| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттогтохын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 317/2025/00515/И |
| Дугаар | 317/ШШ2025/00940 |
| Огноо | 2025-06-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 317/ШШ2025/00940
2025 06 30 317/ШШ2025/00940
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах ***,
Хариуцагч: тоотод оршин суух Хд овогт Бн *** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд хариуцагч ***, Б.*** нараас гэрээний үүрэгт 11.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.-Нэхэмжлэгч *** нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд ***, Б.*** нарт холбогдох гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, Б.*** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар ... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заажээ.
3..Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***, Б.*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 11.700.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч ***-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 01/12 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
4.-Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч *** нь хариуцагч ***, Б.*** нарт холбогдуулан гэрээний үүрэгт 11.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч *** нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.150 төгрөгийн тал хувь 101.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 101.075 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 101.075 төгрөгийг хариуцагч ***, Б.*** нараас гаргуулж нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮВШИНЖАРГАЛ