Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 312/шш2025/00743

 

 

 

 

 

 

 

 

2025 05 02 312/ШШ2025/00743

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би, Б.******* нэхэмжлэлтэй С.******* холбогдох 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...1978.04.28-ны өдөр төрсөн ******* ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 16 цаг 52 минутад Хаан банкны 5094626861 дансанд 200 000 төгрөгийг 5091082049 данснаас шилжүүлэн авсан. Тухайн үед энэ хүн Улаанбаатар хотын ХСҮТ-ийн эмнэлэгт өвчтэй, хэвтэн эмчлүүлж байна. Мөнгө зээлж туслаач, эмнэлгээс гараад листний мөнгөө аваад өгнө гэж ярьсан. Тэгээд би покет апплекейшнээс зээл авч өгнө. Чи хүүгээ төлнө гэвэл... гэж ярьж хэлэхэд тэгье гэж тохиролцсон юм. Үндсэн төлөлт 2 хувь, шимтгэл 4 хувь нийт 6 хувийн шимтгэлтэй авсан. 30 хоногийн хүү 12 000 төгрөг, /нэг сар/ одоо 10 сарын хүү 120 000 төгрөг, үндсэн мөнгө 200 000+120 000 нийт дүн 320 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Б.******* нэхэмжилсэн 320 000 төгрөгийг хариуцагч С.******* бүрэн барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч С.******* холбогдуулан 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 320 000 төгрөгийг төлж барагдуулсан... үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Б.******* татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Б.******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 250 төгрөгийн 5 125 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.******* холбогдуулан гаргасан 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Б.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 250 төгрөгийн 5 125 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА