Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 137/ШШ2025/00306

 

 

 

 

 

 

 

           2025        ...          ...                                       ..... 

 

 

                                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Г Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н, Х.У нарт холбогдох 19,811,321.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч 2025 оны 07 сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “....Х.У нь 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г банктай .... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Х.У, Г.Н нар нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Голомт банктай ... тоот зээл болон барьцаа гэрээ байгуулж 13,350,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.5 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 153 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Х.У, Г.Н нараар төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэжээ.                                            

 

Хариуцагч ... аймгийн ... сумын ... баг, ... тоотод оршин суух, Б овогтой Х-ын У /РД: ...., утас: ./, ..хариуцагч ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, З овогтой Г-ын Н /РД: ..., утас: .../  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.У, Г.Н бид Голомт банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 19,811,321.88 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 7 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулахыг саналтай байна. Үүнд 2025 оны 07 сарын 20-ны дотор 5,609,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,202,321.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 09 сард 2,360,000 төгрөг,  2025 оны 10 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 11 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 12 сард 2,360,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,402,321.88 төгрөгөөр төлж барагдуулахаар банктай эвлэрэх саналтай байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Г Банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Б овогтой Х /РД: .../ нь Г Банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч. Г.Н, Х.У нарын хариу тайлбартай танилцсан. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н, Х.У нарт холбогдох 19,811,321.88 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н, Х.У нарт  нь нэхэмжлэлийн шаардлага 19,811,321.88 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны дотор 5,609,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,202,321.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 09 сард 2,360,000 төгрөг,  2025 оны 10 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 11 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 12 сард 2,360,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,402,321.88 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Г Банк” ХК нь хариуцагч Г.Н, Х.У нарт холбогдуулан 19,811,321.88 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Н, Х.У нар нь нэхэмжлэлийн шаардлага 19,811,321.88 төгрөгийг 2025 оны 07 сарын 20-ны дотор 5,609,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 14,202,321.88 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 08 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 09 сард 2,360,000 төгрөг,  2025 оны 10 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 11 сард 2,360,000 төгрөг, 2025 оны 12 сард 2,360,000 төгрөг, 2026 оны 01 сард 1,402,321.88 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,479 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 128,503 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Г.Н, Х.У нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 128,503 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3.Энэхүү захирамжийг хариуцагч Г.Н, Х.У нарт нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                   ШҮҮГЧ                                   Э.Б