Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 301/ШШ2025/00339

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

 

                                     

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00339

   

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: У хот, Ч  дүүрэг, .. дүгээр хороо, Б-ийн ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух, Ц овгийн Г-ийн Г /ИБД:....../

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Г.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Г-ийн Г миний бие 1971 оны 09 сарын 5-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн. 2026 оны 09 сарын 15-ны өдөр 55 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно. Миний бие 1990 онд С  аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуульдаа суралцаж төгсөөд А аймгийн Ө сумандаа 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс эхлэн Ө сумын Ц яслийн комбинатад асрагчаар ажиллаж байгаад 1990 оны 12 сарын 30-ны өдөр гарсан. Мөн 1991 оны 04 сарын 25-ны өдрөөс Ө сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажилд орж ажиллаж байгаад 1998 оны 01 сарын 01-ний өдрөөс 1999 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хүнд өвчтэй учир чөлөөтэй байсан. Улмаар өвчний чөлөө дуусмагц 1999 оны 03 сарын 01-ний өдрөөс 2002 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй Ө сумын Эрүүл мэндийн төвдөө асрагчаар ажилласан. Өндөр насны тэтгэвэрт гарах нас болох дөхөөд ирэхээр нь өөрийн ажилласан жилийг өөрийн харьяа нийгмийн даатгалын хэлтэст очиж бодуулж үзэхэд миний дээр дурдсан хугацаанд ажилласан жилийг буюу 1990 оноос 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Ө сумын Ц яслийн комбинатад асрагч, тус сумын Эрүүл мэндийн төвд асрагчаар ажилласан хугацааны тушаал шийдвэр нь архиваас олдохгүй байгаа юм. Би одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. 1990-1994 он хүртэл ажиллаж байсан байдал нь хөдөлмөрийн дэвтэрт нь бичигдсэн боловч тэтгэврээ тогтоолгоход Нийгмийн даатгалын газраас хангалттай нотлох баримт болохгүй тул шүүхээр тогтоолго гэсэн. Иймд А аймгийн А газраас авсан лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр зэрэгт үндэслэн 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Ө сумын Ц яслийн комбинатад асрагчаар, 1991 оны 04 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Ө сумын Хүн эмнэлэгт асрагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

-  А аймгийн А тасгийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн 364 дугаар тодорхойлолт,

-  А аймгийн А тасгийн лавлагаа болох Ц-ийн эрхлэгчийн 1990 оны 08 сарын 01-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” 24 дүгээр тушаал, Ө сумын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” 02 дугаар тушаал, Ө сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1995 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 21 дүгээр тушаал, Ө сумын Х эмнэлгийн эрхлэгч эмчийн 1996 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн “Ажилд түр томилох тухай” .... дугаар тушаал, хүсэлт гаргагчийн ..... дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Х.Ц, Ж.О, Ц.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Г.Г-ын холбогдох 1988-06-22 өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21А/,  биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А маягт, төрөгсдийг бүртгэх анкет /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/,

- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 сарын 06-ны өдрийн ..... тоот лавлагаа,

- А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  ..... тоот албан бичиг,

- А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  ...... тоот албан бичиг,

- Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа А дахь техникумын .... дугаартай, диплом хавсралтыг хуулбар,

- Ү төв А лавлагаа болох Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай” ... дугаар тушаал, тушаалын хавсралт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч Г.Г нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр

авах зорилгоор А аймгийн Ө сумын Цэцэрлэг яслийн комбинатад асрагчаар 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл, А аймгийн Ө сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1991 оны 04 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн .... дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, А аймгийн А тасгийн 2025 оны 04 сарын 24-ний өдрийн .... дугаар тодорхойлолт, А аймгийн А тасгийн лавлагаа болох Ц эрхлэгчийн 1990 оны 08 сарын 01-ний өдрийн “Ажилд түр томилох тухай” ... дүгээр тушаал, Ө сумын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” ...... дугаар тушаал,   Ө сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1995 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” ..... дүгээр тушаал,  Ө сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1996 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн “Ажилд түр томилох тухай” ...... дугаар тушаал, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Г.Г холбогдох 1988-06-22 өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21А/, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл ИУБ-31А маягт, төрөгсдийг бүртгэх анкет, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 01/236 тоот лавлагаа, А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот албан бичиг, А аймгийн Ө сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн  ..... тоот албан бичиг, Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа А дахь техникумын .... дугаартай диплом, хавсралтын хуулбар, Ү төв А лавлагаа болох Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай” .... дугаар тушаал, тушаалын хавсралт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Х.Ц, Ж.О, Ц.Э нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч Г.Г-ын

 

3.1. А аймгийн Ө сумын Ц яслийн комбинатад асрагчаар 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан нь: А аймгийн А тасгийн лавлагаа болох “2. асрагчаар Г-ыг түр хугацаагаар авсугай...” гэсэн Цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 08 сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 24 дүгээр тушаал, гэрч Ж.О “Г.Г нь А аймгийн Ө сумын уугуул хүн бөгөөд би Г.Г-ыг багаас нь мэднэ. Сумандаа манайх 1 дүгээр гудамжинд, Г-ынх 3 дугаар гудамжинд байсан бөгөөд Г.Г нь ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Аав нь бага байхад нь өнгөрсөн гэдэг.Г.Г нь А аймгийн Ө сумын хүүхдийн цэцэрлэгт 1990 оны 8 дугаар сард дикриттэй хүний оронд түр тушаалаар 5-6 сар гаргаад ажлаасаа гарсан. Дикриттэй хүний оронд ажиллаж байсан учир үндсэн хүн нь ажилдаа орсоход Г.Г нь ажлаасаа гарсан. Г.Г нь хүүхдийн цэцэрлэгт асрагч багшаар томилогдож байсан. Г.Г-ын ээжийг нь Ж гэж хүмүүс байсан бөгөөд ээж нь намайг ажилд ороход яслийн эрхлэгчээр ажиллаж байсан” гэх мэдүүлэг, “ажилд орсон 1990 оны 08 сарын 01, Ө сумын Ц яслийн комбинатын асрагчаар түр хугацаагаар ажиллуулав. ....-ын эрхлэгчийн 1990-08-01-ний өдрийн 24–р тушаалаар, ажлаас гарсан 1990 оны 12 сарын 30-ны өдөр Ц яслийн комбинатын асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, ....-ын эрхлэгчийн 1990-12-29-ний өдрийн ..... тоот тушаалаар” гэсэн бичилттэй ...... дугаартай 1990 оны 06 сарын 28-ны өдрийн Г.Г-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбараар,

 

3.2. А аймгийн Ө сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1991 оны 04 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байсан болох: А аймгийн А тасгийн лавлагаа болох “1. Асрагч ажилтай Г.Г-ыг өвчтэй байх хугацаанд Н.Урангоог асрагчаар гэсэн Ө сумын эмнэлгийн эрхлэгч эмчийн 1995 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Ажилд түр томилох тухай” ..... дугаар тушаал, гэрч Х.Ц-ын “Г.Г нь 1991 онд А аймгийн Ө сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд ороод 1996 он хүртэл ажиллаад өвчний улмаас ажлаасаа гарсан. Намайг Ө сумын хүн эмнэлгээс гарахын нэг жилийн өмнө Г.Г нь ажлаасаа гарсан учир би энэ талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Ц.Э-ыг  “Г.Г нь намайг Ө сумын хүн эмнэлэгт лаборантаар ажиллаж байхад буюу 1991 оны 04 дүгээр сард ээлжийн асрагчаар томилогдон ажиллаж байсан санагдаж байна. Тухайн үед манай эмнэлгийн эрхлэгч эмч нь Ч байсан. Г.Г-ыг 1991 оны гэдгийг бол сайн мэдээд байна, харин хавар л орж байсан 4 сард орсон санагдаад байна. Г.Г нь 1991 оноос 1996 он хүртэл ажилласан. Тэгээд бөөрний хагалгаанд орж нэг бөөрөө авахуулсан учир ажлаасаа гарч байсан. Сувилагч дутагдалтай үед бид хоёр хамт ээлжид гарч ажиллаж байсан ба Г.Г нь ээлжийн асрагчаас өөр ажлаар эмнэлэгт ажиллаагүй. А аймгийн Ө сумын хүн эмнэлэгт Г.Г-оос өөр Г.Г гэсэн нэртэй асрагч намайг ажиллаж байх үед ажиллаж байгаагүй” гэх мэдүүлэг, “ажилд орсон 1991 оны 04 сарын 25, Ө хүн эмнэлэгт асрагчаар авч ажиллуулав, Ө сумын эрхлэгч эмчийн 1991 оны 4 сарын 25-ны өдрийн 42 тоот тушаал” гэсэн бичилттэй .... дугаартай 1990 оны 06 сарын 28-ны өдрийн Г.Г-ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иймд Г.Г-ын А аймгийн Ө сумын Ц яслийн комбинатад асрагчаар 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл, Ө сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1991 оны 04 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

Үндэсний төв А лавлагаа болох Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдын 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай” ... дугаар тушаал, тушаалын хавсралт, А аймгийн А тасгийн лавлагаа болох Ө сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1995 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” ..... дүгээр тушаал, Ө сумын Хүн эмнэлгийн эрхлэгч эмчийн 1996 оны 06 дугаар сарын 06-ны  өдрийн “Ажилд түр томилох тухай” ..... дугаар тушаал нь хүсэлт гаргагчийн ажиллаж байснаа тогтоолгох хугацаанд хамаарахгүй учир нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цорос овгийн Г-ийн Г-ын

- А аймгийн Ө сумын Ц яслийн комбинатад асрагчаар 1990 оны 08 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл,

- А аймгийн Ө сумын Х эмнэлэгт асрагчаар 1991 оны 04 сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА