Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 301/ШШ2025/00378

 

 

 

 

                                                                             

 

 

 

 

                                                                                        301/ШШ2025/00378

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын … багт оршин суух, В овогт Т-ын Э-ийн  хүсэлттэй,

 

            “Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган-Эрдэнэ нар оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч Т.Э нь “Мал маллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.  

 

1. Т.Э миний бие 1968 оны 03 дугаар сарын 21-ний өдөр А аймгийн суманд төрсөн, одоо 57 настай, эрэгтэй. Би 6 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн А аймгийн Ш рашаан сувилалд туслах малчнаар 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад хугацаат цэргийн албанд татагдаж Ардын армын ... дугаар ангид 2 жилийн алба хаан 1988 оны 08 дугаар сарын 18-ны өдөр халагдаад урьд ажиллаж байсан “Ш” рашаан сувилалдаа 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажилласан. Тэгээд 1991 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс А аймгийн Н дын үт малчнаар 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад үргэлжлүүлэн И сумын “Ө” ББХ компанид малчнаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Энэ байдлаа А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 608 дугаар шийдвэрээр тогтоолгосон. Би 1992 онд Ү.О гэр бүлээ батлуулж, дундаасаа 1991 онд Э.Х, 1993 онд Э.Х, 1995 онд охин Э.Б нарыг төрүүлсэн. Би ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1995-2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 6 жилийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж авсан. 1995 оноос хойш одоог хүртэл А аймгийн И сумын багийн Х гэх газарт хувийн мал аж ахуйгаа маллан амьдрал ахуйгаа залгуулан амьдарч байна. Миний бие 1995 оноос хойш малын “А” дансаа жил бүр тоолуулж байсан боловч аймгийн архивын тасгаас малын “А” данс гарч ирэхгүй учраас А аймгийн Нмийн длын хсийн маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өргөдөл гаргахад шаардлагатай баримт бичиг байхгүй үндэслэлээр тогтоож өгөөгүй, үүнийг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд хандахад мөн тогтоож өгөөгүй учраас шүүхэд хандаж байна. Би одоо 57 настай малчнаар өндөр настны тэтгэвэрт гарах хуулийн шаардлагыг бүрэн хангасан. Өндөр настны тэтгэвэрт гарахад миний дээрх нөхөн тооцуулж авсан хугацаа миний мал маллаж байсан жилд орохгүйд хүрч миний эрх хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй болоод байх тул шүүхээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох хувийн малаа маллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох эрх зүйн шаардлага үүсээд байна. Иймд В овогт Т-ын Э намайг 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Архангай аймгийн Жаргалант сумын А багт хувийн малаа маллаж байсан болохыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М тайлбартаа: “...Т.Э-ыг Архангай аймгийн И сумын Э  багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.

 

2. Хэрэгт хүсэлт гаргагчаас дараах

Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

Төрсний бүртгэлийн лавлагаа,

Төрсний гэрчилгээний хуулбар,

Малчин мэргэжлийн үнэмлэх,

Цэргийн батлахын хуулбар,

Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 129/ШШ2023/00608 дугаартай шийдвэрийн хуулбар,

А аймгийн Нмийн дын грын М х ш с зийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/15 тоот албан бичиг,

Н длын Е грын М х ш т зийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 32/26 тоот албан бичиг,

2023 оны жилийн эцэст тоологдсон малын тооны тодорхойлолт,

Үний т авын 03-06/1090 тоот архивын лавлагаа,

Үний т авын 03-06/1091 тоот архивын лавлагаа,

Итгэмжлэл,

Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар,

3. Хэрэгт шүүхээс дараах

А аймгийн Нмийн дын гын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/291 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд,

Аын е гын Үий т аын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/659 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03-01/4548 дугаартай архивын лавлагаа, 2000 оны Монгол улсын Хүн ам, орон сууцны улсын тооллого “...Т-ын Э малчин...” гэсэн,

А аймгийн Уын бийн хсийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11/448 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд,

А аймгийн аын тгийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 48 тоот албан бичиг,

А аймгийн И сумын ... багийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 301 тоот тодорхойлолт,

А аймгийн И сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03-169 тоот албан бичиг,

А аймгийн И сумын багийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 321 тоот тодорхойлолт,

ХААТР-11 Э, Б, эрэгтэй, 1995-08-19 төрсөн, эцгийн: Т.Э албан хаагч...” гэсэн,

А аймгийн Тын гын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/279 дугаартай албан бичиг,

А аймгийн И сумын багийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 322 тоот тодорхойлолт,

Гэрч Б.Э “...Т.Э нь морь малд их дуртай хүн байгаа юм. Би бас морь малд их дуртай учраас бид биеэ сайн таньдаг болсон. Т.Э нь А аймгийн И сумын Э багт 1995 оноос 2001 онд хүртэл эхнэр, хүүхэдтэйгээ 4 толгой хувийн малаа маллаж байгаад 2001 онд манай багт шилжих ирээд одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Т.Э нь мал маллахаас өөр ажил хийж байгаагүй. Мөн манай Архангай аймгийн Ихтамир сумаас өөр газарт шилжиж байгаагүй. А аймгийн И сумын Э баг болон манай нутаглаж байсан А аймгийн Исумын баг нь залгаа нутаг, мөн бид жил бүр наадмаар морь мал уях ажлаар таардаг байсан болохоор би түүнийг мал маллаж байсныг сайн мэдэж байна. Э нь хүүхдийн эмээл хийж тэр нь сумандаа шалгараад сум хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд идэвхтэй малчин байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Д.О-ийн “...Д.Э нь А аймгийн И сумын Э гэх газарт 1990 оноос хойш хувийн малаа маллаж байгаад 2001 он гэж санаж байна /оныг нь сайн мэдэхгүй байна/ А аймгийн И сумын баг руу шилжээд тэндээ одоог хүртэл хувийн маллаж байгаа. Э нь эхнэрийн хамт хонь, адуу, үхэр зэрэг хувийн малаа маллаж байсан. Э нь И нутгаас өөр газар руу шилжиж байгаагүй. Би тухайн үед А аймгийн И сумын Э гэх газарт хувийн малаа маллаж байсан бөгөөд тэр үед Э-тэй саахалт байсан учраас би түүнийг хувийн малаа маллаж байсан талаар нь сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт  гаргагч Т.Э А аймгийн И сумын Э багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан.

 

            Хүсэлт гаргагч Т.Э А аймгийн И сумын Э багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

                                                                  

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан:

          А аймгийн Нмийн дын гын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/291 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, Аын е гын Үний т аын 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/659 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 03-01/4548 дугаартай архивын лавлагаа, 2000 оны Монгол улсын Хүн ам, орон сууцны улсын тооллого “...Т-ын Э малчин...” гэсэн, А аймгийн Уын бийн хсийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11/448 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, А аймгийн авын тийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 48 тоот албан бичиг, А аймгийн И сумын З дгын тгын гын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/169 тоот албан бичиг, гэрч Д.О, Б.Э нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хүсэлт гаргагч Т.Э нь А аймгийн И сумын Э багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан  байдал тогтоогдож байна.

 

          Иймд хүсэлт гаргагч В овогт Т-ын Э /РД:.../-ыг А аймгийн И сумын Э багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Т.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.      

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар В овогт Т-ын Э /РД:../-г А аймгийн И сумын Э багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Т.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ДОНИДДОЛГОР