| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2017/03233/И/Н |
| Дугаар | 191/ШШ2025/05936 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05936
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Холбооны 2-20 дугаар байрны 16 тоотод оршин суух, Аамаа овогт гийн ******* /рд:/, нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: *******,*******, тоотод оршин суух, Монгол овогт ын ******* /рд:/, нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгч: *******,*******, тоотод оршин суух, Сартуул овогт гийн ******* /рд:/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, Денверийн гудамжны*******анд оршин байрлах ******* ХХК /рд:/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 73,460,835 төгрөг болон 44,197,128 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, Ц.*******, нэхэмжлэгч Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч Ц. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.******* нь ******* ХХК-тай анх 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдөр "Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ" гэх нэртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 1-р хороонд баригдах барилгын 79-р байр 1-р орцны 4 давхрын тоот 48.31 м.кв орон сууцыг 1 метр квадрат талбайг 2,714,865 төгрөгөөр тооцож нийт 131,155,176 төгрөгөөр тооцож,
Нэхэмжлэгч Д.******* нь ******* ХХК-тай анх 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14/33 дугаартай "Орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ гэх нэртэй ажил гүйцэтгэх гэрээг байгуулж *******нд баригдах барилгын 79-р байр 3-р орцны 6 давхарт байрлах******* тоот 97,95 м.кв орон сууцыг 1 метр квадрат талбайг 2,549,983 төгрөгөөр тооцож нийт 249,770,835 төгрөгөөр тус тус захиалан бариулахаар тохиролцож, гэрээний нөхцөлийн дагуу ажил гүйцэтгэгчид төлөх ёстой бүх төлбөрийг төлж Улаанбаатар банкны Ипотекийн зээлд хамрагдсан байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн боловч ажил гүйцэтгэгч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон чанартай барилга бариагүй бөгөөд оршин суугчид амьдарч эхэлснээс хойш ажлын гүйцэтгэл буюу үр дүнд байнга доголдол гарах болсон. ******* ХХК нь барилгын ажлыг хариуцан гүйцэтгэх явцдаа тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай /2008/ хуулийн 9,10,11,13-р зүйл болон 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн "Барилгын тухай" хуулийн 11-14 дүгээр зүйлд заасан шаардлагууд болон бусад холбогдох барилгын норм, дүрмийг дагаж мөрдөөгүй, барилгын ажлыг батлагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй барилгыг барьж ашиглалтад оруулсан болох нь ашиглалтын явц болон Нийслэлийн хот төлөвлөлтийн газрын шалгалтаар тогтоогдож байгаа бөгөөд ашиглалтын явцад болон шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгахад хангалттай их зардал гарах төдийгүй цаашид гэрээгээр тохирсон хэмжээний чанарын доголдолгүй хэвийн үр дүн гарахгүй нь илт байгаа бөгөөд одоо "*******" ХХК нь уг орон сууцыг 1 метр кв талбайг 1,800,000 төгрөгөөр зарж борлуулж байна.
Барилга төсөв, хөрөнгийн үнэлгээний "Бэсгэ ХХК-ийн үнэлгээгээр Д.*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо,-р хороолол Денверийн гудамж 79-р байр 3-р орцны 6 давхарт байрлах******* тоот 97,95 м.кв орон сууцны үнэлгээний дүнг 2017 оны байдлаар 146,160,000 төгрөг, Ц.*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо,-р хороолол Денверийн гудамж 79-р байрны 1-р орцны 4 давхрын тоот 48.31 м.кв орон сууцны үнэлгээний дүнг 2017 оны байдлаар 88,262,370 төгрөгөөр тус тус үнэлсэн.
Иймд тухайн үеийн зах зээлийн үнэ цэнэ, үнэлгээний дүнг харгалзан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн Д.*******гийн ажил гүйцэтгэгчид төлсөн хөлс 249,770,835 төгрөгөөс илүү төлсөн 73,460,835 төгрөг болон Ц.*******ын ажил гүйцэтгэгчид төлсөн хөлс 131,115,176 төгрөгөөс илүү төлсөн 42,852,806 төгрөгийг тус тус хариуцагч Эс си эм ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* компани нь *******ны нутаг дэвсгэрт байршилтай 217 айлын орон сууцыг Барилгын тухай хууль болон Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу барилгын зураг төслийг БНХАУ-д хийлгэж, эрх бүхий байгууллагаар батлуулан, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, Монголд анхны ган карказан бүтээцээр Барилгын тухай хууль, стандарт, чанарын шаардлага хангасан 217 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд /нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд дурдсан шиг муу барилга барьсан бол улсын комисс хүлээн авахгүй, нэхэмжлэгч амьдрахгүй. Нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр №14/33 тоот "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-г хариуцагчтай байгуулж 97,95 м2 талбайтай орон сууц, нэхэмжлэгч Ц.******* нь 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн No14/014 тоот "Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу 48,31 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус худалдан авсан.
Д.*******тэй байгуулсан гэрээний 3.1-д гүйцэтгэгч тал хавсралтад заасан орон сууцыг иж бүрэн чанар сайтай, биет байдлын доголдолгүй барьж 2014 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх үүргийг,
3.2-д ... захиалагчийн сонгосон БЗД-ийн 1-р хороонд баригдах барилгын 3-р орцны 6 давхрын******* тоотын 97,95 м2 (орон сууцны зээлд хамрагдах шаардлагаар гэрээнд 80 м2 тусгасан ) талбайтай 3 өрөө орон сууцыг батлагдсан төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгнө,
*******" ХХК орон сууцыг гэрээний 3.1-д заасан хугацаанд буюу 2014 оны-р сарын 25 өдөр барьж дуусган, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн ба, улсын комисс барилга, орон сууцыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дараа орон сууцыг худалдан авах гэрээг Д.*******тэй байгуулсан.
Ц.*******тай байгуулсан гэрээний 3.1-д ...хавсралтад заасан загвар бүхий орон сууцыг биет байдлын доголдолгүй барьж ... захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг,
3.2-д захиалагчийн сонгосон БЗД-ийн 1-р хороонд баригдаж байгаа "CONSUL TOWER" үйлчилгээтэй орон сууцны барилгын 1-р орцны 9 давхрын 36 тоотын 48,31 м2 ашигтай талбай бүхий 2 өрөө орон сууцыг ... батлагдсан төсөвт багтаан өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгнө,
3.5-д Монгол улсын Барилгын тухай хуульд заасны дагуу барилгын чанарын баталгаат хугацааг гурван жилийн дотор гаргаж өгөх бөгөөд барилгын үндсэн хийц, гадна дотно өрлөг, цонх, хаалга, дотоод засал, цахилгаан, сантехникийн шугам тоноглолын эвдрэлийг өөрийн зардлаар засварлаж өгөх зэрэг үүргийг хүлээсэн ба, хариуцагч гэрээний үүргээ тус тус биелүүлсэн.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Хариуцагч "******* ХХК зориулалтын дагуу ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй, орон сууцыг нэхэмжлэгч нарт хүлээлгэн өгсөн тул одоог хүртэл уг сууцандаа амьдарч байгаа.
Иймд нэхэмжлэгч Д.*******д 15,000,000 төгрөг, Ц.*******д 10,000,000 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрч, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгч нараас гаргасан итгэмжлэл, 2015.06.18-ны өдрийн Нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний хуулбар, хуулбар, орон сууцны санхүүжилтийн гэрээний хуулбар, Нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээний хуулбар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан хүсэлт, 2016.10.13-ны өдрийн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зөрчил арилгуулах тухай албан тоот, 2016.04.11-ний өдрийн УСУГ-н итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудас, 2016.10.07-ны өдрийн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орон сууцны барилгыг түр хугацаанд улсын улсын бүртгэлд бүртгэхгүй байх тухай албан тоот, 2016.09.12-ны ******* ХХК-ийн хариу хүргүүлэх тухай баримт, ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.гийн шаардлага, 2017.06.21-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11319 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2017.06.23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 11319 дүгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, 2017.04.19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1348 дугаар шийдвэр, 2014.05.27-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2015.03.18-ны өдрийн нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний хуулбар, хавсралт, 2015.09.11-ний өдрийн нөхцөлт орон сууцны зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2015.03.18-ны өдрийн нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээний хуулбар, 2015.09.11-ний өдрийн нөхцөлт орон сууцны зээлийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар,
2017.06.05-ны өдрийн Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тоот, 2015.03.27-ны өдрийн нөхцөлт орон сууцны зээлийн гэрээний хуулбар, хавсралт, 2020.03.03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тайлангууд, 2020.04.06-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн тайлангууд, 2025.06.25-ны өдрийн Хүрээ Хаус ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан тоот, 2016.05.30-ны өдрийн гомдлын хуулбар, 2016.09.02-ны өдрийн ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.д гаргасан захиалагч, худалдан авагчдын шаардлагын хуулбар, 2017.04.05-ны өдрийн өргөдлийн хуулбар, 2016.10.13-ны өдрийн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын зөрчил арилгуулах тухай албан тоотын хуулбар, хавсралт, 2016.04.11-ний өдрийн Ус сувгийн удирдах газар Усны төв лаборатори итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудасны хуулбар, 2018.01.12-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газар улсын байцаагчийн албан шаардлагын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа,
3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл, 2015.01.23-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, ******* ХХК-ийн орон сууцны №180 тоот орон сууцыг хүлээлцсэн акт, Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн, 2016.10.17-ны өдрийн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, хавсралт, 2017.06.14-ний өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2014.12.26-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, хавсралт, 2015.06.02-ны өдрийн ******* ХХК-ийн орон сууцны №215 тоот орон сууцыг хүлээлцсэн акт, 2014.05.27-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2014.07.03-ны өдрийн орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, 2015.01.08-ны өдрийн Б.ын өргөдөл, 2011.04.18-ны өдрийн Барилга архитектур корпораци итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Алтан-Ус ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тохирлын гэрээний хуулбар, тусгай зөвшөөрлийн хуулбар, 2012.08.07-ны өдрийн Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн шинжилгээний дүнгийн тухай албан тоотын хуулбар, Сорилтын дүнгийн хуудас, УБ банкны ажилчдын 217 айлын орон сууцны 2014 оны Барилга бүтээц угсралтын ил, далд ажлын акт, хавсралт, 2017.08.04-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2017.08.11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, 2015.06.29-ний ******* ХХК-ийн орон сууцны №114 тоот орон сууцыг хүлээлцсэн акт, 2017.10.31-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, ажил гүйцэтгэх гэрээ дүгнэсэн акт, 2017.05.30-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2017.03.22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2014.07.31-ний өдрийн цонх угсарч, суурилуулах ажлын гэрээний хуулбар, 2014.09.11-ний өдрийн цонх угсарч, суурилуулах ажлын гэрээний хуулбар, 2013.05.18-ны өдрийн Барилга хөгжлийн төвийн зураг төслийн баримт бичгийн магадлалын ерөнхий дүгнэлтийн хуулбар, хавсралт, Барилга, байгууламжийн чанарт гүйцэтгэгч байгууллагаас гаргасан баталгаанууд, 2015.05.22-ны өдрийн ******* ХХК-ийн барьж ашиглалтад өгсөн 226 айлын орон сууцны барилгын тоног төхөөрөмж, шугам хоолойг хүлээлгэн өгсөн акт, 2015.05.23-ны өдрийн БЗД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Consul Tower хотхоны ашиглалт үйлчилгээг хариуцахаар Хүрээ Хаус ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан гэрээ, Хүрээ Хаус ХХК-ийн тайлбар хүргүүлэх тухай албан тоотууд, дотоод шилжүүлгийн маягт, дансны зарлагын баримтууд, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лавлагаа лабораторийн №325, №350 дугаартай сорилтын дүнгийн хуудас, 2024.11.04-ний өдрийн Хаан-Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, хавсралт,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017.07.26-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан тоот, 2015.01.13-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын хуулбар, Экспертүүдийн жагсаалт, 2017.12.01-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн тухай албан тоот, 2018 оны Шинжлэх ухаан технологийн их сургууль, Барилга, архитектурын сургуулийн Барилгын экспертизийн тайлан, 2019.02.19-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ийн 482 тоотын хариу хүргүүлэх тухай албан тоот, 2019.02.15-ны өдрийн Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК-ийн 483 тоотын хариу хүргүүлэх тухай албан тоот, 2023.10.12-ны өдрийн Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК-ийн албан тоот, 2023.01.05-ны өдрийн ******* ХХК, Бэсгэ ХХК нарын хамтран ажиллах гэрээ, Барилгын төсөв, хөрөнгийн үнэлгээний Бэсгэ төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, 2014.12.30-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын гишүүний саналын хуудаснуудын хуулбар, 2013.06.11-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн хуулбар, 2013.09.01-ний өдрийн Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх акт, 2013.08.11-ний өдрийн Ган бүтээцийн угсралтын ажил гүйцэтгэх акт, барилгын зургууд, 2024.05.21-ний өдрийн Монгол улсын зөвлөн инженер, тэргүүлэх төсөвчин Л.ийн шинжээчийн дүгнэлт, 2025.04.22-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтүүд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******, Б., Я., Л., Д.*******, Ц.*******, Б., Э., Ш., М.Цэцэгмаа, Б. нар хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажлыг чанар муутай доголдолтой гүйцэтгэсэн тул ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас ажлын үр дүн буюу орон сууцны үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид илүү төлсөн мөнгө нийт 574,250,317 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
нэхэмжлэгч Д.******* 73,460,835 төгрөг,
нэхэмжлэгч Б. 123,546,160 төгрөг,
нэхэмжлэгч Я. 41,014,750 төгрөг,
нэхэмжлэгч Л. 45,379,432 төгрөг,
нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нар 44,197,128 төгрөг,
нэхэмжлэгч Б. 49,741,568 төгрөг,
нэхэмжлэгч Э. 50,231,288 төгрөг,
нэхэмжлэгч Ш. 44,129,156 төгрөг,
нэхэмжлэгч М.Цэцэгмаа 46,265,230 төгрөг,
нэхэмжлэгч Б. 56,284,770 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.
1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б., Я., Л., Б., Э., Ш., Б. нар хариуцагч ******* ХХК-тай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулсан.
Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******, Д.*******, Ц.******* нарын нэхэмжлэлтэй хариуцагч ******* ХХК-д холбогдох иргэний хэргээс нэхэмжлэгч Б., Я., Л., Б., Э., Ш., Б. нарын нэхэмжлэлийг тусгаарлаж, тэдгээрийн эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн.
1.3 Нэхэмжлэгч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 103,610,835 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдаанд уг шаардлагаа багасгаж, анх нэхэмжлэлээр шаардсан 73,460,835 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон.
Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нар нь 44,197,128 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нарын шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Бидний хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. орон сууцыг хүлээн авч амьдарч эхэлснээс хойш орон сууцанд доголдол гарч үнэ нь буурсан. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Д.*******гийн захиалсан орон сууцны үнэ 130,600,000 төгрөг, Д.*******, Ц.******* нарын захиалсан орон сууц 83,120,444 төгрөг болох нь тогтоогдсон. Иймд орон сууцны үнэ буурсан хэмжээгээр зөрүү төлбөр гаргуулна. Д.******* нь орон сууцны үнэд Д.******* 249,770,835 төгрөг, Д.*******, Ц.******* 131,155,176 төгрөг тус тус төлсөн. Үүнээс Д.******* үнэ буурсан зөрүү 73,460,835 төгрөг, Д.*******, Ц.******* нар 44,197,128 төгрөг тус тус гаргуулна гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Орон сууцыг биет байдлын доголдолгүй гэж үзэх ба баталгаат хугацаа 3 жилийн дотор гарсан доголдлыг манай компани тухай бүрт нь арилгаж засвар үйлчилгээг өөрийн зардлаар хийж байсан, одоо барилгын ашиглалттай холбоотой асуудлыг орон сууцны үйлчилгээ үзүүлэх эрхтэй Орон сууц нийтийн аж ахуйн контор, сууц өмчлөгчдийн холбоо хариуцана. Орон сууцанд үнэ буурах хэмжээний доголдол байсан бол улсын комисс ашиглалтад хүлээн авахгүй байсан. Нэхэмжлэгч нар орон сууцыг хүлээн авсанаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Үнэхээр үнэ буурсан, доголдолтой байсан бол өнөөдрийг хүртэл орон сууцандаа амьдраад байхгүй байсан. Илэрсэн гэх доголдол нь ашиглалтын явцад ч үүссэн. Худалдах-худалдан авах гэрээгээр илэрсэн доголдлыг эхлээд засварлуулах шаардлага гаргаад засварласны дараа доголдол байсаар байвал үнэ буурсан хэмжээгээр гаргуулах шаардлагаа гаргах дараалалтай байтал нэхэмжлэгч нар шууд үнэ буурсан мөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Гэвч бусад нэхэмжлэгч нартай эвлэрсэн тул орон сууцны талбайн хэмжээнээс хамаарч нэхэмжлэгч Д.*******д 15,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нарт 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1 Нэхэмжлэгч Д.******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14/33 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Денверийн гудамжид баригдаж буй CONCUL TOWER үйлчилгээтэй орон сууцны барилгын*******, 3 дугаар орц, 6 дугаар давхар,******* тоотод байрлар, 80 м.кв талбайтай орон сууцыг өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, Д.******* нь 249,770,835 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /үндсэн хэрэг 1-р хх-42-44/
Мөн нэхэмжлэгч Ц.******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 14/014 дугаартай, Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороонд баригдах барилгын 1 дүгээр орц, 4 дүгээр давхар, тоотод байрлах 48,31 м.кв талбайтай орон сууцыг тохиролцсон өөрийн материал, техник, зураг төслөөр барьж хүлээлгэн өгөх, Ц.******* нь 131,155,176 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /нэгтгэсэн хэрэг 1-р хх 170-171/
4.2 Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нарын дээрх гэрээгээр захиалсан орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2015/25 тоот дүгнэлтээр тогтоогдсон. /үндсэн хэрэг 1-р хх-81-83/
4.3 Нэхэмжлэгч Д.*******, Ц.******* нар нь гэрээгээр тохирсон орон сууцны үнийг тус бүр бүрэн төлсөн болон хариуцагч ******* ХХК нь тэдгээрийн захиалсан орон сууцыг улсын комисс хүлээн авсаны дараа нэхэмжлэгч Д.*******д 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.
Нэхэмжлэгч Д.******* нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******,*******,*******,******* тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. /үндсэн хэрэг 2-р хх-128/
Нэхэмжлэгч Ц.*******, Д.******* нар нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр *******,*******,*******, тоотод байрлах, 48.31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. /Үндсэн хэрэг 2-р хх-146/
4.4 Зохигчдын хооронд Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох орон сууцны суурийн ажил гүйцэтгэгдэж, карказ боссон байсан үйл баримтыг шүүх хуралдаанд талуудаас тайлбарласан.
5. Маргааны зүйл болох орон сууцыг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн, талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр болон 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, гэрээ байгуулагдах үед маргааны зүйл болох орон сууцны суурийн ажил гүйцэтгэгдэж, карказ боссон байсан үйл баримт зэргээс дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
5.1 Хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Уг үүргээ биелүүлээгүй буюу доголдолтой орон сууц хүлээлгэн өгсөн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
А. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/224 дугаартай албан бичгээр маргаан бүхий орон сууцны оршин суугчдаас гомдол ирүүлсний дагуу талуудыг биечлэн байлцуулах замаар барилгад биет үзлэг шалгалт хийн, засварын ажлыг яаралтай хийж, илэрсэн зөрчлийг бүрэн арилгуулах, оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг хангуулах арга хэмжээг 2016 оны 10 дугаар сарын 31-ний дотор авч хариуг ирүүлэхийг ******* ХХК-д мэдэгдэж, орон сууцны барилгад илэрсэн 13 төрлийн зөрчил дутагдлын жагсаалт, авах шаардлагатай арга хэмжээг зааж хавсралтаар хүргүүлсэн байна. /үндсэн хэрэг 1-р хх-16-17/
Дээрх албан бичгийн хавралтад 13 төрлийн зөрчил дутагдлыг нэрлэн заажээ.
1.Айлуудын ариутгах татуургын босоо шугамын үзлэгийн самбарыг ажлын зурагт заасан байрлалд угсраагүй,
2. Ундны усны лабораторийн шинжилгээгээр зарим үзүүлэлт стандарт хэмжээнээс их буюу ундны усны шаардлага хангахгүй байна. /УСУГ-ын 2016.04.01-ний өдрийн лабораторийн дүгнэлт/
3.Айлуудын угаагуурт усан хаалт угсраагүй,
4.Ариутгах татуургын худгийн тагны түвшнийг авто замын түвшинтэй адил түвшинд хийгээгүй,
5.Айл хоорондын болон өрөө хоорондын дуу дусгаарлалт муугаас хажуу айлын болон өрөө хоорондын дуу чимээ ихээр сонсогддог,
6.Айлуудын хананд цууралт өгсөн,
7. Дээврээс ус гоожсоноос шат, орц, давхрын хонгилын засал эвдэрч гэмтсэн,
8.Цонхны суулгалт стандартын шаардлага хангаагүйгээс цантаж хөлөрч мөөгөнцөртдөг, нугас түгжээ гацдаг,
9. Айлуудын 00-н өрөөний гэрэлтүүлгийн үзүүрийг холбоогүй, нийтийн эзэмшлийн ослын болон гарах чиглэлд заасан гэрэлтүүлэг байхгүй, зарим айлуудад зориулалтын бус гадна гэрэлтүүлэг хийсэн,
10.Цахилгаан шат доголддог, 1-р орцны 1 лифт ажилладаг,
11.Гадна тоглоомын талбайн резинэн хавтан хуурч унасан,
12.Хогийн бункерийн чимээ хажуу айлд их хэмжээгээр сонсогддог, хогын тагны амалгаа гипс ихэнх хэсэгт эвдэрсэн,
13.Айлуудын дотор модон хаалга болон үүдний төмөр хаалганы чанар муу гэсэн байна.
Б. Хариуцагч ******* ХХК нь дээрх илэрсэн доголдлыг Түмэн бархас ХХК-иар засварлуулахаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Консул Тауэр орон сууцны 1-3 орцны 1-16 давхар хүртэлх шатны элэг шанааны хэсгийг хусаж замаскдаж эмульсдэх, 1 болон 3-р орцны нийтийн эзэмшлийн шатны хонгилын ховхорч хууларсан хана таазны нөхөөс замаск эмульс хийх, 1-3 орцны үүдний хэсэгт плита наах, плитанаас дээших хэсгийг замаскдаж, өнгийн эмульс хийх, гипсэн таазыг шинээр угсарч гэрэл гэрэлтүүлгийг нэмж суурилуулах зэрэг засварын ажлыг 17,301,460 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байна.
Гэвч Түмэн бархас ХХК-иар гүйцэтгүүлсэн дээрх засварын ажил нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын шаардлагад заасан зөрчил дутагдлыг бүрэн арилгаагүй болох нь шүүхийн журмаар томилогдсон шинжээч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх Ре констракшн төвийн дүгнэлтээр тогтоогдсон. /үндсэн хэрэг 1-р хх-230/
Шинжлэх ухаан технологийн их сургуулийн дэргэдэх Ре констракшн төвийн дүгнэлтэнд;
-Барилгын метал каркасын даацын үндсэн бүтээцийг С345 (Q345) маркийн гангаар хийсэн байна.
-Барилгын метал каркасын бүтээцүүдэд хэв гажилт ажиглагдахгүй, хэвийн байна.
-Барилгын суурийн буцаан булалтын хөрсийг муу чигжсэнээс, түүнчлэн барилгын хаяавчийг муу хийснээс болж барилгын хаяавч суух, өнгөлгөөний хавтанцар ховхорч унасан, бичил ан цав гарсан,
-Барилгын ханын дүүргэлтийн болон тусгаарлах ханын материалын чанар муугаас дуу тусгаарлалт муу, ан цав үүссэн байна.
-Барилгын ханын дүүргэлтийн болон тусгаарлах ханын материалын чанар муугаас дуу тусгаарлалт муу, ан цав үүссэн байна.
-Барилгын хана, хучилтын дуу тусгаарлалт БНбД 23-05-10-ын шаардлагыг хангахгүй байна.
-Цонхны усны хаялга, сан техникийн тоноглол чанар муугаас ус алдалт ихтэй байна. Барилгын араг яс сайн боловч, хашлага хана, сан техникийн тоноглолыг хамгийн чанар муутай материалаар сонгож, угсралтыг муу технологиор хийсэн нь энэ барилгын чанар оршин суугчдын төлөөлж байсанд хүрсэнгүй гэж дүгнэжээ. /үндсэн хэрэг 2-р хх 11-51/
В. Хариуцагч ******* ХХК нь орон сууцны барилгын ажлын талаар түүний дотор барилгын цонх, усны шинжилгээ, Барилга бүтээц угсралтын ил, далд ажлын акт /дээвэр, хаалга, цонх суулгасан бэхэлсэн акт/, Цахилгааны далд ажлын акт, Сантехникийн ил, далд ажлын акт, Барилга, байгууламжийн ашиглалтад оруулах комиссийн гишүүний саналын хуудас, Материалын лабораторийн шинжилгээний дүгнэлт, Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт зэрэг барилга ашиглалтад орохоос өмнө үйлдэгдсэн барилгын ажил гүйцэтгэсэнтэй холбоотой баримтуудыг нотлох баримтаар гаргаж, тус барилгыг стандарт, чанарын шаардлага хангасан гэж маргаж байгаа боловч маргаан бүхий орон сууцны барилга ашиглалтад орсноос хойш үүссэн дээр дурдсан эвдрэл, зөрчлийг үүсээгүй гэдгийг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй. /үндсэн хэрэг 1-р хх-116-162, 166-218 хууд/
5.2 Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж, 251.3-т Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч ******* ХХК нь доголдолтой эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн, мөн нэхэмжлэгч Д.*******, Д.******* нар нь хүлээн авсан орон сууцандаа амьдарсан цагаас өнөөдрийг хүртэл ашиглалтын явцад зарим доголдол бий болсон үйл баримт тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.4-т Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нар орон сууцны доголдлын улмаас үнэ буурсан хэмжээгээр зөрүү төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нар Дамно ХХК-иар орон сууцны хөрөнгийн үнэлгээг өөрсдийн захиалгаар гаргуулж, уг үнэлгээг үндэслэн орон сууцны үнийн зөрүүг шаардсан нь үндэслэлгүй. Учир нь Дамно ХХК нь шүүхээс томилогдсон шинжээч биш, уг компанийн хөрөнгийн үнэлгээг нэхэмжлэгч нарын захиалгаар гаргуулсан хэргийн оролцогчийн нэг талын баримт тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхгүй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ******* ХХК-ийг томилж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцны доголдол, уг доголдлын улмаас үнэ буурсан орон сууцны үнийг гаргахыг даалгасан. Шинжээч ******* ХХК-иас Ц.*******, Д.******* нарын өмчлөлийн *******,*******,*******, тоотод байрлах, 48.31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үнийг 2017 онд 64,022,088 төгрөг, 2023 онд 131,245,279 төгрөг, Д.*******гийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий орон сууцны үнийг 2017 онд 106,018,776 төгрөг, 2023 онд 217,338,488 төгрөг болохыг тус тус тогтоосон.
Мөн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь доголдлыг арилгахад гарах зардалд Д.*******гийн өмчлөлийн орон сууцанд 9,924,676 төгрөг, Ц.******* нарын өмчлөлийн орон сууцанд 5,264,307 төгрөг зарцуулагдах болохыг гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ доголдлыг арилгахад гарах зардал нэхэмжлээгүй, доголдлын улмаас орон сууцны үнэ буурсан зөрүү төлбөр гаргуулахаар шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудаас гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан хугацаа, шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүд зэргийг тал бүрээс нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, орон сууцны үнийг ******* ХХК-иас гаргасан 2023 оны байдлаар гаргаснаар тогтоож, уг үнээс доголдлын улмаас орон сууцны үнэ буурсан зөрүү мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Уг дүгнэлтээс тооцож үзвэл нэхэмжлэгч Д.******* нь орон сууцны үнэд 249,770,835 төгрөг төлснөөс 2023 онд 217,338,488 төгрөг болж үнэ буурсаны зөрүү 32,432,347 төгрөг, Ц.******* нь орон сууцны үнэд 131,155,176 төгрөг төлснөөс 2023 онд 131,245,279 төгрөг болж үнэ буурсаны зөрүү 90,103 төгрөг тус тус болсон байна.
Нэхэмжлэгч Ц.*******ын орон сууцны үнэ буурсан зөрүү төлбөр 90,103 төгрөг болох нь тогтоогдсон боловч хариуцагч ******* ХХК нь Ц.*******д 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчимд үндэслэдэг тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр орон сууцны үнийн зөрүү төлбөрийг гаргуулах нь зүйтэй.
Иймд хариуцагч ******* ХХК-иас 32,432,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ХХК-тай орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй тул тэрээр гэрээний үүргийг шаардах эрхгүй байна. Тэрээр хожим эхнэр Ц.*******ын хамт орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг шаардах эрхийг олгохгүй.
6. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч ******* ХХК-иас 32,432,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгож, нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлээс 41,028,488 төгрөг, Ц.*******ын нэхэмжлэлээс 34,197,128 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 320,111 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******гээс төлсөн 833,054 /525,254+307,800/ төгрөг, Ц.*******аас төлсөн 378,940 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 32,432,347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгож, нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлээс 41,028,488 төгрөг, Ц.*******ын нэхэмжлэлээс 34,197,128 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*******гээс төлсөн 833,054 төгрөг, Ц.*******аас төлсөн 378,940 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 320,111 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.*******д, 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дугаар зүйлийн0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ