| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/00365/И |
| Дугаар | 301/ШШ2025/00344 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00344
|
|
| 301/ШШ2025/00344 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ... дугаар багт байрлах А аймгийн Н даатгалын газар /РД:..../
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Билгүүнсаран
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанаар хэргийг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А аймгийн Н даатгалын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х ХХК-ний захирал Г овогтой Б /РД:......./ нь 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл болох 2,660,270 /Хоёр сая зургаан зуун жаран мянга хоёр зуун далан/ төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны байдлаар огт төлөөгүй байна. Г.Б-тай холбоо барих утас байхгүй, улсын бүртгэл дээрх Э сумын .. баг Ц-ын .... тоот хаяг дээр байхгүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор батлагдаж байна. Н даатгалын байгууллага нь “Х” ХХК-ний захирал Г овогтой Б-аас Нийгмийн даатгалын шимтгэл болох 2,660,270 /Хоёр сая зургаан зуун жаран мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулах шаардлагатай байх тул иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Б эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч А аймгийн Н даатгалын газар шүүхэд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ний захирал Г.Б хаяг, утасны дугаар тодорхой болж, шимтгэлийн хуримтлагдсан авлагаа гэрээ байгуулж төлөхөөр болсон тул Г.Б-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд Нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А аймгийн Н даатгалын газар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х ХХК-ийн захирал Г.Б-ыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах эрхтэй.
“Х” ХХК-ийн захирал Г.Б-ны хаяг, утас тодорхой болсон, гэрээ байгуулж төлөхөөр болсон” гэх үндэслэлээр хүсэлт гаргагч А аймгийн Н даатгалын газар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Х” ХХК-ийн захирал Г.Б-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтээсээ татгалзсан болох хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн татгалзал хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Х” ХХК-ийн захирал Г.Б-ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт гаргагч А аймгийн Н даатгалын газрын татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА