| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00366/И |
| Дугаар | 301/ШШ2025/00329 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 301/ШШ2025/00329
| 301/ШШ2025/00283 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би нэхэмжлэгч У хот, С дүүрэг, ... дугаар хороо, С талбай-2, С тауэр, .... дугаар давхарт байрлах Т ББСБ ХХК-ийн /РД:..../ нэхэмжлэлтэй хариуцагч А аймгийн Х сумын ... дугаар багт оршин суух А-ийн Б-т холбогдох 529,854.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т” ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Б нь “Т” ББСБ ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ... тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2112643 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 500,000 төгрөг, үндсэн хүүд 13,927.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 13,927.22 төгрөг, шимтгэлд 2,000 төгрөг, нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 529,854.44 төгрөгийг хариуцагч А.Б-аас гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: Т ББСБ нь А.Б холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 529,854.44 төгрөгийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзаж байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК хариуцагч А.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 529,854.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрхтэй бөгөөд Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2025 оны 05 сарын 23-ны өдрийн ..... дугаар итгэмжлэлээр нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг Э.А-д олгожээ.
Зохигчийн байгуулсан 2024 оны 9 сарын 07-ны өдрийн ..... дугаар Т credit үйлчилгээний гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч А.Б-т холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт нийт 529,854.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,546 төгрөгөөс 8,273 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б-аас 8,273 төгрөг, улсын орлогоос 8,273 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч А.Б-т холбогдуулан гаргасан зээлийн төлбөрт нийт 529,854.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,546 төгрөгөөс 8273 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч А.Б-аас 8,273 төгрөг, улсын орлогоос 8,273 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА