| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2017/00189/Э |
| Дугаар | 00029 |
| Огноо | 2018-03-20 |
| Зүйл хэсэг | 12.1.4., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00029
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Хэрлэн, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болд
Иргэдийн төлөөлөгч Ш.Чулуунтөгс
Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Мт холбогдох 1732000930045 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:Монгол Улсын иргэн 1964 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, ам бүл 3 хамтран амьдрагч Цэ түүний хүүхдийн хамт амьдрах, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хотгойд овогт Тогтохын М РД:/*
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Шүүгдэгч Т.М нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 37 тоотод 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч П.Цэгийн зээ охин 7 настай Б.ОЭийг эсэргуүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М мэдүүлэхдээ: …Хэрэг явдал 2017 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө болсон. Тухайн 16-ны өдөр би нэг шил 0,5 граммын Ерөөл архийг дэлгүүрээс авсан байсан.Тэгээд гадаа ойр зуурын юм хийж байхдаа архиа уусан. Тэгтэл тасраад гэртээ унтаж байсан. Өглөө сэрэхэд зээ охины ах Болд-Эрдэнэ миний хажууд унтаж байсан. Өөр санах зүйл байхгүй байна. Би уг нь тийм зүйл хийх хүн биш гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болд мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын 16-17-ныг шилжих шөнө манай банди, охин хоёр Мөнхөө ахын хажууд унтсан байсан. Нөгөө өрөөнд манай дүү Ба унтаж байсан. Мөнхөө ахын хувьд бол ухаан мэдрэлгүй тасарснаас ийм зүйл хийсэн байсан. Энэ хэргээс болж хадам ээж болон Мөнхөө ахад аль алинд нь хэцүү л байх шиг байна. Мөнхөө ах ч өөрийн гэм буруугаа маш их ойлгож байгаа, гэмшиж байгаа. Миний хувьд бол охинд минь ноцтой хохирол учраагүй тул гомдол санал байхгүй. Тийм болохоор ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Мөрдөн байцаалтанд бага насныхохирогч Б.ОЭэ мэдүүлэхдээ: Тэгээд унтаж байхад Мөнхөө ах намайг өргөөд өөрийнхөө хөнжил рүү оруулаад миний бандааш руу гараа хийгээд миний боожгоог гараараа ухаад байхаар нь би боль гэсэн чинь болихгүй ухаад байхаар нь би уйлчихсан юм. Тэр үед Баяка агаа нөгөө талын өрөөнөөс ирээд хүүхэд яагаад байгаан гээд Мөнхөө ахруу уурлаад байсан. Тэгээд Баяка агаа намайг босгоод миний хувцасыг өмсүүлээд намайг Амараа эгчийн гэрт хүргэж өгсөн...боожгоо гэж миний шээдэг юмыг хэлдэг миний боожгоо энд байдаггээд салтааруугаа заав. Мөнхөө ах намайг хөнжилдөө оруулаад миний бандага руу гараа хийгээд боожгоо ухаж байхдаа чи минутын уншлага хэд уншсан юм бэ гэж надаас асуугаад байсан. Мөнхөө ах надад өөр үг хэлээгүй цус гараагүй, жоохон л өвдсөн..Мөнхөө ах архи уусан байсан Мөнхөө ахын амнаас муухай архи үнэртээд байсан, архины үнэр маш муухай би архины үнэр мэднэ ...”гэх мэдүүлэг/хх-ийн 5- 6-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ба мэдүүлэхдээ: ...би нөгөө талын өрөөрүүгээ ороод ороо засаад чихэвчээр утсаар яриад хэвтэж байхад 20 орчим минутын дараа хүүхэд уйлах шиг болохоор нь босоод нөгөө өрөөрүүгээ ороод гэрлээ асаагаад харсан чинь манай дүү Б.ОЭэ уйлчихсан хөнжлөөсөө гарсан байдалтай байхаар нь би хойд эцэг болох Мт хандаж яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гээд дүүгээ босгоод юу болсон талаар дүүгээсээ асуухад манай дүү уйлж байгаад “яасан хэцүү юм бэ өвөө намайг унтуулахгүй оролдоод байна” гээд уйлаад байсан. Манай дүү надад өөр зүйл огт хэлэхгүй байсан...харин манай дүү худлаа хэлээд байдаггүй сайн охин ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Ам мэдүлэхдээ: Ба цонх тогшоод байхаар нь хаалгаа онгойлгосон чинь Ба нь ОЭийг дагуулчихсан ирсэн. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Ба нь нилээн ууртайгаар надад хэлэхдээ М ах дүүг оролдоод уйлуулаад байна яах гэж ээжийг байхгүйд хүүхэд орхиод байгаа юм бэ М ах согтуу байна гэж хэлээд ОЭийг манай гэрт үлдээгээд гэрлүүгээ явсан....ОЭэ надад хэлэхдээ өвөө намайг өөрийнхөө хөнжилдөө оруулж байгаад миний бандага руу гараа хийгээд миний боожгоог гараараа ухаад байсан. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь болихгүй байсан. Тэгээд Ба агаа босож ирээд намайг аваад гарсан гэж надад хэлсэн. ОЭэ надад хэлж байхдаа уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч П.Цэ мэдүүлэхдээ: “..2017 оны 10 сарын 17-ны өдөр манай охин Ам надад хэлэхдээ М ах ОЭийг оролдоод айлгасан юм шиг байна. Урьд шөнө Ба 01 цагийн үед ОЭийг манай гэрт хүргэж ирлээ. ОЭэ шөнө унтахгүй уйлаад байсан гэхээр нь би янз бүрийн зүйл болсон байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагаар шалгуулахаархандсан юм М бид 2 хамтран амьдраад 15 жил болж байна. Харин ОЭэ нь миний төрсөн охин Золжаргалын хүүхэд байгаа юм. ..миний зээ охин юм. .. миний охин ОЭэ нь дуу муутай даруухан хүмүүстэй хамаагүй яриад байдаггүй, ямар нэгэн муу зуршилгүй үнэн ч шударга зантай хүнд худлаа хэлээд байдаггүй маш сайн охин байгаа юм...Мын нэг муу тал нь архи уух дуртай архи уусан хойноо агсам согтуу тавиад байдаг ..согтсон үедээ өөрийнхөө юу хийж байгааг мэддэггүй муу талтай М архинаас болж л ийм хэрэгт холбогдсон байх гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Чи мэдүүлэхдээ: ОЭээс юу болсон талаар асуухад Б.Оюун- Эрдэнэ надад хэлэхдээ манай өвөө миний боожгоог гараараа оролдсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь Б.ОЭий бэлэг эрхтэнд үзлэг хийхэд бэлэг эрхтэний хөгжил зөв охин хальс нь сэвтээгүй, үтрээний амсар үүдэвч хэсэг улаасан өрөвсөлтэй байсан. Тэгээд үтрээний наалдацын шинжилгээ авсан. Шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй....Б.ОЭий бэлэг эрхтэнд үүссэн улайсан өрөвсөлнь гадны нөлөөнөөс болон өөрийн гар хуруугаар оролдох үед үүсэх боломжтой юм...” гэх мэдүүлэг /хх-16-17-р хуудас/
Шинжээчийн №219 дугаартай дүгнэлт “...Насанд хүрээгүй хохирогч Б.ОЭий биед гэмтэл тогтоогдсонгүй. Хохирогчийн охин хальсанд урагдал гэмтэл илрээгүй. Хохирогч бэлгийн замын халдварт өвчингүй болно...” гэх дүгнэлт / хх-ийн 25-р хуудас/
Шинжээчийн №986 дугаартай “..Т.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн талаас өөрийн үйлдлээ хариуцах чадвартай байсан байна. Т.М нь удамшлын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.М нь сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлэгийн магдлал №61/17 ....сэтгэцийн онош ...эрүүл /хх-ийн 39-р хуудас/, хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маяг /хх-ийн 58-65-р хуудас/ ,
Зүүнхараа хүүхдийн ордны хүүдэд хамгааллын ажилтны тодорхойлолт: Хүүхдийн тусламжийн 108-д ирсэн дуудлага..... Ач охин 7 настай ОЭийг өвөө М нь бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэж байхад нь нагац ах нь болиулсан.
Зан байдлын хувьд: Б.ОЭэ нь бие хүнийг тодорхойлох үндсэн шинжүүдээс Интроверт хэв шинжтэй ба энэхүү шинжээс дараах зан байдлууд илэрсэн. Бодлогширсон, тайван тэнцвэртэй, зөөлөн, найз нөхөд цөөнтэй, ёс зүйг дагдаг, уурлаж уцаарлах нь бага, сэтгэлийн тэвдэх,сандрах байдалд орох дургүй, хариуцлагатай гэсэн хэв шинжтэй байсан. Б.ОЭэтэй анх уулзаж ярилцахад маш үг дуу цөөнтэй, асуусан асуултанд үг яриа болон биеийн хэлэмжээр товч хариулж байсан ба болсон явдлаас бага зэргийн цочрол авсан ч гүнзгий биш байсан. Цаашдийн хэвийн амьдралаа үргэлжлүүлэх бүрэн боломтой гэхдээ тухай хэрэг үйлдэгчтэй аль болох дахин уулзуулахгүй байх арга хэмжээ авбал зохистой гэх тодорхойлолт /хх-ийн 57-58-р хуудас/
Хохирогчийн нөхцөл байдлын үнэлгээ ГБХОЗ: ...Эрсдлийн түвшин эрсдэлтэй гэж үзэж хувийн хэрэг нээн ажиллаж байгаа. /хх-ийн 62-64-р хуудас/
Т.Мын хувийн байдал тогтоосон баримтууд болох зөрчил шалгасан баримтууд /хх-ийн 71-73-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 75-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 76-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 108 ....Т.М нь согтуурсан үедээ эмгэг согтолтонд орсон гэх эмнэл зүйн шинж тэмдэг үгүй байна. /хх-ийн 106-109-р хуудас/,
Гэрч Т.Үү мөрдөн байцаатанд мэдүүлэхдээ: ...би эхээс 6-лаа юм. Т.М ах бол дээрээсээ 3 дахь ах минь юм. Т.М 1982 онд Зүүнхараа хотын спиртын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийн төгсөж Сэлэнгэ аймгийн Шаамарын сангийн аж ахуйн техник мэргэжлийн сургуульд 2 жил суралцаж тракторын жолооч болсон. Тэгээд Мандал сумын сангийн аж ахуйд үр тарианы фермэд 1 жил ажиллаад Дорноговь аймгийн Сулинхээр сумын хилийн цэргийн заставд 3 жил цэргийн алба хаасан юм. Цэргээс халагдаж ирээд Зүүнхараа барилга худалдааны трестэд трактороор бараа материал зөөдөг ажилтай байсан ба 1990 оноос хойш ажилгүй хувиараа ажил эрхэлж амьдарч байсан юм. Т.М ах Төмөрцэцэг гэдэг дагавар охинтой хүүхэнтэй гэр бүл болоод 1 охин төрсөн. Тэгээд 5 жил орчим амьдраад эхнэрээсээ салсан. үүний дараа манай ээжтэй хамт хоёулаа амьдарч байгаад 1998 онд Цэцгээ эгчтэй танилцаж гэр бүл болсон. Цэ эгч манай ах Т.Мтай хань бүл болох үедээ 7 дагавар хүүхэдтэй байсан юм. Миний ах бол их төлөв түвшин зантай хүнд тусархуу хүнтэй маргалдаад байдаггүй их элгэмсэг зан араншинтай хүн юм. Эхнэр Цэ эгч бол М ахад их сайн хоёр биендээ хань түшиг болоод амьдралын төлөө их зүтгэж явдаг хүмүүс юм гэх мэдүүлэг /хх-ийн 77-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Тодорхойлох нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн байдал болон хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар дүгнэхэд:
Шүүгдэгч Т.М ньСэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 37 тоот гэртээ 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хамтран амьдрагч П.Цэгийн зээ охин 2010.06.09-нд төрсөн /хх-65/ 7 настай Б.ОЭийг эсэргуүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох ньшүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо. Үүнд; бага насны хохирогч Б.ОЭээс ....Мөнхөө ах намайг өргөөд өөрийнхөө хөнжил рүү оруулаад миний бандааш руу гараа хийгээд миний боожгоог гараараа ухаад байхаар нь би боль гэсэн чинь болихгүй ухаад байхаар нь би уйлчихсан юм...... Мөнхөө ах намайг хөнжилдөө оруулаад миний бандага руу гараа хийгээд боожгоо ухаж байхдаа чи минутын уншлага хэд уншсан юм бэ гэж надаас асуугаад байсан....”гэх мэдүүлэг/хх-ийн 5- 6-р хуудас/
Гэрч Г.Баийн мэдүүлэг......хүүхэд уйлах шиг болохоор нь босоод нөгөө өрөөрүүгээ ороод гэрлээ асаагаад харсан чинь манай дүү Б.ОЭэ уйлчихсан хөнжлөөсөө гарсан байдалтай байхаар нь би хойд эцэг болох Мт хандаж яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм гээд дүүгээ босгоод юу болсон талаар дүүгээсээ асуухад манай дүү уйлж байгаад “яасан хэцүү юм бэ өвөө намайг унтуулахгүй оролдоод байна” гээд уйлаад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/
гэрч Ц.Ам мэдүлэхдээ: ....юу болсон талаар асуухад Ба нь нилээн ууртайгаар надад хэлэхдээ М ах дүүг оролдоод уйлуулаад байна яах гэж ээжийг байхгүйд хүүхэд орхиод байгаа юм бэ М ах согтуу байна гэж хэлээд ОЭийг манай гэрт үлдээгээд гэрлүүгээ явсан....ОЭэ надад хэлэхдээ өвөө намайг өөрийнхөө хөнжилдөө оруулж байгаад миний бандага руу гараа хийгээд миний боожгоог гараараа ухаад байсан. Тэгэхээр нь би болиоч гэсэн чинь болихгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/
гэрч Б.Чи мэдүүлэхдээ: ОЭээс юу болсон талаар асуухад ...манай өвөө миний боожгоог гараараа оролдсон гэж хэлж байсан. ....бэлэг эрхтэнд үзлэг хийхэд бэлэг эрхтэний хөгжил зөв охин хальс нь сэвтээгүй, үтрээний амсар үүдэвч хэсэг улаасан өрөвсөлтэй байсан..... бэлэг эрхтэнд үүссэн улайсан өрөвсөлнь гадны нөлөөнөөс болон өөрийн гар хуруугаар оролдох үед үүсэх боломжтой юм...” гэх мэдүүлэг /хх-16-17-р хуудас/ гэх мэдүүлэг, гэрч Г.Баийн мэдүүлэг ХХ-10-11-р хуудас, гэрч Ц.Амын мэдүүлэг ХХ-12-13-р хуудас, гэрч П.Цэцгээгийн мэдүүлэг ХХ-14-15-р хуудас, гэрч Б.Чимгээгийн мэдүүлэг ХХ-16-17-р хуудас, шинжээчийн №219 тоот дүгнэлт ХХ-25-р хуудас, шинжээчийн №986 тоот дүгнэлт ХХ-35-р хуудас зэрэг нотлох баримтууд байна. Шүүх бага насны хохирогч Б.ОЭийн мэдүүлэг,гэрч Г.Баийн мэдүүлэг,гэрч Ц.Амын мэдүүлэг,гэрч П.Цэцгээгийн мэдүүлэг, гэрч Б.Чимгээгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдийг үнэн зөв гэж үзэв. Учир нь: бага насны хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, тухайн хэрэгт ажил үүргийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Шүүгдэгч Т.М нь ууж согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Баянсуудлын 37 тоотод орших гэртээ 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө 00 цагийн орчимд хамтран амьдрагч П.Цэгийн зээ охин 7 настай Б.ОЭийгхүчиндэх гэмт хэргийг үйлдэхийг завдсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
ШүүгдэгчТ.Мтхолбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн4-д заасан “хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, дээрх зүйл хэсэгт заасны дагуу түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Мын өмгөөлөгчөөс гаргасан “..Мын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. согтуу байсан учир ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байна гэдэг. Миний хийсэн үйлдэл үнэн, гэмшиж байгаа. Ял шийтгэл оногдуулахад... шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирогчийн санал гомдол зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах,гэмт хэргийн хохирогчийн эрх ашигт ноцтой хор уршиг учраагүй. Ба гэмт хэргийг таслан зогсоосон.Хохирогч биеийн эрүүл мэндийн хувьд хохироогүй. Хүүхдийн онгон хальс бүтэн, сэтгэл зүйн хувьд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байдлыг ял шийтгэл оногдуулахад харж үзнэ үү Хохирогчийн аав Ц.Болд хүүхдийн биеийн байдал гайгүй. Охинд минь ноцтой хохирол учраагүй учраас би гомдол санал нэхэмжлэх зүйл алга. ял шийтгэлийг оногдуулахдаа дараах хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг анх удаа, гэмт хэрэг үйлдэж байгаа, хохирогчийн эрх ашигт бодитой, ноцтой хохирол учраагүйбайдлуудыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8-р завдалт нь үйлдлийн шинж, гэмт хэргийг төгсгөж чадаагүй байдлыг харгалзан ял оногдуулах санал гаргасан. Шүүх хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал Гэрч Г.Баийн ......хүүхэд уйлах шиг болохоор нь босоод нөгөө өрөөрүүгээ ороод гэрлээ асаагаад харсан чинь манай дүү Б.ОЭэ уйлчихсан хөнжлөөсөө гарсан байдалтай байхаар нь........дүүгээ босгоод юу болсон талаар дүүгээсээ асуухад манай дүү уйлж байгаад “яасан хэцүү юм бэ өвөө намайг унтуулахгүй оролдоод байна” гээд уйлаад байсан гэх мэдүүлэг, гэрч Б.Чи мэдүүлэхдээ:....ОЭий ....бэлэг эрхтэнд үзлэг хийхэд бэлэг эрхтэний хөгжил зөв охин хальс нь сэвтээгүй ...” гэх мэдүүлэг, Шинжээчийн №219 дугаартай дүгнэлт “...Насанд хүрээгүй хохирогч Б.ОЭий биед гэмтэл тогтоогдсонгүй. Хохирогчийн охин хальсанд урагдал гэмтэл илрээгүй. Хохирогч бэлгийн замын халдварт өвчингүй болно...” гэх дүгнэлт / хх-ийн 25-р хуудас/ зэргээр шүүгдэгчийн бага насны хүүхдийг хүчиндэх үйлдлийг гэрч Г.Ба таслан зогсоосон ба хэрэг туйлдаа хүрээгүй тул шүүгчдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авч эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.М нь архидан согтуурдаг, удаа дараа эрүүлжүүлэгдэж, зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байсан нь хх- 71-73 дугаар талд авагдсан цагдаагийн байгууллагын зөрчлийн цахим бүртгэлийн баримт хэрэгт авагдсан,Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр ХХ-34-35 сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадвартай,Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр хх-115-118 дугаар талд Т.М нь согтсон үедээ эмгэг согтолтонд орсон гэх эмнэл зүйн шинж тэмдэг үгүй байна гэжээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруугийн талаар маргаагүй, Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хорих ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Т.Мт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Мын энэ гэмт хэргийн улмаас 2017 оны 10 дугаар сарын 18-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 153 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Болд гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүйг, Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлсэн хөрөнгөгүйг тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 38.1дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Хотгойд овогт Тогтохын Мыг хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хотгойд овогт Тогтохын Мыг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мтоногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мын цагдан хоригдсон 153/нэг зуун тавин гурав/хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүйг дурьдсугай.
6.Шүүгдэгч Т.Мын өмнө авсан цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн 1732000930045 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан,/хүргүүлсэн/ өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.ХЭРЛЭН
Д.РЕНЧЕНХОРОЛ