Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 312/шш2025/00811

 

 

 

 

 

 

 

 

2025 05 13 312/ШШ2025/00811

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багт байрлах ******* ******* ХК-ийн Орхон салбар /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: /

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг, Залуус 23Б-08 тоотод оршин суух Адуучин овгийн ******* /регистрийн дугаар ФБ78021963, утас: 99716433/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 17 101 321 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Д.Тэгшбаяр

Хариуцагч Р.*******

Хариуцагч Р.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.******* болон Р. нар нь тус *******ны Орхон салбарын Дэнж тооцооны төвөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/202146405680 дугаартай зээлийн гэрээ, БГҮ202146405680 тоот барьцааны гэрээ, БГХ202146405680 тоот хөдлөх хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн гэрээ байгуулан 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж авсан.

Зээлийн барьцаанд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж, 19б тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амьдран суух зориулалттай хувийн сууц;

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж,19б тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, бараа материалын үлдэгдэл барьцаалсан.

Зээлдэгч Р.*******, Р. нар нь Зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4,470,453.20 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,454,187.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,433.71 төгрөг, нийт 6,930,074.78 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 1016 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь заалтуудыг үндэслэн зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж 2022 оны 04 сарын 30-ны өдөр, 2022 оны 06 сарын 08-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд ******* 2021 оны 06 сарын 08-ны өдрийн ЗГ/202146405680 тоот дугаартай зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтыг үндэслэн доор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Үүнд:

1. 2025 оны 02 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар дараах зээлийн төлбөрийг хариуцагч болох Р.******* болон Р. нараас гаргуулах,

- Үндсэн зээлийн үлдэгдэл 11,029,546.80 төгрөг

- Зээлийн хүүгийн төлбөр 5,357,250.60 төгрөг

- Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 714,524.58 төгрөг, нийт 17,101,321.98 төгрөг.

2. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг дараах барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах. Үүнд: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж, 196 тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амьдран суух зориулалтгай хувийн сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж, 196 тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар гэжээ.

2. Хариуцагч Р.******* шүүх хуралдаанд зээлийг төлнө гэсэн тайлбар гаргасан.

3. Хариуцагч Р. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* нь ******* дүүгийнхээ зээл авахад батлан даалт хийж гарын үсэг зурсан. Би нэг ч төгрөг зээл авахад аваагүй учир барьцаа хөрөнгийг нь зарж өр зээлийг нь хааж өгнө үү... гэжээ

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-5-6/, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/202146405680 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-7-14/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-16-17/, зээл төлөх мэдэгдэл /хх-18-19/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар батлуулсан хуулбар /хх-20-21/, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-22-23/, итгэмжлэл /хх-24-28/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-30/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* *******ны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Р.*******, Р. нар нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ЗГ/202146405680 тоот зээлийн гэрээ байгуулан 15 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээл авсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин 2025 оны 02 сарын 03-ны өдрийн байдлаар 1016 хоног хугацаа хэтэрч, үндсэн зээл 11 029 546 төгрөг, зээлийн хүү 5 357 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 714 524 төгрөг, нийт 17 101 321 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Р. шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* дүүгийнхээ зээл авахад батлан даалт хийж гарын үсэг зурсан. Би нэг ч төгрөг зээл авахад аваагүй учир барьцаа хөрөнгийг нь зарж өр зээлийг нь хааж өгнө үү... гэсэн.

3. Хариуцагч Р.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийг төлнө гэсэн.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч Р.*******, Р. нар нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ******* *******ны Орхон салбар Дэнж тооцооны төвөөс ЗГ/202146405680 тоот зээлийн гэрээ байгуулан 15 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан байх ба зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж, 196 тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амьдран суух зориулалтгай хувийн сууц, мөн хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалжээ.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

  6. Нэхэмжлэгч ******* ******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн, хариуцагч нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

Зээлдэгч буюу хариуцагч нар нь Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д зааснаар зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлснээс төлөх нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирч, эргэн төлөх хуваарийг тогтсон ч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүйгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17 101 321 төгрөг болсон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

8. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар гэрээгээр үүрэг хүлээсэн тул хариуцагч нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

9. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3.Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.

10. Хариуцагч Р. зээлээс огт хэрэглээгүй гэж байгаа боловч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, *******ны өмнө үүрэг хүлээсэн байна.

11. Нэхэмжлэгч буюу ******* нь үүргийг зээлдэгч, хамтран зээлдэгчийн хэнээс ч өөрийн үзэмжээр бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах, мөн үүрэг бүхэлдээ дууссанаар зээлдэгч нар үүргээс чөлөөлөгдөхийг хуульчилсан байх тул Р.гийн татгалзал үндэслэлгүй.

12. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Р.*******, Р. нараас үндсэн зээл 11 029 546 төгрөг, зээлийн хүү 5 357 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 714 524 төгрөг, нийт 17 101 321 гаргуулан ******* *******ны Орхон салбар Дэнж тооцооны төвд олгож шийдвэрлэв.

13. Зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж, 196 тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амьдран суух зориулалтгай хувийн сууц, мөн хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан, барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

14. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасны дагуу хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.  

15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.*******, Р. нараас улсын тэмдэгтийн хураамжаар 243 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Р.*******, Р. нараас үндсэн зээл 11 029 546 төгрөг, зээлийн хүү 5 357 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 714 524 төгрөг, нийт 17 101 321 төгрөг гаргуулан ******* *******ны Орхон салбар Дэнж тооцооны төвд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д зааснаар хариуцагч Р.*******, Р. нар зээлийн үүрэг 17 101 321 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ баг 8 дугаар гудамж, 196 тоот хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй амьдран суух зориулалтгай хувийн сууц, мөн хаягт байршилтай 67 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243 456 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Р.*******, Р. нараас улсын тэмдэгтийн хураамжаар 243 456 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Дэнж тооцооны төвд олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА