2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05992

 

 

 

 

 

     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ,,, тоотод оршин суух, ын ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, *******ийн ******* /рд:/-т холбогдох,

26,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Ц.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* нь миний өмчлөлийн ******* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг ажилдаа унаж байгаад бусдад зарсан байсан. 2022 оны 04-р сарын 11-ний өдөр автомашин худалдан борлуулсны төлбөрийг гаргуулж авах үүднээс Төлбөр төлөх хэлцэл-ийг бичгээр байгуулсан. Хариуцагч нь 2022 оны 07-р сарын 01-ны өдөр хүртэлх гэрээнд заасан хугацаанд 20,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан хэдий ч нэг ч төгрөг төлөлгүй явсаар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй. Үүний дараа 2022 оны 12-р сарын 23-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г хариуцагчтай бичгээр байгуулж 20,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч төлөхөөр талууд дахин тохиролцсон. Гэрээний харилцаа үүссэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь 2023 оны 01-р сард 2,200,000 төгрөгийн төлбөрийг төлж үлдэгдэл төлбөр болох 17,800,000 төгрөгийг төлж барагдуулаагүй. 2022 оны 07-р сарын 01-ний өдрөөс хойш миний бие төлбөрийг бүрэн гүйцэт хүлээж авалгүй өнөөдрийг хүртэл хохирсоор байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн 8,900,000 төгрөгийн алданги тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 262 дүгээр зүйлийн 262.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэг, 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Төлбөр барагдуулах гэрээ-ний үлдэгдэл төлбөр болох 17,800,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийг үнийн дүнгийн алданги 8,900,000 төгрөг, нийт 26,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

Миний бие Э.*******тэй 2020 оны 12 дугаар сараас эхлэн 2022 оныг дуустал хамтран ажиллаж, плайтформ болон Полли хүүхдийн үлгэрийг хамтран үүсгэн байгуулсан. Энэ хамтын ажиллагааны хүрээнд би хөрөнгө оруулалт олох, Э.******* нь өөрийн хөдөлмөрөө оруулахаар тохирсон юм. Хамтран ажиллагааны явцад тээврийн хэрэгсэл шаардлагатай болсон тул Э.*******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг бид хоёр дундаа унаж хэрэглэдэг байсан. Бидний хамтын үйл ажиллагаа ашиг, орлого олоогүй дуусгавар болсон. ******* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь засвар их шаардлагатай байсан ба тухайн үед засварын мөнгийг би төлж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь сүүлдээ эвдрэл ихтэй унаж ашиглахад хүндрэлтэй болсон тул*******,000,000 төгрөгөөр сэлбэгэнд өгч зарсан. Машин зарсан мөнгийг би авсан ба Э.*******өд 2,200,000 төгрөгийг өгч, үлдэх мөнгийг нь өгөөгүй байгаа нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөр барагдуулах хэлцэлд машиныг 20,000,000 төгрөгөөр зарсан мэтээр байгуулсан нь Э.******* ахтайгаа ирээд надад дарамт, хүч хэрэглэж зуруулсан гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан төлбөр барагдуулах гэрээ, төлбөр төлөх хэлцэл, фэйсбүүкээр харилцсан гэх захидал, дансны хуулга,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэх зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ц.*******т холбогдуулан машины үнэ 26,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.******* нь миний өмчлөлийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны төлбөрийг төлөөгүй. Иймд төлбөр төлөх хэлцэл байгуулж, 20,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон. 20,000,000 төгрөгөөс 2,200,000 төгрөгийг төлж, үлдэх 17,800,000 төгрөгийг төлөөгүй тул алданги 8,900,000 төгрөг, нийт 26,700,000 төгрөг гаргуулна гэж,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Э.*******ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг*******,000,000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөнөөс 2,200,000 төгрөгийг төлсөн ба үлдэх төлбөрийг төлнө. Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба эвдрэл ихтэй, засвар их орохоор байсан тул сэлбэгэнд өгсөн. 20,000,000 төгрөг гэж төлбөр төлөх хэлцэлд тусгасан нь бодит үнэ биш гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

Зохигчдын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлбөр төлөх хэлцэл байгуулагдаж, ******* улсын дугаартай, 03074196 гэрчилгээний дугаартай, цагаан өнгөтэй, Тоёото приус маркийн тээврийн хэрэгслийн төлбөр төлөх нийт үнэ 20,000,000 төгрөг, төлбөр авагч тал /Э.*******/ нь төлбөр төлөгчид /Ц.*******/ 2021.07.08-ны өдөр тухайн автомашиныг худалдах итгэмжлэлийг 1 сарын хугацаатай хийж нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд 2021.07.09-ний өдөр төлбөр төлөгч тал Иргэн Лхагва-Очирт 6,000,000 төгрөгөөр тухайн автомашиныг худалдаж, өөрсдийн биеэр авто тээврийн газарт очиж нэр шилжүүлж худалдсан болно. Автомашиныг худалдаж борлуулсны мөнгийг төлбөр авагчид өгөөгүй бөгөөд энэ хугацааны хүү 14,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг 2022.06.01-нээс өмнө 10,000,000 төгрөгийг, 2022.07.01-нээс өмнө 10,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Энэ хугацаанд хүү тооцохгүй, төлбөр төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд зааснаар алданги 0,1 хувиар тооцно гэжээ. /хх-7/

 

Мөн зохигчдын хооронд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ гэх баримт үйлдэгдэж, үүнд төлбөр төлөгч /Ц.*******/ нь төлбөр авагчид /Э.*******/ 20,000,000 төгрөгийг үл маргах журмаар төлж барагдуулна. Эхний төлбөр 3,600,000 төгрөгийг 2023 оны 01 сарын 16-ны өдөр, 2023 оны 02 сарын 15-наас 2023 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 15-нд 8,400,000 төгрөг тус тус төлөхөөр төлбөрийн хуваарийг тогтоож, дурдсан хугацаанд төлбөр төлөгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон байна. /хх-4-6/

 

Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Э.*******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг унаж, ашиглаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бусдад худалдан борлуулсан. Тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнээс 2,200,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг Ц.*******т бүрэн төлөөгүй байгаа үйл баримтад маргаагүй. Харин зохигчид тээврийн хэрэгслийг бусдад худалдсан үнийн дүнд маргасан.

 

Нэхэмжлэгч Э.******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг бусдад худалдах эрхтэй итгэмжлэлийг 1 сарын хугацаатай Ц.*******т олгож, уг итгэмжлэлийг үндэслэн хариуцагч нь маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан үйл баримтыг талуудын хэн аль нь тайлбарласан.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасан гэрээ байгуулагджээ. Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан төлбөр төлөх хэлцэлд тээврийн хэрэгслийг бусдад 6,000,000 төгрөгөөр худалдсан болохыг тодорхой тусгасан байна.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...тухайн үед Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 20,000,000 төгрөг байсан ба энэ үнээр худалдсан тул төлбөр төлөх хэлцлийн үнийг 20,000,000 төгрөгөөр байгуулсан гэж тайлбарласан. Гэвч талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан төлбөр төлөх хэлцэлд машин худалдсан үнэ 6,000,000 төгрөг, хүү 14,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг төлөхөөр тохирчээ.

 

Уг баримтаас үзвэл хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгч Э.*******ийн өмчлөлийн ******* улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөгөөр бусдад худалдсан үйл баримт тогтоогдсон.

 

Үүнээс дүгнэхэд хариуцагч Ц.*******аас гаргасан*******,000,000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн гэх тайлбар дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч Э.******* нь тээврийн хэрэгслийг бусдад худалдсан үнийг анх нэхэмжлэл гаргахдаа болон шүүх хуралдааны үед ч 20,000,000 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан боловч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн төлбөр төлөх хэлцэлд хүү 14,000,000 төгрөг гэж тусгасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбар мөн үгүйсгэгдэж байна.

 

4.1 Төлбөр төлөх хэлцэлд хүү 14,000,000 төгрөг гэж тохирсон байх боловч талууд аль үнийн дүнгээс хэдэн хувийн хүүг хэдэн сараар тооцож гаргасан болох нь тодорхойгүй байна. Хүү тогтоосон хэлцлийг тээврийн хэрэгслийг худалдах үед бичгээр байгуулаагүй болохоо талуудын хэн аль нь тайлбарласан. Хэдийгээр төлбөр төлөх хэлцэлд хүү 14,000,000 төгрөг гэж тусгасан байх боловч уг хүү тогтоосон төлбөрийн үүрэг нь хуульд нийцсэн байх шаардлагатай.

 

4.2 Иймд хариуцагч Ц.******* нь тээврийн хэрэгслийг бусдад худалдсан бодит үнэ 6,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Уг үүргээс 2,200,000 төгрөгийг төлсөн болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон тул үлдэх 3,800,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлөх үүрэгтэй.

 

4.3 Талууд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр тээврийн хэрэгслийг үнийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Иймд хариуцагч Ц.*******аас гүйцэтгээгүй үндсэн үүрэг 3,800,000 төгрөгөөс алданги тооцвол 1,900,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.*******аас тээврийн хэрэгслийн үнэ 3,800,000 төгрөг, алданги 1,900,000 төгрөг, нийт*******,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 106,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******аас*******,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******өд олгож, нэхэмжлэлээс үлдэх 21,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******6 дугаар зүйлийн*******6.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 106,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ