Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2025/0662

 

 

 

 

 

    2025         09           30                                   128/ШШ2025/0662   

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Д.Х*******  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.О*******

Хариуцагч: Автотээврийн үндэсний төв

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******, Г.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 0******* улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа Автотээврийн үндэсний төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг Автотээврийн үндэсний төвд даалгах.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, гэрч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 0******* улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа Автотээврийн үндэсний төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг Автотээврийн үндэсний төвд даалгах” шаардлагаар маргаж байна.          

2.Маргааны үйл баримтыг дурдвал       

2.1.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулжээ.    

2.2.Дээрх тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаатай холбоотойгоор маргаан бүхий 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд оролцохоор auction.transdep.mn цахим системээр нийт 6 иргэн бүртгүүлж, 2 иргэн дуудлага худалдаан оролцсон байна.     

2.3.Нэхэмжлэгч Д.Х******* нь маргаан бүхий дуудлага худалдаанд оролцохдоо 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн дэнчин байршуулсан байх бөгөөд маргаан бүхий 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд 50,000 /тавин мянга/ төгрөгийн санал гаргаж, дуудлага худалдааны явцад 50,000 /тавин мянга/ төгрөгөөр үнийг өсгөж нийт 100,000 /зуун мянга/ төгрөгөөр буюу дэнчингийн мөнгөөрөө тус дуудлага худалдааны ялагч болсон гэж тайлбарлан маргажээ.  

2.4.Хариуцагч Автотээврийн үндэсний төвөөс маргаан бүхий улсын дугаарын дуудлага худалдааны явцад техник, сүлжээний доголдол гарч цахим дуудлага худалдаа хэвийн ядагдах боломжгүй болсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг хүчингүйд тооцож, улсын бүртгэлийн дугаар олгох гэрээг Д.Х*******тэй байгуулаагүй байна.        

2.5.Маргаан бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа хүчингүй болсонтой холбоотойгоор хариуцагчаас нэхэмжлэгч Д.Х*******эд дэнчингийн 100,000 /зуун мянга/ төгрөгийн төлбөрийг буцаан олгожээ.  

2.6.Дээрх маргаан бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаатай холбоотой асуудлаар нэхэмжлэгч Д.Х*******ийн зүгээс Автотээврийн үндэсний төвд гомдол гаргасан байна.       

2.7.Дээрх гомдолтой холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 0 дүгээр албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар баталсан журамд заасны дагуу тухайн өдрийн дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүйд тооцсон талаар нэхэмжлэгч Д.Х*******эд мэдэгджээ. 

2.8.Тус шүүх иргэн Д.Х*******ээс гаргасан “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 0******* улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа Автотээврийн үндэсний төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг Автотээврийн үндэсний төвд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Автотээврийн үндэсний төвд холбогдуулан 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.            

3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Д.Х******* миний бие 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулсан дуудлага худалдаанд 0******* улсын дугаарыг авахын төлөө оролцсон. Дуудлага худалдаанд нийт 6 оролцогч оролцсон. Эхний хүн 50,000 төгрөгийн санал гаргаж, дараа нь би 50,000 төгрөгөөр тухайн улсын дугаарыг өсгөсөн. Намайг өсгөсний дараа дуудлага худалдаанд өөр хүн үнийн санал өгөөгүй. Ингээд би уг дугаарыг 100,000 төгрөгөөр авахаар болж, дуудлага худалдааны ялагч болсон. Ялагч болсны дараа дугаараа авъя гэхэд Авто тээврийн үндэсний төвөөс надад хариу ирүүлж "... 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цагийн дуудлага худалдаа явагдаж байх үед "Үндэсний Дата Төв"-ийн сервер унаж систем доголдол үүссэн. Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаа зохион байгуулах журмыг баталсан бөгөөд тус журмын 8.1-д зааснаар байгалийн давтагдашгүй хүчин зүйл гарсан эсхүл программ хангамж, техникийн саатал, цахилгаан эрчим хүч, сүлжээ тасарч доголдсоноос цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон тохиолдолд тухайн дуудлага худалдааг хүчингүйд тооцож, дээрх нөхцөл байдал хэвийн болсноос хойш ажлын 5 хоногийн дотор дахин зохион байгуулна гэж заасан байдаг бөгөөд бид тухайн өдрийн дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүйд тооцсон болно. Иймд таны гаргасан гомдлын дагуу 0******* улсын дугаарыг олгох боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Уг хариуг аваад Үндэсний дата төв рүү доголдол үүссэн талаар хүсэлт явуулахад уг өдөр ямар нэгэн байдлаар доголдол, саатал үүсээгүй тухайн хариу ирүүлжээ. Авто тээврийн үндэсний төвийн гомдлын хариу болох 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дугаартай хариуг Ховд аймгийн Ховд сумаас шуудангаас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан. 0******* улсын дугаарыг надад олгохгүй байгаа нь миний эрх, Монгол улсын үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна. Би тухайн дугаарыг өөрийн тээврийн хэрэгсэлд хэрэглэхийн тулд тухайн дуудлага худалдаанд оролцсон. Миний дуудлага худалдааны ялагч болсон дугаарыг олгохгүй байгаа нь миний эрх ашиг, сонирхол, машины хүссэн дугаараа өөртөө авч чадахгүй, хэрэглэж чадахгүй байдалд орлоо. Машины улсын дугаарын ялагч болчхоод байхад надад олгохгүй байгаа бөгөөд надад олгохыг Авто тээврийн үндэсний төвд даалгуулж тухайн дугаарыг авахаас бусдаар надад тухайн дугаарыг өөртөө авах боломжгүй, би өөрөө авч чадахгүй, надад өгөхгүй байна. Маргаан бүхий 2024 оны 11 сарын 29-ний өдрийн улсын дугаарын дуудлага худалдаатай холбоотойгоор авто тээврийн үндэсний төвд 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гомдлоо гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмж тодруулж бичсэнд хавсаргав. Гомдлын хариу авто тээврийн үндэсний төвөөс Ховд аймгийн шууданд 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ирсэн бөгөөд би тухайн өдөр шуудангаас гардаж авсан. тухайн гомдол шийдвэрлэсэн албан тоотын хариуны он, сар, өдөр 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн он сар өдөртэй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа авто тээврийн үндэсний төвд гаргасан гомдлын хариуг Ховд аймгийн Монгол шуудангийн салбараас 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр аваад (нэхэмжлэлд авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0 тоот албан тоотыг хавсаргав) хуулийн хугацаанд буюу Ховд аймгаас нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү шууданд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр явуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1- д заасан хуулийн хугацаанд хамаарч байгаа.” гэжээ.  

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийн хэлсэн 3 нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа. Уг дуудлага худалдаа бол 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон. Оролцогч нар оролцоод үнийн саналаа өгөөд нэхэмжлэгч Д.Х*******ийн хувьд 50.000 төгрөгөөр өсгөөд ялагч болсон. Эхлээд Авто тээврийн үндэсний төвөөс Дата төвийн улмаас тухайн дуудлага худалдаа хүчингүйд тооцогдсон гэсэн боловч одоо Үндэсний дата төвөөс албан бичиг авахад тухайн дуудлага худалдаа болсон өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Үндэсний дата төвд доголдол гараагүй, хэвийн ажиллаж байсан гэдэг нотлох баримтын шаардлага хангасан хариу тайлбар ирсэн. Үүнд гомдол гаргаад Авто тээврийн үндэсний төв тухайн гомдлыг шийдвэрлээгүй үндэсний дата төвөөс болсон гэдэг хариу тайлбараар гомдлыг үгүйсгэсэн. Үүний дагуу тухайн нэхэмжлэгч Д.Х*******ийн хувьд 0******* улсын дугаарыг авахын тулд тухайн дуудлага худалдааг эхлээд хүчинтэйд тооцуулах хэрэгтэй байгаа. Мөн дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон Д.Х*******ийн зүгээс гэрээ байгуулахгүй байгаа Авто тээврийн үндэсний төвийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож. Мөн өдрийн дуудлага худалдааг Д.Х*******тэй гэрээ байгуулахыг Авто тээврийн үндэсний төвд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2022 онд баталсан сайдын тушаалын дагуу ялагч болсон хүнтэй Авто тээврийн үндэсний төв гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээг байгуулахгүй байгаа.” гэв.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16:00 цагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б******* ахлах мэргэжилтэн Ш.Н******* нар зохион байгуулж явуулсан. Иргэн Д.Х******* нь "0*******" улсын дугаарын дуудлага худалдаанд дэнчин төлж, бүртгүүлсэн бөгөөд нийт 6 иргэн auction.transdep.mn цахим системээр оролцохоор бүртгүүлсэн. Тухайн өдөр дуудлага худалдаа явагдах үед өгөгдөл дамжуулах явцад техник, сүлжээний доголдол гарч, цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон. Иймд оролцогч иргэдийн тэгш оролцох эрх зөрчигдөх нөхцөл байдал үүссэн гэж үзэж манай байгууллагаас Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот тушаалаар батлагдсан "Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дуудлага худалдаа зохион байгуулах журам"-ын 8.1-д заасан "Байгалийн давагдашгүй хүчин зүйл, цахилгаан, техникийн саатал, программ хангамжийн доголдол зэргээс шалтгаалан цахим дуудлага худалдаа хэвийн үргэлжлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн дугаарыг дахин 5 хоногийн дотор зохион байгуулна" гэсэн заалтыг үндэслэн тухайн өдрийн дуудлага худалдааг хүчингүйд тооцож дахин зохион байгуулах шийдвэрийг гаргасан болно. Автотээврийн үндэсний төвөөс дуудлага худалдааг хууль журам зөрчин явуулаагүй. Улсын бүртгэлийн дугаарыг шууд олгох эрх зүйн үндэслэл байхгүй тул зөвхөн нээлттэй дуудлага худалдаагаар олгодог журмыг мөрдөж ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.” гэжээ. 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Тухайн 2024 оны 11 дүгээр сарын 29-нд нийт 5 дуудлага худалдаа болсон. 5 дуудлага худалдааны 15, 16 цагийн дуудлага худалдаа хоёулаа хүчингүй болсон. Яагаад хүчингүй болсон бэ гэхээр программ дээр гацалт үүссэн. Үүссэн гэдэг нь хэрэгт өгсөн материал дээр тодорхой байгаа. Хүн болгон бүрэн хийж чадаагүй яг Д.Х******* шиг ялсан 6, 7 хүн ч байгаа. Танд өгсөн материал дээр бүгд байгаа. Тэгээд журамд заасны дагуу бүгдийг нь хүчингүй болгож цуцалсан. Нийтдээ дуудлага худалдаанд 17 дугаар орсон. Тэр дуудлага худалдаанд 60-70 хүн оролцсон. Эдгээр хүмүүсээс ганц гомдол гаргасан хүн нь Д.Х*******. Бусад дуудлага худалдаануудыг цааш нь дахин зохион байгуулаад явсан. Гомдол гаргасан хүмүүсээс ганцхан 0******* дугаарыг нь дуудлага худалдаанд оруулаагүй. Гомдол гаргасан учраас аваад үлдсэн. Хүмүүсийн эрх тэгш байдлыг л хангах үүднээс энэ ажиллагааг зохион байгуулсан.” гэв.    

ҮНДЭСЛЭХ нь:   

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий захиргааны актыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.            

2.Нэхэмжлэгчээс “... Миний бие маргаан бүхий дуудлага худалдааны ялагч болж, 0******* улсын дугаарыг дуудлага худалдаагаар авсан байхад дугаарыг олгохгүй байгаа нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Дуудлага худалдааны системын хэвийн бус ажиллагаанаас шалтгаалан маргаан бүхий дугаарын цахим дуудлага худалдаа явагдаагүй тул дуудлага худалдааг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.       

3.Нэхэмжлэгч Д.Х*******ээс Автотээврийн үндэсний төвд холбогдуулан “2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр болсон 0******* улсын дугаарын дуудлага худалдааг хүчинтэйд тооцуулах, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахгүй байгаа Автотээврийн үндэсний төвийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0******* улсын дугаарын дуудлага худалдааны ялагч болсон Д.Х******* надтай улсын бүртгэлийн дугаар олгох гэрээ байгуулахыг Автотээврийн үндэсний төвд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.        

4.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минутад тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулжээ.   

5.Дээрх тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаатай холбоотойгоор маргаан бүхий 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд оролцохоор auction.transdep.mn цахим системээр нийт 6 иргэн бүртгүүлж, 2 иргэн дуудлага худалдаан оролцсон байна.      

6.Нэхэмжлэгч Д.Х******* нь маргаан бүхий дуудлага худалдаанд оролцохдоо 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн дэнчин байршуулсан байх бөгөөд маргаан бүхий 0******* улсын дугаарын дуудлага худалдаанд 50,000 /тавин мянга/ төгрөгийн санал гаргаж, дуудлага худалдааны явцад 50,000 /тавин мянга/ төгрөгөөр үнийг өсгөж нийт 100,000 /зуун мянга/ төгрөгөөр буюу дэнчингийн мөнгөөрөө тус дуудлага худалдааны ялагч болсон гэж тайлбарлан маргажээ.   

7.Хариуцагч Автотээврийн үндэсний төвөөс маргаан бүхий улсын дугаарын дуудлага худалдааны явцад техник, сүлжээний доголдол гарч цахим дуудлага худалдаа хэвийн явагдах боломжгүй болсон гэх үндэслэлээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг хүчингүйд тооцож, улсын бүртгэлийн дугаар олгох гэрээг Д.Х*******тэй байгуулаагүй байна.         

8.Маргаан бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа хүчингүй болсонтой холбоотойгоор хариуцагчаас нэхэмжлэгч Д.Х*******эд дэнчингийн 100,000 /зуун мянга/ төгрөгийн төлбөрийг буцаан олгожээ.   

9.Дээрх маргаан бүхий тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаатай холбоотой асуудлаар нэхэмжлэгч Д.Х*******ийн зүгээс Автотээврийн үндэсний төвд гомдол гаргасан байна.        

10.Дээрх гомдолтой холбоотой асуудлаар Автотээврийн үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 0 дүгээр албан бичгээр Зам, тээврийн хөгжлийн сайдын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тушаалаар баталсан журамд заасны дагуу тухайн өдрийн дуудлага худалдааг бүхэлд нь хүчингүйд тооцсон талаар нэхэмжлэгч Д.Х*******эд мэдэгджээ.

11.Автотээврийн тухай хуулийн 171дүгээр зүйл.“Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл”, 171.3.“Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг  үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж болно.” гэж заажээ.

12.Дээрх заалтаас үзвэл, автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж болохоор байна.

13.Дээрх хуулийн заалттай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Журам батлах тухай” дугаар тушаалаар “тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааг зохион байгуулах журам”-ыг баталжээ.

14.Уг журмын 1.3-т “Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны ******* дугаар тушаалын хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д заасан сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар дуудлага худалдаагаар худалдан борлуулна.” гэж заажээ.

15.Журмын дээрх заалтын агуулгаас үзвэл, сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар байна.

16.Маргаан бүхий 0******* улсын бүртгэлийн дугаар нь дээрх журамд зааснаар дуудлага худалдаагаар худалдан борлуулагдах дугаар байх бөгөөд нэхэмжлэгч Д.Х*******ыг тус маргаан бүхий дуудлага худалдааны ялагч болж, 0******* улсын бүртгэлийн дугаарын эзэмшигч болсон гэж үзэхээргүй байна.

17.Тодруулбал, маргаан бүхий дуудлага худалдаанд оролцохоор 6 оролцогч бүртгүүлснээс 4 оролцогч нь сүлжээний доголдол, системийн гацалтаас шалтгаалан дуудлага худалдаандаа оролцож чадаагүй байх бөгөөд мөн дээрх цахим системийн доголдлоос шалтгаалан үнэ хаялцуулах үе шат бүрэн гүйцэт явагдаагүй байх тул маргаан бүхий дуудлага худалдааг журамд заасны дагуу явагдсан гэж үзэхээргүй байна. 

18.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, маргаан бүхий 0******* улсын бүртгэлийн дугаарыг дуудлага худалдаагаар худалдан авахаар сонирхож буй иргэдийн оролцоог хангаж, дуудлага худалдааг системийн хувьд доголдолгүйгээр зохион байгуулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

19.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Х*******т 0******* улсын бүртгэлийн дугаарыг олгохоос татгалзсан шийдвэр буюу Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дүгээр албан бичгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:  

1.Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х*******т 0******* улсын бүртгэлийн дугаарыг олгохоос татгалзсан шийдвэр буюу Авто тээврийн үндэсний төвийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 0 дүгээр албан бичгийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар захиргааны байгууллага нь шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг дурдсугай.      

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ГАНБАТ