2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/05669

 






 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: , тоотод оршин байрлах, ******* ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:,,, тоотод байрлах, ******* ХХК /рд:/,

 

Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, Ажиг овогт ын ******* /рд:/,

 

Хариуцагч:,,, тоотод байрлах, ХХК /рд:/,

 

Хариуцагч: ,,,, тоотод оршин суух, Дарь овогт ын /рд:7/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 845,250,847.99 төгрөг болон 290,569,984 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн батлан даалтын гэрээний үүргийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Барьцаа хөрөнгийг чөлөөлж, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч нарын өмгөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК болон иргэн Г.******* нар нь ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-101 тоот дугааргай Зээлийн гэрээ байгуулж 750,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-102 тоот Барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-103 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус гус байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

*******,*******,*******, 45 тоот хаягт орших:

- 260.0 м.кв талбайтай,,

- 298.0 м.кв талбайтай,,,

- 702.0 м.кв талбайтай,,

- 840.0 м.кв талбайтай,,

- 2,*******,,,

*******,*******,, 45а тоот хаягт орших:

- 4,,,,,

- *******,*******,, 45а тоот хаягт орших 7,,,,,

-*******,*******,,,,,,,

- 09-34 УБЭ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 39-45 ТЧ улсын бүртгэлийн дугаартай Krone SD маркийн Хагас чиргүүл,

- 63-02 УБМ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 63-02 ГЧ улсын бүртгэлийн дугаартай Schmitz SKO-24 маркийн Хөргүүртэй чиргүүл,

- 17-19 УНЭ улсын бүртгэлийн дугаартай Scania R480 маркийн Зүтгүүр,

-18-19 ОЧ улсын бүртгэлийн дугаартай Chereau CD382GA маркийн Хагас чиргүүлүүдийг барьцаалсан.

Зээл олгосноос хойш Эзу транс ХХК-нь үндсэн зээлийн төлбөрт 18,329,407.25 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 179,071,786.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний гөлбөрт 323,403.11 төгрөг, нийт 197,724,597 төгрөгийн төлбөр төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул *******ны зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 731,670,592.75 төгрөг, үндсэн хүү 111,595,796.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,984,459.11 гөгрөг, нийт 845,250,847.99 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иймд уг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 845,250,847.99 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан.

1.1 Мөн хариуцагч ХХК, Б., Г.******* нар нь ******* ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1090/27 тоот Зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 24- өдөр 1090/27-05 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хариуцагч ******* ХХК-нь ******* ХХК-тай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1090/27-02 т Батлан даалтын гэрээг тус тус байгуулж 750,000,000 төгрөгийн төслийн зээлийг сарын 0,67 хувь, /жилийн 8 хувь/-ийн хүүтэй, 108 сарын хугацаатай ногооны агуулах барих зориулалтаар авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2016 оны 07 дугаар сарын 19-ний едрийн 1090/27-01 тоот барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1090/27 тоот Барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1090/19/42 тоот барьцааны тус тус байгуулж дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

*******,*******,*******, 45 тоот хаягт орших:

- 260.0 м.кв талбайтай,,

- 298.0 м.кв талбайтай,,,

- 702.0 м.кв талбайтай,,

- 58.4 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- 2,*******,,,

*******,*******,, 45а тоот хаягт орших:

- 4,,,,,

- *******,*******,, 45а тоот хаягт орших 7,,,,,

-*******,*******,,,,,, тус тус барьцаалсан.

Зээл олгосноос хойш зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 462,858,674.63 төгрөг, үндсэн үнийн төлбөрт 47,925,137.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 979,287.14 төгрөг, нийт 1,763,099.49 төгрөгийн төлбөр төлсөн байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг чиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул *******ны зүгээс 2022 оны 10 дугаар ын 10-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг лүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийнн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч нарын зээлийн гэрээний үүрэг нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээл 287,141,325.37 төгрөг, үндсэн хүү 3,272,964.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155,694.19 төгрөг, нийт 290,569,984 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул уг мөн мөнгөн хөрөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан байсан.

1.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК, Б., Г.******* нар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн гэрээ болон уг гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт оруулсан гэрээний үүргийг төлж, барагдуулж, үүргийг дуусгавар болгосон.

Зээлдэгч ******* ХХК болон Г.******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-101 тоот дугаартай зээлийн гэрээний үүргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим хэсгийг төлж, одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 476,856,135 төгрөг, хүү 3,539,056 төгрөг, нийт 480,395,191 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч ******* ХХК болон Г.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 480,395,191 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид *******наас зээл авсан үйл баримтад маргахгүй. 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн гэрээ болон уг гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт оруулсан гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 04/21-101 тоот дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 476,856,135 төгрөг, хүү 3,539,056 төгрөг, нийт 480,395,191 төгрөг байгаа үйл баримтад маргахгүй, уг мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрийн ихэнхи хэсгийг төлж, одоо 480,395,191 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул бүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагагүй. Үлдэх зээлийн үлдэгдэл төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******60.0 м.кв талбайтай,, 298.0 м.кв талбайтай,,, 702.0 м.кв талбайтай,, *******,*******,, 45а тоот хаягт орших 4,,,, хангалттай хүрэлцэх тул дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, бусад барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэв.

3. Хариуцагч ******* ХХК болон ХХК нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Зээлийн үлдэгдэл төлбөр болох 480,395,191 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******60.0 м.кв талбайтай,, 298.0 м.кв талбайтай,,, 702.0 м.кв талбайтай,, *******,*******,,,,,, хангалттай хүрэлцэх тул дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Бусад барьцаа хөрөнгө болох:

-2,*******,,,

-*******,*******,,,,,,,

- *******,*******,,,,,,,

-09-34 УБЭ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 39-45 ТЧ улсын бүртгэлийн дугаартай Krone SD маркийн Хагас чиргүүл,

- 63-02 УБМ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 63-02 ГЧ улсын бүртгэлийн дугаартай Schmitz SKO-24 маркийн Хөргүүртэй чиргүүл,

- 17-19 УНЭ улсын бүртгэлийн дугаартай Scania R480 маркийн Зүтгүүр,

-18-19 ОЧ улсын бүртгэлийн дугаартай Chereau CD382GA маркийн Хагас чиргүүлүүдийг барьцаанаас чөлөөлж, хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

******* ХХК болон иргэн Г.******* нар нь ******* ХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-101, 04/21-101 тоот барьцааны гэрээг, байгуулж 750,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан. Талууд гэрээний нөхцөлийг чөлөөтэй харилцан тохирч байгуулсан тул зээлийн болон барьцааны гэрээ нь хууль зөрчөөгүй байгуулагдсан. *******ны зүгээс зээлийн болон барьцааны гэрээний үүрэг дуусгавар болоогүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхөөр гэрээнд харилцан тохиролцож байгуулсан болно. Манай банкны зээлийн хороогоор зээлийн барьцаа хөрөнгө нь төлбөрийн үлдэгдэлд хангалттай хүрэлцэж байгаа боловч зээлийн зөрчил удаан үргэлжилж байсан, одоо төлбөрийн үлдэгдэлтэй тул барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэсэн шийдвэр гарсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн болон барьцааны гэрээнүүд, батлан даалтын гэрээ, фидуцийн гэрээ, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барьцаалбар, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, газар эзэмших эрхийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, мемориалын баримт, зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүд, зээлдэгчийн анкет, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ШЗ2023/26326 дугаар захирамж, зээлийн ерөнхий хорооны хурлын шийдвэр

5.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, ХХК, Г.*******, Б. нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ******* ХХК, ХХК, Г.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 845,250,847.99 төгрөг, ******* ХХК, ХХК, Г.*******, Б. нараас 290,569,984 төгрөг тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн батлан даалтын гэрээний дагуу батлан даагч ******* ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК, ХХК нараас барьцаа хөрөнгийг чөлөөлж, нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. ******* ХК болон ******* ХХК, Г.******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-101 тоот зээлийн гэрээ байгуулж 750,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар олгохоор тохиролцож,

Уг зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон фидуцийн гэрээ тус тус байгуулж, ХХК-ийн өмчлөлийн ,,*******, 45 тоот хаягт байрлах,

- 260.0 м.кв талбайтай,,

- 298.0 м.кв талбайтай,,,

- 702.0 м.кв талбайтай,,

- 840.0 м.кв талбайтай,,

- 2,*******,,,

,,, 45а тоот хаягт байрлах:

- 4,,,,,

- ,,, 45а тоот хаягт орших 7,,,,,

,,,,,,,,

- 09-34 УБЭ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 39-45 ТЧ улсын бүртгэлийн дугаартай Krone SD маркийн Хагас чиргүүл,

- 63-02 УБМ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 63-02 ГЧ улсын бүртгэлийн дугаартай Schmitz SKO-24 маркийн Хөргүүртэй чиргүүл,

- 17-19 УНЭ улсын бүртгэлийн дугаартай Scania R480 маркийн Зүтгүүр,

-18-19 ОЧ улсын бүртгэлийн дугаартай Chereau CD382GA маркийн хагас чиргүүлүүдийг тус тус барьцаалсан байна. /хх-11-17, 20-22/

Хариуцагч Г.******* нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* ХК-тай батлан даалтын гэрээ байгуулж, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-101 тоот зээлийн гэрээний үүргийг 750,000,000 төгрөгийн хэмжээгээр өөрийн ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүр авлага, хувийн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн бараа материал, банк дахь харилцах хадгаламжийн дансны орлого зэргээр батлан даахаар тохирчээ. /хх-18-19/

Мөн ******* ХХК-тай ХХК, Б., Г.******* нар нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1090/27 тоот зээлийн гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1090/27-05 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр 750,000,000 төгрөгийг сарын 0,67 хувь, /жилийн 8 хувь/-ийн хүүтэй, 108 сарын хугацаатай төслийн буюу ногооны агуулах барих зориулалтаар олгохоор тохиролцож,

Уг зээлийн гэрээний үүрэгт 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1090/27-01 тоот барьцааны гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1090/27 тоот барьцааны гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 1090/19/42 тоот барьцааны тус тус байгуулж, *******,,*******, 45 тоот хаягт байрлах,

- 260.0 м.кв талбайтай,,

- 298.0 м.кв талбайтай,,,

- 702.0 м.кв талбайтай,,

- 58.4 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- 2,*******,,,

,,, 45а тоот хаягт байрлах,

- 4,,,,,

- ,,, 45а тоот хаягт орших 7,,,,,

-,,,,,,, тус тус барьцаалсан байна. /хх-101-112/

Хариуцагч Г.******* нь ******* ХК-тай 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1090/27-02 тоот батлан даалтын гэрээ байгуулж, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1090/27 тоот зээлийн гэрээний үүргийг өөрийн ******* дахь харилцах данс, ирээдүйн борлуулалтын орлого, бусдаас авах бүх авлага, бараа материал, банкин дахь бусад харилцах хадгаламжийн дансны орлого зэргээр батлан даахаар тохирчээ. /хх-113-114/

 

3.1 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт тус тус зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

 

3.2 Зээлийн гэрээний дагуу ******* ХК-иас 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 04/21-101 тоот зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 750,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө 750,000,000 төгрөгийг тус тус зээлдэгч нарт олгосон болох нь зээлийн дансны харилцагчийн хуулга, мемориалын баримтаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй.

 

3.2а Хариуцагч ******* ХХК, ХХК, Г.*******, Б. нар нь зээлийн гэрээнүүдэд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, өөрийн хүсэл зоригийг илэрхийлж гарын үсэг зурсан байх ба тэд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж зааснаар тэрээр зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэгтэй байна.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг, тохирсон хүүгийн хамт төлөх үүрэгтэй.

 

4.1 Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчиж, зээлийн төлөлт хийгээгүй байсан болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн гэрээний үүргийг ХХК, Б., Г.******* нар нь бүрэн төлж барагдуулсан болох нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон.

Хариуцагч ХХК, Б., Г.******* нар нь ******* ХК-тай байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулснаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг дуусгавар болсон байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХК нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн болон барьцааны гэрээний үүргийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул шүүх уг гэрээний үүргийг дүгнэх шаардлагагүй байна.

 

4.2 Хариуцагч ******* ХХК, Г.******* нар нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 04/21-101 тоот зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл нэхэмжлэл гаргах үед нийт 845,250,847 төгрөг байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн төлбөрөөс төлж, одоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 476,856,135 төгрөг, үндсэн хүү 3,539,056 төгрөг, нийт 480,395,191 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа нь зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт зэргээр тогтоогдсон. Нэхэмжлэгч ******* ХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нийт 480,395,191 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ******* ХХК, Г.******* нар төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийн үүргийн үлдэгдлийн хэмжээнд маргаагүй.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч ******* ХХК, Г.******* нараас 480,395,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан.

 

5.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ХХК болон зээлдэгч ******* ХХК нараас ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1090/27 тоот зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь төлж барагдуулсан. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 04/21-101 тоот зээлийн гэрээний үүргийн үлдэгдэлд 480,395,191 төгрөг байгаа. Уг үүргийг зээлийн зарим барьцаа хөрөнгөөр хангуулахад хүрэлцэх тул зарим барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлнэ гэж шаардсан.

Нэхэмжлэгч ******* ХК-иас ...хэдийгээр зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээ багассан боловч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул барьцаа хөрөнгийг зарим хэсгийг барьцаанаас чөлөөлөхгүй гэж маргасан.

5.2 Хариуцагч нарын зээлийн төлбөрийн үлдэгдэл 480,395,191 төгрөгийг барьцаа хөрөнгө болох *******,*******,*******,*******60.0 м.кв талбайтай,, 298.0 м.кв талбайтай,,, 702.0 м.кв талбайтай,,,*******,, 45а тоот хаягт орших 4,,,, Э-2204001861 улсын бүрггэлийн дугаартай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газраар хангуулахад хангалттай хүрэлцэнэ гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна. Тодруулбал,

Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд барьцааны зүйлийн харилцан тохиролцсон үнэ болон барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн үнийг дараах байдлаар тохирчээ. Үүнд:

- ,*******,*******,*******60.0 м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2204044988 дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 128,713,611 төгрөг болон 64,356,806 төгрөг,

- ,*******,*******,*******98.0 м.кв талбайтай,, ногооны Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 110,370,082 төгрөг болон 77,259,057 төгрөг,

- ,*******,*******,, Улсын бүртгэлийн Ү-2204076639 дугааргай Авто гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 385,531,231 төгрөг болон 192,765,616 төгрөгөөр тус тус тохиролцсон, дээрх хөрөнгүүдийн нийт тохирсон үнэ 624,614,924 төгрөг, барьцаагаар хангагдах үүргийн гүйцэтгэлийн үнэ 334,381,479 төгрөг тус тус байна.

Харин ,*******,, 45а тоот хаягт орших 4,,,, Э-2204001861 улсын бүрггэлийн дугаартай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газрын үнийг гэрээнд тохиролцоогүй байх ба уг газрыг болон дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан одоогийн зах зээлийн өссөн үнийг тогтоон худалдах боломжтой байна.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ гэж, 160 дугаар зүйлийн 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон бол барьцааны эрх дуусгавар болно гэж тус тус заасан.

Үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний үүргээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ихэнхи хэсгийг төлж, гүйцэтгэвэл зохих үүрэг 480,395,191 төгрөг үлдсэнээр барьцаагаар хангагдах зарим шаардлага дуусгавар болсон байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ХХК-ийн өмчлөлийн ,*******,*******,*******60.0 м.кв талбайтай,,,*******,*******,*******98.0 м.кв талбайтай,, ногооны Ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******,*******,, Улсын бүртгэлийн Ү-2204076639 дугааргай Авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******,, 45а тоот хаягт орших 4,,,, Э-2204001861 улсын бүрггэлийн дугаартай Аж ахуйн зориулалттай эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан *******,*******,*******,*******,*******,,,

-,*******,, 45в тоот хаягт орших 7,,,,,

-,*******,,,,,,,

-09-34 УБЭ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 39-45 ТЧ улсын бүртгэлийн дугаартай Krone SD маркийн Хагас чиргүүл,

- 63-02 УБМ улсын бүртгэлийн дугаартай Volvo.FH440 маркийн Зүтгүүр,

- 63-02 ГЧ улсын бүртгэлийн дугаартай Schmitz SKO-24 маркийн Хөргүүртэй чиргүүл,

- 17-19 УНЭ улсын бүртгэлийн дугаартай Scania R480 маркийн Зүтгүүр,

-18-19 ОЧ улсын бүртгэлийн дугаартай Chereau CD382GA маркийн Хагас чиргүүлүүдийг тус тус барьцаанаас чөлөөлж, хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* ХК-д даалгаж шийдвэрлэв.

Хариуцагч нар хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгахаар хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлсэн тул уг шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,275,805 /4,384,205+70,200+70,200+1,610,800+70,200+70,200/ төгрөг, хариуцагчаас төлсөн 250,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК, Г.******* нараас 6,275,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 250,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар зээлийн төлбөрийг төлсөн нь улсын тэмдэгтийн хураамжаас багасгах, чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК болон Г.******* нараас 480,395,191 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, Г.******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХХК-ийн өмчлөлийн ,*******,*******,*******60.0 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн Ү-2204044988 дугаартай гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,,*******,*******,*******98.0 м.кв талбайтай, улсын эрхийн бүртгэлийн Ү-2204068141 дугаартай ажилчдын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******,*******,, улсын эрхийн бүртгэлийн Ү-2204076639 дугааргай авто гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ,*******,, 45а тоот хаягт орших 4,, улсын эрхийн бүртгэлийн ГД:000002320,, тус тус үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг баримтлан *******,*******,*******,*******,*******,*******,,,,*******,,,,,,,,*******,,,,,,,,,,,, тус тус барьцаанаас чөлөөлж, хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* ХК-д даалгасугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 6,275,805 төгрөг, хариуцагчаас төлсөн 250,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК, Г.******* нараас 6,275,805 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 250,000 төгрөг гаргуулж хариуцагч ******* ХХК-д тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ