Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 312/шш2025/00870

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 312/ШШ2025/00869

Орхон аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би, Ч.******* хүсэлттэй, Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ч.******* нь 1989 оноос 1993 оны 06 сар хүртэл Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинат /тухайн үеийн нэршлээр/-д хивсчинээр ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл дээрх хугацааны ажилласан байдлын архивын лавлагаа, баримт олдохгүй, ажилласан жил тооцох боломжгүй байгаа тул Булган аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад 1989-1990, 1991-1993 оны 06 сарын хугацаанд хивсчинээр ажиллаж байсан байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Ч.******* нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан үр дагвараа бүрэн ойлгож байгаа. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* нь Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч Ч.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА