| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2025/00032/И |
| Дугаар | 312/шш2025/00836 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 312/шш2025/00836
2025 05 19 312/ШШ2025/00836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /регистрийн дугаар *******, утас: *******/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 11 дүгээр баг ******* тоотод оршин суух овгийн /регистрийн дугаар , утас: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 12 676519 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн
Хариуцагч С.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхбатад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.*******, С. нар нь ******* ******* Ард төвлөрсөн тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201844178018 тоот зээлийн гэрээ болон БГХ201844178018 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалингийн орлого, гэрийн эд хогшлыг тус тус барьцаалуулсан.
Зээлдэгч нар нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлийн төлбөрт 4 890 347 төгрөг, зээлийн хүүд 7 111 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 650 622 төгрөг, нийт 12 652 519 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. Иймд ******* талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн холбогдох заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч нарт холбогдуулан ЗГ/201844178018 тоот зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 4,890,347 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 111 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 650 622 төгрөг, нотариатын зардалд 24 000 төгрөг, нийт 12 676 519 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэжээ.
2. Хариуцагч Э.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* нь ******* *******наас нэхэмжилж байгаа 12 676 519 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 12 сарын хугацаанд хувааж төлөх болно, төлбөрийг сар бүрийн 25-28-ны өдөр 1 100 000 төгрөгөөр төлж барагдуулна... гэжээ.
3. Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* *******ны нэхэмжлэлтэй Э.*******, С. нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие тус шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус зээлээр авсан 31-68 ОРО улсын дугаартай машин нь Э.*******ы өмч бөгөөд надад хамаарагдахгүй. Э.******* нь тус зээлийг өөрөө бүрэн хариуцана гэх тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ
4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, зээл хүсэгчийн өргөдлийн маягт /хх-5-6/, 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ЗГ/202146405680 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-7-14/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-16-17/, зээл төлөх мэдэгдэл /хх-18-19/, хариуцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбарын нотариатаар батлуулсан хуулбар /хх-20-21/, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-22-23/, итгэмжлэл /хх-24-28/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-30/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, зээлдэгч Э.*******, С. нар нь ******* ******* Ард төвлөрсөн тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/201844178018 тоот зээлийн гэрээ болон БГХ201844178018 тоот барьцааны гэрээ байгуулан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн Цалингийн зээлийг 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд цалингийн орлого, гэрийн эд хогшлыг барьцаалсан гэжээ.
3. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
4. Хариуцагч С. ******* *******ны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн звшөөрөхгүй байна. Учир нь тус зээлээр авсан 31-68 ОРО улсын дугаартай машин нь Э.*******ы өмч бөгөөд надад хамаарагдахгүй. Э.******* нь тус зээлийг өөрөө бүрэн хариуцана гэх тул түүнээс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн
5. Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Э.*******, С. нар нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* *******ны Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 40 мянгатын Ард төвлөрсөн тооцооны төвөөс ЗГ/201844178018 тоот зээлийн гэрээ байгуулан 15 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй, цалин барьцаалсан зээл авсан байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасанаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч ******* ******* нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгсөн, хариуцагч нар гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ.
8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.
Зээлдэгч буюу хариуцагч нар нь Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.6-д зааснаар зээлийн хүү, зээлийн хугацаа хэтрүүлснээс төлөх нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирч, эргэн төлөх хуваарийг тогтсон ч зээлдэгчээс гэрээний дээрх нөхцөл болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар төлөлтийг хугацаандаа төлөөгүйгээс үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 12 676 519 төгрөг болсон болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.
9. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байхаар гэрээгээр үүрэг хүлээсэн тул хариуцагч нар нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.
10. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, 242.3.-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, 242.11.-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэжээ.
11. Хариуцагч С. нь зээлээс огт хэрэглээгүй тухайгаа тайлбарласан бөгөөд зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан, *******ны өмнө үүрэг хүлээсэн байна.
12. Нэхэмжлэгч буюу ******* нь үүргийг зээлдэгч, хамтран зээлдэгчийн хэнээс ч өөрийн үзэмжээр бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах, мөн үүрэг бүхэлдээ дууссанаар зээлдэгч нар үүргээс чөлөөлөгдөх тул хариуцагч С.ын татгалзал үндэслэлгүй.
13. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Э.*******, С. нараас үндсэн зээл 4 890 347 төгрөг, зээлийн хүү 7 111 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650 622 төгрөг, нотариатын зардал 24 000 төгрөг, нийт 12 676 519 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
14. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 774 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, С. нараас улсын тэмдэгтийн хураамжаар 217 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Э.*******, С. нараас үндсэн зээл 4 890 347 төгрөг, зээлийн хүү 7 111 551 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650 622 төгрөг, нотариатын зардал 24 000 төгрөг, нийт 12 676 519 төгрөг гаргуулан ******* *******ны Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын Ард төвлөрсөн тооцооны төвд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 774 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******, С. нараас улсын тэмдэгтийн хураамжаар 217 774 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******ны Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 40 мянгатын Ард төвлөрсөн тооцооны төвд олгосугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА