Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 312/шш2025/00749

 

 

 

 

 

 

 

 

2025 05 05 312/ШШ2025/00749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 103 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 7/1 ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар:*******, утас:*******, *******/-ийн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Г.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтүвшин, Г.Золбоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. ******* ******* ХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* ******* ХК нь зээлдэгч Г.*******, Г.******* нартай 2021 оны 06 дүгээр сарын 08-ны өдөр МN250034340502548105 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн мөн МХ960034130300408392 тоот дансанд, 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдөр МN250034340502548105 дугаартай Зээлийн гэрээгээр 1,600,000 төгрөгийн нэмэлт зээлийг 30 сараар 14,4%-н хүүгээр нэмж авсан. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлдэгч Г.******* нь 2022 оны 11 сар ажлаас гарснаас хойш зээлийн төлөлт хуваарийн дагуу төлөгдөөгүй 574 хоног хугацаа хэтрээд байна. Хамтран зээлдэгч Г.******* нь мөн сураггүй холбоо барих боломжгүй байгаа. Г.*******д 2022 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 01 сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 02 сарын 03-ны өдөр мөн зээлийн гэрээ биелүүлэх мэдэгдэл утсаар тус тус өгсөн.

Банкны зүтээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Үндсэн зээлдэгч Г.******* Хамтран зээлдэгч Г.******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаяг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/, итгэмжлэл /хх-3-4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-5/, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн MN250034340502548105 дугаартай барьцаат зээлийн гэрээ /хх-6-13/, зээлийн дансны хуулга /хх-14-20/, зээл хүсэгчийн анкет /хх-23-30/ зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ******* ХК хүсэлтийн үндэслэлээ: ...Зээлдэгч Г.*******, Г.******* нартай 2021 оны 06 дүгээр сарын 08-ны өдөр МN250034340502548105 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 14,4%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн мөн МХ960034130300408392 тоот дансанд, 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдөр МN250034340502548105 дугаартай Зээлийн гэрээгээр 1,600,000 төгрөгийн нэмэлт зээлийг 30 сараар 14,4%-н хүүгээр нэмж авсан. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Зээлдэгч Г.******* нь 2022 оны 11 сар ажлаас гарснаас хойш зээлийн төлөлт хуваарийн дагуу төлөгдөөгүй 574 хоног хугацаа хэтрээд байна. Хамтран зээлдэгч Г.******* нь мөн сураггүй холбоо барих боломжгүй байгаа. Г.*******д 2022 оны 12 сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 01 сарын 03-ны өдөр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, 2023 оны 02 сарын 03-ны өдөр мөн зээлийн гэрээ биелүүлэх мэдэгдэл утсаар тус тус өгсөн.

Банкны зүтээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Үндсэн зээлдэгч Г.******* Хамтран зээлдэгч Г.******* нарыг эрэн сурвалжилж оршин суугаа хаяг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

2. Зээлдэгч Г.*******, Г.******* нар нь тус *******наас 2021 оны 06 дүгээр сарын 08-ны өдөр МN250034340502548105 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6 000 000 төгрөг, 2021 оны 09 дугаар сарын 09-ний өдөр МN250034340502548105 дугаартай зээлийн гэрээгээр 1 600 000 төгрөгийн нэмэлт зээлийг 30 сарын хугацаатай, 14,4 хувийн хүүгээр цалингийн зээл авсан болох нь тус гэрээгээр нотлогдож байна.

3. Г.*******, Г.******* нарыг иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд хариуцагч нарын оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

4. Хүсэлт гаргагч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт Ганболдын ******* /регистрийн дугаар: ГЮ92060235/, Боржигон овогт Гэрэлцэцэгийн ******* /регистрийн дугаар: ФА01211611/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Г.*******, Г.******* нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоон ******* ******* ХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбоо, Э.Энхтүвшин, утас:*******, *******/-д мэдэгдэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Хас ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй. .

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА