Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 301/ШШ2025/00343

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

                                     301/ШШ2025/00343

 

   

 

 

                                                   

й

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00343

 

   

 

 

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00343

 

   

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын ... дүгээр баг, Б хорооллын ...... тоотод оршин суух А овгийн Н-ын  Т  /ИБД:....../

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Н.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 1986 онд цэргийн албанд татагдаж, 1988 онд цэргээс халагдаж ирээд 1988 оны 10 сараас А аймгийн Б угсралтын трестэд цахилгаанчнаар ажилласан. Энэ үеэс хойш 1990 он хүртэл Б угсралтын трестэд тасралтгүй цахилгаанчнаар ажиллаж байгаад хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болчихоод А аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан талаарх материалаа шүүлгэхэд 1988 онд ажилд томилсон тушаал гарч, ажлаас чөлөөлсөн тушаал гарахгүй байгаа. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч уг дэвтэрт миний ажилд орсон талаар бичилт хийгдсэнээс, ажлаас чөлөөлөгдсөнийг тэмдэглээгүй байсан. Миний бичиг баримтыг нийгмийн даатгалын байцаагч үзээд шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Үүнээс шалтгаалж би өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч чадахгүй шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Иймд Н-ын Т намайг А аймгийн Б угсралтын трестэд цахилгаанчнаар 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Хүсэлт гаргагчийн .... дугаар хөдөлмөрийн дэвтэр,

- Б хамгаалахын төв Архивын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн .... дугаар лавлагаа,

- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн ..... тоот тодорхойлолт,

- А аймгийн А тасгийн лавлагаа болох У барилгын хорооны харьяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Б угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд авах, томилох тухай” .... дүгээр тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Н.Тын хүсэлтээр Г.Б, Ч.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- биеийн давхцахгүй өргөдлийн бүртгэл ИУБ-31(А) маягт, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1982 оны 01 сарын 25-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, Н.Т-ын паспорт, иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21А/, паспорт авах өргөдөл ХААТР-21А, гэрлэснийг бүртгэх анкет,  /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа /2025 оны 06 сарын 05-ны өдрийн .... тоот албан бичиг/

- А аймгийн А тасгийн лавлагаа болох Б угсралтын трестийн даргын 1988 оны 10 сарын 14-ний өдрийн .... дугаар тушаал, А аймгийн А тасгийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн 46 тоот Н.Т-ын 1989-1990 онд ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа

- 1989 он хүн ам, орон сууцны тооллого /Ү төв архивын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн ........... тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Н.Т нь нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор шүүхэд А аймгийн Б угсралтын трестэд цахилгаанчнаар 1988 оны 10 сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн ..... дугаар хөдөлмөрийн дэвтэр, Б хамгаалахын төв Архивын 2025 оны 01 сарын 06-ны өдрийн .... дугаар лавлагаа, А аймгийн А тасгийн 2025 оны 05 сарын 23-ны өдрийн ... тоот тодорхойлолт,  А аймгийн А тасгийн лавлагаа болох А аймгийн Б угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд авах, томилох тухай” .... дүгээр тушаал, биеийн давхцахгүй өргөдлийн бүртгэл ИУБ-31(А) маягт, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1982 оны 01 сарын 25-ны өдрийн хүсэлт гаргагчийн оны  анх иргэний паспорт авсан маягт-1, Н.Т-ын паспорт, иргэний үнэмлэх авах өргөдөл  сарын /ХААТР-21А/, паспорт авах өргөдөл ХААТР-21А /А аймгийн Улсын-ний өдрийн  бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, гэрлэснийг бүртгэх анкет, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын лавлагаа /2025 оны 06 сарын 05-ны өдрийн .... тоот албан бичиг/,   А аймгийн А тасгийн 2025 оны 06 сарын 10-ны өдрийн .... тоот Н.Т-ын 1989-1990 онд ажиллаж байсан үеийн цалингийн лавлагаа, 1989 он хүн ам, орон сууцны тооллого /Ү төв архивын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн ..... тоот лавлагаа/, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.Б, Ч.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Н.Т нь А аймгийн Б угсралтын трестэд цахилгаанчнаар 1988 оны 10 сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь:  А аймгийн А тасгийн лавлагаа болох “Ардын цэргээс халагдаж ирсэн ... Н.Т нарыг Д.А-ийн бригадад тус тус томилон ажиллуулсугай” гэсэн А аймгийн Б угсралтын трестийн даргын 1988 оны 10 сарын 14-ний өдрийн ... дугаар тушаал, “1988 оны 10 сарын 14-нд цэргээс халагдаж ирсэн тул Б дээр цахилгаанчнаар авч ажиллуулав. А аймгийн Б угсралтын трестийн даргын 1988-10-14-ний өдрийн ... дүгээр тушаалаар” гэсэн бичилттэй Н-ын Т хөдөлмөрийн дэвтэр, мөн Н-ын Т-ын Б угсралтын трестэд ажиллаж байхдаа 1989 оны 2, 3 сард, 1990 оны 1, 3-5, 8-12 сард авч байсныг түүвэрлэсэн цалингийн лавлагаа /А аймгийн Архивын тасгийн 2025 оны 06 сарын 09-ний өдрийн ... тоот/  “Н-ын Т, ажилладаг байгууллага-Б угсралтын трест, ажилд орсон он-1988, эрхэлдэг ажил-нормчин, эрхэлж эхэлсэн он-1988, Цэцэрлэг хот, 1988-11-15” гэсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “нөхрийн РД: АЮ65090571, Н-ын Т, ажилладаг байгууллага-Б угсралтын трест, эрхэлдэг ажил-цахилгаанчин, бүртгэсэн 1989-08-08” гэсэн гэрлэснийг бүртгэсэн ХААТР-15 маягт, “1989 оны хүн ам, орон сууцны тооллогоор А аймгийн Цэцэрлэг хот, Нын Т, 24 настай, эрхэлдэг ажил-Б угсралтын трестэд цахилгаанчин гэж тоологдсон” Ү төв архивын 2025 оны 06 сарын 06-ны өдрийн 03-..... тоот лавлагаа, гэрч Г.Б-ийн “Н.Т нь А аймгийн Б угсралтын трестэд 1988 оны 10 сард ажилд орж байсан. Н.Т нь цахилгаанчнаар ажиллаж байсан. Манай бригадад Н.Т-аас өөр Н.Т гэсэн нэртэй цахилгаанчин байгаагүй. Би Т-ыг Б угсралтын трестэд цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн үеэс таньдаг болсон. Б угсралтын трестийн цахилгаан, сантехник нь нэг бригад байж байгаад сүүлдээ салж байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Ч.Б-ын “Миний бие Н.Т-тай 1988 оноос 1990 оныг дуустал А аймгийн Б угсралтын конторт цахилгаанчнаар хамт ажилласан. Н.Т-ыг анх ажилд ороход би цахилгааны бригадын дарга хийж байсан учир Н.Т-ыг 1988 онд анх ажилд орсон болохыг нарийн сайн санаж байна. Намайг бригадын даргаар ажиллаж байхад цахилгаанчнаар Б, Ө, А, Э нар ажиллаж байсан. А аймгийн Б угсралтын конторт Н.Т-аас өөр Н.Т гэсэн нэртэй цахилгаанчин намайг ажиллаж байх үед ажиллаж байгаагүй. Б угсралтын трест 1992 онд тарсан, түүнээс өмнө 1990 оны дуустал Н.Т ажиллаад ажлаасаа гарсан байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Н.Т-ын А аймгийн Б угсралтын трестэд цахилгаанчнаар 1988 оны 10 сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг   шүүхэд   хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Алаг уул овгийн Н-ын Т-ын А аймгийн Б угсралтын трестэд цахилгаанчнаар 1988 оны 10 сарын 14-ний өдрөөс 1990 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Д.БАЙГАЛМАА