| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2024/01715/И |
| Дугаар | 312/шш2025/00755 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 312/шш2025/00755
2025 05 06 312/ШШ2025/00755
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 12 дугаар хороолол, ЗӨЧ, ******* ******* ******* тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хороолол, ******* ******* хотхон тоот хаягт оршин суух, овогт /РД:, утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н., Я. /цахимаар/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэцэнбилэг /цахимаар/
Хариуцагч Л.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг хаягт байрлалтай ******* ******* хотхоныг барьж ашиглалтад оруулсан бөгөөд тус байр нь ХХК-ийн өмч буюу тус компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байдаг. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/02879 тоот шийдвэрээр ХХК-г дампуурсанд тооцож, татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор манай ******* ******* ******* ХХК нь Дампуурлын тухай хуульд заасны дагуу тус компанийн хэрэг гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд одоогийн байдлаар нэхэмжлэгчийн зөвлөлийн хяналт дор ХХК-ийн эд хөрөнгийг хуваарилах буюу нэхэмжлэгчдийн төлбөрийг барагдуулах ажиллагааг хийж байгаа болно. Хариуцагч нь *******-******* хотхоны 1В байрны 3 давхрын 302 тоот 84 м2 бүхий өрөө орон сууцыг өмчлөгч ХХК-тай ямар нэг гэрээ байгуулалгүйгээр 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл эзэмшиж, тус байранд амьдарч байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь орон сууцны өмчлөгчтэй ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшилдээ орон сууцыг шилжүүлэн авсан нь хууль бус байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу хариуцагч -Амарын хууль бус эзэмшлээс *******-******* хотхоны 1В байрны 3 давхрын 302 тоот 84 м2 бүхий өрөө орон сууцыг гаргуулж, албадан чөлөөлж өгнө үү... гэжээ.
2. Хариуцагч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Л. би ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Би маргаан бүхий орон сууцанд дур зоргоороо орж амьдарч байгаа хүн бол биш бөгөөд өөрийн компаний хийсэн ажлын хөлсөөр урьдчилгаа хийж, үлдэгдэл төлбөрийг нь сар бүрийн графикаар төлөхөөр харилцан тохиролцож өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд цаашид үлдэгдэл төлбөрөө гэрээний дагуу төлж, орон сууцаа өөрийн эзэмшил, өмчлөлд авахыг хүсч, үргэлжлүүлэн амьдрах бодолтой байна. Би шаардлагатай бол сөрөг нэхэмжлэл гаргаж хариу татгалзал тайлбараа нотолж, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцох хүсэлтэй байгаа юм гэжээ.
3. Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: ...Хариуцагч Хаад Лхагва овогтой /түүнийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжав/, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК бид нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулж байна.
- Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах 2А хорооллын нутаг дэвсгэрт орших ******* ******* хотхоны 1В байрны 3 дугаар давхрын 84 м.кв талбайтай 302 тоот 3 өрөө орон сууцны 1 м.кв-ыг нь 2,500,000 төгрөгөөр тооцож, орон сууцны үнийг 210,000,000 төгрөг байхаар тохиролцов.
- Орон сууцны нийт үнэ болох 210,000,000 төгрөгийг Л. нь 2025 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ************** ******* ХХК-ний дансанд / ХХК- ний нэр дээр үүсгэсэн данс/ тушаана.
- Л. нь эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 5 хоногт багтаан чөлөөлөх бөгөөд ******* ******* ******* ХХК орон сууцын үл маргах журмаар бусдад худалдан борлуулна.
- Л. нь эвлэрлийн гэрээний 2 дах хэсэгт заасан хугацаанаас өмнө төлбөрөө төлсөн болон хугацаандаа төлбөрөө бүрэн төлсөн үед орон сууцны гэрчилгээг Л.гийн нэр дээр гаргаж өгөх үүргийг ******* ******* ******* ХХК бүрэн хүлээнэ.
- Л. нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ******* ******* ******* ХХК нь уг орон сууцыг Төрийн банкны барьцаалбарыг чөлөөлөх, гэрчилгээг Л.гийн нэр дээр гаргаж өгөх ажиллагааг явуулна.
- ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй дээрх нөхцөлөөр харилцан тохиролцсон тул тус шүүхэд 2023 оны 06 сарын 14-ны өдөр гаргасан 085 дугаартай ...Л.- гийн хууль бус эзэмшлээс ******* ******* хотхон-ы 1В байрны 3 дугаар давхрын 302 тоот 84 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж, албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлээс татгалзаж байна.
Эвлэрлийн гэрээ нь зохигчид өөрсдийн сайн дураар, хэн нэгний дарамт шахалтад орохгүйгээр хоорондоо ярилцан тохиролцсон, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй гэрээ байх тул шүүхээр баталгаажуулахаар тохиролцов.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Л.д холбогдуулан Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2А хорооллын нутаг дэвсгэрт орших *******-******* хотхоны 1В байрны 3 давхрын 302 тоот 84 м2 бүхий өрөө орон сууцыг гаргуулж, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээндээ: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах 2А хорооллын нутаг дэвсгэрт орших ******* ******* хотхоны 1В байрны 3 дугаар давхрын 84 м.кв талбайтай 302 тоот 3 өрөө орон сууцны 1 м.кв-ыг нь 2,500,000 төгрөгөөр тооцож, орон сууцны үнийг 210,000,000 төгрөг байхаар тохиролцов.
- Орон сууцны нийт үнэ болох 210,000,000 төгрөгийг Л. нь 2025 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ************** ******* ХХК-ний дансанд / ХХК- ний нэр дээр үүсгэсэн данс/ тушаана.
- Л. нь эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 5 хоногт багтаан чөлөөлөх бөгөөд ******* ******* ******* ХХК орон сууцын үл маргах журмаар бусдад худалдан борлуулна.
- Л. нь эвлэрлийн гэрээний 2 дах хэсэгт заасан хугацаанаас өмнө төлбөрөө төлсөн болон хугацаандаа төлбөрөө бүрэн төлсөн үед орон сууцны гэрчилгээг Л.гийн нэр дээр гаргаж өгөх үүргийг ******* ******* ******* ХХК бүрэн хүлээнэ.
- Л. нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ******* ******* ******* ХХК нь уг орон сууцыг Төрийн банкны барьцаалбарыг чөлөөлөх, гэрчилгээг Л.гийн нэр дээр гаргаж өгөх ажиллагааг явуулна.
- ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй дээрх нөхцөлөөр харилцан тохиролцсон тул тус шүүхэд 2023 оны 06 сарын 14-ны өдөр гаргасан 085 дугаартай ...Л.- гийн хууль бус эзэмшлээс ******* ******* хотхон-ы 1В байрны 3 дугаар давхрын 302 тоот 84 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж, албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлээс татгалзаж байна.
Эвлэрлийн гэрээ нь зохигчид өөрсдийн сайн дураар, хэн нэгний дарамт шахалтад орохгүйгээр хоорондоо ярилцан тохиролцсон, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй гэрээ байх тул шүүхээр баталгаажуулахаар тохиролцов гэжээ.
Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут баг *******-******* хотхоны 1В байрны 3 давхрын 302 тоот 84 м2 бүхий өрөө орон сууцыг гаргуулж, албадан чөлөөлүүлэх иргэний хэрэгт, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт байрлах 2А хорооллын нутаг дэвсгэрт орших ******* ******* хотхоны 1В байрны 3 дугаар давхрын 84 м.кв талбайтай 302 тоот 3 өрөө орон сууцны 1 м.кв-ыг нь 2,500,000 төгрөгөөр тооцож, орон сууцны үнийг 210,000,000 төгрөг байхаар,
Орон сууцны нийт үнэ болох 210,000,000 төгрөгийг Л. нь 2025 оны 11 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ************** ******* ХХК-ний дансанд / ХХК- ний нэр дээр үүсгэсэн данс/ тушаах,
Л. нь эвлэрлийн гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг гэрээний 2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 5 хоногт багтаан чөлөөлөх бөгөөд ******* ******* ******* ХХК орон сууцын үл маргах журмаар бусдад худалдан борлуулахаар,
Л. нь эвлэрлийн гэрээний 2 дах хэсэгт заасан хугацаанаас өмнө төлбөрөө төлсөн болон хугацаандаа төлбөрөө бүрэн төлсөн үед орон сууцны гэрчилгээг Л.гийн нэр дээр гаргаж өгөх үүргийг ******* ******* ******* ХХК бүрэн хүлээж,
Л. нь төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд ******* ******* ******* ХХК нь уг орон сууцыг Төрийн банкны барьцаалбарыг чөлөөлөх, гэрчилгээг Л.гийн нэр дээр гаргаж өгөх ажиллагааг явуулахаар,
******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгчтэй дээрх нөхцөлөөр харилцан тохиролцсон тул тус шүүхэд 2023 оны 06 сарын 14-ны өдөр гаргасан 085 дугаартай ...Л.- гийн хууль бус эзэмшлээс ******* ******* хотхон-ы 1В байрны 3 дугаар давхрын 302 тоот 84 м.кв бүхий 3 өрөө орон сууцыг гаргуулж, албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлээс татгалзаж эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА