| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00460/И |
| Дугаар | 301/ШШ2025/00347 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00347
301/ШШ2025/00347
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, ...... дүгээр хороо, Г банкны төв байранд байрлах Г банк ХК /РД: ....../
Хариуцагч: А аймгийн Э сумын ...... дугаар баг, Наранбулагийн 18 дугаар гудамж 04 тоотод оршин суух Боржигон овгийн Батбаярын Мөнхтогтох /ИБД:.............../
Нэхэмжлэлийн шаардлага: 23,541,491.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: зээлдэгч Б.М-оосГ банктай байгуулсан .......... тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 23,541,491.64 төгрөгийг Г банканд олгуулж өгнө үү гэжээ.
Зохигч эвлэрлийн гэрээнд талууд тохиролцож ЗГ-......... дугаартай гэрээний зээлийн төлбөрт нийт 23,541,491.64 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд: 2.1.1 хариуцагч нь хуульд заасны дагуу хариуцах улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор нэхэмжлэгчийн Г банк дахь .......... тоот дансанд төлнө. 2.1.2 мөн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нийт дүн болох 23,541,491.64 төгрөгийг нэхэмжлэгчийн Г банк дахь 9145100010 тоот дансанд
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХК нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 23,541,491.64 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй.
Зохигчийн байгуулсан 2020 оны 01 сарын 10-ны өдрийн ...... дугаар “Онлайн зээл” гэрээний 3.1.2, 3.11-д хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон тул нэхэмжлэгч нь хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй байх ба хариуцагч Б.М нь гэрээний дагуу буцаан төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зөрчсөн гэсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай маргаагүй, нэхэмжилсэн 23,541,491.64 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааны талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчтэй эвлэрч талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Хариуцагч Б.М ЗГ-R000554757 дугаартай гэрээний зээлийн төлбөр нийт 23,541,491.64 төгрөгийг дараах хуваарийн дагуу нэхэмжлэгчийн Г банк дахь 9145100010 тоот дансанд
9. 2026.03.25-нд 12,341,491.64 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрийн гэрээ хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч эвлэрлийн гэрээндээ хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр хугацаа зааж тохиролцсон боловч тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваариллаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Б.М нь нэхэмжлэгч Г банк ХК-ийн нэхэмжилсэн 23,541,491.64 /хорин гурван сая таван зуун дөчин нэг мянга дөрвөн зуун ерөн нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгчийн Г банк дахь 9145100010 тоот дансанд
9. 2026.03.25-нд 12,341,491.64 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,657 төгрөгөөс 137,828.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 137,828.5 төгрөг, хариуцагч Б.М-оос 2025 оны 07 дугаар сарын 25-ны дотор 137,828.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА