Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 86

 

“Э” хадгаламж зээлийн хоршооны
нэхэмжлэлтэй хариуцагч Гэд холбогдох 
иргэний хэргийн тухай


Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/00721 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Э” хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,  
Хариуцагч: Гэд холбогдох,

 “Зээлийн гэрээний үүрэгт 4.509.800 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,  
Хариуцагч Гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 02*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Сувд*******Эрдэнэ нар оролцов.
Нэхэмжлэгч “Э” ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 
3ээлдэгч Г 2018 оны 02 дугаар 08*******нд тус хоршооноос 2.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 4. 5%*******ийн хүүтэйгээр зээлдэж авсан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд тохирсон ёсоор төлбөр тооцоогоо хийхгүй хоршоог хохироосоор байна. Зээлдэгч Гээс үндсэн зээлд 2.000.000 төгрөг, зээлийн хүү 2.347.800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 162.000 төгрөг нийт 4.509.800 төгрөг гаргуулахаар шаардлага гаргаж байгаа бөгөөд зээлдэгч Г зээл авсан цагаасаа хойш 802.200 төгрөгийн төлбөр төлсөн учир төлөх төлбөрөөс нь хасаж тооцсон болно. Жич: Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай 2002 оны 12 дугаар сарын 12*******ны өдрийн хуулийн 3*******р зүйлийн 3.1*******д Энэ хуулийн 7.1*******д заасан үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан этгээд эрхлэхтэй холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулна" Мөн хуулийн 4*******р зүйлийн 4.1.1*******д "банк бус санхүүгийн үйл ажиллагаа" гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1*******д заасан үйлчилгээг хэлнэ гэжээ. Энэ хуулийн 7.1*******д Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно гээд 7.1.1*******д "зээл"*******ийн үйл ажиллагаа гэжээ. Санхүүгийн зохицуулах хороо Орхон аймаг дахь "Э" ХЗХ*******нд 2007 оны 09 дүгээр сарын 28*******ны өдрийн 129 дугаартай тогтоолоороо "хадгаламж зээлийн" үйл ажиллагааг эрхлэн явуулах тухай тусгай зөвшөөрөл анх олгож байсан. Иймд зээлдэгч Гээс Иргэний хуулийн 452, 453*******р зүйлүүдэд зааснаар үндсэн зээл, хугацааны болон хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4.509.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э” ХЗХоршооноос Г нь 2018 оны 05 дугаар сарын 08*******нд 2.000.000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 08*******нд дууссан.Зээлийг хугацаанд нь төлж чадаагүй. Худалдаа хөгжлийн банканд зээлийн төлбөр төлдөг байсан. 2020 оны 09 дүгээр сард тэтгэврээ тогтоолгосон, тэтгэврээс өөр орлого байхгүй.Харин 2021 оны 06 дугаар сараас ажил хийх болсон тул зээлж авсан мөнгөө хувааж төлнө. Хэдийгээр зээлдэгч Г зээлээ хугацаанд нь төлж чадаагүй боловч хадгаламж зээлийн хоршоо хүүг ахиу тооцож авах гэж 2 жил 6 сарын хугацаанд шүүхэд хандалгүй өдийг хүргэсэн. Одоо нэхэмжилж байгаа зээлээс үндсэн зээл 2.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү гэж 2.347.000 төгрөг нэхэмжилснээс зээлийн гэрээн дэх хугацааны хүүг төлнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгнө үү... 2.347.800 төгрөгийг төлөхгүй гэдгээ дэмжиж байна. ...Зээлдэгчид зээлийн хугацаа, дүнг урьдчилан сануулаагүй, барьцааны хөрөнгийг хамгаалалтандаа авах, зээлээ зориулалтын дагуу хэрэглэж байгаа эсэхэд газар дээр нь очиж хяналт тавих үүргээ хоршоо биелүүлээгүй, үүрэг гүйцэтгүүлэгч зээл төлөгдөхгүй байгаа, зээл төлөгдөх эсэх нь найдваргүй байгаа бол зайлшгүй барьцаа хөрөнгийг хамгаалалтандаа аваад үүргийн гүйцэтгэлээ хангуулах байсан. Үнэхээр тэр хүн төлөх боломжгүй байхад нь 2 жил 6 сар хүлээх шаардлага байхгүйгээр зээлийн гэрээнд зааснаар зээлийн ажилтан тодорхой үйл ажиллагааг явуулж болох байсан. Үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хуульд заасан арга хэмжээг аваагүйгээс шалтгаалж хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд хүүг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа гэв.
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/00721 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.*******д заасныг баримтлан хариуцагч Гээс 3.242.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХЗХ*******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.267.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1*******д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гээс 66.822 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 
Хариуцагч Г заалдсан гомдолдоо: 
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/0721 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Хадгаламж зээлийн хоршооноос 2018 оны 05 дугаар сарын 08*******ны өдөр 9 сарын хугацаатай 2.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн зээлж авсан. Уг мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй. Харин хүүг нь төлсөн. 2019 он гараад мөнгөө төлж чадахгүй явж байсан. 2019 оны сүүлээр тэтгэвэртээ гараад зээлээ бүрэн төлье гэсэн боловч чадаагүй. Би авсан зээл төлөх ёстой. Харин шүүх хүүг тооцохдоо 1 жилээр тооцсоноос би 3 сарын хүүг хасаж тооцож өгөхийг хүсэж байна гэжээ. 
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Э” хадгаламж зээлийн хоршоо хариуцагч Гэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг*******4.509.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч “...үндсэн зээл 2.000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 162.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү гэж 2.347.000 төгрөг нэхэмжилснээс зээлийн гэрээн дэх хугацааны хүүг төлнө, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж өгнө үү” гэх тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна. 
         Нэхэмжлэгч “Э” хадгаламж зээлийн хоршоо нь 2018 оны 05 дугаар сарын 08*******ны өдөр зээл *******2.000.000 төгрөгийг хариуцагч Гэд 9 сарын хугацаатай, сарын *******4,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн   зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан  нь хуульд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
            Хариуцагч Г зээлийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрт тооцож 802.000 төгрөг төлсөн, уг төлбөрийг зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцож суутгасан талаар талууд маргаагүй ба  шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.          
         Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7.*******т  хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолох ба хэлэлцэн тохиролцсон хэлбэрээр  үүргийн харилцааг үүсэхэд гэрээг  тохирсон хэлбэрээр байгуулахаар мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2.*******т  гэж заасан тул зохигчид гэрээний хугацааг сунгасан  гэж үзэхээргүй байна. 
            Учир нь гэрээний  хугацаа дуусах өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 08 *******ны өдөр зохигчид гэрээний хугацааг хэрхэн сунгасан эсэх нь тодорхой бус энэ  талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хариуцагч Гээс зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн хүүг  гэрээнд заасан хугацаанаас илүү буюу 1 жилээр тооцож зээлийн хүү *******1.080.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна.
        Дээрх үндэслэлээр хариуцагч Гээс үндсэн зээл*******2.000.000 төгрөг, зээлийн хүү*******810.000 /2.000.000х4.5%х9сар/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү*******162.000 төгрөг нийт 2.972.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 1.537.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой. 
           Иймд хариуцагч Гийн гаргасан “...шүүх зээлийн хүүг 1 жилээр тооцсоноос би 3 сарын хүүг хасаж тооцохыг хүсч байна”  гэх  давж заалдсан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04*******ний өдрийн 142/ШШ2021/00721 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.*******д заасныг баримтлан хариуцагч Гээс 2.972.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХЗХ*******нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.557.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
Шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч Гээс 62.502 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Э” хадгаламж зээлийн хоршоонд олгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.*******т зааснаар хариуцагч Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.000 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.*******д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.*******т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.*******д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Б.БАТТӨР
ШҮҮГЧИД                            С.УРАНЧИМЭГ    
                                    Б.ОЮУНЦЭЦЭГ