Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 303/ШШ2025/00458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн. 61 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 309 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өрийн 43 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар захирамж, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 13/589 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ************ ХААТР-1 маягтын хуулбар, гэрч **************** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч***************** 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдлийн өлзийтийн хэсгийн шуудан зөөгчөөр, 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын 5 дугаар багийн даргаар, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхараацай ХК-д нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ***************нь 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх боловч түүний ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор бүрдүүлсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байх тул нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.

4. Хүсэлт гаргагч ************* нь 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдлийн өлзийтийн хэсгийн шуудан зөөгчөөр, 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын 5 дугаар багийн даргаар, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхараацай ХК-д нярваар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1991-1992 онуудад Бууцагаан сумын Ургац нэгдлээс, 1992 онд Бууцагаан сумын ЗДТГазраас, 1993-1994 онуудад Баянхараацай ХК-д цалин гарсан талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 309 дүгээр лавлагаа, өлзийтийн шуудан зөөгчөөр ажилд томилсон талаарх Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 44 дүгээр тушаал, багийн даргаар томилсон тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өрийн 43 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар захирамж, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хэдийгээр гэрч*************нар нь малчин, шуудан зөөгчөөр хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн боловч хэрэгт гэрчийн мэдүүлгийн эх сурвалж буюу тухайн цаг хугацаанд хүсэлт гаргагчийг малчнаар ажиллаж байсан байдлыг нотлох бичгийн баримт хэрэгт авагдаагүй тул ***************** малчнаар ажилласан талаарх баримт архиваас гараагүй байх тул түүний 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажилласан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.

5. Харин хүсэлт гаргагч ***************** эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Баянхонгор аймгийн архивын байгууллагаас гарсан баримтын хүрээнд түүний ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

6. Иймд хүсэлт гаргагч П.*************** 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдлийн өлзийтийн хэсгийн шуудан зөөгчөөр, 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын 5 дугаар багийн даргаар, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхараацай ХК-д нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч******************н 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Ургац нэгдлийн өлзийтийн хэсгийн шуудан зөөгчөөр, 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бууцагаан сумын 5 дугаар багийн даргаар, 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхараацай ХК-д нярваар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА