Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 312/шш2025/00720

 

 

 

 

 

 

 

2025 04 28 312/ШШ2025/00720

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.******* нь хариуцагч С.******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг, мөн гэрийн доторх тавилгын үнэ 4 170 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж 2 130 000 төгрөг болгосныг хариуцагч С.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1., 90 дүгээр зүйлийн 90.1., 56 дугаар зүйлийн 56.1.2.-д заасныг тус тус баримтлан Д*******, ******* дугаартай газар, Д-000733047, ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хуваагдах хэсгээс хариуцагчид ногдох газрын төлбөрийг гаргуулах, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг, 11-р хоороллын А хэсгийн 24 тоотод байрлах 270 мкв талбай бүхий нэгж талбарын 6103300405 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2101000956 дугаартай газар, уг газарт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай, хувийн сууцны зориулалттай 282 мкв талбай бүхий амины орон сууцнаас өөрт оногдох хэсэг 207 346 000 төгрөгийг гаргуулах, гуравдагч этгээд Р.*******гаас 7 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

гуравдагч этгээд Р.*******, нэхэмжлэгч А.******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 45 826 463 төгрөгийн Бэлэглэлийн гэрээ, В., А.******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 6 000 000 төгрөгийн Бэлэглэлийн гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 хороолол А хэсгийн 24 тоот амины орон сууцыг Р.*******гийн хөрөнгөөр барьсан болохыг тогтоож, өмчлөх эрхийг шилжүүлэхийг А.*******, С.******* нарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэхь хэсэгт заасныг баримтлан Онгойтон овогт *******гийн ******* //, овогт ******* // нарыг 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 577 780 төгрөг, гуравдагч этгээдүүдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 778 332 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.*******гээс 778 332 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Р.*******, В. нарт олгосугай.

5. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА