| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00393/И |
| Дугаар | 312/шш2025/00791 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 312/шш2025/00791
2025 05 09 312/ШШ2025/00791
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн гудамж-28 МПМ цогцолборт байрлах ******* ББСБ ХХК /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: /,
Нэхэмжлэлийн шаардлага: 1 264 489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С.******* нь ******* ББСБ-тай 2021 оны 12 сарын 10-ны өдөр 140000694333 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99553472 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. С.******* нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.21-ний өдрөөс 2023.03.14-ний өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 690,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.
******* ББСБ-ын зүгээс С.*******гаас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ний өдрийн байдлаар С.*******гийн зээлийн гэрээний үүрэг нийт 1,264,489 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 690,000 төгрөг, зээлийн хүү 482,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 91,686 төгрөг байгааг зээл тус бүрээр тодруулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэнхүү | Нийт дүн |
| 3/14/2023 | 500,000 | 648 | 500,000 | 334,747 | 63,504 | 898,251 |
| 2/21/2023, | 190,000 | 672 | 190,000 | 148,056 | 28,182 | 366,238 |
| Нийт дүн | 690,000 |
| 690,000 | 482,803 | 91,686 | 1,264,489 |
С.******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,264,489 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.
Хариуцагч С.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 264 489 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч С.*******д холбогдуулан 1 264 489 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 264 489 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1 264 489 төгрөгийг хариуцагч С.******* төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34 898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17 449 төгрөг, төрийн сангаас 17 449 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА