Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 303/ШШ2025/00477

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *****************, 

Нэхэмжлэгч: ************

Хариуцагч: ********************

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 36,892,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч ****************** нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************** хариуцагч Б****************, хариуцагчийн өмгөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Уртнасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч************** нар нь хариуцагч ******************** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 36,892,999 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд хувиараа хөдөлмөр эрхэлж хэдэн төгрөг хуримтлуулсан байсан. Гэтэл надаас 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ************** нь 20.000.000 төгрөг нэг сарын 10 хувийн хүүтэй зээлчих гээд байхаар нь бичгээр гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэйгээр / 2.000.000 төгрөг/ дөрвөн сарын хугацаатайгаар /2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлсэн. Жич иргэн ************** нь 10 хувийн хүүтэй мөнгө зээлчих ямар нэгэн маргаан гаргахгүй таныг хохироохгүй, хүүтэй бүгдийг нь төлж барагдуулна. Асуудал үүсгэхгүй гэж хэлсэн.

Үүний дараа ***************** нь надаас өмнөх бичгээр байгуулсан гэрээний нөхцөлөөр зээлчих гээд байхаар нь итгээд түүний гуйснаар 2024 оны 08 сарын 21-нд 6.200.000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны 18.000.000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 5,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 54,700,000 төгрөг тус тус зээлсэн юм. Ингээд зээлийн эргэж төлөх хугацаа болж хүүтэйгээ мөнгөө авах гэхэд буцаан өгөхөөс татгалзаж эхэлсэн. Анх бичгээр гэрээ байгуулж зээлсэн 20.000.000 төгрөгийн хүү нь зээлийн гэрээний хугацаанд буюу 4 сарын хугацаанд үндсэн зээлийн хамт 28.000.000 төгрөг болсон.

Харин сүүлд анх зээлсэн зээлийн гэрээний нөхцөлөөр зээлсэн мөнгө нь нийтдээ 30.100.000 төгрөг болсон. Энэ тооцооллыг хүснэгтээр тооцож үзэхэд

№ 

Зээлсэн

мөнгө

Зээлсэн

өдөр

Зээлийн хүү /нэг сарын/

Буцаан

төлөх

хугацаа

Нийт төлбөр

1.

20.000.000

2024.06.02

10% 2.000.000 Нэг өдрийн 66 667

2024.10.02

28.000.000

2.

6.200.000

2024.08.21

10% 620.000 Нэг өдрийн 20667

2024.10.02

7.068 004

3.

18.000.000

2024.08.22

10% 1 800 000 Нэг өдрийн 60 000

2024.10.02

20.400.000

4.

5.500.000

2024.09.11

10% 550 000 Нэг өдрийн 18 333

2024.10.02

5.884.993

5

5.000.000

2025.01.30

Хүү өгөөгүй

 

5.000.000

 

54. 700.000

 

 

 

66.352.997

төгрөг

 

Дээрх тооцоогоор ******************нь надаас нийт 54,700,000 төгрөг зээлсэн ба 2024 оны 10 сарын 02-ны өдөр буцаан төлөх хугацаанд зээлийн хүүд 11,352.999 төгрөг, нийт 66,352,997 төгрөг төлөх байсан. Үүнээс ***************** нь 7 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 8 дугаар сарын 02-ны өдөр 2,000,000 төгрөг, 9 дүээр сарын 06-ны өдөр 2,800,000 төгрөг, 9 дүгээр сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сард 4,100,000 төгрөг, 11 дүгээр сард 4,700,000 төгрөг, 12 дугаар сард 4,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сард 3,860,000 төгрөг, нийт 24,460,000 төгрөг зээлийн хүү болон үндсэн мөнгөнд тооцож төлсөн буюу зээлийн хүү 11.400.000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 36.892.999 төгрөгийг ***************** нь төлөөгүй байна.

Иймд ***************** үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 36,892,999 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

2. Хариуцагч ****************нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ. Үүнд:

Миний бие иргэн **************нэхэмжилсэн 36,892,999 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд, зээлсэн мөнгөө хүүгийн хамт мөн хэтэрсэн хоног тутамд хүү төлж барагдуулдаг байснаа өөрийн дансны хуулган дээр хийгдсэн тооцооллыг баримтаар эргэж өгнө гэжээ.

3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******************* нар нь нэхэмжлэлийн шаардлага 36,892,999 төгрөгийн  16,892,999 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ********************* нь 20,000,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,  2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************нар нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 36,892,999 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *****************нар нь зээлийн гэрээний үүргийн 36,892,999 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 16,892,999 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Жаргалмаа нь 20,000,000 төгрөг /2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,  2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг/-ийг нэхэмжлэгч *********************нарт төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,415 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч **************** 128,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *************** нарт олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч нэхэмжлэгч А*************** нар нь зээлийн гэрээний үүргийн 36,892,999 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 16,892,999 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******************* нь 20,000,000 төгрөг /2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг,  2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг,  2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөг/-ийг нэхэмжлэгч ******************** нарт төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342,415 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***************** 128,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *************** нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА