Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 122/ШШ2025/0022

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                               хүлээн зөвшөөрснийг баталж

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр,

           Улаанбаатар хот ******* дүүрэг 40 дүгээр хороо ******* хотхон ******* байрны 55 тоотод оршин суух Боржигон овогт Энхсайханы Гантулгын нэхэмжлэлтэй,

          ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн миний газар өмчлөхийг хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тул 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 699 м.кв газрыг өмчил авахыг хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг  ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.

           Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: Нэхэмжлэгч Э.Гантулга (цахимаар), хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нар оролцов.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын ******* дүүрэг, 40 дүгээр хороо, ******* хотхоны ******* байрны 55 тоот хаягт оршин суугч Боржигон овогт Энхсайханы Гантулга миний бие ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 122/Ш32025/0115 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” захирамжтай танилцлаа.

 

            Миний бие ******* аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын дагуу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйгээр өмчлөх хүсэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан миний газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг тус байгууллагын мэргэжилтэн ******* гэдэг хүн хүлээж авсан бөгөөд газрын цахим системд бүртгэнэ, хянаад хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй.

 

            Дээрх өргөдлийн хариуг өгөөгүй тул дахин 2024 оны 09 дүгээр сард ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөрт хандан газар өмчлүүлэх хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар бичгээр өргөдөл гаргасан боловч өргөдлийн хариуг мөн тус газар өгөөгүй.

 

            Мөн миний бие Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг учир байнга ******* аймагт байнга ирж очих боломжгүй. Анх манай эхнэр 2024 оны 12 дугаар 13-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар өмчлөх өргөдлийнхөө хариуг бичгээр авахаар очсон боловч газрын асуудал хариуцсан хүмүүс нь байгаагүй. Бүгд Улаанбаатар хотод Газрын харилцааны ойн баярт явсан байсан.

 

            Мөн 2025 оны 03 дугаар сард цагаан сарын дараа ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр өөрийн биеэр очоод хариуцаж буй ******* гэдэг мэргэжилтэнтэй уулзах гэсэн боловч тэр хүн нь тухайн өдөр гадуур хуралтай гэсэн гээд ирээгүй, уулзаж чадаагүй буцсан.

 

            Миний бие дахин 2025 оны 05 сарын дүгээр сарын 23-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт очиж хариуцаж буй мэргэжилтэн *******тай уулзах гээд очсон боловч мөн ажил дээрээ байгаагүй.

 

            ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь миний газар өмчлөхийг хүссэн өргөдлийг шийдэх боломжгүй бол албан ёсны хариуг бичгээр өгдөггүй, хэзээ, хэрхэн, яаж шийдвэрлэх нь тодорхойгүй, миний гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Мөн баруун гараа шилэнд зүсэж гэмтээснээс үүдэн 2025 оны 03 дугаар сараас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмчилгээ хийлгэж байсан. Эдгээр байдлаас шалтгаалан шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан.

 

            Миний бие мэргэшсэн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг хариуцагчаар тогтоолгон шүүхэд нэхэмжлэл гаргахыг зөвлөсний дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

 

            Иймд миний зөрчигдсөн эрхийн хамгаалж, ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын иргэн Э.Гантулга миний ******* Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг өмчилж авахыг хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгаж өгөхийг хүсье гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд ирүүлсэн хүсэлт болон, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан саналдаа: ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улаанбаатар хотын ******* дүүрэг, 40 дүгээр хороо, ******* хотхон ******* байр 55 тоотод оршин суух хаягтай Боржигон овгийн Энхсайханы Гантулгын (регистрийн дугаар *******/ 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 699 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхтэй холбоотой захиргааны маргаан үүсэн хянагдаж байгаа билээ.

 

            Улаанбаатар хотын ******* дүүрэг, 40 дүгээр хороо, ******* хотхон ******* байр 55 тоотод оршин суух хаягтай Боржигон овгийн Энхсайханы Гантулга нь ******* аймгийн ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 699 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүйгээр өмчлөх хусэлтийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан байдаг

 

            Нэхэмжлэгч Э Гантулгын газар өмчлөх хүсэлт гаргасан газар нь 2013 онд аймгийн бодлого шийдвэрийн дагуу хашааг нь барьж 2.600.000 төгрөгөөр худалдан борлуулж газрыг нь үнэгүй олгох зарчмаар төлөвлөгдөж байсан газар бөгөөд хашааны үнийг тухайн үед өөр иргэн төлсөн эсэх, тухайн газрыг өмчлөх талаар гаргасан өргөдөл хүсэлт байгаа эсэх зэрэг асуудлуудыг нягтлан зайлшгүй шаардлагын үүднээс болон мөн тухайн үед ажил хариуцаж байсан албан тушаалтан өөр ажилд шилжсэн зэрэг шалтгаануудын улмаас хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй хугацаа хоцроосон асуудал гаргасан байна. Нэхэмжлэгч иргэний өмчлөх хүсэлт гаргасан газар дээр нэхэмжлэгч иргэнээс өөр хүн өмчлөх хүсэлт гаргаагүй, хашааны үнэ төлсөн баримт байхгүй, барьсан хашаа байхгүй зэрэг нь иргэн Э.Гантулгад дээрх газрыг өмчлүүлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг бүрэн ханган шийдвэрлэх боломжтой тул ******* аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улаанбаатар хотын ******* дүүрэг, 40 дүгээр хороо, ******* хотхон ******* байр 55 тоотод оршин суух хаягтай Боржигон овгийн Энхсайханы Гантулгын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлтэй ******* аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох хэрэгт ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн А/89 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” тушаалаар олгогдсон эрхийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх (нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах.), мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дахь (эвлэрэх) заалтуудын хүрээнд нэхэмжлэгч иргэн Э.Гантулгын хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Гантулга нь ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан “Иргэн миний газар өмчлөхийг хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тул 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 699 м.кв газрыг өмчилж авахыг хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах”-аар нэхэмжлэл гаргасан болно.

 

Шүүх уг нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн 70.1.4 дэх заалтад зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”-аар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт  гаргажээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

 

Хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр нь 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/89 дугаартай “Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” тушаалаараа ******* сумын газрын даамал Э.*******т нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн зөвшөөрөх эрхийг шилжүүлсэн байна.

Иймд уг хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг хэргийн оролцогчдод тайлбарлаж өгсөн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Гантулгын ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Иргэн миний газар өмчлөхийг хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тул 2024 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд иргэдэд өргөдлийн дагуу өмчлүүлэхээр батлагдсан ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт төлөвлөлтийн ******* нэгж талбар бүхий 699 м.кв газрыг өмчил авахыг хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг  ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гантулгад олгосугай.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэ шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                О.МӨНХЗУЛ