Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 312/шш2025/00795

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 12 312/ШШ2025/00795

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, т******* шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг ******* ******* ТӨҮГ-ын төв байранд байрлах, ******* ******* ТӨҮГ /регистрийн дугаар:*******, утас:*******, *******, *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багт байрлах ******* *******,******* ОНӨХК /регистрийн дугаар: , утас:, /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 12 781 214 821 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., П., Б., Д.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Д., О.

Шинжээч Н.Кадирбек

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ТӨҮГ нь Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай жил бүр Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээг байгуулан ажилладаг. Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д цэвэр *******ны үйлчилгээний төлбөр гэж *******ыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 3.1.17-д бохир *******ны үйлчилгээний төлбөр гэж хэрэглээнээс гарсан бохир *******ыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг ойлгохоор т******* т******* заасан ба уг хуулийн 15 дугаар зүйлд хэрэглэгч буюу *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн хүлээх эрх, үүргийг тодорхойлсон заалтын 15.1.3-д цэвэр *******аар хангах, бохир ******* татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх, 15.1.13-д *******ны хэрэглээний төлбөрөө энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан хэмжээнд үндэслэн төлөх гэсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. Мөн талуудын хооронд байгуулагдсан цэвэр *******аар хангах, бохир ******* татан зайлуулах 2017 оны 5/177-17 дугаар гэрээний 4.2, 2018 оны 5/282-18 дугаар гэрээний 3.2, 2022 оны 5/039-22, 2023 оны 5/082-23 дугаар гэрээнүүдийн 2.5 дахь заалтуудаар хэрэглэсэн *******ны төлбөрийн тооцоог дараа сарын 10-ны дотор төлж барагдуулахаар заасан. Т******* компани нь цэвэр ******* худалдан авсан, бохир *******ыг татан зайлуулах үйлчилгээний төлбөрөө дээр дурдсан хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлдэггүйгээс т******* *******ийн газарт төлөх өр, авлага жил тутам өсөн нэмэгдсээр ирсэн. ******* ******* ТӨҮГ нь *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн цэвэр ******* худалдан авсан, бохир ******* татан зайлуулах үйлчилгээтэй холбоотой үүссэн өр, авлагын асуудалд уян хатан хандаж 2015 оноос өмнө үүссэн өр, төлбөр болох 3,814,251,764 /гурван тэрбум найман зуун арван дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянга долоон зуун жаран дөрвөн/ төгрөгийг Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар данснаас хасаж хуримтлагдсан авлагыг тэглэж байсан. *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д хуримтлагдсан өр авлагыг тэглэснээс хойш өр үүсгэхгүй байх, төлбөр тооцоог бүрэн барагдуулах талаар удаа дараа албан шаардлага хүргүүлсэн боловч үр дүн гараагүй тул т******* *******ийн газрын Дэд захирлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр өр, авлагыг барагдуулах, өр авлага их хэмжээгээр хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх, холбогдох зохион байгуулалтын арга хэмжээ авах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрүүдэд *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулан цэвэр ******* нийлүүлэх, бохир ******* татан зайлуулсны өр, төлбөртэй холбоотой үүсэж буй хүндрэлтэй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон. Дээрх уулзалтуудад т******* компанийн төлөөлөл хуримтлагдсан өр, авлагыг барагдуулах асуудлыг бүрэн хүлээн зөвшөөрөлгүй, зарим асуудлаар маргаан үүсгэж байсан тул талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 5/177-17 дугаартай гэрээний 7.3, 2018 оны 5/282-18 дугаартай гэрээний 8.2 дахь заалтуудыг т******* т******* үндэслэн Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ТБ-117-12/773 дугаар албан бичгээр гомдол гаргасан. Гэтэл Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн цэвэр ******* худалдан авсан, бохир *******ны үйлчилгээний төлбөрийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах байтал ******* ******* ТӨҮГ-т хуулиар олгогдсон буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхэд халдан т******* компанийн 2019 оны 05 дугаар сарын байдлаар хуримтлагдсан 5,67 тэрбум төгрөгийн өр, авлагыг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 94 дүгээр тогтоол гарган хүчингүй болгон шийдвэрлэсэн. Энэ тогтоолыг т******* *******ийн газар эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11 дүгээр сард нэхэмжлэл гаргасан ба т******* шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0081 дүгээр шийдвэрээр Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийн дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. ******* ******* ТӨҮГ-ын зүгээс т******* компанийн хуримтлагдсан өр, авлагыг барагдуулах асуудлаар Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийнх нь хүрээнд Орхон аймгийн Засаг даргад 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр АЯ-117-12/1715, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ДҮ-117-12/2012 дугаар албан бичгүүдийг т******* т******* хүргүүлсэн. Мөн *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн гүйцэтгэх захиралд т******* *******ийн газрын Хуулийн хэлтсээс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 117/175 дугаар албан бичгийг хүргүүлэн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор хуримтлагдсан өр, авлагыг барагдуулах зохион байгуулалтын арга хэмжээ авхуулахаар мэдэгдсэн ч Орхон аймгийн Засаг дарга болон т******* компаниас хариу ирүүлээгүй, зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй болно. Иймд холбогдох хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-аас 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үүссэн өр, авлага болох 12,781,214,821.46 /арван хоёр тэрбум долоон зуун наян нэгэн сая хоёр зуун арван дөрвөн мянган төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан ******* ******* ТӨҮГ-т олгуулж, т******* *******ийн газрыг хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

******* ******* ТӨҮГ, ******* Ус,******* ОНӨХК нь жил бүр Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээ байгуулан ажилладаг. ******* ******* ТӨҮГ-аас хийх *******ны тооцоотой холбоотой үүсэж буй ашиглаж борлуулаагүй орлого болоогүй *******анд, ******* ашигласны төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна. Дараах хүчин зүйлүүдээс шалтгаалсан *******ны алдагдал буюу орлого болоогүй *******ны зөрүү гарч өр төлбөр үүсэж байна. Үүнд:

Хэмжих хэрэгслийн зөрүүнээс үүссэн *******ны алдагдал: ******* ******* ТӨҮГ нь *******ны толгой тоолуураа 2001 оноос хойш 2-3 удаа шинэчилж Ирланд улсад *******лэгдсэн Панаметркс фирмийн Dijitaltflow DF 868tm загварын өндөр мэдрэмжтэй хэт авианы тоолуурыг 2009 онд суурилуулан үүгээр тооцоо хийдэг бол ******* *******,******* ОНӨХК-ийн хэрэглэгчдийн 96.4% нь MINOL, LXSC-13D, ASM маркийн механик тоолуураар, 3.6 хувь нь Байгаль орчны сайдын 2015 оны А/301 дугаар тушаалаар баталсан *******ны хэрэглээний нормоор тооцоо хийдэг. Энэ нь тоолуурын тоолох хүчин чадлаас хамаараад их хэмжээний ялгаатай, үүнээс шалтгаалан орлого болоогүй *******ны зөрүү ихээр үүсдэг.

Инженерийн шугам сүлжээний насжилтаас шалтгаалсан *******ны алдагдал: Дамжуулах шугам сүлжээний *******ны алдагдалыг үүрдэг: Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 /цэвэр ******* дамжуулах шугам гэж ******* хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ******* дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг/, 3.1.7 цэвэр ******* түгээх шугам гэж ******* дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг/ гэж заасны дагуу ******* хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ******* дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг ******* ******* ТӨҮГ, ******* дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг ******* *******,******* ОНӨХК-ийн өмчлөлд байж т******* т*******ын шугамын алдагдлаа хариуцах ёстой байтал т*******гай зөвшөөрөл эзэмшигчдийн шугам сүлжээний зааг, эзэмшлийг тогтоож өгөөгүйгээс шалтгаалан дамжуулах т*******гай зөвшөөрөлтэй ******* ******* ТӨҮГ-т шугамын алдагдпыг тооцохгүй зөвхөн манай байгууллагад дамжуулах, түгээх шугамын алдагдлыг хүлээлгэж байгаа нь түгээх компанид дарамт болж их хэмжээний өрөнд оруулж байна. Дээрх шалтгаанаас болж орлого болоогүй *******ны өр төлбөртэй холбоотой асуудлаар Орхон аймгийн засаг даргын 2022 оны 05 сарын 11-ний А/297 захирамжаар ******* *******,******* ОНӨХК, ******* ******* ТӨҮГ-тай жил бүр байгуулдаг Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс хуримтлагдсан өр төлбөрийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. ******* *******" ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан өр төлбөр нь зөвхөн манай байгууллагатай холбоотой өр төлбөрийн асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

 

Нэхэмжлэгчээс: 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 64 064 025 төгрөг төлсөн баримт /1хх-5/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-6/, итгэмжлэл /1хх-7-11/, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тооцоо нийлсэн баримт /1хх-12-32/, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 75 дугаартай ******* ******* ХХК-ийн дэд захирлын ажлын хэсэг байгуулах тухай шийдвэр /1хх-33-38/, Нийслэл дэхь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0081 дугаартай шийдвэр /1хх-40-55/, тооцоо нийлсэн акт, ******* ******* ТӨҮГ-ын ******* *******,******* ОНӨХК-д цэвэр ******* нийлүүлж буй *******ны тоолууруудын баталгаажуулалтын 2022.04.06-ны өдөр, 2023.04.27-ны өдөр, 2018.05.08-ны өдөр, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дулаан даралтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 2017.05.11-ний өдрийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-89-100/, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх ******* ******* ТӨҮГ, ******* *******,******* ОНӨХК-ийн *******ны тооцооны баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /1хх-101-142/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ******* ******* ТӨҮГ, ******* *******,******* ОНӨХК-ийн *******ны тооцооны баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2хх-193-195/, итгэмжлэл /3хх-26-27/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/297 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай захирамж /1хх-66/, итгэмжлэл /3хх-22-23/ зэрэг

Шүүхээс: Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 47 дугаартай Орхон аймгийн цэвэр бохир *******ны үйлчилгээний тариф, Т*******гай зөвшөөрөл эзэмшигчдийн ******* ******* ХХК-тай тооцоо хийх бөөний тариф батлах тухай тогтоол /1хх-153-155/, Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай Орхон аймгийн цэвэр бохир *******ны үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол /1хх-158/, Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаартай Орхон аймгийн Т*******гай зөвшөөрөл эзэмшигчдийн******* ******* ТӨҮГ-тай тооцоо хийх бөөний тариф борлуулалтын орлого шаардагдах хэмжээг батлах тухай тогтоол /1хх-159/, Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаартай Орхон аймгийн ******* хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл, өрхийн тариф батлах тухай тогтоол /1хх-160/, Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 39 дугаартай Орхон аймгийн ******* хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тариф батлах тухай тогтоол /1хх-161/, Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81 дугаартай Зохицуулах зөвлөлийн 2020 оны 37 дугаартай тогтоолын мөрдөх хугацааг хойшлуулах тогтоол /1хх-162-163/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ******* ******* ТӨҮГ-ын Хас банкны дансны хуулга /1хх-164-195/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх ******* ******* ТӨҮГ-ын Хаан банкны дансны хуулга /1хх-196-235/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ******* ******* ТӨҮГ-ын Төрийн банкны дансны хуулга /1хх-236-2хх-42/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх ******* ******* ТӨҮГ-ын Голомт банкны дансны хуулга /2хх-43-177/, шинжээчийн дүгнэлт /3хх-1-9/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ нь хариуцагч ******* *******,******* ОНӨХК-д холбогдуулан 12 781 214 821 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ******* ТӨҮГ нь Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-тай жил бүр Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээг байгуулан ажилладаг. Талуудын хооронд байгуулагдсан цэвэр *******аар хангах, бохир ******* татан зайлуулах 2017 оны 5/177-17 дугаар гэрээний 4.2, 2018 оны 5/282-18 дугаар гэрээний 3.2, 2022 оны 5/039-22, 2023 оны 5/082-23 дугаар гэрээнүүдийн 2.5 дахь заалтуудаар хэрэглэсэн *******ны төлбөрийн тооцоог дараа сарын 10-ны дотор төлж барагдуулахаар заасан. Т******* компани нь цэвэр ******* худалдан авсан, бохир *******ыг татан зайлуулах үйлчилгээний төлбөрөө дээр дурдсан хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүйгээс т******* *******ийн газарт төлөх өр, авлага жил тутам өсөн нэмэгдсээр ирсэн. Иймд холбогдох хууль тогтоомж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-с 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үүссэн өр, авлага болох 12,781,214,821.46 төгрөгийг гаргуулж ******* ******* ТӨҮГ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* ******* ТӨҮГ, ******* Ус,******* ОНӨХК нь жил бүр Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээ байгуулан ажилладаг. ******* ******* ТӨҮГ-аас хийх *******ны тооцоотой холбоотой үүсэж буй ашиглаж борлуулаагүй орлого болоогүй *******анд, ******* ашигласны төлбөр төлөх хуулийн үндэслэлгүй байна. Хэмжих хэрэгслийн зөрүүнээс үүссэн *******ны алдагдал, мөн инженерийн шугам сүлжээний насжилтаас шалтгаалан *******ны алдагдал үүсэж байна. ******* ******* ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан өр төлбөр нь зөвхөн манай байгууллагатай холбоотой өр төлбөрийн асуудал биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. ******* ******* ТӨҮГ болон *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээ байгуулж, гэрээгээр хангагч байгууллага болох ******* ******* ТӨҮГ нь Хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдал, ундны *******, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ MNS 900:2010 стандартын шаардлагад нийцсэн цэвэр *******аар хэрэглэгчийг тасралтгүй хангах, хэрэглэгч буюу *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь хэрэглэсэн *******ныхаа үнийг төлөхөөр гэрээ байгуулсан байх ба талууд гэрээг жил бүр шинээр байгуулдаг байна.

5. Талуудын хооронд байгуулсан Цэвэр *******аар хангах, бохир ******* татан зайлуулах 2017 оны 5/177-17 дугаар гэрээний 4.2, 2018 оны 5/282-18 дугаар гэрээний 3.2, 2022 оны 5/039-22 тоот болон 2023 оны 5/082-23 дугаар гэрээнүүдийн 2.5 дахь хэсэгт хэрэглэсэн *******ныхаа төлбөрийг дараа сарын 10-ны дотор төлөхөөр тохиролцжээ.

6. Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д цэвэр *******ны үйлчилгээний төлбөр гэж *******ыг олборлох, цэвэршүүлэх, зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг, 3.1.17-д бохир *******ны үйлчилгээний төлбөр гэж хэрэглээнээс гарсан бохир *******ыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг хэлнэ гэжээ.

7. ******* ******* ТӨҮГ нь 2015 оноос өмнө үүссэн өр, төлбөр болох 3,814,251,764 төгрөгийг *******ийн ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 дүгээр тушаалаар данснаас хасаж хуримтлагдсан авлагыг тэглэж байсан байх ба үүнээс хойш дахин өр төлбөр үүссэн байна.

8. Хариуцагч ******* Ус,******* ОНӨХК, өр авлага нь ашиглаж борлуулаагүй орлого болоогүй ******* гэж маргаж байгаа бөгөөд энэ нь хэмжих хэрэгслийн зөрүүнээс үүсдэг. ******* ******* ТӨҮГ нь *******ны толгой тоолуураа 2001 оноос хойш 2-3 удаа шинэчилж Ирланд улсад *******лэгдсэн Панаметркс фирмийн Dijitaltflow DF 868tm загварын өндөр мэдрэмжтэй хэт авианы тоолуурыг 2009 онд суурилуулсан, ******* *******,******* ОНӨХК-ийн хэрэглэгчдийн 96.4% нь MINOL, LXSC-13D, ASM маркийн механик тоолуураар, 3.6 хувь нь Байгаль орчны сайдын 2015 оны А/301 дугаар тушаалаар баталсан *******ны хэрэглээний нормоор тооцоо хийдэг. Энэ нь тоолуурын тоолох хүчин чадлаас хамаараад их хэмжээний ялгаатай, үүнээс шалтгаалан орлого болоогүй *******ны зөрүү ихээр үүсдэг,

мөн инженерийн шугам сүлжээний насжилтаас шалтгаалж *******ны алдагдал үүсдэг, ******* хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжаас ******* дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг ******* ******* ТӨҮГ, ******* дамжуулах төв болон удирдах зангилааны тоолуурын өмнөх хаалтаас хэрэглэгчийн тоолуурын өмнөх хаалт хүртэлх шугам сүлжээг ******* *******,******* ОНӨХК-ийн өмчлөлд байж т******* т*******ын шугамын алдагдлаа хариуцах ёстой байтал т*******гай зөвшөөрөл эзэмшигчдийн шугам сүлжээний зааг, эзэмшлийг тогтоож өгөөгүйгээс шалтгаалан дамжуулах т*******гай зөвшөөрөлтэй ******* ******* ТӨҮГ-т шугамын алдагдлыг тооцохгүй зөвхөн манай байгууллагад дамжуулах, түгээх шугамын алдагдлыг хүлээлгэж байгаа нь түгээх компанид дарамт болж их хэмжээний өрөнд оруулж байна гэж байгаа боловч энэ тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй.

9. Талууд сар бүр *******ны тоолуурын заалтыг хоёр талаасаа тулгалт хийн авч Усны тооцооны баримт дээр эрх бүхий албан тушаалтнууд тамга, тэмдгээр баталгаажуулан гарын үсэг зурдаг, мөн төлбөрийг тоолуурын заалтын дагуу Хот суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооноос баталсан үнэ тарифийн дагуу боддог байна. Харин тоолуурын заалт зөрүүтэй байсан бол энэ талаарх баримтыг хариуцагч ирүүлэх боломжтой байсан.

10. Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1-д /1-р хавтас хх158/ ******* ******* ТӨҮГ-д Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* хангамжийн үйлчилгээний төлбөр тооцоонд 18 хувийн хорогдлыг тооцохоор даалгасан байхад 2021 оноос хэрэгжүүлж эхэлсэн байх тул 2020 онд бодогдсон нийт төлбөр тооцооноос 18 хувийг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч байгууллага болох *******-Ус******* ОНӨХ-ийн 2020 оны *******ны төлбөр 3 581 632 042 төгрөгөөс 18 хувийн хорогдлыг тооцоход 2 936 938 274 төгрөг болж байх ба 3 581 632 042 төгрөгөөс хасаж тооцоход 644 693 768 төгрөгийн зөрүү гарч байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар тайлбартаа дурдьдсан.

11.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу б*******ад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан.

11.2. Талууд 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тооцоо нийлэн акт үйлдэж /1-р хавтас хх89/ ******* ******* ТӨҮГ, газар ашигласны төлбөрийн 5/356-20 тоот гэрээний 2.1.-д заасны дагуу газрын төлбөрөөс *******-Ус******* ОНӨХК-ний *******ны алдагдалд 2 012 762 917 төгрөгийг суутган тооцож, *******-Ус******* ОНӨХК-с ******* ******* ТӨҮГ-т төлөх хуримтлагдсан өрийн үлдэгдэл 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 8 723 450 810,62 төгрөг болж байгааг тооцож хүлээн зөвшөөрч эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна.

11.3. Түүнчлэн *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн цэвэр ******* худалдан авсан, бохир ******* татан зайлуулах үйлчилгээтэй холбоотой үүссэн өр, авлага болох т******* компанийн 2019 оны 05 дугаар сарын байдлаар хуримтлагдсан 5,67 тэрбум төгрөгийн өр, авлагыг Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 94 дүгээр тогтоол гарган хүчингүй болгон шийдвэрлэсэн.

11.4. Үүнтэй холбоотой Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2020/0081 дүгээр шийдвэрээр Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж үүссэн нөхцөл байдалд өөрийн бүрэн эрхийн хүрээнд дүн шинжилгээ хийн дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан байна.

11.5. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өр төлбөрийн талаар тооцоо нийлж акт үйлдэж байсан байна.

12. Хариуцагчийн төлөөлөгч нь Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтыг т*******гай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг, энэ талаарх баримт байхгүй гэж байгаа ч нэхэмжлэгч болон хариуцагч талууд Цэвэр *******аар хангах, бохир *******ыг татан зайлуулах гэрээг жил бүр шинээр байгуулж, энэ дагуу нэхэмжлэгч ******* ******* ТӨҮГ эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр *******аар хэрэглэгчийг хангаж, бохир *******ыг татан зайлуулж, *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК нь хэрэглэсэн *******ныхаа үнийг төлсөөр ирсэн. Иймд т*******гай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй гэдгээр нэхэмжлэлээс татгалзсан нь үндэслэлгүй.

12.1. Түүнчлэн Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 36 тоот тогтоолд ч /1-р хавтас хх158/ ******* ******* ТӨҮГ-ыг ******* олборлох т*******гай зөвшөөрөлтэй гэдгийг илэрхийлжээ.

12.2. Мөн Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 22.3-д Т*******гай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нь энэ хуулийн 22.2-т заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан нь талуудын хооронд үүссэн цэвэр ******* болон бохир *******ны үйлчилгээний төлбөр төлөх асуудалд хамааралтай гэж үзэхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

12.3. Өөрөөр хэлбэл, цэвэр ******* болон бохир *******ны үйлчилгээний төлбөр төлөх асуудал нь хуулиар т*******гайлан заасан зохицуулалттай бөгөөд төлбөрийн асуудлыг Зохицуулах хороо эхлэн шийдвэрлэхээр хуульд т*******гаагүй, хангагч болон хэрэглэгч байгууллагын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэх нь Зохицуулах хорооны эрх хэмжээний асуудал биш.

13. Талуудын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр ******* ******* ТӨҮГ-ын тоолуурын цэгээс хэрэглэгчийн тоолуурын цэг хүртлэх төв болон салбар шугамын насжилтыг тогтоож, далд шүүрэл байгаа эсэх, нэвчилт, шүүрэл байгаа бол хэр хэмжээний алдагдал гарч байгааг тогтоохоор дүгнэлт гаргуулсан.

Шинжээч *******ны тоолуурын заалтуудад үндэслэн дүгнэлтээ гаргасан гэж тайлбарласан бөгөөд тоолуурын заалтын дагуу талууд төлбөр тооцоог бодож дүгнэдэг байх тул шинжээчийн дүгнэлт төдийлөн ач холбогдолтой гэж үзэхээргүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй.

14. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-с 12 136 521 053 төгрөг гаргуулан ******* ******* ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлээс 644 693 768 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 064 025 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60 840 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг т******* т******* удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурины ******* хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2., 15 дугаар зүйлийн 15.1.3.-д зааснаар *******-Ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-с 12 136 521 053 /арван хоёр тэрбум нэг зуун гучин зургаан сая таван зуун хорин нэгэн мянга тавин гурван/ төгрөг гаргуулан ******* ******* ТӨҮГ-т олгож, нэхэмжлэлээс 644 693 768 /зургаан зуун дөчин дөрвөн сая зургаан зуун ерэн гурван мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64 064 025 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 60 840 555 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА