Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 84

 

Б.Бын нэхэмжлэлтэй,

хариуцагч “ЭҮ” ТӨҮГ*******т

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00544 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Бын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “ЭҮ” ТӨҮГ*******т холбогдох

“Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор 19.682.108 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Згийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 08 дугаар сарын 18*******ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.  

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 Миний бие Б.Б 2004 оны 10 дугаар сард ЭҮ ТӨҮГ*******т гагнуурчны ажлын байрны сонгон шалгаруулалтаар ажилд орсон. Энэ үеэс хойш 16 жил ЭҮ ТӨҮГ*******ын авто тээврийн байгууллагад гагнуурчнаар тогтвор суурьшилтай ажилласан. Миний бие нь арьс харшил, хордлоготой бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр ээлжинд гарах байсан боловч харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уугаад нойрмог байдалтай болсон. Энэ тухайгаа ээлжийн мастер З.Гочоосүрэнд 99355604 дугаарын утсаар мэдэгдсэн боловч энэ ээлжинд ганцхан гагнуурчинтай, ир гэсэн боловч би биеийн байдлаас болж очиж чадаагүй. Ингээд 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр ажилдаа ирэхэд надаар тайлбар бичүүлж авсан ба мастер удирдах хүмүүстэй ая эвийг нь олж уучлах байх гэж итгээд шалтгаангүйгээр ирээгүй гэж бичиж өгсөн. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 29*******ний өдөр цехийн дарга санал гаргаж, халагдах тушаал 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрөөр гарсныг 10 дугаар сарын 09*******ний өдөр хүлээж авлаа. Миний биеийн байдал ямархуу байдгийг хамт ажиллагсад мэднэ. Тэдэнтэй хамт усанд ороход ч хэцүү байдаг. Би одоо эхнэр 3 хүүхдийн хамт, өөрийн гэсэн орон байргүй, эхнэр А.Б БНСУ руу яваад гацсан тул 6 микрт 2 хүүхэдтэйгээ /том охин оюутан/ айлын байранд амьдарч байна. Би ажлаас халагдсан асуудлаа өөрийн ажлын газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон холбоогоор танилцуулж, хууль зүйн туслалцаа авсны үндсэн дээр энэ гомдлыг шүүхэд гаргаж байна. Би үнэхээр биеийн байдлын улмаас ээлжийн доторх 12 цагийн ажилд очиж чадаагүй бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 6.3.1*******д заасан 3 хоногийн ажил таслаагүй, хуульч намайг ажлаас халж Хөдөлмөрийн гэрээ цуцалсан Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хууль зүйн хувьд зөрчилтэй, шүүхээр дүгнэлт өгүүлэх боломжтой гэж зөвлөсөн. Миний эрүүл мэндийн байдал, ар гэрийн амьдралын байдлаа үндэслэл болгож, олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг зэргийг үндэслэл болгож байна. Иймд намайг ЭҮ ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд буцаан тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Иргэн Б.Б тус шүүхэд хандаж "ЭҮ ТӨҮГ ХХК*******д холбогдуулан хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Ерөнхий захирлын 2020*******10*******06*******ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хүчингүй болгож "ЭҮ" ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг гаргаж байснаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Нэхэмжлэгч Ж.Бтай байгуулсан хоёр талын хөдөлмөрийн гэрээг 2020*******10*******06*******ны өдөр цуцалсан байх ба энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртлэх хугацааны цалингаа гаргуулах, мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэхийг даалгуулах тухай шаардлагуудыг нэмэгдүүлж байна. 2020*******10*******07*******оос 2020*******10*******31 хүртэл ажлын 18 өдөр, 2020 оны 11*******р сарын ажлын өдөр 21 өдөр, 2020 оны 12*******р сарын ажлын өдөр 23 өдөр, 2021 оны 01*******р сарын ажлын өдөр 20 өдөр, 2021оны 02*******р сарын ажлын өдөр 19 өдөр, 2021 оны 03*******р сарын ажлын өдөр 23 өдөр нийт ажлын 124 өдөр болж байна. Нэхэмжлэгч Ж.Бын сарын дундаж цалин 3.491.987 төгрөг болж байгаа бөгөөд /3.491.987:22 өдөр= 158.726=68 өдрийн цалин /158.726=68*124 хоногоороо үржүүлэхээр= 19.682.108=39 төгрөг болж байна/. Ж.Бын ажилгүй байсан хугацааг тооцоход ажлын 124 хоног өдрийн цалин 158.726=68 төгрөг бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин 19.682.108=32 төгрөг гаргуулан авахаар шаардаж байна. Иймд:Ж.Быг хуучин хийж байсан ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин болох 19.682.108=68 төгрөгийг "ЭҮ" ТӨҮГ ХХК*******иас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчид нэхэмжлэгчийн татвар,нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тодруулахдаа:

Орхон аймаг Баян*******Өндөр сум Рашаант баг 26*******р гудамж 23 тоотод орших Хатгин овгийн Баатарын Б тус шүүхэд хандаж "ЭҮ" ТӨҮГ*******ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн 2020*******10*******06*******ны өдрийн Б/1670 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй болох талаар дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд: 1 .Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтыг тушаалынхаа үндэслэл болгожээ. Орон нутгийн өмчийн тухай хуулийн зорилт нь: "Төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэжээ. Энэ хуулийн үйлчлэх хүрээ гэвэл: "...Үндсэн хууль, Иргэний хуульд тодорхойлсон төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад үйлчилнэ" гэжээ. Энэхүү хуулийн зорилт, үйлчлэх хүрээнээс харахад хэн нэгэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахад энэ хуулийн холбогдох зүйл заалтуудыг тухайн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл болгодоггүй байх бөгөөд тухайн заалт нь энэ хуулийн 20*******р зүйл нь Захирлын эд хөрөнгийн эрх, үүргийг зохицуулсан заалт байх юм. Хуулийн 20*******р зүйлийн 1 дэх хэсгийн 6*******д: "хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх" гэжээ. Харин ажилтантайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэлээ болгох зохицуулалт биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт бөгөөд 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтын тухайд гэвэл: "ажил олгогч санаачилсан" бол Б.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа гол үндэслэл нь: /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн байх юм/ Гэтэл ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлээр /Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна/ гэсэн байх юм. Энэ хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3*******т "ажлаас халах" гэжээ.Х.Бадамсүрэн 2020*******10*******06*******ны өдрийн Б/1670 дугаартай тушаалаа гаргахдаа хуулийн энэ заалтыг үндэслэсэн бол тушаал нь хуульд нийцэх байжээ. Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсэгт нь: /Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлага,хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах/ гэжээ.Энэхүү журмын 8.9.20*******д: Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хариуцлага тооцох зохицуулалт мөн боловч дээрх журмын 8.2*******т: /хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан бол/ ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт байх юм. Дээрх журмын 8.8*******д: /Хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан нь холбогдох баримтуудаар нотлогдсон ажилтанд үндсэн цалин 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулна/ Үүнд:8.8.1*******д: /Ажлын нэг жилийн дотор 8.7*******д заасан зөрчлийг давтан гаргасан/ гэжээ. Журмын дээрх заалтаас харахад нэхэмжлэгч Б.Б журмын 8.7.9*******д заасан: /Хүндэтгэх шалтгаантай боловч ажилд гарах боломжгүй тухайгаа шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдээгүй/ гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хэрэгт нэхэмжлэгч Б.Б ажлын байрны тодорхойлолтдоо заасан /Ажлын байрыг шууд харьяалан удирдах албан тушаалтан нь /Засварын хэсгийн мастер/ гэжээ. Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020*******09*******20*******ны өдөр ээлжинд гарах байсан боловч харшил хөдлөөд эм давхарлаж уугаад нойрмог байдалтай болсон гэсэн байх бөгөөд дээрх ажлын байрны тодорхойлолтод заасан Б.Бын шууд харьяалан удирдах албан тушаалтан болох ээлжийн мастер З.Гочоосүрэнд түүний 99355604 дугаарын утас руу нь залгаж өөрийн биеийн байдлаа хэлсэн гэдэг. Б.Бын энэ үйлдэл нь хоёр талын хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан өөрийн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна. Дээрх Б/1670 дугаартай тушаалын агуулга нь: Б.Бтай байгуулсан хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай тушаал байна. Гэтэл энэхүү тушаалын хоёр талын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа нэхэмжлэгч Б.Б хөдөлмөрийн гэрээндээ заасан ямар /аль/ заалтуудыг зөрчсөн болохыг огт тусгаагүй байгаагаас харахад нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээндээ заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах хэмжээний зөрчил гаргаагүй байна гэж үзэж байна. Гэрээг дүгнэж байж гэрээг цуцалдаг байхад цуцалж байгаа гэрээгээ огт дүгнээгүй үнэлээгүй байж гэрээг цуцална вэ? Мөн хөдөлмөрийн дотоод журамд нь 1*******2 өдөр ажил тасалсан бол сахилгын шийтгэл ногдуулахаар заасан зохицуулалтууд байхад шалтгаанаа хэлсээр байтал хэлээгүй мэтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн шийдвэр болжээ. Иймд: Дээрх үндэслэлүүдээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа учир Б.Бын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 Нэхэмжлэгч Б.Баас ЭҮ ТӨҮГ*******т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. 1. Нэхэмжлэгчийн гаргасан давтан зөрчлийн талаар Нэхэмжлэгч Б.Б нь ЭҮ ТӨҮГ*******тай 2019 оны 11 дүгээр сарын 01*******ний өдөр хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, Авто тээврийн цехийн Технологийн тээврийн автомашины засварын хэсэгт цахилгаан хийн гагнуурчнаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2020 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул ЭҮ ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдрийн Б/175 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан. Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрч 2020 оны 06 дугаар сарын 23*******ны өдөр бичгээр тайлбар гаргасан бөгөөд энэхүү тушаалд гомдол гаргаагүй байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр шөнийн ээлжинд гарах үүрэгтэй байсан боловч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. ЭҮ ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8*******т Ажилтан Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/*******ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл г.м/ мэдэгдэх /үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан. Хэдийгээр нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... харшил хөдөлж, амь тэмцээд эм давхарлаж уусан. ... биеийн байдлаасаа болж очиж чадаагүй гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх баримтаа огт ирүүлээгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр ... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь үнэн болно гэх тайлбарыг өөрийн гараар бичиж өгч, давтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс нэхэмжлэгч Б.Бын гаргасан биеийн эрүүл мэндийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх тайлбар холбогдох баримтуудаар нотлогдоогүй учраас ажил олгогч түүнийг ажил тасалсан зөрчил давтан гаргасан гэж үзэж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4*******т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, ЭҮ ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20*******т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс хэтрээгүй байхыг ойлгодог. Нэхэмжлэгч 2020 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж Авто тээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдрийн Б/175 тоот тушаалаар сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан тул хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20*******т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй болно. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... биеийн байдлын улмаас 12 цагийн ажилд очиж чадаагүй гэх боловч энэ нь холбогдох баримтуудаар нотлогдоогүй бөгөөд мөн ... 3 хоногийн ажил таслаагүй гэх хэрэгт хамааралгүй үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн гаргасан өмнөх сахилгын зөрчлүүдийн талаар: Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 10*******ны өдөр ажлаас зөвшөөрөлгүй эрт буусан тул ЭҮ ХХК*******ийн Авто тээврийн байгууллагын даргын 2020 оны 07 дугаар сарын 31*******ний өдрийн Б/202 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, 2019 оны 06 дугаар сарын 21*******ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тул ЭҮ ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн даргын 2019 оны 06 дугаар сарын 27*******ны өдрийн Б/183 дугаар тушаалаар үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 10 хувь бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулж байсан. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслахад цехийн даргаас дахин анхааруулга өгч байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2*******т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар хөдөлмөрийн дотоод журмыг сахин биелүүлж, үнэнчээр хөдөлмөрлөх нь ажилтны гол үүрэг юм. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас зөвшөөрөлгүй эрт буух, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах зэргээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргадаг мөртлөө үнэхээр биеийн байдлын улмаас ажилд очиж чадаагүй, ... 3 хоногийн ажил таслаагүй, ... Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны Б/1670 дугаар тушаал хууль зүйн хувьд зөрчилтэй, ... олон жил ажилласан, ажлаа зохих ёсоор хийдэг гэх үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ЭҮ ТӨҮГ*******т холбогдуулан гаргасан Б.Бын ажилгүй байсан хугацааны цалин 19.682.108 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1*******т Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ... эрхтэй, 130 дугаар зүйлийн 130.2*******т Хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгана гэж зааснаар тус үйлдвэрийн газрын ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах, хөдөлмөр зохион байгуулалтын үндсэн баримт бичиг нь ЭҮ ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журам юм. ЭҮ ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20*******т Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж ЭҮ ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдрийн Б/175 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд зөрчил гаргаснаас хойш 1 жилийн дотор буюу 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, сахилгын зөрчил гаргасан тул тус үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Нэхэмжлэгч Б.Б сахилгын давтан зөрчил гаргасан болох нь түүний бичгээр гаргасан тайлбар, хэсгийн даргын илтгэх хуудас болон ажлын цаг бүртгэл зэрэг баримтуудаар тус тус тогтоогддог. Хэдийгээр нэхэмжлэгч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... харшил хөдөлж, биеийн байдлаасаа болж очиж чадаагүй гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх баримтыг ажил олгогчид гаргаж өгөөгүй бөгөөд 2020 оны 09 дүгээр сарын 23*******ны өдөр ... хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан нь үнэн болно гэх тайлбарыг өөрийн гараар бичиж өгч, давтан гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. ЭҮ ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.8*******т Ажилтан Өвчний улмаас болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсвэл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/*******ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан /утас, мессеж, факс, өргөдөл г.м/ мэдэгдэх /үүнээс богино хугацаанд мэдэгдсэн тохиолдолд тухайн үеийн үүссэн нөхцөл байдлыг нотлох/, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч Б.Бын гаргасан биеийн эрүүл мэндийн улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилд гарах боломжгүй байсан гэх тайлбар холбогдох баримтуудаар тогтоогдоогүй учраас хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20*******т зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй юм. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Бын тус шүүхэд гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин 19,682,108 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21*******ний өдрийн 102 дугаар тогтоолоор ЭҮ ХХК*******ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа хариуцагчийн эрх зүйн байдлыг буруу тодорхойлж, ямар хуулийн дагуу ямар татвар нөхөн төлөхийг хариуцагчаас шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00544 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Быг ЭҮ ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоож, ЭҮ ТӨҮГ*******аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19.682.108 төгрөг гаргуулан Б.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2*******т заасныг баримтлан Б.Бын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ЭҮ ТӨҮГ*******т даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З давж заалдсан гомдолдоо:

Б.Бын нэхэмжлэлтэй, “ЭҮ" ТӨҮГ*******т холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00544 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2*******т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж зааснаар шүүх хэргийн нөхцөл, байдлыг нотлох баримтад үндэслэн тогтоож, тухайн хэрэгт хамааралтай эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4*******т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах 2 бие даасан үндэслэлийг тусгайлан заасан бөгөөд хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил болон хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэх үндэслэлүүд нь хууль зүйн ялгаатай ойлголтууд юм. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд харин ноцтой зөрчил гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгоно гэж Улсын Дээд Шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 33*******р тогтоолд тайлбарласан байна. Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж Авто тээврийн цехийн даргын 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдрийн Б/175 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл хүлээснээс хойш 3 сарын дараа бу2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул түүнтэй байгуулсан гэрээг  2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 тоот тушаалаар цуцалсан нь хууль зөрчөөгүй юм. Нэхэмжлэгч Б.Б нь 1 жилийн дотор хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Үүнд: Б.Бын бичгээр гаргасан тайлбарууд, Ажлын цагийн бүртгэл, Авто тээврийн цехийн даргын 2020 оны Б/175 дугаар тушаал, Авто тээврийн цехийн хэсгийн дарга, орлогч нарын илтгэх хуудаснууд зэрэг болно.Тиймээс Ерөнхий захирлын 2020 оны Б/1670 дугаар тушаалд Б.Быг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, “ЭҮ” ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 дахь заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн тушаалын үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн сахилгын давтан зөрчил гаргасан гэх үндэслэл болохоос хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцох хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэх үндэслэл биш юм. Гэтэл анхан шатны шүүх “... хэрэв хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн байх учиртай. Ноцтой зөрчил гэж юу болох талаар талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байна. ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол гурав ба түүнээс дээш хоногоор ажилдаа ирээгүй байхыг ойлгохоор хөдөлмөрийн гэрээндээ тусгажээ” гэж хэрэгт хамааралгүй, тушаалын үндэслэлд хамааралгүй дүгнэлт хийж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй болохыг заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1*******т заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх, ажилтны гаргасан зөрчил нь ажил олгогчийн тушаалын үндэслэлд тохирсон байх хуулийн шаардлага тавигддаг. Ерөнхий захирлын 2020 оны Б/1670 тоот тушаал нь дээрх хуулийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд Б.Б нь 2020 оны 06, 09 дүгээр саруудад хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, 1 жилийн дотор давтан зөрчил гаргасныг тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээг дурдаагүй гэх шалтгаанаар зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй. Шүүхийн шийдвэрт “Б.Б ... ажилд гарах боломжгүй шалтгаанаа мастертаа хоёр ч удаа утсаар мэдэгдсээр байхад хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж буй нь зүйд нийцээгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр байна. Зүй нь нэхэмжлэгч ажил тасалсан зөрчил гаргасан эсэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, түүнийг нотлох баримтыг ажил олгогчид ирүүлсэн эсэх нь зохигчдын маргааны гол зүйл учраас шүүх эдгээр үйл баримтуудад дүгнэлт өгөх шаардлагатай байсан. ЭҮ" ТӨҮГ*******ын Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан утсаар ажилдаа очиж чадахгүй гэж хэлснээр чөлөө олгох зохицуулалт байхгүй бөгөөд журмын 5.2.8*******т ажилтан өвчний улмаас хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд тухайн ажилтан өөрөө эсхүл холбогдох хүмүүс /эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл садан г.м/*******ээр дамжуулан ажил эхлэхээс 1 цагаас багагүй хугацаанд шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэх, ажилдаа ирсэн өдрөөс хойш холбогдох баримт бичгийг ажлын 3 хоногийн дотор бүрдүүлж өгөх үүрэгтэй гэж заасан. Б.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх тайлбарыг бичгээр гаргасан, 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийг хүртэл хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай гэх баримтыг бүрдүүлж өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолж чадаагүй.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдөр нэхэмжлэгч эм ууж, нойрмог, унтаа байдалтай байсан учраас ажил гүйцэтгэх боломжгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Мобикомын лавлагаанаас тэрээр 2020 оны 09 дүгээр сарын 21*******ний үүрийн 05 цаг хүртэл нийт 30 дуудлага хийсэн болох нь тогтоогддог. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3*******т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчин Б.Быг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан мэтээр шууд дүгнэж, “утсаар мэдэгдсээр байхад ажил тасалсан гэж буй нь зүйд нийцэхгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг тооцохдоо ажил олгогчоос ирүүлсэн цалингийн тодорхойлолтыг үндэслэн сарын дундаж цалинг 3.491.987 төгрөгөөр тооцсон гэжээ.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 06 дугаар сарын 08*******ны өдөр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу тооцож, ажилтны сүүлийн 3 сарын хугацааны цалин хөлсний тодорхойлолтыг хавсарган шүүхэд хүргүүлсэн билээ.Гэтэл шүүх дундаж цалин хөлсийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 3.491.987 төгрөгөөр, харин хариуцагчаас 2.233.101 төгрөгөөр тооцож маргасныг анхаараагүй, холбогдох нотлох баримтуудыг үнэлээгүй байна. Нэхэмжлэгч Б.Бын сүүлийн 3 сарын цалингаас /цалингийн хуудаснаас/ дээрх журмын дагуу түүнд олгосон тэтгэмж, хөнгөлөлтийн орлогыг хасаж тооцоход, 2020 оны 8 сард 3.080.384 төгрөг, 9 сард 2.844.609 төгрөг, 10 сард 774.312 төгрөгийн цалин тодорхойлогдож байгаа бөгөөд журмын 5*******т “Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг ... тодорхойлно" гэж зааснаар Б.Бын 1 сарын дундаж цалин хөлс нь /3 сарын нийлбэр 6.699.305.7 /3 сар/ 2.233.101.6 төгрөг болно. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг хянан үзэж, үнэлээгүй байна.Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 гэж хуульд байхгүй зүйл, заалтыг баримталсан байна. Иймд дээрх дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

Нэхэмжлэгч Б.Б нь “ЭҮ” ТӨҮГ*******т холбогдуулан Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 19.682.108 төгрөг гаргуулах, татвар, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.*******д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Быг “ЭҮ” ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоож, “ЭҮ” ТӨҮГ*******аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19.682.108 төгрөг гаргуулан Б.Бт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2*******т заасныг баримтлан Б.Бын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг ЭҮ ТӨҮГ*******т даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь “ЭҮ” ТӨҮГ*******ын Авто тээврийн байгууллагад 2004 оны 10 дугаар сарын 29*******ний  өдрөөс  цахилгаан ба хийн гагнуурчнаар ажиллаж  байгаад “ЭҮ” ТӨҮГ*******ын ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

“ЭҮ” ТӨҮГ нь Б.Быг ажлаас нь  чөлөөлөхдөө Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10,   Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.4., “ЭҮ” ТӨҮГ*******ын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 дахь заалтууд, Авто тээврийн цехийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29 ний өдрийн 20/657 дугаар албан бичиг зэргийг үндэслэн ....түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ тушаал гарсан өдрөөс цуцалсугай...” гэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт нь   20 дугаар зүйлд “Захирлын эд хөрөнгийн эрх, үүрэг 1 дэх хэсэгт “Захирал дараах эрх, үүрэгтэй”, 10 дахь хэсэгт “эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах; гэжээ. Иймд дээрх хуулийн заалт нь “ЭҮ” ТӨҮГ*******ын ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 дугаар тушаалтай хамааралгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.*******т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах,  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.*******т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

“ЭҮ” ТӨҮГ*******ын хөдөлмөрийн дотоод журмын 8.9.20 дахь заалтыг үндэслэжээ. Энэ заалтанд хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж заасан боловч 8.9.*******д “...дараах зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно ...” гэсэн ерөнхий заалттай гэтэл тушаал дээр хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа боловч  Хөдөлмөрийн тухай хуулийн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.*******д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил хоёрын алинг нь зөрчсөн болох нь тодорхойгүй болжээ. Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.*******д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан  гэж үзэх үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1.,  хөдөлмөрийн гэрээний 6.3.1.*******д Хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцно гэж заасныг нэхэмжлэгч нь зөрчөөгүй байна .

“ЭҮ” ТӨҮГ нь ажилтан Б.Бт 2020 оны 07 дугаар сарын 07*******ны өдөр ...2020 оны 06 дугаар сарын 20*******ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн дотор ажил тасалсан гэсэн үндэслэлээр Б/175 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх ба Б.Б энэ шийдвэрт гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч  Б.Бын 2020 оны 09 дүгээр сарын 20*******ны өдрийн ажил таслалт нь зөрчил биш байх түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан  гэж үзэх боломжгүй байна.

Иймд Б.Бын хөдөлмөрийн гэрээг цуцалсан “ЭҮ” ТӨҮГ*******ын ерөнхий захирлын 2020 оны 10 дугаар сарын 06*******ны өдрийн Б/1670 дугаар тушаал хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэгч Б.Быг “ЭҮ” ТӨҮГ*******ын Авто тээврийн цехийн цахилгаан ба хийн гагнуурчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 19.682.108 төгрөг гаргуулан олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Згийн  давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах боломжтой  болно.

Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтанд хууль буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Згийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256.720 төгрөгийг  буцаан олгох нь  зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15*******ны өдрийн 142/ШШ2021/00544 дугаар шийдвэрийн 3 дугаар заалтаас 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Згийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 256.720 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.*******т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.БАТТӨР