| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 191/2025/03455/И |
| Дугаар | 191/ШШ2025/05542 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/05542
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, тоотод оршин суух, Бэйс овогт ийн ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,анд оршин байрлах, *******т холбогдох,
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2011 оны 1 дүгээр сарын 25-нд , тоот өмчилсөн газрыг худалдан авсан. Хашаагаа барьж амжаагүй байтал 2013 онд миний газар дээр иргэн Ц.******* хүүхдүүдийн хамт зөвшөөрөлгүйгээр хашаа хатган байшин барьж, манай баруун талын газрын хаяг болох Согоотын 88-1286б гэсэн хуурамч хаягийг тавьж, цахилгаанаа холбуулж, олон жил бусдыг хуурч байна. Тухайн үед нь шат шатны байгууллагууд болон шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хууль бусаар бусдын өмч хөрөнгөд халдсан тул иргэн Ц.*******ийг иргэн Б.*******ын газрыг чөлөөлж өг гэсэн 2014 оны 6 сарын 26-ны 2562 тоот шүүхийн шийдвэр гарсан. НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Д. шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Ажиллагааны үр дүнд иргэн Ц.*******ийн хүү Ц.******* тохиролцох санал тавьж газрын оронд нь зээлийн барьцаанд байгаа жижиг байшинтай газар өгье, зээлийн үлдэгдэл нь нэг сая төгрөг байгаа, та нэг сая төгрөгийг нь төлчих тэгээд таны нэр рүү шилжүүлье гэж тохиролцсон. Шийдвэр гүйцэтгэгч Д. нь Та 2 тохиролцчихсон юм чинь гүйцэтгэх хуудас хаах хүсэлтээ өгчих гээд надаар хүсэлт бичүүлж авсан. 2015 оны 3 сарын 24-нд Ц.*******тай хамт Хас банкинд очиж нэг сая төгрөгийг төлж зээлийг нь хаагаад, газрын алба дээр нэрээ шилжүүлэх гээд очтол кадастрийн зураг нь хажуу айлтайгаа зөрчилтэй байна, кадастрийн зургаа засчихаад шилжүүлээрэй гэж газрын албаны мэргэжилтэн хэлсэн. Хажуу айлтай нь очиж уулзахад банкны зээлэнд тавьсан болохоор гэрчилгээ нь банкинд хураагдсан, дараа жил зээлээ дуусахаар гэрчилгээгээ аваад болъё гэсэн. Дараа жил нь нэмж зээл аваад хугацаагаа сунгасан гээд 3-4 жил хүлээсэн. Үүний дараагаар Ц.******* Хашаа байшингаа өгөхөө болилоо, боломжтой болохоороо мөнгийг нь өгье гээд тохиролцооноосоо буцсан. Хэрэв тохиролцооноосоо буцаж байгаа бол нэг сая төгрөгөө буцаан авья гээд 2022 оны 9 сарын 15-нд банкаар шилжүүлж авсан. 2024 оны 3 сарын 7-нд Ц.*******тай уулзан бичгээр хоорондоо гэрээ хийсэн. Энэ гэрээнд 2024 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд газрын үнийг төлж, газрын бичиг баримтыг шилжүүлэхээр тохиролцсон. 2024 оны 9 сарын 24-нд Ц.*******тай уулзаад үнээ тохиролцон газраа шилжүүлэх гэсэн боловч газрын үнэ дээрээ тохиролцож чадаагүй маргалдаж, намайг явдаг газраараа яв, шүүх цагдаадаа өг гэсэн.
Ингээд 2024 оны 10 сард НШШГГ-т хандан гүйцэтгэх ажиллагааг явуулах хүсэлт гаргахад таны гүйцэтгэх хуудас хаагдсан тул сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нарт удаа дараа хандсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д зааснаар гүйцэтгэх ажиллагааг сэргээх боломжгүй гэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан хариуг 2024 оны 11 сарын 08-нд өгсөн. Шүүхийн шийдвэр нь биелэгдээгүй, зөвхөн 2 тал тохиролцсон байхад гүйцэтгэх хуудсыг урьдчилан хаасанд гомдолтой байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон 2015 оны 3 сарын 25-ны 200 дугаар тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг сэргээж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2562 дугаар шийдвэрээр *******,*******ны 1293А тоот хаягт байршилтай тодорхой талбай бүхий газраас Ц.*******, Д.******* нарыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болгох хүсэлт ирүүлснээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн дуусгавар болгосон болно.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, кадастрын зураг, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2562 дугаар шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, Б.*******аас гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ, хариу мэдэгдэх хуудас,
3.2 хариуцагчаас гаргасан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2562 дугаар шийдвэр, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Б.*******аас гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******т холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 200 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2562 дугаар шийдвэрээр *******,*******,******* тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар, *******,*******, 1293 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай газраас Ц.*******, Д.******* нарыг албадан нүүлгэж, газрыг чөлөөлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх-34-37/
3.1 Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16976 дугаар албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 2016 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдсан байна. /хх-32-33, 38/
4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******т хүргүүлж, гардуулсан байна. /хх-39-40/
Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч Ц.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******аас ...Би Б.*******т хашааныхаа талыг өгнө. Гэхдээ банкны барьцаанд байгаа 1,200,000 төгрөг төлөх дутуу байгаа. Ярьж тохирсоноороо Б.*******т газраа хуваагаад нэр дээр нь шилжүүлээд өгье. Төлбөр авагч Б.*******тай тохирсон. Б.*******т газрын зөрүүнд нь хашаатай газраа өгч холобгдох байгууллагаар явж нэр дээр нь шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн болох нь тусгагдсан байна. /хх-41-44/
Төлбөр авагч Б.*******аас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ...******* дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч *******тай тохиролцож хэргийг шийдвэрлэсэн тул гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтээ бичгээр гаргажээ. /хх-44/
Түүний дээрх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 200 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр бүрэн биелэсэн, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана гэж заасан.
Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчаас гаргасан хүсэлтийг үндэслэн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 200 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль/2002 он/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.******* нь ...Ц.*******, Д.******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******аас газар авахаар тохирч гэрээ байгуулж, газрын зөрүү үнэ 1,000,000 төгрөгийг би төлсөн. Ц.******* нь өнөөдрийг хүртэл тохирсон газраа өгөхгүй байна. Би тухайн үед хууль сайн мэдэхгүй байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт бичиж өгсөн гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжтай этгээд байх ба тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэл зоригийн илэрхийллээ өөрөө гаргасан байна. Үүнд хариуцагч шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.
6. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 200 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 200 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгож, гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ