгээг авсан байдаг. Би 1996 онд Баянхонгор аймгийн ******************** сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 8 дугаар ангиа төгсөн төгстөл тус сургуульд суралцсан. 2004 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөхөд сургуулиас 200404709 дугаартай суурь боловсролын гэрчилгээг надад өгсөн ба тус гэрчилгээнд миний нэрийг******************** гэж буруу бичсэн байдаг. Тухайн үед хүүхэд байсан учраас сүүлд нь гэрчилгээгээ сольж болох юм байна гэсэн ойлголттой байсан. Гэтэл амьдралын шаардлагаар цаашид суралцах, боловсролоо дээшлүүлэх нөхцөл байдал үүсч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *************** ерөнхий боловсролын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшихээр 2023 онд бүртгүүлэн суралцаж байгаа ба энэ хавар төгсөх юм тэгээд өмнөх боловсролын гэрчилгээ зэрэг холбогдох баримтуудыг Боловсрол, шинжлэх ухааны яам руу явуулах гэтэл суурь боловсролын гэрчилгээн дээрх нэр зөрүүтэй гэх шалтгаанаар бүртгэл хийхгүй нөхцөл байдал үүсээд байна. Баянхонгор аймгийн**************сумын ерөнхий боловсролын сургуульд хандаж 8 дугаар ангид төгсөхөд суурь боловсролын гэрчилгээнд ***************** гэж бичсэнээс болж би хохирох нөхцөл байдалд хүрээд байна гэрчилгээг зөвтгөж өгөх боломжmтой байдаг эсэх талаар лавлахад зөвтгөх боломжгүй, тухайн үед сургуульд орохоор бүртгүүлэх үед алдаа гарсан байх гэх хариуг өгсөн. Энэ талаар ээжээсээ асуухад анх аав чинь сургуульд бүртгүүлсэн юм тэгэхдээ *************** гэж бүртгүүлсэн байх гэх зүйл хэлдэг. Би Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 8 жилийн дунд сургуульд 8 жил суралцаж төгссөн маань үнэн, бага ангид сурч байхад ************************* гэх багш нар анги удирдаж байсан, ахлах ангид Оюунцэцэг гэх багш анги удирдан төгсгөсөн. Сурагчийн хувийн хэрэгт миний цээж зургийг нааж овгийг минь зөв бичсэн боловч төрсөн өдрийг, нэрийг зөрүүтэй бичсэн байдаг, ангийн төгсөлтийн зураг дээр миний зурагтай доор нэрийг мөн л буруу бичиж М************* гэсэн байна. Ер нь бол сургуулийн бүхий л надтай холбоотой баримтуудад Төрсайхан биш ****************** гэсэн нэрээр яваа юм байна. Би цаашид их дээд сургуульд суралцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тухайн нэрийн асуудлаас болж хохирч үлдмээргүй байгаа учраас маргаан болоод байгаа тухайн гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн гэдгээ тогтоолгох хүсэлтэй байгаа. Тус хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учир нь нэр зөрүүтэй байгаагаас шалтгаалан миний бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх хугацаа хойшлох гээд байгаа юм.

Иймд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас ************* надад 2004 оны 06 сарын 10-ны өдөр олгосон 200404709 дугаартай суурь боловсролын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч нь ************************ мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1174 дүгээр тодорхойлолт, Баянхонгор аймгийн**************** сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, суурь боловсролын №200404709 дугаартай гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сурагчийн хувийн хэргийн хуулбар, суралцагчийн № ************* дугаартай хувийн хэргийн хуулбар, Баянхонгор аймгийн ****************** сумын 8 жилийн сургуулийн 32 дахь төгсөлтийн гэрэл зураг, Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000, 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, сурагчдын тухай дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13/556 дугаар албан бичиг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч***************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв. Учир нь:

2. Хүсэлт гаргагч *********** нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон суурь боловсролын ************ дугаартай гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх гэж тус тус заасан тул************** хүсэлтийг шүүх шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Хүсэлт гаргагч ****************** нь 1987 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрж, иргэний бүртгэлийн мэдээлэлд ВТ87102813 регистрийн дугаар олгогдож, **************** гэх нэрээр бүртгэгдсэн, улмаар анх 2003 онд ********** гэх нэрээр иргэний үнэмлэх олгогджээ.

5. Гэвч хүсэлт гаргагч ************1996 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 8 жилийн дунд сургуульд анх ороход нь *********** гэж бүртгүүлсэн, түүнээс хойш ******************* нэрээр 8 жил суралцсан болох нь Баянхонгор аймгийн **************сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 20 дугаар тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, суурь боловсролын №*************** дугаартай гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 8 жилийн сургуулийн 32 дахь төгсөлтийн гэрэл зураг, Үндэсний архивын сан хөмрөгийн 1989, 2000, 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, төрөл садангийн лавлагаанууд, сурагчдын тухай дэлгэрэнгүй бүртгэл, гэрч*************** нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

6. Хүсэлт гаргагч *************** нь суурь боловсрол эзэмшихээр суралцаж байх хугацаандаа Д.Мөнхсайхан гэх нэрээр суралцсан ч иргэний бүртгэлд **************** гэх нэртэй болохоо 16 нас хүрээд иргэний үнэмлэх авахдаа мэдсэн ч суурь боловсролын гэрчилгээгээ авахдаа дээрх алдааг засаж залруулаагүй, ***************гэх нэрээр 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр суурь боловсролын 200404709 дугаартай гэрчилгээг авчээ.

7. Хүсэлт гаргагч ************* нь суурь боловсрол эзэмшсэнээс хойш дахин сургуульд суралцаагүй, ***********нэрээрээ ажиллаж амьдарч байгаад Эрдэнэцогт сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллах болсноор бүрэн дунд боловсрол эзэмших шаардлага үүсч, 2023 оноос Баянхонгор аймгийн Эрдэнэмандал ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшихээр суралцаж буй бөгөөд суурь боловсрол эзэмшсэн байдлаа нотлоход нэрний зөрүүтэй байдал үүссэн байх тул хүсэлт гаргагч *************2004 онд суурь боловсрол эзэмшсэн байна гэж шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч*************Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон ***************дугаартай суурь боловсролын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ***************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Д****************** Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр олгосон 200404709 дугаартай суурь боловсролын гэрчилгээний жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д**********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА