Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгч Б.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Отгонбаатарт холбогдох эрүүгийн 1836000000042 дугаартай, 178/2018/0051/Э/ индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн 3-15 тоотод оршин суух, ПЗ89110610 регистрийн дугаартай, Ээмдээ овогт Батжаргалын Отгонбаатар

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт эхнэр Э.Бадамцэцэгийг  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Б.Отгонбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Б.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хүүхдээ хувцаслаад эхнэр Э.Бадамцэцэгийн ажил дээр очоод Даваасүх ахынх цай уу гэж байна очьё гэхэд эхнэр кассын хажууд хүнтэй юм яриад зогсож байсан. Би машинд оръё гэсэн чинь миний үгэнд орохгүй хаалганы бариулаас барьчихаад хүмүүсийн дэргэд чанга чанга орилоод “ чи болохоор явж болдог, би яагаад болдоггүй юм, би ажлынхантайгаа айлд очих гэж байна “ гэхээр нь “ чи ажлынхантайгаа хамт байсан, одоо ах дүүгийндээ хамт очъё” гэсэн чинь уурлаад миний дээлний энгэр урчихсан. Тэгэхээр нь би 2 удаа хацар луу нь алгадсан. Тэгээд манай эхнэрийг хамт ажилладаг залуу нь цаашаа дагуулаад орсон. Би эхнэрийнхээ толгойд цохиж хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, / хх-25-26/

Хохирогч Э.Бадамцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчим би нөхөр Б.Отгонбаатарын машинаар ажил дээр хүргүүлсэн, тэгэхдээ гар утсаа цүнхэндээ хийгээд орхисон байсан.Манай ажлынхан зураг авхуулах гээд зогсож байтал манай нөхөр ирчихсэн над руу 2 удаа залгасан байсан.Тэгээд намайг айл руу хамт явъя гэхээр нь манай ажлынхан 1 цагийн дараа тарна тэгээд явъя гэсэн чинь уурлаад намайг цохисон. Манай ажлынхан салгаад би эгч рүүгээ яриад манай эгч цагдаад мэдэгдсэн, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг / хх-8-9/

Гэрч Э.Цэцэгжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 12 цаг өнгөрч байхад манай дүү Э.Бадамцэцэг над руу залгаад манай нөхөр Б.Отгонбаатар ажил дээр ирээд намайг зодлоо гэхээр нь би ажил дээр нь очсон чинь Б.Отгонбаатар, Э.Бадамцэцэг хоёр хамт байсан. Би “чи яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ” гэсэн чинь Б.Отгонбаатар гараад явчихсан. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ хоёр урьд өмнө хэрэлдэж байсан, харин зодолдож байгаагүй. Б.Отгонбаатарыг жаахан хашраамаар байна гэх мэдүүлэг /хх11/

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн: 1.Э.Бадамцэцэгийн биед гэмтэл учирсан байна.

2.Э.Бадамцэцэгийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.Э.Бадамцэцэгийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой.Э.Бадамцэцэгийн биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны “ Шүүх эмнэлгийн гэмлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх 17/ зэрэг баримтууд гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт эхнэр Э.Бадамцэцэгтэй айлд очих, очихгүй талаар маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх гэмт хэрэг гарахад гэр бүлийн зүй бус харьцаа эхнэр, нөхрийн нийгэмд тогтсон бие биенээ хүндэтгэх ёс болон хувийн харьцааны соёлгүй байдал нөлөөлсөн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” –аар /хх43/ , бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Э.Бадамцэцэгийн “ гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Отгонбаатарын хувийн байдлын талаар гэрч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Б.Отгонбаатар нь хүнд тусархуу, цайлган, нийтэч, хүнтэй найзалж нөхөрлөхдөө сайн, техникт сай, том машин барьдаг, сагс тоглодог, сайхан дуулдаг. Миний дүү Б.Отгонбаатар нь 2011 онд эхнэр Э.Бадамцэцэгтэй гэрлээд хотод амьдарч байгаад 2017 оны 8 сард манай хашаанд ирж буусан.Тэр цагаас хойш би сайн мэднэ, гэртээ байхдаа эхнэртэйгээ маргалдаж байгаагүй,цохиж зодож байхыг нь хараагүй, Б.Отгонбаатар болон эхнэр Э.Бадамцэцэг нь хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьдаг хүмүүс гэх мэдүүлэг /хх-14/

Гэрч Б.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний дүү Б.Отгонбаатар нь эхнэр Э.Бадамцэцэг, охин, хүү нарын хамт амьдардаг.Цэргийн алба хаагаагүй, Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуульд 1998-2008 онд суралцаж төгссөн,Улаанбаатар хотын Налайх дүүргийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 2009-2011 онд суралцаж хүнд машин механизмын операторч мэргэжилтэй төгссөн. Зан аашийн хувьд хүнд тусархуу, гарын ур сайтай, техникт сайн, гэрлээд 6 жил болж байгаа. Б.Отгонбаатар нь таван толгойд том машин барьдаг, архи хэрэглээд байддаггүй гэх мэдүүлэг /хх-15/ зэрэг баримт хавтаст хэрэгдсэн авагдсан байна.

Шүүгдэгч Б.Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөр байхгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн эзэмшлийн 32 инчийн Шарп маркийн зурагт битүүмжилсэн 2016 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/38 дугаартай Прокурорын тогтоолыг төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ээмдээ овогт Батжаргалын Отгонбаатарыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ээмдээ овогт Батжаргалын Отгонбаатарыг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатар нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.

4.Шүүгдэгч Б.Отгонбаатар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000/ дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад  даалгасугай.

5.Шүүгдэгч Б.Отгонбаатар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Отгонбаатарын эзэмшлийн Шарп маркийн 32 инчийн зурагт битүүмжилсэн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 5/38 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Отгонбаатарт  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Б.ГАНТӨГС

Top of Form