2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06143

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,,, тоотод оршин суух Зундуй овогт ын ******* /рд:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 253,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2022.10.31-ний өдөр байгуулсан Цоба Хаус ХХК-тай №КН4-425 дугаартай Үндсэн гэрээгээр Улаанбаатар хот,*******,*******ы 505 загварын амины орон сууцны 425 тоот байршил бүхий, нийт 80 м.квадрат талбай бүхий таун хаусыг захиалгаар бариулахаар тохиролцсон. Мөн Үндсэн гэрээний 5.1-д зааснаар Цоба Хаус ХХК-иас амины орон сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд хүлээлгэн өгөх байсан. Гэтэл захиалсан амины орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй болж, талуудын хооронд 2024.04.15-ны өдрийн №КН4-425 дугаар Нэмэлт гэрээг байгуулсан ба энэхүү Нэмэлт гэрээгээр орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг Нэмэлт гэрээг байгуулсан өдрөөс хойш 18 сарын хугацаагаар 1 удаа сунгаж тохиролцсон. Амины орон сууцны үндсэн үнэ нь 235,000,000 төгрөг бөгөөд гэрээний 3.2, хавсралт №01-ийн уг гэрээний үнийн дүнгээс хувь хөнгөлж, 211,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг хариуцагч Цоба Хаус ХХК-ийн Голомт банкны ******* тоот дансанд 2022.10.31-ний өдөр урьдчилгаа төлбөр0,000,000 төгрөг, 2022.11.09-ний өдөр 60,000,000 төгрөг, 2022.11,09-ний өдөр 11,500,000 төгрөг, 2022.11.09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022.11,09-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болно. Нэмэлт тогтоосон хугацаа дуусах үед Цоба Хаус ХХК нь амины орон сууцыг барьж дуусгаагүй бөгөөд ажлын үр дүн гараагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Компанийн эрх бүхий хүмүүстэй уулзаж, амины орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг минь буцаан олгохыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл буцааж олгоогүй, байрыг ч ашиглалтад оруулаагүй хэвээр байна.

Мөн Цоба Хаус ХХК-ийн 2024.09.25-ны өдрийн 24/081 тоот Мэдээлэл хүргэх нь бичигт 300, 400 эгнээний айлуудын тухайд уг эгнээнүүдийн ажил одоогоор хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа тул дараах төрлийн саналуудыг тавьж байна гээд өөр орон сууц руу шилжүүлэх, гэрээ цуцлагдахтай холбоотой саналыг тавьсан. Иймээс хариуцагчид нэмэлт хугацаа тогтоож өгсөн ч ямар нэгэн үр дүн гараагүй, бас гарахааргүй байна. Үндсэн гэрээний 8.2 дахь заалтын а)-д зааснаар Захиалагч тал гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн, нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрээгүй тохиолдолд захиалагч гэрээнээс татгалзах талаар бид гэрээгээр тохиролцсон. Мөн Үндсэн гэрээний 8.4.1-д Энэхүү гэрээний 8.2.а-д заасны дагуу захиалагч гэрээнээс татгалзсан, ийнхүү гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь илт тодорхой болон холбогдох баримтаар нотлогдож байгаа тохиолдолд гэрээний 7.2.1-т заасны дагуу захиалагч тал төлсөн нийт төлбөрөө0 хувь буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу миний зүгээс Цоба Хаус ХХК-д амины орон сууц болон автозогсоолыг нийлүүлэх нэмэлт хугацааг удаа дараа олгож, үүргээ гүйцэтгэхийг удаа дараа сануулсаар байсан ч одоог хүртэл орон сууцыг ашиглалтад оруулахгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөөр байх тул Үндсэн гэрээ болон Автозогсоолын гэрээнээс тус тус татгалзаж мөн хуулийн 205-р зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу Үндсэн гэрээ болон Автозогсоолын гэрээний төлбөр болгон шилжүүлсэн нийт 211,500,000 төгрөгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.

Иймээс, Цоба Хаус ХХК нь амины орон сууцыг Үндсэн болон нэмэлт гэрээгээр тогтоосон хугацаанд барьж дуусгаагүй, нэмэлт хугацаа тогтоосон ч үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 болон Үндсэн гэрээний 8.2.а, 8.4.1-д заасан үдэслэлээр нэхэмжлэгч миний бие 2022 оны дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №КН4-425 тоот *******,*******,*******д амины орон сууц захиалгаар бариулах гэрээнээс болон Нэмэлт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн 211,500,000 төгрөгийг Цоба Хаус ХХК-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэмэлт гэрээг байгуулсан өдрөөс хойш 18 сарын хугацаагаар 1 удаа сунгаж тохиролцсон. Нэмэлт тогтоосон хугацаа дуусах үед Цоба Хаус ХХК нь амины орон сууцыг барьж дуусгаагүй бөгөөд ажлын үр дүн гараагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Компанийн эрх бүхий хумүүстэй уулзаж, амины орон сууцны төлбөрт шилжүүлсэн мөнгийг минь буцаан олгохыг шаардсан боловч өнөөдрийг хүртэл буцааж олгоогүй, байрыг ч ашиглалтад оруулаагүй хэвээр байна. Үндсэн гэрээний 8.2 дахь заалтын а)-д зааснаар Захиалагч тал гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн, нэмэлт хугацаа тогтоогоод үр дүнд хүрээгүй тохиолдолд захиалагч гэрээнээс татгалзах талаар бид гэрээгээр тохиролцсон. Мөн Үндсэн гэрээний 8.4.1-д Энэхүү гэрээний 8.2.а-д заасны дагуу захиалагч гэрээнээс татгалзсан, ийнхүү гүйцэтгэгч тал үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй нь илт тодорхой болон холбогдох баримтаар нотлогдож байгаа тохиолдолд гэрээний 7.2.1-т заасны дагуу захиалагч тал төлсөн нийт төлбөрөө0 хувь буцаан нэхэмжлэх эрхтэй гэж заасан.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд барилгыг ашиглалтанд оруулаагүй тул, Цоба Хаус ХХК-ийн хүсэлтээр 2024.04.15-ны өдөр Нэмэлт гэрээ-г байгуулсан. Уг нэмэлт гэрээгээр амины орон сууцыг 2024.05.15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирч, Үндсэн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн алданги төлөх үүргээс чөлөөлсөн.

Мөн нэмэлт гэрээний 1.8 дахь заалтаар Гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнгүй, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд амины орон сууцыг гэрээ цуцлах үеийн ханшаар буюу анх гэрээ байгуулсан үнийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож Гүйцэтгэгчээс амины орон сууцны төлбөрийг шаардана гэж тохиролцсон. Иймд дээрх зохицуулалтын дагуу Цоба Хаус ХХК-тай 2022.10.31-ний өдөр байгуулсан №КН4-425 тоот гэрээний үндсэн төлбөр 211,500,000 төгрөгийн 20 хувь болох 42,300,000 төгрөгийг хохиролд тооцож, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, нийт 253,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууц захиалгын гэрээний төлбөрт шилжүүлсэн 211,500,000 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргаж байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний дагуу 42,300,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн байдаг.

Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 211,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ингэхдээ 2026 оны 01 сарын 01-ний өдрөөс төлөх саналтай байна. Харин нэмэгдүүлсэн шаардлагын тухайд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ мөн хуулийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй", 232.6-т Хууль болон гэрээнд заасан хугаиаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан зохицуулалтад талууд тохиролцоо нь хамааралгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлага болох 42,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, гэрээний нэмэлт, таунхаусын барилгын эх загвар зураг, мөнгөн шилжүүлгийн баримтууд,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 211,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 42,300,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 253,800,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 211,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 42,300,000 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* ХХК-тай 2022 оны дугаар сарын 31-ний өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, *******,******* тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий таун хаусыг 211,500,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохирсон. Би гэрээгээр хүлээсэн үүрэг 211,500,000 төгрөгийг бүрэн төлсөн. ******* ХХК нь таун хаусыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх байсан. Хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 18 сараар сунгасан. Нэмэлт гэрээгээр тогтоосон хугацаа дууссан боловч амины орон сууцыг барьж дуусгаагүй тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 211,500,000 төгрөг, нэмэлт гэрээний 1.8-д зааснаар гэрээ байгуулсан үнийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож 42,300,000 төгрөг, нийт 253,800,000 төгрөгийг гаргуулна. 42,300,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол болон алданги торгуульд нэхэмжлээгүй. Уг мөнгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар шаардаж байгаа гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...Ц.*******тай 2022 оны дугаар сарын 31-ний өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, *******,******* тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий таун хаусыг 211,500,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон. Гэрээний дагуу Ц.*******аас 211,500,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Гэрээ цуцалж, гэрээгээр шилжүүлсэн 211,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 42,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 42,300,000 төгрөг нь алданги болон торгуулийн алинд нь ч хамаарахгүй байна гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Зохигчдын хооронд 2022 оны дугаар сарын 31-ний өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь *******,******* тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий таун хаусыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, Ц.******* нь таун хаусны үнэд 211,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь захиалсан таун хаусны үнэ 211,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан үйл баримтад талууд маргаагүй, уг үйл баримт төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон.

Гэрээний талууд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр амины орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээ байгуулж, таун хаусыг хүлээлгэн өгөх хугацааг нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш 18 сараар 1 удаа сунгах, мөн дэд бүтцийн ажлын гүйцэтгэх хугацааг нарийвчлан тохирчээ.

Хариуцагч ******* ХХК нь нэмэлт гэрээгээр тохирсон хугацаанд *******, Их цуурайтын аманд баригдах Хадат вилла хотхоны S05 загварын 425 тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий таун хаусыг нэхэмжлэгч Ц.*******т хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримтыг талуудын хэн тайлбарласан.

 

4. Талуудын хоорон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Ажил гүйцэтгэгч ******* ХХК нь 2022 оны дугаар сарын 31-ний өдөр Амины орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хүлээсэн хугацаанд гэрээний зүйл болох *******,******* тоотод байрлах, 80 м.кв талбай бүхий таун хаусыг захиалагч Ц.*******т хүлээлгэн өгөөгүй байна. Гэрээний талууд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр амины орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээгээр ажил үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг дахин 18 сараар сунгасан боловч гүйцэтгэгч нь тохирсон хугацаанд амины орон сууцыг барьж гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.

Ажлын үр дүнг хүлээлгэн өгөх нэмэлт хугацаа олгосон боловч гүйцэтгэгч ******* ХХК нь амины орон сууцыг барьж гүйцэтгээгүй, үр дүн гаргаагүй байх тул захиалагч Ц.******* нь үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

Үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар талууд амины орон сууц захиалгаар бариулах гэрээгээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Хариуцагч ******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээн авсан 211,500,000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.*******т буцаан хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрч, маргаагүй. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

4.1 Талуудын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр амины орон сууцны захиалгын гэрээний нэмэлт гэрээний 1.8-д Гүйцэтгэгч талд нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүнгүй, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгээгүй тохиолдолд амины орон сууцыг гэрээ цуцлах үеийн ханшаар буюу анх гэрээ байгуулсан үнийг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож гүйцэтгэгчээс амины орон сууцны төлбөрийг шаардана гэж заасан байна.

Нэхэмжлэгч нэмэлт гэрээний 1.8-д заасны дагуу 42,300,000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол, алданги, торгуульд тооцож нэхэмжлээгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан өгөхдөө 20 хувиар нэмэгдүүлж тооцохоор тохирсон тул 42,300,000 төгрөгийг гаргуулна гэж шаардсан.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, эсхүл олсон ашгийг харилцан буцаан өгөх үүргийг хүлээх буюу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаана. Хариуцагч ******* ХХК нь бодитоор 211,500,000 төгрөгийг хүлээн авсан тул уг мөнгөн хөрөнгийг буцаан төлнө. Талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээний 1.8-д заасан үнийг 20 хувиар нэмэгдүүлсэн тооцох зохицуулалт нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан гүйцэтгэлийг биет байдлаар хүлээлгэн өгөх, гэрээнээс олсон ашигт хамаарахгүй байна.

Иймд нэхэмжлэгчээс гаргасан 42,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 211,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 1,215,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,584,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-иас 211,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 42,300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,584,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,215,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ