| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 181/2022/03836/И |
| Дугаар | 191/ШШ2025/05668 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/05668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,,,,,д хоригдож буй гийн ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,,,, тоотод оршин суух Монгол овогт ын Дашдулам /РД: /,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,,,, тоотод оршин суух овогт Гомбын ******* /РД: / нарт холбогдох,
Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.*******, хариуцагч Г.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
Хариуцагч Д.Дашдулам нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Сүхбаатар дүүргийн засаг даргын017 оны 10 дугаар сарын-ны өдрийн А-339 тоот шийдвэрээр******* дугаартай 699 мкв талбай бүхий газрыг Сүхбаатар дүүргийн*******ны Баянбулагийн аманд зуслангийн зориулалтаар эзэмшдэг. Мөн Сүхбаатар дүүргийн засаг даргын018 оны 05 дугаар сарьн2-ны өдрийн А-179 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ******* дугаар бүхий 450 мкв газрыг Сүхбаатар дүүргийн*******ны Баянбулагийн аманд зуслангийн зориулалтаар тус тус эзэмшдэг болно. Гэтэл иргэн Г.******* болон Д.Дашдулам нар Сүхбаатар дүүргийн*******ны Баянбулагийн амандах зуслангийн газар олгосон тухай холбогдох хадгаламжийн нэгж үүсээгүй байхад хууль бусаар төмөр хашаа болон объект барьж миний хууль ёсны газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Иймд иргэн З.******* миний газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байгаа иргэн Г.******* болон иргэн Д.Дашдулам нарын хууль бус үйлдлийг таслан зогсоож эзэмшил газрыг чөлөөлж өгнө үү.
Газрын албанаас З.*******ийн эзэмшил рүү 11 метр сунгаж хашаа баригдсан гэж тодорхойлсон албан бичгийг өгсөн тул тэр хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж, төмөр хашаа байшин баригдсан газрынхаа хувьд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Хариуцагч нар ашиглах эрхээ сунгуулсан баримтгүй, мөн тэдэнд газар эзэмших эрх олгогдоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:
Бид 1989 онд Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэрт байрлах Баянбулаг зуслангийн аманд хашаа барин, зуслангийн зориулалттай, 4 айлын, 3 ширхэг суурь цутгалттай байшин барьж өнөөдрийг хүртэл жил бүр зусч амьдарч ирсэн. Анх001 онд хашаалж авсан зуслангийн газрыг иргэдэд ашиглуулж эхэлсний дагуу Нийслэлийн Засаг Даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Баянбулагийн доод аманд байрлах 500 мкв талбай бүхий газрыг дугаартай гэрчилгээний дагуу Г.*******д, мөн тус дугаар шийдвэрээр 500 мкв талбай бүхий газрыг дугаартай гэрчилгээний дагуу Д.Дашдуламд тус тус 5 жилийн хугацаагаар ашиглуулах шийдвэр гарсан. Хэдийгээр 5 жилийн ашиглах хугацаа дууссан боловч, Нийслэлийн Засаг Даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Г.*******, Д.Дашдулам нарт газар ашиглах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон захирамж өнөөдрийг хүртэл гараагүй, Мөн бид тухайн газрыг ашиглахтай холбогдох харуул манаа, тог цахилгаан, кабель, хогны мөнгө зэргийг төлж ирсэн байдаг.
Иргэн З.******* миний эзэмшлийн газар та нар чөлөөл гэж шаардлага тавих хүртэл Д.Дашдулам, Г.******* нар тухайн газрыг өөрсдийнх нь эзэмшил, ашиглалтын газар гэж итгэж, ямар нэгэн өөр этгээдэд давхцуулан олгосон талаар ойлголтгүй байсан. Ийнхүү бидний газрыг өөр этгээдэд эзэмшүүлсэн гэдгийг мэдсэн даруй, З.*******ид газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, захиргааны хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсны үндсэн дээр022 оны 10 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Тиймээс бид022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг Дарга, газар зохион байгууллатын албанд хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ бидний 1990 оноос хойш хашаалж амьдарч ирсэн газрыг өөр иргэний газартай давхцаж байна гэх үндэслэлээр эзэмшүүлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд бидэнд тус газрыг эзэмшүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Тус хүсэлтийн хариу одоогоор гараагүй бөгөөд хэрэв захиргааны байгууллага бидэнд газрыг эзэмшүүлэхээс татгалзсан хариу өгвөл бид захиргааны хэргийн шүүхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах болно. Анх 4 ах дүү нар 1989 онд зуслангийн газрыг авч байшингаа барьсан. Ах дүү дөрвөөс *******, Дашдулам бид нар байгаа. Нөгөө хоёр нь бусдад зарсан. Зарснаас хойшоогоо хэд хэд дамжин өөрчлөгдсөн. Гэтэл З.******* сүүлд газрыг хуурамч баримтаар хууль бусаар олж авсан гэж үзэж байна. Хариуцагч нар анхнаасаа хууль бусаар эзэмшээгүй,001 оны гэрчилгээний дагуу илээр нийтэд нээлттэйгээр эзэмшиж ашиглаж байсан. Мөн нэхэмжлэлийн шаардлага өнөөг хүртэл тодорхойгүй. Нэхэмжлэгчийн аль газар дээр 11 метрээр давхцаад байгаа нь тодорхойгүй, хашаа обьект гэж нэхэмжлэлд тусгагдсан. Хариуцагч нарын эзэмшил хууль бус биш хууль ёсны дагуу анх эзэмшиж байсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан нөхцөл бүрдээгүй. Байшингийн тухайд нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Мөн газар дээрх тухайн байшингийн хууль ёсны өмчлөгч хариуцагч мөн гэдэгт нэхэмжлэгч маргаагүй. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газрын албанд ажлын хэсэг байгуулагдаж шийдвэрлэх саналтай байгаа талаар албан бичигт тусгагдсан байгаа. Газрын тухай хуулиар тухайн газарт 10 жилээс дээш хугацаагаар эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газарт тэргүүн ээлжинд эзэмших, өмчлөх эрхтэй байдаг. Нэхэмжлэгч 1989 оноос хойш тухайн газрыг эзэмшиж ашиглаж байсан үйл баримтад маргаагүй. Зуслангийн байшингийн тухайд сансрын зургаас үзэхэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсэхээс өмнө ч тухайн газарт баригдсан байсан нь тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/01325 дугаар захирамж, газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ,018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмшүүлэх гэрээ, нэгж талбарын ******* дугаартай газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн тоот гэрчилгээ,018 оны 3 дугаар 19-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээ,******* дугаартай газрын кадастрын зураг, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны020 оны 10 дугаар сарын 19-нийн 14/3661 тоот албан бичиг, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-04/6174 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн022 оны 9 дүгээр сарын3-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл
3.2 хариуцагчаас гаргасан Кадастрын зураглал тайлбарын хамт, , тоот газар ашиглах гэрчилгээний хуулбар, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, Хот байгуулалт, хөгжлийн газрын022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 08/152 тоот албан бичиг, түүний хавсралтаар009,012,016,018 оны сансрын зураг,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тоот хариу, түүний хавсралт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн023 оны 3 дугаар сарын-ны өдрийн тоот хариу, түүний хавсралтууд, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн023 оны 3 дугаар сарын4-ний өдрийн 1/505 тоот хариу, түүний хавсралтууд, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн023 оны 8 дугаар сарын 18-ний 17/844 тоот хариу, баримтууд, газрын хувийн хэрэг, зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч З.******* нь Д.Дашдулам, Г.******* нарт холбогдуулан *******,*******,******* нэгж талбарын *******, 18641329585232 дугаартай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний эзэмшлийн *******,*******,******* нэгж талбарын ******* дугаартай 450 м.кв талбай руу төмөр хашаа оруулж барьж, мөн 18641329585232 дугаартай 699 м.кв газар руу 11 м.кв хэтрүүлж байшин барьсан. Иймд хариуцагч нарын хууль бус эзэмшил, ашиглалтаас газраа чөлөөлүүлнэ гэж,
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Бид газартаа001 оны гэрчилгээний дагуу нийтэд нээлттэйгээр эзэмшиж ашигласаар ирсэн. З.*******ийг газраа худалдан авахаас өмнө бид байшингаа барьсан байсан. Байшингаа дагуулан З.*******ийн газраас тусгаарлахын тулд төмөр хашаа татсан нь үнэн гэж тус тус тайлбарлаж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1 Сүхбаатар дүүргийн Засаг даргын017 оны 10 дугаар сарын-ны өдрийн А/339 тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн*******, Баянбулаг зусланд байрлах,******* дугаар бүхий 699 мкв газрыг 15 жилийн хугацаагаар, мөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын018 оны 5 дугаар сарын2-ны өдрийн тоот захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн*******, Баянбулаг зусланд байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 450 мкв газрыг 15 жилийн хугацаагаар тус тус нэхэмжлэгч З.*******ид эзэмших эрхийг олгосон болох нь газар эзэмших эрхийн , тоот гэрчилгээ, газрын албатай байгуулсан018 оны 3 дугаар сарын 19-нд,018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрээнүүд, кадастрын зургуудаар тогтоогдож байна. /хх-6-13/
3.2 Нийслэлийн Засаг даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр Баянбулагийн аманд Г.*******, Д.Дашдулам нарт тус бүрт 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулах гэрчилгээ олгож байжээ. Хариуцагч нар дээрх газрын эрхийг эзэмших хугацааг сунгуулаагүй, тэдгээрт олгосон газрын эрх006 онд дуусгавар болсон үйл баримтыг хариуцагч тайлбарлаж, маргаагүй.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн022 оны 9 дүгээр сарын3-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Г.*******, Д.Дашдулам нарын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох дүүргийн засаг даргын017 оны А/339 дүгээр захирамж,018 оны дүгээр захирамжийн З.*******ид холбогдох хэсгүүдийн Нийслэлийн Засаг даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар шийдвэрээр Г.*******, Д.Дашдулам нарт олгосон газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Дээрх шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон, дахин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь хариуцагч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон. /хх-16-17/
Мөн хариуцагч нар Сүхбаатар дүүргийн газрын албанд Нийслэлийн Засаг даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар олгогдож байсан Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр Баянбулагийн аманд байрлах тус бүр 500 м.кв газрын эрхийг сунгуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй үйл баримтыг тайлбарласан.
3.3 Хариуцагч Г.*******, Д.Дашдулам нарт Нийслэлийн Засаг даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжаар олгогдож байсан Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр Баянбулагийн аманд байрлах тус бүр 500 м.кв газар нь нэхэмжлэгч З.*******ийн эзэмшлийн *******,*******,******* нэгж талбарын ******* дугаартай 450 м.кв, мөн 18641329585232 дугаартай 699 м.кв газруудтай зэрэгцээ оршдог болохыг талуудын хэн аль нь тайлбарласан.
3.4 Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 03-04/6174 тоот албан бичгээр ... газарт хэмжилт хийж эргэлтийн цэг тэмдэгийг тогтооход ******* дугаараар газрын мэдээллийн санд бүртгэгдсэн /эзэмшигчийн мэдээлэл тодорхойгүй/ газар өөрийн газраас хэтрүүлэн З.*******ийн эзэмшил талбай руу 11 метр сунгаж хашаа барьсан нь тогтоогдсон.
Хариуцагч нар З.*******ийг уг газраа худалдан авахаас өмнө байшингаа барьсан байсан, уг байшингаа дагуулан төмөр хашаа татсан үйл баримтыг тайлбарласан.
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч З.******* нь *******,*******,******* нэгж талбарын ******* дугаартай 450 м.кв, мөн 18641329585232 дугаартай 699 м.кв газрын хууль ёсны өмчлөгч болох нь баримтаар тогтоогдсон тул тэрээр өөрийн эзэмшил газраас бусдын хууль бус эзэмшлийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
4.1 Хариуцагч нараас ...З.*******ийг газрын эзэмшигч болохоос өмнө бид газар ашиглах эрхийг олж авч, улмаар газартаа үл хөдлөх эд хөрөнгө барьсан. Иймд биднийг байшин барьсанаас хойш З.******* нь уг газрыг худалдан авсан байх тул газрыг чөлөөлөхгүй гэж тайлбарлаж, маргасан нь үндэслэлгүй. Учир нь,
Хариуцагч нар газрыг хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Хэдийгээр нэхэмжлэгчээс ...намайг уг газрыг худалдан авах үед хариуцагч нар газар руу хэтрүүлж байшин барьсан байсан. Намайг худалдаж авсанаас хойш байшингаа дагуулан төмөр хашаа босгосон гэж тайлбарласан боловч хариуцагч нар нь газрыг хууль ёсоор эзэмших эрхгүй байна.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Сүхбаатар дүүргийн газрын албанаас ирүүлсэн лавлагаагаар Сүхбаатар дүүргийн*******ны нутаг дэвсгэр Баянбулагийн аманд Г.*******, Д.Дашдулам нарт Нийслэлийн Засаг даргын001 оны дүгээр захирамжаар газар ашиглуулсан гэх боловч кадастрын мэдээллийн санд мэдээлэл бүртгэлгүй, нэгж талбарын хувийн хэрэг баримт, хадгаламжийн нэгж хадгалагдаагүй болохыг тодорхойлжээ. /хх-78, 81/
Нийслэлийн Засаг даргын001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн тоот захирамжаар нэг өрхөд 0,04 га газрыг тус бүр 3 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, үүний дагуу хариуцагч нарт 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрхийн гэрчилгээг олгож байсан үйл баримт тогтоогдсон хэдий ч түүнээс хойшхи хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хуулиын дагуу хариуцагч нар тухайн газрыг хууль ёсоор эзэмших, ашиглах, өмчлөх талаар эрх бүхий этгээдэд хүсэлт, гомдол гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч нар одоо Сүхбаатар дүүргийн газрын албанд энэ талаарх хүсэлтээ гаргасан байгаа гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаарх баримтаа гаргаж өгөх боломжтой байсан.
4.2 Хариуцагч нар газар ашиглах эрхийг олж авч байсан, улмаар газартаа үл хөдлөх эд хөрөнгийг барьж босгосон үйл баримт тогтоогдсон ч Газрын тухай хуулийн7 дугаар зүйлийн7.1-д Газрыг гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж, мөн зүйлийн7.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус зааснаар тухайн газрын хувьд ашиглах эрхийн хугацаа дуусгавар болсноос хойшхи хугацааны эзэмшил, ашиглалт хууль бус байна.
Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад хөрөнгө өмчлөгч этгээдийн тэрхүү эд хөрөнгөө тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно гэж заасан. Хариуцагч нар нэгэнт газар ашиглах эрхээ алдсан, мөн тэдгээрийн барьсан үл хөдлөх эд хөрөнгө болон төмөр хашаа нь нэхэмжлэгчийн газар руу хэтэрч орсон болох нь тогтоогдсон тул хууль ёсны эзэмшигчийн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй байна.
5. Дээр дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар З.*******ийн эзэмшлийн *******,*******,*******,******* дугаартай 699 м.кв талбайтай газар болон мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай 450 м.кв газрыг хариуцагч Г.*******, Д.******* нарын эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан З.*******ийн эзэмшлийн *******,*******,*******,******* дугаартай 699 м.кв талбайтай газар болон мөн хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай 450 м.кв газрыг хариуцагч Г.*******, Д.******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ