Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 312/шш2025/00675

 

 

 

 

 

 

2025 04 18 312/ШШ2025/00675

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамж, Номун интер трейд ХХК-ний байранд байрлах ******* ******* ******* ХХК /РД:*******, утас: *******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, Бэрсүүд овогт Пүрэвжавын Удвал /регистрийн дугаар:*******, утас:/холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 578 896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай байгууллагаас дараа төлбөрийг нь хийж гүйцэтгэх нөхцөлтэй бараа худалдан авч Удвал хүнсний ажиллуулдаг байсан ба 633,580 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна. Манай зүгээс тухайн төлбөрөө яаралтай төлж барагдуулах асуудлаар тэдний дэлгүүрт бараа хүргэж очих бүртээ шаардаж байсан боловч төлбөрөө төлөхгүй өнөөдрийг хүрсэн байна. Иймд хариуцагчаас дараах үндэслэлээр төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардпага гаргаж байна.

1. Иргэний хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч ... хөрөнгө, худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл 633 580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Удвал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* ******* ХХК-с нэхэмжилж байгаа 633 580 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 133 580 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч П. холбогдуулан 633 580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.Удвал нь ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 633 580 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 133 580 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбар гаргасан.

Нэгэнт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХХК-ийн 633 580 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Удвал төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 133 580 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 100 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19 656 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 828 төгрөг, төрийн сангаас 9 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА