Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00030

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                             П.Нямсүрэн

            Улсын яллагч                                           Э.Энхбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                           А.Хандмаа

            Шүүгдэгч                                                   У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1,Эрүүгийн хуулийн тусгай ангийн  15.2 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн У.Бод холбогдох 1732001050015 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1971 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Цогт манлай ХХК-д мод зүсэгч ажилтай, *тоотод оршин суух, бие эрүүл, ухаан санаа бүрэн, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, Хангал овогт Уранчимэгийн Б /РД: */

Тодорхойлох нь:

 

Яллах дүгнэлтэнд дурьдсанаар: Шүүгдэгч У.Б согтуугаар 2017 оны 11 сэрын 10-ны өдөр 22 цагийн орчим Сэлэнгэ эймгийн Мандэл сумын 6-р бэгийн нутэг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн далай” ХХК-ийн хашааны ард иргэн Б.Гатой хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Мөн Б.Гаийг зүүн хөмсөгний шарх. зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий бэртэл гэмтэлтэй, хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалэх чадваргуй. амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөлд байхад нь найз нөхдийн харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгэалах үүргээ зориуд биелүүлээгүй орхиж явсаны улмаас Б.Га нь 2017 оны 11 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Б мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр мод зүсээд цалингаа аваад дэлгүүр орж нэг шил архи авч уугаад айл руу очсон юм. Тэгээд дахин 0,75 граммын шилтэй архи уугаад гарч яваад найз Гатойгоо жаахан маргалдсан. Намайг архи авч өг гээд заамдаад тавихгүй байхаар нь уруул дээр нь нэг цохисон. Уруулнаас нь цус гарсан байсан. Би найзыгаа авч явах гэсэн боловч дийлээгүй зам дээр орхиод ирсэн. Би өөрөө согтуу байсан болохоор дийлээгүй гэртээ харьсан. Маргааш өглөө нь намайг цагдаа ирээд аваад явсан гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.А мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 11 сарын 03-ны өдөр Улаанбаатар хот руу ээж Ба, охин Гц нарыг аваад явсан ба ах Б.Га гэрт ганцаараа үлдсэн юм...Оршуулгын зардапд 3 сая гаруй төгрөг зарцуулсан, гэхдээ баримт байхгүй. Бид нарын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй, уг асуудлыг хуулийн дагуу үнэн зөв шийдэгдэнэ гэж найдаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 24-26-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.От мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 сарын 09-ний өдөр 20 цаг 30 минутын орчим У.Б, Б.Га нар согтуу байдалтай 0.5 литрийн архитай ирээд ууж байхад МөнхБ 0,75 литрийн архи авчирсныг ууцгаасан. Ингээд У.Б, Б.Га нар 21 цаг 30 минутын орчим гараад явсан. Тэгээд удалгүй 10 цаг 30 минутын үед У.Б хашааны хаалга нүдээд онгойлгохгүй байхад давж орж ирээд гэрийн хаалга тогшихоор нь мөн онгойлгохгүй байсан чинь 10 орчим минутын дараа яваад өгсөн” гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч В.Батзориг мэдүүлэхдээ: ... У.Б талийгаач Б.Гаийг дагуулчихсан 20 цагийн орчим архи үнэртүүлчихсэн 0,75 литрийн архитай ирснийг ууж байхад МөнхБ 0.75 литрийн архи авчираад ууцгаасан. Ингээд У.Б, МөнхБ нар маргах гээд байхаар нь энхэр МөнхБыг хүргэж өгөөд бид гурав дахиад 0,5 литрийн архи уугаад 21 цаг 30 минутын орчмм У.Б, Б.Га нар гараад явсан...У.Бопд, Б.Га нар найз нөхдийн холбоотой” гэх мэдүүлэг. /хх-ийн 31- 32-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч А.Отгон-Эрдэнэ мэдүүлэхдээ:  ... 2017 оны 11 сарын 09-ний орой 22 цаг өнгөрч байхад манай хаалгыг тогшоод байх шиг байхаар нь гараад хартал урд талын хаалгыг тогшиж байсан. Тэрнээс өмнө 20-30 минутын өмнө манай хашааны гадаа хүмүүс маргаад байгаа бололтой сонсогдож байсан. Хоёр хүн маргалдаж байгаа сонсогдсон...2017 оны 11 сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад тогны төлбөр бичдэг хоёр хүн орж ирээл “танай хашааны хойно нэг хүн хэвтэж байна” гэж хэлсний дагуу цагдаад мэдэгдсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 33-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ч.Батдаваа мэдүүлэхдээ: “...Б.Га гэх залууг 2017 оны 09 сараас хойш таних болсон ба У.Б хөрөө рамны хашаанд надтай амьдардаг болсон үеэс мод ирэхэд У.Б, Б.Га нар зүсэж мөнгө олдог байсан. 2017 оны 11 сарын 09-ний өдөр мод ирээд зусээд 17 цагийн орчим дууссан ба У.Бопд “би Б.Гатой явж байгаад ирье” гээд цуг гараад 20 цагийи орчим ирээд Б.Га нь “В.Батзориг самарт явах гэж байгаа, ганц юм уучихаад ирьө" гээд У.Бтой гараад явсан. Ингээд шөнө 23 цагийн орчим У.Бопд шал согтуу орж ирээд газар унаад унтсан" гэх мэдүүлэг. /хх-ийн. 38-40-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Ор мэдүүлэхдээ: "...У.Б, Б.Га нар 4-5 жилийн өмнө найзалж нөхөрлөх болсон. Сүүлийн үед бүүр илүү дотно болсон юм шиг санагдаж байсан. У.Б мод зүсэх болохоор Б.Га найзыгаа дууддаг байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 43-р хуудас/

Хохирогчийн ээж Жамсрангийн Ба гэрчээр мэдүүлэхдээ....би гэртээ зээ охин, охин А, хүү Га нарын хамт амьдардаг, Хүү Га 4-5 жилийн өмнө эхнэр хүүхдээсээ салаад ирсэн....эхнэр Туяагаас 2 охинтой.....хүнд гэмгүй даруу төлөв зантай хүнтэй эвтэй,Зүүнхараад ирснээс хойш архи уудаг болсон, 2-3 өдөр ууна,хөрөө рам дээр энэ зун ажилласан, тэр рамны нөхдүүдтэй нийлээд их уусандаа  мод буухаар л нөгөө хэдийгээ дагуулаад явдаг.../хх-36/  

Гэрч Ч.Туяагаас мэдүүлэхдээ.....Б.Гатой 1996 онд гэрлэж гэрлэлтээ батлуулаад 2008 онд салсан архи уугаад байдаг болсон тул арга буюу салсан, гэрлэлтээ цуцлуулаагүй...2008 оноос хойш огт уулзаж утсаар яриагүй харин 2 хүүхэдтэйгээ Га утсаар ярьж хүүхдүүд зүүнхараа очиж аавтайгаа  уулздаг байсан...уг их гайгүй зан ааштай хүн байсан ганц гэм  нь архи уудаг, архи уусан үедээ  агсан тавьдаггүй хэд хоногоор архи уугаад алга болчихдог хүн байсан /хх-44/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №140 дугаартай “...Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ...Цогцост учирсан зүүн хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн. эдийн няцрал, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алиманд цус хуралт тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтпийн хөнгөн зэрэгт хамаарна" гэх дүгнэлт. /хх-ийн 61-63-р хуудас/

Амь хохирогч Б.Га нь хүнд зэргийн согтолттой байсныг нотолсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн №11136 дугаартай "...Б Га 44 настай, эр гэж хаягласан цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрч байна. Согтолтын хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 82-р хуудас/

Шүүх шинжилгээний ундэсний үүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн №11137 дугаартай "...Б.Га цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна’’ гэх дүгнэлт. /хх-.ийн 81-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн №11156 дугаартай "...Талийгаач Б.Гаийн хар өнгийн нимгэн куртик, саарал өнгийн пудволд. саарал өнгийн майк. цагаан өнгийн судалтай хар хөх өнгийн өмд, улаан судалтай хар өнгийн тамирын өмд, хар өнгийн гутал дээр цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай гэх дүгнэлт /хх-ийн 67-р хуудас/

Амь хохирогч Б.Га, яллагдагч У.Б нар зууралдаж ноцолдсоныг нотолсон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн №6405 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн улаан хүрэн өнгийн малгайтай цамцанд 110 мм татах чангаах хүчний үйлчпэлийн улмаас гарсан шинэ урагдалт байна" гэх дүгнэлт, /хх-ийн 60-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криммчалистикийн шинжээчийн №6406 дугаартай амь хохирогч Б.Гаийн хувцас шинэ урагдалттай болохыг нотлосон дүгнэлт, /хх-ийн 73-79-р хуудас/

            Шүүгдэгч У.Бын хувийн байдлыг тогтоосон баримт иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 97- хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 101-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

Шүүгдэгч У.Б  2017 оны 11 сарын 10-ны  орой  22 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн далай” ХХК-ийн хашааны ард иргэн Б.Гатой  хамт архи ууж согтууран “хохирогч Б.Га нь өөрийг  гуйлгачин”  гэж хэллээ гэх шалтгаанаар марган Б.Гаийг нүүрэнд нэг удаа цохиж зодож,уруулд шарх, цус хуралт үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Мөн Б.Гаийг зүүн хөмсөгний шарх. зөөлөн эдийн няцрал, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлтэй, хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалах чадваргүй, амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөлд байхад нь найз нөхдийн харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ  биелүүлээгүй орхиж явсны улмаас  хохирогч Б.Га нь 2017 оны 11 сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө осгож нас барсан  гэмт хэрэг  тус, тус  үйлдсэн нь  нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч Б.Га  /45 настай эр /,  шүүгдэгч У.Б нар нь гэмт хэрэг гарах орой хамт архи ууцгаасан болох хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогддог ба шүүгдэгч У.Бын цусанд спиртийн агууламж илрээгүй тухай шинжээчийн дүгнэлт /ХХ-21,85/ авагдсан нь У.Б эрүүл саруул тул  гэмтэлтэй, өөрийгөө жолоодох чадваргүй  найзаа аюултай нөхцөлд орхиж, тусламж үзүүлэхгүй байгаа эс үйлдэхүйд  нь гэм буруутай гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчийн нүүрэнд нэг удаа цохисноо уруул хэсэгт гэмтэл учруулснаа хүлээн хүлээн зөвшөөрдөг, мөн нас барагч Б.Га цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байсан ба /хх-.ийн 81-р хуудас/ Уг цус нь хохирогчийн хувцасд илэрсэн, хохирогчийн өмсөж явсан хувцанд шинээр  урагдал үүссэн /хх-60/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон мөн гэрчүүд маргаад зодож ноцолдож байсныг гэрчүүдийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтаар шүүгдэгч У.Бын үйлдсэн хэрэг нь нотлогдсон өөрийн гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй гэсэн хүсэлтийг /ХХ-107/ мөрдөн байцаалт прокурор шүүхийн шатанд  ирүүлсэн. Шүүгдэгч У.Б нь хохирогчийн ар гэрт 2 машин түлээ өгсөн, өөр мөнгө төгрөгний туслалцаа үзүүлээгүй, нас барагчийн оршуулгын ажилд оролцсон, цаашид туслалцаа үзүүлж байна гэдгээ хохирогчийн  талд илэрхийлсэн гэх. Хохирогч Б.Гаийн цусанд 2.8 промилли спиртийн агууламж илэрч, Согтолтын хүнд зэрэгттэй байсан шинжээчийн дүгнэлтээр /ХХ-82-р хуудас/, Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас барсан, мөн  эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтпийн хөнгөн зэргийн гэмтэл учирсан  нь /хх-ийн 61-63-р хуудас/ шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. У.Бод ял оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.2 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.  

           

            Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Хангал овогт Уранчимэгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэмтэлтэй хүнийг аюултай байдалд орхисны улмаас хохирогч осгож нас барсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Быг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Б  нь  торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 06 сарын хугацаанд  хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж энэ хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнссэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь оршин суугаа газраа өөрчлөх удаан хугацаагаар зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар ялтан У.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий “CD”-г хэрэгт хадгалах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А нь хохирол нэхэмжлэх эрхтэйг, У.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

8. У.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.  

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ