| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0058/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/60 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Л.Зоригтбаатарт холбогдох эрүүгийн 1804000000055 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр ñàðûí 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч Л.Зоригтбаатар нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1958 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бага боловсролтой, монгол хэл, бичиг мэднэ гэх, краннист мэргэжилтэй, Багануур дүүргийн 193 дугаар цэцэрлэгт жижүүр ажилтай, ам бүл 4, эхнэр Ариунаа, 2 хүүхдийн хамт /цахим үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 2 дугаар гудамжны 1 тоотод/ одоо Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 4 дүгээр гудамжны 5 тоотод оршин суух, 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн А-д зааснаар 10 жилийн хорих ял, 1983 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн Б-д зааснаар 9 жил 2 сар 21 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1 жил 7 сар 14 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, хугацаа дуусч суллагдсан, Чой овгийн Лувсанцэрэнгийн Зоригтбаатар /РД:НП58070474/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Л.Зоригтбаатар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Алтай” хүнсний дэлгүүрийн гадна М.Ганзоригийг “шорон ярьж гайхууллаа гээд цохьсон” үйлдэлд дургүйцэж, түүний толгойн тус газарт төмрөөр 2 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.Зоригтбаатарын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 3 сарын 19-ний өдөр 14 цагийн үед Багануур дүүрэг, 5 дугаар хороо, Нарийны Алтай дэлгүүрийн гадна хүүхдийн тоглоомын талбай дээр Ганзориг болон нэг залуугийн хамт 0,75 граммын 2 шил архи уусан. Би нилээн согтсон байсан ба Ганзоригтой маргалдаж түүний толгой болон чих рүү барьж явсан төмрөөрөө цохьсон. Ганзориг тэр төмрийг надаас булааж авч шидсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Ганзоригийн мэдүүлсэн: “...Зоригоо буюу Зоригтбаатар урьд нь шоронд сууж байснаа ярихаар нь би “чи юундаа шорон гайхуулаад байгаа юм бэ” гэсэн чинь Зоригтбаатар “намайг бардаг хүн байхгүй” гэхээр нь “чамайг барах барахгүй чинь ямар хамаатай юм бэ” гэж хэрэлдсэн чинь Зоригтбаатар барьж явсан гялгар ууттай төмрөөр буюу /дугуйны боолт чангалагч/ миний толгой руу цохьсон. Тэгээд толгой хагарч, чих сэтэрсэн тэгэхээр нь би намайг цохьсон төмрийг нь булааж аваад хол шидсэн тэгэхгүй бол Зоригтбаатар тэр төмрөөр дахин намайг цохих гээд байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-9/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Батболдын мэдүүлсэн: “...Хүүхдийн тоглоомын талбайн хажууд хоёр согтуу хүн зодолдоод нэг хүн салгах гээд байгаа бололтой ноцолдоод байсан. Дээр доороо ороод унаж босч ирээд байсан. Зодолдож байсан хоёрын өндөр биетэй эрэгтэй хүн нь намхан эрэгтэй хүний гараас нэг гялалзсан гялгар ууттай юм булааж аваад “чи энүүгээр хүн цохиод байхдаа яадаг юм бэ” гээд тэрийг нь бидний байгаа зүг рүү шидсэн. Би уурлаад шидсэн юмыг нь очоод авахад боолт тайлдаг түлхүүр байсан. Тэр үед төмөр шидсэн том биетэй эрэгтэй хүний толгойноос цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №09шэ/143 дугаартай дүгнэлтэд: “М.Ганзоригийн биед зүүн чихний дэлбээнд оёдолтой шарх, зулайд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 18/,
Хохирогч М.Ганзоригийн толгойн хэсэгт үүссэн шарх, гэмтлийг гэрэл зургаар бэхжүүлж хэрэгт хавсаргасан баримт /хх-ийн 10/
Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Алтай” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...2018 оны 3 сарын 19-ний өдрийн 18 цаг 05 минутад Зоригтбаатар гартаа барьсан мөнгөлөг өнгийн урт зүйлээр Ганзоригийн толгой руу 1-2 удаа цохиж, үүний дараа Ганзориг Зоригтбаатарыг газарт унагаан гараас нь мөнгөлөг өнгөтэй зүйлийг булааж авч байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 3/
2018 оны 3 сарын 20-ны өдрийн Прокурорын “Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Я.Даваасүрэнгийн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хураан авсан Алтай хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгээс хураан авсан 6 хэсэг бичлэгийг хүчинтэйд тооцсон” гэсэн зөвшөөрөл, /хх-н 5/
Шүүгдэгч Л.Зоригтбаатарын гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 31-32/,
Шүүгдэгч Л.Зоригтбаатар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдэж, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ, шийтгэх тогтоолын хуулбар /õõ-í 34-37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 30/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/143 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Л.Зоригтбаатар нь согтуугаар 2018 оны 3 дугаар сарын 19-ний орой 18 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 1 дүгээр гудамжинд үйл ажиллагаа явуулдаг “Алтай” хүнсний дэлгүүрийн гадна М.Ганзоригтой шоронгийн амьдрал ярьж хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний толгой болон зүүн чих рүү нь төмрөөр нэг нэг удаа цохиж, биед нь зүүн чихний дэлбээнд оёдолтой шарх, зулайд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би барьж явсан төмрөөрөө Ганзоригийн толгой болон чих рүү нь цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч М.Ганзоригийн “Зоригтбаатар барьж явсан гялгар ууттай төмрөөр миний толгой руу цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-н 7-9/, гэрч Л.Батболдын “өндөр нуруутай хүн нь намхан нуруутай хүний гараас нэг гялалзсан гялгар ууттай юм булааж аваад “чи энүүгээр хүн цохьчихлоо” гээд шидсэн, том биетэй хүний толгойноос цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №09шэ/143 дугаартай дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Зоригтбаатар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас тэдний дунд хэрүүл маргаан үүсч, улмаар энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Л.Зоригтбаатар нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд Л.Зоригтбаатарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байна. Тэрээр хамгийн сүүлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, 2010 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хугацаа дуусч суллагдсан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч М.Ганзориг нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 50/
Õýðýãò ýä ìºðèéí áàðèìòààð òîîöîãäîæ èðñýí CD-ã õýðýãò õàâñàðãàâàë çîõèíî.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА