2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2025/05910

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ,,, давхарт оршин байрлах, ******* ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Хүрээ овогт гийн ******* /рд:/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,632,280 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээнээс учирсан хохирол 11,401,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай ******* ХХК нь 2023 оноос барилгын материалын худалдаа, засвар үйлчилгээний үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Р.******* нь 2024 оны 7 сарын1-ний өдөр 85551825 дугаарын утаснаас өөрийн Хандгайтад байрлалтай 2 давхар амины орон сууцандаа гадна хөөс шүрших захиалга өгсөн. Хариуцагчийн утсаар өгсөн захиалга нь нийт84,8 м.кв талбайд хөөс шүршихээр, нэг м.кв талбайг0,000 төгрөгийн хөлстэйгээр ажлын хоног өдөр байхаар ярилцсан. Ингээд бид хөөс шүрших ажлын хөлс нь 11,544,000 төгрөг байхаар, ажил гүйцэтгэх үед шаардагдах тоног, төхөөрөмжийн зардал болон ажилчдын хөлс зэргийг захиалагч талаас хариуцахаар тохирч, бидний зүгээс ажлаа хурдан дуусгахаар тохирцгоосон болно. Компанийн ажилчид 2024 оны 7 сарын1-ний өдөртөө Р.*******гийн амины сууц руу явахаар болсон ба зуслангийн зам нь маш их шавхаатай байсан тул машинаа шаварт суулгаж, машиныхаа тоормосны дээд аппараатаа эвдлээд буцаад явсан. Бид хэлсэн амлалтандаа хүрэхийн тулд нэмэлтээр тоног төхөөрөмж болон бригад хөлслөөд 2 хоногийн хугацаандаа Р.*******гийн амины сууцыг шүршиж дуусгасан. Ажлаа эхлэхэд л ажлын хөлсны урьдчилгаа 60 хувийг авах ёстой байсан ч Р.******* нь санаа зоволтгүй шилжүүлчихнэ гэхэд нь итгээд ажлаа үргэлжлүүлсэн. Ингээд бид ажлаа хурдан шуурхай чанартай хийж, дуусгасан. Тухайн үед бидний ажиллах явцыг тэдний талын инженер байнга шалгаж байсан. Захиалагчтайгаа холбоотой бидний ажлын явцыг мэдээлж байсан. Ажил дуусаад инженерээр нь гарын үсэг зуруулж ажлаа хүлээлгэн өгсөн. Ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан хүмүүс нь сэтгэл ханамжтай сайхан боллоо хэмээн хэлж байсан. Ингээд бид ажлаа бүрэн гүйцэт хийгээд хүлээлгэж өгөөд Р.*******д төлбөрөө төлөөрэй гэхэд орой болсон байна маргааш мөнгөө шилжүүлчихнэ гэж хэлсэн. Харин маргааш нь төлбөрөө хийх тухай сануулахад ажлын хөлсөө 10 хувь хямдруулчих гэх зүйл ярихад нь одоо тэгэх боломжгүй гэхэд, Р.******* нь тэгвэл зээлээр хувааж төлье гэсэн. Бид одоо юу гэж тийм асуудал байх вэ танд итгээд бүгдийг нь сайхан хийгээд өглөө, ярьснаараа төлбөрөө хийгээрэй гэсэн. Гэтэл нөхөр гэх хүн нь биднийг утга учиргүй загнаж, аль ч талаараа ярьсан та нар дуугай болоорой,та нар 2-3 сая төгрөг аваад дуугай болцгоо гэх маягтай үг хэлсэн. Ингээд маргааны эх үүсвэр тавигдсан. Манайхыг мэргэжлийн хяналт, шүүх цагдаагийн байгууллагаар дарамтална, мөнгөө өгөхгүй шүү гэсэн. Бидний зүгээс Р.*******тай хэлсэн тохирсоноороо ажлаа бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байтал, захиалагч Р.******* нь тохирсон хөлсөө өгөхгүй төвөг чирэгдэл учруулж байна.

Р.*******гаас хөөс шүршсэн ажлын хөлс 11,544,000 төгрөг, туслан гүйцэтгэгч ажилчдын хөлс 1,924,000 төгрөг, портерийн түрээс 450,000 төгрөг, портерийн засварт 470,000 төгрөг, генератарын түрээс 600,000 төгрөг, ажилчдын хоолны мөнгө ба түлшинд 644,280 төгрөг, нийт 15,632,280 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ХХК нь "Мастер хөөс нэрээр олон нийтийн сүлжээ, фэйсбүүк хаяг, интернетээр дуудлагаар хөөсийг амины болон албан байгууллагуудын барилга байгууламжуудад чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх чадварлаг, олон жилийн туршлагатай хамт олон хүний биед ээлтэй эко бүтээгдэхүүнээр сэтгэл ханамжийн баталгаа бүхий үйлчилгээ явуулна хэмээн сурталчилдаг юм билээ. Иймээс 2024 оны 7 дугаар сарын 20-ны үеэс уг "Мастер хөөс гэх газрыг хариуцсан захиралтай нь ******* дугаараар холбогдож тухайн үедээ орхисон. Харин 2024 оны 7 дугаар сарын 24,-ны өдрүүдэд дээрх залуу байн байн залгаж улмаар 80600500 гэх дугаар мөн олон янзын утаснаас холбогдож санал болгосноор 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй 70 м.кв /сууриараа/ 2 давхар амины орон сууцны 4 талын босоо хана, дээврийн хөндий хэсэгт нягтаршил сайтай, -50 С /градус/ хэмийн хүйтэнд дулаан алдагдалгүй, галд тэсвэртэй хөөсийг хийж гүйцэтгүүлэхээр аман тохироо хийж дээрх ажиллагааг цагийн дотор хийж дуусгахаар ажлаа эхлүүлсэн юм. Харин "******* ХХК нь амласан ажил, сурталчилгаа, хөөсний чанар нь бүгд худал байсныг доорх байдал нотолно. Үүнд:

"Онон селл нэртэй манайд хэрэглэсэн хөөс нь нягтаршил сийрэг, гараар түлхэхэд цөмөрчихдөг, -25 С хэмд шүршдэг хөөс болох нь бодит байдал дээр бүрэн тогтоогдсон. Уг хөөсний нэлээн хэсгийг хуулж аваад 200 метрийн бошконд шатааж үзэхэд шууд гал авалцаж байсан. Дээрх хөөс нь хулгана болон мэрэгч амьтад үүрлэдэг сул талтайгаас гадна яг ийм байдалтай Ар гүнтийн нэгэн айлын дулаалгын хөөсөнд зөгий үүрэлсэн байгаатай одоо ч очоод үзэж болно. Түүнчлэн дээврийн хэсэгт уг сийрэг хөөсийг хэзээ ч хэрэглэж болохгүй, стандартад нийцдэггүй юм билээ. Учир нь, дээврийн хадаас, шруп дагасан нүхээр ус нэвтрэх нөхцөлд нягтаршил сийрэг хөөс нь өөртөө ус чийг шингээж явсаар ялзрал үүсэж, дээврийн даацын хэсэгт ачаалал өгснөөр 2-3 жилийн дараа нурж унадаг болохыг сүүлд бид мэдсэн юм. Мөн хананы хэсэг дэх хөөс нь сайдингийн хөхрөх байдалтай урвалд орсноор мөн л ялзарч бутрах аюултай болохыг бид мэдсэн . Иймээс миний бие 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны газрын Хяналт шалгалтын хэлтэст уг хөөсний зориулалт, чанарыг шалгуулахаар өргөдөл гомдлоо гаргасан боловч "******* ХХК-ийн, ялангуяа Мастер хөөсний үйл ажиллагааг хариуцан явуулдаг *******,******* тоот утасны эзэд Хяналт, шалгалтын газрын байцаагч нарыг дуудсаар байтал очоогүй атлаа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлыг хараад туйлын их гайхаж байна. "******* ХХК нь хүний нөөцийн бодлого алдагдсан, туршлагатай ажилчидгүй байсан. Манай амины орон сууцанд хөөс шүршихдээ баримжаа багцаагүй бага хөөс авчирч эргэж буцаж явах, хөөсөө шүршиж чадахгүй байх зэргээс уялдан цаг хийх ажлаа өдөрт хийж, дээрх хоногт ажилчид нь хоол хүнс, татах тамхи, уух ус ундаа, унтах газаргүйн улмаас манай барилгачдын хоолноос идэж, дутуу барьсан байшинд хоноглож байсан.

"******* ХХК болон бидний хооронд албан ёсны гэрээ үгүй ч тэдний хийсэн хөөс нь чанарын шаардлага хангахгүй, зориулалтын бус байсан тул уг хөөсийг хуулж хаяхыг ******* ХХК-ийн захирлаас шаардсан боловч зугтаан, алга болж бодит байдлыг газар дээр нь очиж үзэхээс айж байсан нь удаагийн уулзалтын цагаа цуцалсантай холбоотой. Иймээс бид эхний шатанд Хяналт шалгалтын газрын ажилтан, томилогдсон байцаагч Т.*******ийг амины орон сууцандаа ирсний дараа дээрх хөөсний хананы хэсгийг бүтэн 7 хоног 4,500,000 төгрөгийн хөлс өгч хуулуулаад 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Мега хаус ХХК-тай гэрээлэн, 198 м.кв хананы гадаргууг 5,940,000 төгрөг төлж хийлгэсэн. Харин дээврийн хөндийн хөөсийг хуулаагүй үлдээсэн нь ийм маргаан болж болзошгүй гэж үзээд үлдээсэн юм. Сийрэг хөөс шүршсэн гэдгээ мэдсэн тэдний ажилчид шүршээд тэлж байх зориулалт бүхий хөөсийг хар паниараар нь дарж түлхэж, шахаж хатаасан нь биднийг хуурч мэхлэх санаа анхнаасаа агуулагдаж байсан бизээ.

Иймд "******* ХХК-ийн гаргасан 15,632,280 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Шинжээчийн дүгнэлтээр ******* ХХК-ийн гүйцэтгэсэн хөөсний ажил нь чанаргүй, хөөсний дулаан дамжуулалт үйлдвэрээс тогтоосон утгаас0хувь их, таазны хөөс шүршилт жигд биш, том нүх, сүвтэй тэр хэсгээрээ цан цохидог, амархан бутарч үйрдэг доголдолтой болох нь тогтоогдсон. Мөн илэрсэн доголдлыг арилгах боломжтой, доголдлыг арилгах зардлыг хүснэгтээр гаргасан. Гадна хана 198 м.кв талбайтай, дээвэр 93.4 м.кв нийт 291.4 м.кв талбайд хөөс хийлгэсэн юм. Хөөсний ажлыг доголдолтой хийсэн, чанарын шаардлага хангаагүй хөөсөөр дулаалга хийснээс бидэнд дараах хохирол учраад байна. Үүнд, Хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод, угсрахад дагалдах материалын үнэ 4,116,800 төгрөг, шинжээч томилуулсан зардал 2,432,100 төгрөг, нийт 11,401,900 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас надад учруулсан хохирол болох 11,401,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлээ 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 58 дугаартай дүгнэлтийг үндэслэл болгосон байна. Бидний зүгээс Р.*******тай ярьж тохирсон ёсоороо түүнд итгэн, ямар ч урьдчилгаа аваагүй хэлсэн ярьснаараа байшинг нь 2 хоногийн хугацаанд хөөс шүршиж дуусгасан. Ингэж дуусгахад тэдний талын инженер ажлыг хүлээн авч сайхан боллоо хэмээн Р.*******д хэлж байсан. Шүршсэн хөөсийг хадгалах явц дээр Р.******* нь өөрөө алдаа гаргасан байх хэмээн үзэж байна. Угтаа бол барилгын хөөс шахсан ажлын чанар нь хөөсийг битүү байлгах, наранд ил байлгахгүй байх, бороонд ил байлгах ёсгүй гэх мэт аргачлал байдаг. Гэтэл Р.******* нь байшингаа хөөс шахаад тэр чигээр нь орхичихсон байгаа юм. Энэ бол биднээс шалтгаалах асуудал биш бөгөөд өөрийн зүгээс гаргасан алдаагаа биднээс болж хохирсон мэт болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, дулаалгын хөөс шүрших үйлчилгээний акт, цахим гүйлгээний баримт, фото зураг,

5.2 хариуцагчаас гаргасан нэхэмжлэх, ******* ХХК-ийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, фото зураг,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Р.*******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15,632,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд 11,401,900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Р.*******гийн захиалгын дагуу түүний өмчлөлийн84.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд хөөс шүрших ажлыг 1 м.кв талбайг0,000 төгрөг, нийт 11,544,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон. Уг ажлыг бүрэн, чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгсөн ба ажлын хөлсийг төлөөгүй. Ажил гүйцэтгэхэд нэмэлтээр ажилчдын хөлс 1,924,000 төгрөг, портерийн түрээс 450,000 төгрөг, портерийн засвар 470,000 төгрөг, генераторын түрээс 600,000 төгрөг, ажилчдын хоол унаа, түлш 644,280 төгрөг зарцуулагдсан. Иймд нийт 15,632,280 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...гүйцэтгэсэн хөөсний ажил нь чанарын шаардлага хангахгүй, нягтрал муутай, сийрэг. Гараар түлхэхэд цөмөрдөг, галд тэсвэргүй, ус нэвтэрдэг хөөсөөр хийсэн байсан. Уг чанаргүй хийсэн хөөсийг би өөрийн зардлаар хуулж авсан. Чанаргүй ажил гүйцэтгэсэн тул ажлын хөлс төлөхгүй. Доголдолтой хийсэн хөөсний ажлаас үүдэн надад хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод, угсрахад дагалдах материалын үнэ 4,116,800 төгрөг, шинжээч томилуулсан зардал 2,432,100 төгрөг, нийт 11,401,900 төгрөгийн хохирол учирсаныг гаргуулна гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд 2024 оны 07 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,*******анд байрлах84.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд өөрийн материал болох хөөс шүрших ажлыг 1 м.кв талбайг0,000 төгрөгөөр гүйцэтгэх, Р.******* нь ажлын хөлс 11,544,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн болохыг талууд тайлбарласан.

Нэхэмжлэгч ******* нь дээрх гэрээний дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг 384.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд хөөс шүрших ажлыг 2024 оны 07 дугаар сарын1-ний өдөр гүйцэтгэн дуусч хариуцагч Р.*******д хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч Р.******* нь ажлын үр дүнг хүлээн авсан боловч доголдолтой ажил гүйцэтгэсэн үндэслэлээр тэрээр ажлын хөлс 11,544,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.

4. Талууд *******,*******анд байрлах84.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд хөөс шүрших ажлын гэрээг бичгээр байгуулаагүй байх ба Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлагагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

4.1 Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь Иргэний хуулийн50 дугаар зүйлийн50.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй гэж,50.1.8-д өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар захиалагч Р.*******гийн өмчлөлд доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулаагүй буюу ажлын үр дүнгийн чанарын байдлыг тусгайлан тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-т Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж,53 дугаар зүйлийн53.3-т Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ гэж тус тус зааснаар гүйцэтгэгч *******" ХХК нь ердийн шаардлагад нийцсэн, дундаас доошгүй чанарын зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг шилжүүлэн өгөх үүрэгтэй байна.

Хариуцагч Р.******* нь хүлээн авсан ажлын үр дүнг доголдолтой буюу шүршсэн хөөс нь сийрэг, гараар түлхэхэд нүх гардаг, ус нэвтрүүлдэг, галд тэсвэргүй байсан тул ашиглах боломжгүйгээс зарим хэсгийг хуулж хаясан, маргаан гарч болзошгүй байсан тул зарим хэсгийг хуулаагүй үлдээсэн гэж маргаж, ажлын хөлс төлөхөөс татгалзсан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаар захирамжаар шинжээч томилж, гүйцэтгэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгасан.

Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас дараах дүгнэлтийг ирүүлсэн. Үүнд:

*******нд байрлах84.8 м.кв талбай бүхий амины орон сууцанд ******* ХХК-ийн хийсэн гэх дулаалгын хөөс нь Монгол Улсын хил гаалиар орж ирэх үед хянан баталгаажуулж хэрэглэх зөвшөөрөл авсан, чанар стандартад хийцсэн материал байна. Уг хөөсийг амины орон сууцны дулаалгад ашиглах зориулалттай тул сууцны дулаалгад ашиглаж болно. Хөөс шүршсэн ажил нь доголдолтой байна. Хөөсний дулаан дамжуулалт үйлдвэрээс тогтоосон утгаас0 хувь их, таазны хөөс шүршилт жигд биш том нүх, сүвтэй тэр хэсгээрээ цан цохидог, амархан бутарч үйрдэг доголдолтой байна. Гадна фасадны шүршсэн хөөсөнд ийм доголдол байсан тул буулгаж дахиж хийжээ. Доголдол нь хөөс хийсэн нийт талбайг хамаарч байна. Шинжилж буй хөөсний дулаан дамжуулах чадвар нь тогтоосон утгаас0 хувиар их буюу дулаан алдалт их байна. Дээвэрт хийсэн хөөс нь том хэмжээтэй нүхтэй, зарим газарт маш нимгэн тэр хэсэгт цан үүссэн, жигд биш модон хашлага хөөс хоёрын хооронд зайтай тэр хэсэгт мөн цан үүссэн байдалтай байва. Ийм доголдолтой байгаа хөөсөн дулаалгыг буулгаж чанарын шаардлага хангасан хэлбэрээр зүйтэй байна. Хөөсний түүхий эд нь зохих шаардлагыг хангаж байгаа боловч дулаан дамжуулах чадвар нь шаардлага хангахгүй байгаа нь хөөс шүрших ажиллагаанд технологийн алдаа гарсан байж болох юм. Доголдлыг арилгахын тулд хийсэн хөөсөн дулаалгыг буулгаж дахиж хийнэ гэжээ.

Уг шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэгч ******* ХХК-ийн *******,*******анд байрлах84.8 м.кв талбай бүхий хувийн сууцанд шүршсэн дулаалгын хөөс нь цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй, хөөсөн дулаалгыг буулгаж дахин хийх шаардлагатай болох нь тогтоогдож байна.

Гүйцэтгэгч *******" ХХК нь ердийн шаардлагад нийцсэн, дундаас доошгүй чанарын ажлын үр дүнг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй, доголдолтой үр дүн хүлээлгэн өгснөөс захиалагч Р.******* нь хувийн сууцны хөөсөн дулаалгыг буулгаж, дахин хийлгэх шаардлагатай болсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн52 дугаар зүйлийн52.2.3-т захиалагч нь доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй гэж зааснаар ажлын хөлс төлөхөөс татгалзах эрхтэй. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-иас нэхэмжилсэн ажлын хөлс 11,544,000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

4.2 Нэхэмжлэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэх явцад туслан гүйцэтгэгч ажилчдын хөлс 1,924,000 төгрөг, портерийн түрээс 450,000 төгрөг, портерийн засварт 470,000 төгрөг, генератарын түрээс 600,000 төгрөг, ажилчдын хоолны мөнгө ба түлшинд 644,280 төгрөг зарцуулагдсан гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Талуудын тайлбараар гүйцэтгэгч ******* ХХК нь ажил гүйцэтгэхдээ ажлын хөлснөөс гадна ажил гүйцэтгэхэд зарцуулагдсан нэмэлт зардлыг төлөхөөр тохиролцоогүй болох нь тогтоогдсон.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх нэмэлт зардал гарсан болохоо хэргийн 7-11 дүгээр талд авагдсан цахим гүйлгээний баримтаар тогтоогдоно гэх боловч уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, өнгөтөөр хэвлэсэн баримт байна.

Нөгөө талаар, ******* ХХК нь доголдолтой ажил хүлээлгэн өгсөн тул уг ажлыг гүйцэтгэхэд гарсан нэмэлт зардлыг шаардах эрхээ алдсан байна.

 

5. Хариуцагч Р.******* нь хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод, угсрахад дагалдах материалын үнэ 4,116,800 төгрөг, шинжээч томилуулсан зардал 2,432,100 төгрөг, нийт 11,401,900 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн ажлын хөлс нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар шүүхийн нөхөн төлүүлэх зардалд хамаарна. Уг зардлыг хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн үнийн дүн хөөсөн дулаалга буулгах зардал 2,331,200 төгрөг, рейк мод буулгах зардал 653,800 төгрөг, тааз рейклэх 1,868,000 төгрөг, рейк мод, угсрахад дагалдах материалын үнэ 4,116,800 төгрөг, нийт 8,969,800 төгрөг гэж үзэхээр байна.

 

5.1 Хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн доголдолтой гүйцэтгэсэн дулаалгын хөөсний ажлыг буулгасан, хөөсийг буулгах үед рейк модыг давхар буулгаж дахин модыг угсруулах шаардлагатай болсон. Уг ажлыг ******* эко барилгын материалын худалдааны төвөөс материал авч гүйцэтгүүлсэн гэх боловч уг баримтаас үзэхэд материал худалдан авагч нь хэн болох нь тодорхойгүй, материалын зардал Р.*******гаас гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

5.2 Иргэний хуулийн49 дүгээр зүйлийн49.1-т Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан.

Хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт ...дээврийн хадаас, шруп дагасан нүхээр ус нэвтрэх нөхцөлд нягтаршил сийрэг хөөс нь өөртөө ус чийг шингээж явсаар ялзрал үүсэж, дээврийн даацын хэсэгт ачаалал өгснөөр 2-3 жилийн дараа нурж унадаг болохыг сүүлд бид мэдсэн юм. Мөн хананы хэсэг дэх хөөс нь сайдингийн хөхрөх байдалтай урвалд орсноор мөн л ялзарч бутрах аюултай болохыг бид мэдсэн . Иймээс миний бие 2024 оны 08 дугаар сарын 05-ний өдөр Нийслэлийн Захирагчийн ажлын албаны газрын Хяналт шалгалтын хэлтэст уг хөөсний зориулалт, чанарыг шалгуулахаар өргөдөл гомдлоо гаргасан гэжээ.

Уг тайлбараас үзэхэд хариуцагч Р.******* нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой болохыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн байна. Иргэний хуулийн49 дүгээр зүйлийн49.1 дэх хэсэгт зааснаар захиалагч Р.******* нь ажлын үр дүнгийн доголдол байгааг мэдсэн өдрөөс хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Хариуцагч Р.******* нь ажлын үр дүн доголдолтой болохыг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэдсэн атлаа энэ талаар гомдлын шаардлага гаргахгүй явсаар 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Иргэний хуулийн49 дүгээр зүйлийн49.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлжээ. Иймд хариуцагч Р.******* нь ажлын үр дүнгийн доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн доголдолтой ажлын улмаас гарсан зардлаа баримтаар нотлоогүй тул 8,969,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч ******* ХХК-иас гаргасан 15,632,280 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Р.*******гаас гаргасан 8,969,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл/сөрөг/ хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч/хариуцагч/ хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 236,111 төгрөг, хариуцагчаас төлсөн 197,380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

Хариуцагч Р.******* нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д ажлын хөлс 2,432,100 төгрөгийг хариуцагч Р.******* төлсөн болох нь нэхэмжлэхийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 2,432,100 төгрөгийг гаргуулж хариуцагч Р.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн43 дугаар зүйлийн43.1,49 дүгээр зүйлийн49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.*******д холбогдох 15,632,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчид холбогдох 8,969,800 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 236,111 төгрөг, хариуцагчаас төлсөн 197,380 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 2,432,100 төгрөг гаргуулж хариуцагч Р.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ