| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00496/И |
| Дугаар | 312/шш2025/00786 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 312/шш2025/00786
2025 05 09 312/ШШ2025/00786
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг Сэлэнгэ рестораны зүүн жигүүрт байрлах, ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: , утас: ,
Нэхэмжлэлийн шаардлага: 37 617 866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч нь *******Банктай 2024 оны 08 дугаар сарын 14- ны өдөр 1130111961 дугаартай зээлийн гэрээ байгуулан 40,300,000 /Дөчин сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.
*******Банк нь харилцагч овогтой -н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 424 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгуүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1 -д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжуүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1130111961 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 40,300,000 /Дөчин сая гурван зуун мянган/ төгрөгийг жилийн 14.4 хувийн хүутэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүд 1,729,300.60 /Нэг сая долоон зуун хорин есөн мянга гурван зуун төгрөг жаран мөнгө/ төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 2024 оны 12 сараас хойш 1130111961 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж хугацаа хэтэрч эхэлсэн ба зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 36,252,611.15 (Гучин зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун арван нэгэн төгрөг арван таван мөнгө), зээлийн хүү 1,344,844.08 (Нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг найман мөнгө), нэмэгдүүлсэн хүү 20,411.67 (Хорин мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг хугацаа хэтрүүлээд 94 хоног болсон байна. *******Банк нь удаа дараа зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж , мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүрэн төлүүлнэ.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1130111961 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу 2025 оны 03-р сарын 10-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 36,252,611.15 (Гучин зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга зургаан зуун арван нэгэн төгрөг арван таван мөнгө) төгрөг, зээлийн хүү 1,344,844.08 (Нэг сая гурван зуун дөчин дөрвөн мянга найман зуун дөчин дөрвөн төгрөг найман мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,411.67 (Хорин мянга дөрвөн зуун арван нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг Зээлдэгч *******оос гаргуулж өгнө үү... гэжээ.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу Ц.*******-н арилжааны *******ууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч баигаа тул нэхэмжлэгчиин талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тус заалтын хүсэлтээсээ татгалзаж байна... гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Ц.******* нь ******* *******инаас нэхэмжилж байгаа 37 617 866 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХК, хариуцагч Ц.*******од холбогдуулан 37 617 866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 37 617 866 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* *******" ХК-ийн нэхэмжилсэн 37 617 866 төгрөгийг хариуцагч Ц.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346 040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос 173 020 төгрөг, төрийн сангаас 173 020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******" ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА