| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00427/И |
| Дугаар | 312/шш2025/00676 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 312/шш2025/00676
2025 04 18 312/ШШ2025/00676
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* /регистрийн дугаар: , утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 2 585 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь *******Банктай 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1130052191 дугаартай зээлийн гэрээ байгуулан 5,000,000 /таван сая/ төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар, зээлийн барьцаанд өөрийн хөдлөх хөрөнгө болох Hyundai Sonata-6 /37-07ОРА/ дугаартай суудлын автомашин барьцаалж зээл авсан. Банк нь 2019 оны 11 сарын 07-ны өдөр 1130052191 зээлдэгч Б.sн 5002833190 тоот дансанд 5,000,000 /таван сая/ төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч үндсэн зээлд 2,606,632.05 төгрөг, зээлийн хүүд 1,582,753.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 23,565.01төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч Б. нь 2020 оны 04 сарын 06-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, Covid-19 карентинаас шалтгаалж ажил 0 зогссон гэх тайлбар өгч байсан. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр салбарт өөрийн биеэр хандаж зээлийн нөхцөл өөрчлөх, зээлийн хугацааг нэмж 5 сараар сунгуулах хүсэлт гаргасны дагуу Банк хүсэлтийг шийдвэрлэж, зээлийн нөхцөл өөрчилсөн 1130060299 дугаартай талуудын нэмэлт зээлийн гэрээ байгуулсан.
Нөхцөл өөрчилснөөс хойш зээлдэгч Б. ажил хөдөлмөр хэвийн эрхэлж байсан боловч зээлийн төлбөрөө төлөлгүй тасалдуулж, удаа дараа гэрээний үргээ биелүүлэхийг утасдаж шаардсан боловч санаатайгаар зайлсхийсээр Банкны зээлийн барьцаанд тавьсан өөрийн автомашинаа сэлбэгийн газарт худалдан борлуулж үрэгдүүлсэн байсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1051 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 02 сарын 20-ны өдрийн байдлаар 2,585,952.28 (Хоёр сая таван зуун наян таван мянга есөн зуун тавин хоёр төгрөг хорин найман мөнгө) Б.ын цалингийн орлого, бусад орлогоос гаргуулах... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие ******* ******* *******наас олгосон зээлийн эргэн төлөлт болох 2 285 952 төгрөгийг зургаа хувааж төлнө. 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Б.д холбогдуулан 2 285 952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 2 285 952 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгийг төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 2 285 952 төгрөгийг хариуцагч Б. 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 28 162.5 төгрөг, төрийн сангаас 28 162.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА