Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2025/00768

 

 

 

 

 

 

 

 

 2025 05 07 312/ШШ2025/00768

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Саруул төв ******* тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Найрамдал баг ******* ******* ******* 12 дугаар байрны ******* тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: , утас: , /,

Хариуцагч: Улаанбаатар хот Баянгол дүүрэг 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 25-13 дугаар гудамжны 397А тоотод оршин суух, овогт /регистрийн дугаар: , утас: / нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 91 909 215 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямцэрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Билгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай "******* *******" ББСБ нь 2024.08.20-нд Л.Мөнхбаяр нарын 4 иргэний хувь нийлүүлсэн хөрөнгөөр байгуулагдаж зохих журмын дагуу *******5 оны 01 сарын 28-нд Санхүүгийн зохицуулах хороогоор зөвшөөрөгдөн зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлөө авч, үйл ажиллагаагаа Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн хүрээнд Орхон аймагт байрлан явуулсаар ирсэн. Бид хувь нийлүүлэгч Б.Түмэнбаатарын эхнэр ийг ББСБ-ынхаа гүйцэтгэх захирлаар *******8 оны 01 сарын 17-нд томилж, итгэл найдвар хүлээлгэн ажиллуулсан. Хуульд болон тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрхийн хүрээнд манай ББСБ нь хууль, тогтоомжийн хүрээнд зээлийн үйл ажиллагаа явуулах ёстой. Гүйцэтгэх захирал Б. нь 2021 оны 9 дүгээр сарын 17-ны Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00820 тоот шийдвэрээр хувь нийлүүлэгч Б. гэрлэлтээ цуцлуулсан ба 2021 оны 4 дүгээр сард тус ББСБ-ын гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдсөн.

Б.ийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөний дараа хугацаа хэтэрсэн, төлөгдөхөө больсон зээлүүдийг судалж үзэж шийдвэрлэх арга хэмжээ авч эхэлсэн. Ингэхэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б. нь зээлийн хууль тогтоомж, тус ББСБ-ын хувь нийлүүлэгчдээс *******8 оны 01 сарын 22-ны 02 тоот шийдвэрээр баталсан "******* ******* ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны бодлого, журам"-ыг илт зөрчин өөрийн төрсөн ах Мөнхбаатар, Мэнх-Эрдэнэ нарт хууль, журамд заасан бүрдэл хангагдаагүй байхад, удаа дараа барьцаа, баталгаагүй зээлийг хүссэн үед нь ганцаараа шийдвэрлэн, эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр олгож дансанд нь шилжүүлэх зэрэг илтэд эрх мэдлээ урвуулан ашиглаж түүнийгээ хэвийн гэж харагдуулахын тулд олон удаа хуурамч зээлийн гэрээ бичиж байсан нь илэрсэн. Ж. нь зээлийн гэрээнд заасан хаягаа сольж, ББСБ-д итгэмжлэлээр барьцаалсан гэр бүлийн хашааны газар, хувийн сууцныхаа гэрчилгээг ББСБ-ын ажилтныг хуурч мэхлэн авах зэргээр ББСБ-ыг хохироох үйлдлийг төрсөн эгч Б.ийн тусламжтай хийсэн болох баримт, байдал илэрхий болсон.

Манай ББСБ дээр дурдсан эгч, дүү нарын зээлээс Ж.Мөнбаатарт холбогдох үндсэн зээл 15 000 000 сая төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү, Ж.д холбогдох үндсэн зээл 17.320.044 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн Ж.д холбогдох /Г. хамт/ 10.000.000 төгрөг, түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн ба манай ББСБ-ын зүгээс 2022 оны 06 сарын 02-нд Б., Ж., Ж.Мөнхбаатар бүлэглэн хууль бус зээл гаргаж "******* *******" ББСБ-д зээл, хүүгийн бүгд 148,017,006 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж шалгуулахаар Орхон аймгийн Цагдаагийн газарт 22/73 тоот бичгээр хавсралт 99 хуудас баримт өгч хандсан. Уг хэргийн Орхон аймгийн Цагдаагийн газар, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгасаар Орхон аймгийн прокурорын газрын прокурорын 2024 оны 04 сарын 23-ны 12а тоот " Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" тогтоолоор Эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн талаар дээд шатны прокуроруудад гомдол гаргасан ч хэвээр үлдсэн.

Прокурорын тогтоолоор дараах нөхцөл байдлыг тогтоосон. Үүнд:

а. "******* *******" ББСБ нь Ж. *******9 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 19/118 тоот 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 19,800,000 төгрөгийг /200,000 төгрөг нь шимтгэл/ Ж. ХААН банкны 5014430919 тоот дансанд шилжүүлсэн болохыг тогтоосон. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 23-ны 00770 тоот шийдвэрээр Ж. байгуулсан энэ гэрээ нь дүр үзүүлсэн хуурамч хэлцэлд тооцогдсон. Энэ 20,000,000 төгрөгийн зээлээс төлөгдсөн төлөлт одоо хүртэл байхгүй.

б. *******9 оны 06 сарын 25-ны 19/163 тоот гэрээгээр Б. нь Ж.д 1.767.500 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, шимтгэлд 17.500    төгрөг суутгаад 1,750,000 төгрөгийг Ж. ХААН банкны 5014430919 тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж. гарын үсгийг төлөөлүүлэн зурсан.

в. 2020 оны 08 сарын 18-ны 20/227 тоот гэрээгээр Б. нь Ж.д 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж. ХААН банкны 5014430919 тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж. гарын үсгийг төлөөлүүлэн зурсан.

г. 2020 оны 09 сарын 03-ны 20/248 тоот гэрээгээр Б. нь Ж.д 3 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж. ХААН банкны 5014430919 тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж. гарын үсгийг төлөөлүүлэн зурсан.

д. 2020 оны 09 сарын 07-ны 20/250 тоот гэрээгээр Б. нь Ж.д 1,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж. ХААН банкны 5014430919 тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж. гарын үсгийг төлөөлүүлэн зурсан.

е. 2020 оны 09 сарын 25-ны 20/265 тоот гэрээгээр Б. нь Ж.д 5,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэж, Ж. ХААН банкны 5014430919 тоот дансанд шилжүүлэн олгосон. Ж. гарын үсгийг төлөөлүүлэн зурсан.

Дээрх зээлүүдийг бүгд "Өрхийн хэрэглээ" гэсэн зориулалтаар гаргасан ба Ж.Мөнх- Эрдэнийн дансанд шилжүүлсэн дүн 41,267,500 төгрөг болж байна. Үүнээс суутгасан 2 удаагийн шимтгэл 217,500 төгрөгийг хасвал олгосон дүн 41,050,000 төгрөг болно. Прокурорын тогтоолд дүнг 41,300,000 гэж тооцооны алдаа гарсан байна.

ж. Б. нь "******* *******" ББСБ-ын гүйцэтгэх захирлаар ажиллахдаа *******8 оны 01 сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр төрсөн ах Ж., Ж.Мөнхбаатар мөн Л.Буянт /хамтран амьдрагч/ нарт Иргэний хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, "******* *******" ББСБ-ын Зээлийн үйл ажиллагааны журам" зөрчин зээл олгосон. Энэ нь Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан "...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан" болохыг тогтоож прокурор шийдвэрээ гаргасан нь 12а тоот тогтоолд тодорхой бий.

Дээр дурдсан Б. нь өөрийн төрсөн ах Ж.дээ 6 удаагийн зээлийн гэрээгээр 41,050,000 төгрөгийг шилжүүлснийг хэрэг бүртгэлтийн шатанд "Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл", "Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл", "Бейкер тилли далайван аудит" ХХК- ийн шинжээчийн дүгнэлт, санхүүгийн анхан шатны баримтаар тогтоосон. Ж. хэрэг бүртгэлтийн шатанд эдгээр зээлийг авч байснаа зөвшөөрч мэдүүлсэн.

з. Иймд манай "******* *******" ББСБ нь хариүцагч нараас дараах хохирлыг нэхэмжилж байна.Үүнд:

а. Ж.д бодитойгоор шилжүүлэн олгосон дээр дурдсан 6 удаагийн зээлийн дүн 41,265,331 төгрөг болно. Зээлийн гэрээнд заасан хүүг зээлийн хугацаа болон хүгацаа хэтрүүлсэн хугацаагаар тооцон "******* *******" ББСБ Цагдаагийн байгууллагад хандсан 2022 оны 06 сарын 02-ыг дуустал тооцоход хүү 42,202,942 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,440,942 төгрөг болж байна.

б. Дээрх зээл, хүүгийн дүнгээс Ж. өөрийн ХААН банкны 5014430919 тоот дансаараа авч ашигласан 41,265,331 төгрөгийн зээлийг, уг зээлийн дүнд Иргэний хүүлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон нэмэгдүүлсэн хүү хүү 8,440,942 төгрөгийн хохирлын хамт нийт 49,706,273 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалт, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, 497 дугаар зүйлийн 497.3 дахь заалт, түхайн үед мөрдөж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Ж.эс нэхэмжилж байна.

в. Төрсөн ах Ж.д "******* *******" ББСБ-ын гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалаа ашиглан өөрийн хууль бус үйлдлээрээ хууль зөрчсөн гэрээ хийж дээрх 41,265,331 төгрөгийн зээлийг зээлийг олгосон ээс олгосон зээлийн дүнд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, тухайн үед үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тооцсон хүү 42,202,942 төгрөгийг "******* *******" ББСБ-д учруулсан хохирол гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дахь заалт, 56.6 дахь заалт, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь заалт, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.7 дахь заалтыг үндэслэн нэхэмжилж байна.

г. Б.ийн төрсөн Ж. нэр дээр хийсэн зээлийн гэрээнүүд нь зээлдэгчийн хүсэлтгүй, зээл судлаагүй, зээлийн хорооны шийдвэргүй, хамаарал бүхий төрөл садандаа ойр ойрхон байнга зээл нэрээр мөнгө өгч байгаа ашиг сонирхлын зөрчлөө хувьцаа эзэмшигчдээс нуусан, зээлийн хувийн хэргийн бүрдэлгүй, гарын үсгийг нь төлөөлүүлэн зурж мөнгийг олгож байсан зэрэг шинжээрээ "******* *******" ББСБ-аас мөнгө ашиглаж, түүнийгээ гэрээгээр халхавчлан хууль ёсны мэт харагдуулах гэсэн хууль зөрчсөн хэлцэл болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон, хэрэг шийдвэрлэсэн прокурорын тогтоолд тодорхой дүгнэсэн болохыг тэмдэглэж байна... гэжээ.

2. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-8/, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 04 сарын 23-ны 12а тоот "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" 12а тогтоолын хуулбар /хх-9-15/, Монгол улсын Ерөнхий Прокурорын газрын 2024.06.14-ны 1/1609 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-16-17/, Орхон аймгийн прокурорын газрын 2024.04.23-ны 98 дугаартай албан бичиг, 2024.05.09-ний 117 дугаартай гомдол шийдвэрлэсэн тухай албан бичиг /хх-18-19/, "******* сайтан ББСБ" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хулбар /хх-20/, "******* ******* ББСБ" ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнии нотариатаар батлуулсан хуулбар /хх-21-23/, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2022.06.06-ны 2664 дугаартэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар, Ж. зээлийн гэрээ, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх-25-34/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.23-ны 00700 тоот шийдвэр, мөн аймгийн Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхийн 2023.08.24-ний 00066 тоот магадал, Улсын дээд шүүхийн 2024.10.27-ны 01306 тоот тогтоол /хх-35-43/, Ж.д олгосон 2020.06.25-ны 19/163, *******9.08.28-ны 20/227, 2020.09.03-ны 20/248, 2020.09.07-ны 20/250 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл шилжүүлсэн баримт, дансны хуулга, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх-44-77/, Шинжээчийн дүгнэлт /хх-78-88/, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-89-92/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-93-94/, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-95-98/, зээл олгосон зарлагын баримт/хх-99-100/, итгэмжлэл /хх-101/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч "******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.ээс 42 202 942 төгрөг, хариуцагч Ж.эс 49 706 273 төгрөг, нийт 91 909 215 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Ж.д *******9 оны 06 сарын 25-ны өдөр 1 767 500 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 08 сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 09 сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, 2020 оны 09 сарын 07-ны өдөр 1 500 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 09 сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авсан тул 41 265 331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,440,942 төгрөг, нийт 49 706 273 төгрөгийг, хариуцагч Б.ээс 41 265 331 төгрөгийн зээлийн хүү 42 202 942 төгрөгийн хохирол учруулсан тул гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч, дээрх зээлийг авсан гэдэгтэй маргаагүй бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж зээлийг төлөхөөс татгалзсан.

4. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбаруудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч "******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.д *******9 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Ж.д 1.767.500 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,500,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлсэн, уг мөнгийг хариуцагч Ж. авсан гэдэгтэй маргаагүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг.

4.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, талуудын хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.5., мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар тайлбарласан.

5.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.5.-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

5.2. Нэхэмжлэгч зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол гэрээний дагуу хүү шаардах үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар хэрэв зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол өгсөн авснаа буцаах үр дагавар үүсэх юм. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., 56.5., 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлд хамаарахгүй.

6. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.

6.1. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.

6.2. Тодруулбал, хариуцагч Ж. нь хамгийн сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай авснаас хойш 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа, хариуцагч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Орхон аймгийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 12а тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарсан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн.

8. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. гэж заасан.

8.1. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлнэ. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлийг тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол, мөн үүрэг хүлээсэн этгээд үүргээ хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар зохицуулсан.

8.2. Өөрөөр хэлбэл, тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу нэхэмжлэлийг харьяалах шүүхэд, мөн арбитрт нэхэмжлэл гаргахыг ойлгох бөгөөд Цагдаагийн байгууллагаар эрүүгийн хэргийг шалгуулсан нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдах үндэслэл гэж үзэхгүй.

8.3. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч Б.т холбогдоуулан гэрээний үүргээс учирсан хохирол гэж хүү 42 202 942 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д заасан үндэслэлд хамаарах юм.

9. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар Ж.эс 41 265 331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 440 942 төгрөг, нийт 49 706 273 төгрөг, хариуцагч Б.ээс хохирол болох зээлийн хүү 42 202 942 төгрөг, нийт 91 909 215 төгрөг гаргуулах нэхэмжлэгч "******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 497 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1., 75 дугаар зүйлийн 75.2.1., 82 дугаар зүйлийн 82.1.-д заасныг тус тус баримтлан Ж.эс 49 706 273 төгрөг, хариуцагч Б.ээс 42 202 942 төгрөг, нийт 91 909 215 төгрөг гаргуулах "******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 617 497 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА