Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 312/шш2025/00744

 

 

 

 

 

 

 

 

2025 05 02 312/ШШ2025/00744

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Сентрал тауэрт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг, Баруун ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: Ф*******82071819, утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 5 516 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:..Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000048016 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 5,499,452.09 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 5,516,452.09 төгрөгийг хариуцагч Лхагвын *******аас гаргуулах... гэжээ.

Хариуцагч Л.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...*******иний бие ******* ******* нь ******* Банк ХК-ийн нэхэмжилж байгаа 5 516 452 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүрийн 20-ны өдөр 1 000 000 төгрөгөөр төлөхийг хүсэж байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч Л.*******т холбогдуулан 5 516 452 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 5 516 452 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 758 дугаар зүйлийн 758.1., 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1. *******. ******* ХК-ийн нэхэмжилсэн 5 516 452 төгрөгийг хариуцагч Л.******* төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 1 000 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103 213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*******аас 51 606.5 төгрөг, төрийн сангаас 51 606.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА