Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 312/шш2025/00827

 

 

 

 

 

 

2025 05 14 312/ШШ2025/00827

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, шүүгч Ц.Алтангадас, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 106 дугаарын танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн ******* тоотод оршин суух ******* ******* ******* / утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* багийн ******* тоотод оршин суух ******* овгийн /регистрийн дугаар: , утас:/-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэлт цалин 10 213 640 төгрөг, 13 дугаар сарын цалингийн зөрүү 479 856 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 15 383 611 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ******* ******* *******

Орчуулагч Э.Бямбаа

Хариуцагч Б.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг /цахимаар/

Иргэдийн төлөөлөгч Б.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие ОХУ-ын иргэн ******* ******* ******* нь 2023.11.20-ны өдөр өглөө ажилдаа явж байгаад явган хүний гарцаар гарч явахад Б. нь өөрийн унаж явсан Тоуоtа-Sai загварын 39-43 УАМ улсын дугаартай суудлын авто машинаараа намайг мөргөж, биед минь хүндэвтэр гэмтэл буюу зүүн талын хөлийн шагай хэсэг, баруун дотор гадна хавчаар ясны хугарал бүхий гэмтэл учруулсан. Уг гэмтлийн улмаас би хагалгаанд орж, хадаас хадуулан 2023.11.20-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн 2024.01.15-ны өдөр ажилдаа орсон.

Би Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын харьяа Орос 19-р сургуульд багш ажилтай бөгөөд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр 2,211,000 төгрөгийн цалинтай бөгөөд 1600$-ын нэмэлт цалинтай бөгөөд дээр дурдсан өвчтэй байх хугацаа буюу 2023.11.20-ны өдрөөс 2024.01.15-ны өдрийн хооронд нэмэлт цалин болох 1600$-оо бүтнээр авч чадаагүй нийт 3020$ цалингаар хохирсон. Уг долларын цалинг би Хас банкны миний нэр дээр байдаг вальютын дансанд доллараар авдаг юм. Мөн 13-р сарын цалингаа бүтэн авч чадаагүй хохирсон. 2024.05.02-нд эрүүгийн шүүхээс ыг Эрүүгийн хуулийн 27.10.1-р гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Давж заалдах шатны шүүхээс Монгол банкны ханшийн мэдээллийг хавсаргаагүй гэдгээр тогтоолыг хэвээр үлдээсэн. Гэтэл хэрэг дотор Монгол банк болон Хас банкны мэдээлэл байсныг шүүх харгалзаагүй тул энэ нэхэмжлэлээр дахин нэхэмжлэх болж байгаа юм. Миний дутуу авсан 3020$-ийн цалин хөлсийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон тул аас нэмэлт цалин 3020$ /монгол төгрөгөөр 3020*3382=10,213,640₮/ буюу 13-р сарын цалингийн зөрүү 479,856 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр би Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.ыг зам тээврийн ослоор учирсан хохирлыг барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан. Жолооч Б. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 07:40 цагт Тоуоtа Sai K-10, улсын дугаар 39-43 УАМ автомашинаар намайг мөргөсөн. Үүний улмаас би тархины битүү гэмтэл болон баруун шагайн хоёр талын ясны хугарал авсан. Миний анх гаргасан нэхэмжлэлд дараах зардлуудыг нөхөн төлүүлэхийг шаардсан. Эмчилгээний зардал, Ёс зүйн хохирол (сэтгэл санааны хохирол), хөдөлмөрийн чадвар алдалтаас үүдэлтэй 2 сарын цалингийн орлого, 13 дахь сарын цалингийн зөрүү, шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Б.аас 5 816 700 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх үндэслэл: Шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад шинэ нөхцөл байдал илэрч, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх шалтгаан гарч ирсэн. Би нутаг буцсаны дараа ОХУ-д эмчийн үзлэгт орж, баруун шагайны хоёр ясны хугарал буруу бороолсон гэсэн оноштой болсон. Улмаар эмнэлгийн нарийвчилсан үзлэгийн явцад шагайн үений 2-р шатны артроз оношлогдсон бөгөөд үений мөгөөрс бүрэн гэмтсэн тул хоёр шагайн үений хиймэл үеэр солих мэс засал шаардлагатай болсон. Энэхүү мэс засал нь өндөр өртөгтэй юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийг удирдлага болгон дараах нэмэлт хохирлуудыг гаргуулахыг хүсэж байна.

Хөдөлмөрийн чадвар алдалтаас үүдэлтэй орлогын алдагдал (2023 оны 11 дүгээр сарын 20-ноос 2024 оны 01 дүгээр сарын 12 хүртэл 2 сарын хугацаанд) - 3,020 ам.доллар, 13 дахь сарын цалингийн зөрүү 479 000 төгрөг, эмчилгээ, оношилгоо, нөхөн сэргээх эмчилгээний зардал 101 514 рубль. Энэхүү нэхэмжлэлийн нэмэгдэл шаардлагын нотлох баримтуудыг хавсаргав.

2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Монгол Улсын төрийн банкны ханшаар тооцоход: 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хооронд /2 сарын хугацаанд/ хөдөлмөрийн чадваргүй байсан хугацааны алдагдсан цалин 3020 ам.доллар = 10,509,600 төгрөг, 13 дахь сарын цалингийн зөрүү 479 859 төгрөг, гэмтлийн улмаас гарсан эмчилгээ, оношилгоо, нөхөн сэргээх зардал 101,514 рубль = 4,359,011.16 төгрөг, нийт нэхэмжлэлийн дүн 15 383 611.2 төгрөг болгон нэмэгдүүлж байна... гэжээ.

3. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг төлж байгаа, одоо нэмж мөнгө төлөх ёсгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ мөнгийг төлүүлэхгүйгээр шийдсэн шүү дээ. Тиймээс нэхэмжлэлийг зөшөөрөхгүй... гэжээ.

4. Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Семёнова Ю.И нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. Тэрээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж эмчилгээ оношилгоо нөхөн сэргээх эмчилгээний зардал гэж 101 514 рубль төлүүлэхээр шаарджээ.

Тэрээр ийнхүү нэмж мөнгө төлүүлэх болсон шалтгаанаа ОХУ-д очиж эмчийн үзлэгт ороход баруун шагайны 2 ясны хугарал нь буруу бороолсон гэсэн тул 2 шагайн үеийг хиймэл үеэр солих мэс засал хийх шаардлагатай болсон гэжээ.

Би энэ 101 514 рублийг төлөхийг зөвшөөрөхгүй. Би буруу бороолуулаагүй. Би учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Би зам тээврийн осол гаргаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Харин уг гэмтэл буруу бороолж түүний улмаас эрхтэн солиулахад хүргэсэн тийм хүнд гэмтлийг учруулаагүй болно... гэжээ.

5. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Авто замын хэргийн улмаас гарцаар гарч байсан Оросын иргэнийг мөргөж гэмтэл учруулсан, хөлийн шагай гэмтсэн, яс хугарсан. Жолооч Б. гарцаар гарч байсан Оросын холбооны улсын иргэнийг анхаарал болгоомжгүйн улмаас мөргөж гэмтэл учруулсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хохирлыг барагдуулсан боловч хохирогчийн бие сайжраагүй дахин хагалгаанд орох шаардлагатай учир нэхэмжилж байгаа мөнгийг барагдуулах нь зөв гэж үзэж байна. Б. буруугаа хүлээж байгааг бас хохиролоо барагдуулж мөнгө шилжүүлсэн зэргийг үзэх хэрэгтэй гэжээ.

6. Нэхэмжлэгчээс: Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/195 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-3-11/, нэхэмжлэгчийн гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар /хх-12-/, нэхэмжлэгчийн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т ажиллах хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-13-16/, цалингийн тодорхойлолт /хх-17-21/, ээлжийн амралтын хуудас /хх-22/, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн тооцоо /хх-32/, хэт авиан оношилгооны баримт /хх-34/, Хас банкны цалингийн дансны хуулга /хх-35-38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримт /хх-39-41/, ОХУ-ын Эрхүү мужийн Эрхүү хотын Клиник эксперт иркутск-д амбулаториор үзүүлсэн эмчийн дүгнэлт, эмнэлгийн зардлын баримт /хх-42-57/ сувилалд эмчлүүлсэн тодорхойлолт, зарлагын баримт /хх-58-100/, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын гадаад мэргэжилтэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-101-109/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан гэм хорын хохирол 15 383 611 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Б.ы жолоодож явсан Тоуоtа-Sai загварын 39-43 УАМ улсын дугаартай машинд мөргүүлж зүүн талын хөлийн шагай хэсэг, баруун дотор гадна хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан. Ингээд хагалгаанд орж, хадаас хадуулан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажилдаа орсон. Энэ хугацаанд нэмэлт цалин нийт 3020$ буюу 10 509 600 төгрөг, 13-р сарын цалингийн зөрүү 479 856 төгрөг нэхэмжилнэ. Мөн ОХУ-д эмчийн үзлэгт орж, баруун шагайны хоёр ясны хугарал буруу бороолсон гэсэн оноштой болсон. Улмаар эмнэлгийн нарийвчилсан үзлэгийн явцад шагайн үений 2-р шатны артроз оношлогдсон бөгөөд үений мөгөөрс бүрэн гэмтсэн тул хоёр шагайн үений хиймэл үеэр солих мэс засал шаардлагатай болсон. Иймд эмчилгээ, оношилгоо, нөхөн сэргээх эмчилгээний зардал 101 514 рубль буюу 4,359,011.16 төгрөг, нийт 15 383 611.2 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлээс 479 856 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг төлөхгүй гэсэн. Учир нь би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг төлж байгаа, одоо нэмж мөнгө төлөх ёсгүй. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ мөнгийг төлүүлэхгүйгээр шийдсэн, 101 514 рублийг төлөхийг зөвшөөрөхгүй. Би буруу бороолуулаагүй, учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Зам тээврийн осол гаргаж түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Харин уг гэмтэл буруу бороолж түүний улмаас эрхтэн солиулахад хүргэсэн тийм хүнд гэмтлийг учруулаагүй гэжээ.

4. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: хариуцагч Б. нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт Тоуоtа-Sai загварын 39-43 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16 дугаар зүйлийн 16.1.-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч ******* ******* *******г мөргөж, үүний улмаас нэхэмжлэгчид хүндэвтэр гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.

4.1. Хариуцагч Б. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦ/195 дугаар Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5 сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хохирлох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байх ба хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий боловсролын 19 дүгээр сургуулийн сургалтын хэсгийн багшаар ажилладаг, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр түүнтэй байгуулсан Гадаадын мэргэжилтэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ-ний албан тушаалын үндсэн цалин нэг сард 2 874 300 төгрөг, нэмэгдэл цалин 1 600 доллар гэж заасан байх ба 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тул нэмэгдэл цалин болох 3020 долларыг олгоогүй болох нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын цалингийн тодорхойлолтоор /хх17/ нотлогдож байна.

6.1. Мөн нэхэмжлэгч нь ОХУ-д эмнэлгийн үйлчилгээ авч, хөлийн MRI зураг авахуулсан, эмчийн зөвлөсний дагуу нөхөн сэргээх эмчилгээ хийлгээг Русь сувилал, амралтын газар авсан байх ба нийт 12 хоног эмчлүүлсэн, мөн Клиника эксперт иркутск ХХК-д гэмтэл согогийн эмчид үзүүлэн, шинжилгээ өгсөн нь баримтаар нотлогдож байна.

7. Нэхэмжлэгчийн хувьд гэмтэл авсан хөлийг хадуулсан боловч бороолж эдгэхдээ зөрүү үүссэн байгаа нь хариуцагчийн буруугаас болоогүй гэж хариуцагч маргасан бөгөөд энэ нь түүний гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул татгалзал үндэслэлгүй.

Иймд хариуцагч Б.аас нэмэгдэл цалин 3020 доллар, цалингийн зөрүү 479 000 төгрөг, эмнэлгийн үйчилгээ, нөхөн сэргээх сувилалын төлбөр нийт 101 514 рублийг гаргуулан олгох нь зүйтэй байна.

8. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасны дагуу 2023 оны 11 дүгээр сард АНУ-ын долларын дундаж ханш 3 436 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын байдлаар ОХУ-ын рублийн ханш 37.90 төгрөгтэй тэнцэж байх ба нэхэмжлэгчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн 479 856 төгрөг, нийт 14 705 716 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 677 895 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бий болсон тул хохиролыг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 231 479 гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.аас 14 705 716 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 677 895 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас 231 479 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС

 

Г.ЖАРГАЛТУЯА