Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/25

 

 

 

 

 

 

   2024        05           01                                         2024/ДШМ/25

 

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Хяналтын прокурор Г.Анхбаяр,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Төгсбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Хэнчбиш нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2339001640281 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/240131/04 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Эд хөрөнгө, битүүмжлэх тухай тогтоолоор” битүүмжлэгдсэн ................ орон сууцыг бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хохирогч *******д "энэ байр ны ипотекийн зээлтэй байгаа учраас урьдчилгаа төлбөрөө төлбөл зээлээс чөлөөлөөд орон сууцыг нэр дээр чинь шилжүүлнэ" гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 80,000,000 төгрөгийг залилж, уг 80,000,000 төгрөгийг дүү болох *******ийн дансаар дамжуулан авч хувийн хэрэгцээнд хэрэглэсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч *******тэй холбогдож “38,000,000 төгрөгийг нотариат дээр аваад ирвэл би ны зээл болох 44,000,000 төгрөгийг төлж байрны гэрчилгээгээ шилжүүлэх гээд байна” гэж бодит байдлыг нуух замаар *******ийг төөрөгдөлд оруулж, хуурч 38,000,000 төгрөг авч, үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол буюу 118,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас шүүгдэгч *******ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч ******* овогт ны *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ны *******ийг 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч *******ээс 118,000,000 (нэг зуун арван найман сая) төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хохирогч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/24013/04 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Эд хөрөнгө, битүүмжлэх тухай тогтоол”-оор битүүмжлэгдсэн ....................орон сууцыг бусдад шилжүүлэх боломжгүй, зарж борлуулахгүй гэдгийг мэдсээр байж надад бодит байдлыг нууж 118,000,000 төгрөгөөр зарж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн.

Тус байрыг *******ийн өрийг барагдуулах үндэслэлээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн байдаг ба тус битүүмжилсэн тогтоол, тэмдэглэлээр тус байрыг бусдад зарж борлуулахыг хориглож, *******ээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байна.

******* нь надад байраа зарахдаа “би энэ байрыг битүүмжилснийг мэдээгүй, надад энэ тухай хэлээгүй” гэж шүүх хуралдаан дээр мэдүүлдэг. Гэтэл ******* нь 2022 оны 07 дугаар сард байр зарах зарыг оруулж надад байраа зарахаасаа 2 сарын өмнө буюу 2022 оны 05 дугаар сард Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр оролцож "........... орон сууцыг Шийдвэр гүйцэтгэх байгууллагын битүүмжилсэн тогтоолтой" холбоотой маргаан үүсгэж байсан болох нь шүүхийн шийдвэрээс харагддаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолтой ******* өөрөө танилцаж гарын үсэг зурчхаад, мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилсэн тогтоолтой холбоотой маргаан шүүх дээр үүсгэж оролцож байсан атлаа “би энэ байрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас битүүмжилсэн гэдгийг мэдээгүй учир би гэм буруугүй, намайг үндэслэлгүй яллаж байна, зүйлчлэл, хэргээ хүлээн зөвшөөрөхгүй” гэж үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй, бусдыг их хэмжээгээр хохироосон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй шүүх хуралдаанд оролцсон.

Анхан шатны шүүх хуралдаанд ******* нь хохирол төлнө гэж 5 хоног авсан боловч нэг ч төгрөг төлөөгүй.

******* нь бусдаас авсан 30,000,000 төгрөгийн өрөндөө надад зарсан байраа 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад битүүмжлүүлсэн, хохирогчийн хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд эдийн засгийн хувьд бусдын хохирлыг төлж барагдуулах боломжгүй, их хэмжээний өр зээлтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байхад шүүх мөнгөн төлбөр оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд хохирогчийн хохирлыг барагдуулаагүй, их хэмжээний хохирол учруулсан, надаас нэг ч удаа уучлал гуйж байгаагүй, харин ч удаа дараа худлаа хэлж шүүх хурлаа хойшлуулж хугацаа хожиж байсан ба “би гэмт хэрэг үйлдээгүй, чи намайг шүүдэг хүн биш, гэм буруутайг шүүх шийддэг” гэж хүртэл загнаж байсан, шүүх хуралдаан дээр ч гэсэн өөрийгөө буруугүй гэж оролцож байхад шүүх анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн, бага насны хүүхдүүдтэй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь ******* нь тохиолдлын чанартай энэ хэргийг үйлдээгүй, анхнаасаа төлөвлөж зарж болохгүй байр гэдгийг мэдсээр байж санаатай нууж намайг хуурч мэхэлсэн, би ч гэсэн бага насны 4 хүүхэдтэй, 18 наснаасаа эхэлж ажил хийж 18 жил цуглуулсан мөнгөө *******т алдчихаад маш их сэтгэл санааны дарамтад орж, удаан хугацааны стрессээс болж нойргүйдэлд орж бие сэтгэлээр шаналсан, одоог хүртэл хохирлоо авч чадахгүй байгаа хохирогчийн эрх ашгийг харгалзан үзэхгүй, зөвхөн шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч талын нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин миний нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Байраа битүүмжлэгдсэн гэдгийг мэдсээр байж надад байр битүүмжлэгдсэн гэж хэлээгүй. Анх байр худалдаалахдаа залилах тактик боловсруулж, итгэл үнэмшил төрүүлсэн...” гэжээ.

 

Хяналтын прокурор Г.Анхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу бичгийн нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтуудыг бүрдүүлж прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудыг үндэслэж  *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулсан. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд торгох шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж,  хэргийн зүйлчлэлийн хувьд үндэслэл бүхий шийдвэр гаргасан байна. ******* нь..................өөрийн эзэмшлийн байрыг битүүмжлэгдсэн гэдгийг нууж худалдан борлуулсан нь тогтоогдсон.

Анхан шатны шүүхээс *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үндэслэл бүхий шийтгэл оногдуулаагүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Хохирогчийн хохирлыг нөхөн төлөөгүй байхад хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс  гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирлыг төлөөгүй учраас 4 жилийн хорих ялыг оногдуулах саналыг гаргаж байсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд анхан шатны шүүхийн  шийдвэрийг хэвээр үлдээх санал гаргаж байна.  2023 оны 10 сард хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,  2024 оны 02 дугаар сард хэргийг шийдвэрлэсэн. ******* хохирол төлнө гэж шүүх хуралдааныг хойшлуулдаг байсан. Анхан шатны шүүх хуралдаанд “би энэ хүнийг залилаагүй, байр битүүмжлэгдсэн гэдгийг мэдээгүй” гэсэн тайлбарыг хэлдэг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хохирогчид 118,000,000 төгрөгийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад 15,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, бодитой биелэгдэх боломж нь хангагдахгүй байна.

Мөн шүүхээс *******ийг бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь үндэслэлгүй байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан үндэслэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. ******* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдээгүй. Энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэж байна. 2022 оны 07 дугаар сард байраа зарахдаа битүүмжлэгдсэн байрны тухай шүүхэд зарга үүсгээд явж байсан. Үүнийг мэдсээр байж битүүмжлэгдсэн байр гэдгийг мэдээгүй зарсан гэх тайлбар нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэдэгт хамаарах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч *******ийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. 3 хүний эзэмшилтэй уг байранд хохирогчийн ээж одоо амьдарч байгаа. ******* өөрийн эд хөрөнгөө зарж ордероо шилжүүлэх гэсэн боловч өр, дунд нь гарсан зарлагуудаас болж өнөөдрийг хүртэл төлж чадаагүй нь үнэн.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс *******т 4 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан. Үүнийг хүлээж авах боломжгүй байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т “…тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн…” нөхцөл байдал тогтоогдвол шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэхээр хуульчилсан. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэр буруу гарсан гэж маргадаггүй.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлээ тэжээн тэтгэдэг.

Бидний зүгээс төлбөрийг төлнө гэхдээ ны 43,000,000 төгрөгийн ипотекийн зээлийг төлчих юм бол байрны корпорацаас хариу ирж ордерыг шилжүүлээд өгчихвөл тус байр хохирогчийн эзэмшлийнх болох юм.

Хохирогчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн, 118,000,000 төгрөгөө эсхүл байраа шилжүүлж өгөхгүй байна гэх гомдол гаргасан. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж хохирогчтой уулзсан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр шүүгдэгч *******т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

3. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

4. Шүүгдэгч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2/240131/04 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Эд хөрөнгө, битүүмжлэх тухай тогтоолоор” битүүмжлэгдсэн .......... орон сууцыг бусдад шилжүүлэх боломжгүй гэдгийг мэдсээр байж 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хохирогч *******д "энэ байр ны ипотекийн зээлтэй байгаа учраас урьдчилгаа төлбөрөө төлбөл зээлээс чөлөөлөөд орон сууцыг нэр дээр чинь шилжүүлнэ" гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч 80,000,000 төгрөгийг залилж авсан, мөн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч *******тэй холбогдож “38,000,000 төгрөгийг нотариат дээр аваад ирвэл би ны зээл болох 44,000,000 төгрөгийг төлж байрны гэрчилгээгээ шилжүүлэх гээд байна” гэж бодит байдлыг нуух замаар *******ийг төөрөгдөлд оруулж, хуурч 38,000,000 төгрөг авч, үргэлжилсэн үйлдлээр их хэмжээний хохирол буюу нийт 118,000,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 хавтаст хэргийн 04 хуудас),

- Хохирогч *******ийн т гаргасан гомдол (1 хавтаст хэргийн 05 хуудас),

- Хохирогч *******ийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сард ...зарын дагуу ******* гэх хүнтэй холбогдоод ...байрыг үзэж сонирхоод эхлээд 80 сая, дараа нь 38 сая, нийт 118 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод ...нотариатч дээр очоод "байр худалдаж авахаар урьдчилгаа мөнгө өгч байгаа юм, үүн дээр нотариатын гэрээ байгуулж болох уу" гэж асуутал тухайн нотариатч нь "байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад ир" гэхэд ******* нь хэлэхдээ "энэ байр ны ипотекийн зээлтэй байр, эхлээд урьдчилгаа мөнгөө аваад, үлдэгдэл мөнгөө авахаараа байрыг ипотекийн зээлээс чөлөөлөөд худалдан авч байгаа хүний нэр дээр нь шилжүүлнэ" гэж хэлтэл нотариатч нь “үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй байр дээр нотариат хийхгүй” гэж хэлсэн. Тэгсэн ******* худалдааны төв дээр нотариатын үйл ажиллагаа явуулдаг хүний утсаар нь ярихад тухайн хүн нь “баруун аймгаар зугаалгаар явж байна, ирээд хийгээд өгч болно” гэхээр нь би тэр өдөртөө *******ийн ны тоот данс руу нь өөрийн тоот данснаасаа 80 сая төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр худалдааны төвийн нотариатч дээр очоод мөнгө шилжүүлсэн гэх гэрээ байгуулсан. ******* "байрны зээл одоо 44 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, зөрүү 6,7 орчим сая төгрөгийг бэлдээд байж байя, чиний үлдэгдэл 38 сая төгрөгийг чинь бэлэн болчихвол уулзаад зээлээс чөлөөлөөд өгье” гэсэн. Тэгэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын эхээр үлдэгдэл 38 сая төгрөгөө бэлэн болгоод *******тэй холбогдоод “мөнгө бэлэн болсон, та хэдийн зөрүү мөнгө бэлэн үү” гэхэд “манай мөнгө бэлэн болоогүй байна аа” гэхээр нь “мөнгөө бэлдээд хэлээрэй” гэсэн чинь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр над руу залгаад “зөрүү мөнгө бэлэн болсон, чи 38 сая төгрөгөө аваад нотариат дээр хүрээд ир” гэхээр нь би худалдааны төв дээр байдаг нотариат дээр яваад очтол “зөрүү мөнгө маань бэлэн байгаа хоёулаа 38 сая төгрөг өгсөн, авсан гээд гэрээ байгуулъя, би уг гэрээг мөнгөтэйгөө аваад ин дээр очоод ипотекийн зээлээ хаагаад, ипотекээс чөлөөлсөн гэсэн бичгээ аваад нотариат дээр авчраад өгье” гэж миний итгэл үнэмшлийг олж тэр өдрөө өөрийнхөө ны тоот данс руу 38 сая төгрөгийг надаас шилжүүлж авчхаад ипотекээс чөлөөлсөн гэсэн бичгээ авчирч өгөлгүй явсан. Ингээд би ... ин дээр очоод худалдаж авч байгаа байрныхаа ипотекийн зээлийг хаасан эсэхийг тодруулахад ямар нэг мөнгө төлөгдөөгүй байгаа гэж хэлэхээр нь *******ийг сураглаж байгаад ...уулзаад "та нар зээлээ хаагаагүй бол би 38 сая төгрөгөө эргүүлж аваад байж байя” гэхэд “38 сая төгрөг чинь манай нөхөрт байгаа, хоёулаа юу ч гэсэн цуг очъё” гээд тэр өдөржингөө явж, явж нөхөртэй нь уулзахад “надад одоо байхгүй байна” гээд өгөхгүй байсан. Тэгээд тухайн үеэс хойш өнөөдрийг хүртэл байрыг ипотекээс чөлөөлүүлж өгөөгүй биднийг хуурч мэхлээд байна. …Би өөрөө *******тэй амаар ярьж тохиролцсон. …******* нь бидэнд зарсан байраа одоог хүртэл чөлөөлж өгөхгүй, байрны гэрчилгээг шилжүүлж өгөхгүй биднийг залилсаар байна…” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 19-21 хуудас),

- Гэрч гийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын дундуур наадмын амралтын өдрөөр ******* нь “ээжид байр авч өгөх гэж байгаа юм, үзэхээр боллоо” гэсэн. ...*******тэй хамт зарах гэж байсан байрыг нь үзтэл манай байрны 2 давхрын 06 тоотод байх 2 өрөө байр байсан. Тэгээд ******* нь тухайн байрыг зарна гэсэн эмэгтэйтэй ярилцаад 118 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож баяр наадмын амралтын өдрүүд дууссаны дараа мөнгө төгрөгөө шилжүүлэхээр тохиролцоод салцгаасан. Тухайн үед ******* нь байрыг чөлөөлөөд гэрчилгээ энэ тэр нь асуудалгүй гэж ярьж хэлж байсан. Тэгсэн дараа нь *******эс сураг сонсоход уг байр нь ны ипотекийн зээлтэй юм байна лээ, эхлээд 80.000.000 төгрөгийн урьдчилгаа мөнгө шилжүүлчихлээ. Харин нөгөө хүмүүс нь зөрүү 4,5 сая төгрөг олоод үлдэгдэл 38 сая төгрөг дээрээ нэмээд байрыг зээлээс чөлөөлж гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн боловч 2023 оны 01 дүгээр сард ******* нь үлдэгдэл 38 сая төгрөгөө аваад байраа чөлөөлж өгсөнгүй алга болчихлоо. Энэ асуудлаар цагдаагийн газарт гомдол гаргасан талаараа ярьж байсан..." гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 33-34 хуудас),

- Гэрч *******ийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эгч болох *******ээс 18,000,000 төгрөгийн авлагатай байсан. Тухайн үед чиний мөнгийг өгье гэж хэлээд миний дансыг авсан. Удалгүй 18,000,000 төгрөг дараа нь 10,000,000 төгрөг, дахиад 9,999,000 төгрөг орж ирэхээр нь энэ ямар учиртай илүү мөнгө вэ гэж асуухад эгчийн дүү байлгаж бай би тэгж байгаад авна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 39-40 хуудас),

- Гэрч гийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...йн Шийдвэр гүйцэтгэх тасагт ажиллагаа хийгдэж байгаа т холбогдох 21240131 дугаартай хувийн хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус аймгийн ........... орон сууцанд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг хөндлөнгийн 2 гэрчийн хамт явуулсан. Тухайн байрыг ын эхнэр ******* гэх хүнд хүлээлгэж өгсөн санагдаж байна. Битүүмжилсэн эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн хүнд Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 2.1, Зөрчлийн тухай хуулийн 15.2, 15.27 дахь заалтад заасан эрх үүргүүдийг нь тайлбарлаж өгөөд тэмдэглэл үйлдсэн байгаа тухайн 21240131 дугаартай хувийн хэрэгт хийсэн ажиллагаа нь байх ёстой...” гэх мэдүүлэг (1хавтаст хэргийн 45 хуудас),

- Шүүгдэгч *******ийн ны тоот дансанд хохирогч *******ийн ны тоот данснаас 2023.01.25-ны өдөр 38,000,000 төгрөг, 2023.07.18-ны өдөр 80,000,000, нийт 118,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 хавтаст хэргийн 09, 77, 94, 97 хуудас),

- Орон сууцны ипотекийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь (1хавтаст хэргийн 67-72 хуудас),

- Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ШЗ2021/00109 дугаартай “Албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж (1 хавтаст хэргийн 103 хуудас),

- Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ГХ2021/00017 дугаартай гүйцэтгэх хуудас (1 хавтаст хэргийн 104 хуудас),

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 212402131/04 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 21240131/06 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл (1 хавтаст хэргийн 105-108 хуудас),

- *******ийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Надад энэ зүйл анги хүнддэж байна. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хохирогч *******э болон нартай .......орон сууцны зориулалттай байрыг 118 сая төгрөгөөр зарахаар аман гэрээгээр тохиролцсон. Тэгээд эхний төлбөр болох 80 сая төгрөгийг гэдэг хүн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр над руу шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлнэ гэж тохиролцсон байсан. …2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл 38 сая төгрөгөө шилжүүлсэн. Мөн өдөр би *******э гэдэг хүнтэй ..." ны ипотекээс чөлөөлөгдөхөөр худалдах, худалдан авах гэрээгээр эрхийг шилжүүлэн өгөх” хэлцлийг нотариатаар батлуулсан. Өөрөөр хэлбэл бичгийн гэрээг охин *******этэй байгуулсан. ... гэдэг хүн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр над руу 80 сая төгрөг шилжүүлэхдээ шууд манай байр луу нүүгээд орчихсон одоог хүртэл амьдарч байгаа гэдгийг хэлмээр байна. Би энэ хугацаанд *******э болон нартай биечлэн уулзаж утсаар байнга холбоотой байсан. Мөн прокурорын яллагдагчаар татсан тогтоол дээр дурдагдсан зүйл ангийг хөнгөлж 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар зүйлчилж өгнө үү...” гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 133-134 хуудас),

- ны Хэнтий салбарын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 42/659 дугаартай “…иргэн *******/СЭ91122504/ нь 2017 оны 07-р сарын 27-ны өдөр 45,000,000 төгрөгийн орон сууцны ипотекийн зээл авсан бөгөөд одоогоор 43,202,132.88 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2023 оны 08-р сарын 29-ний өдрийн байдлаар 666,666.78 төгрөгийн хугацаа хэтэрсэн өрийн төлбөр буюу 7, 8-р сарын төлбөр төлөгдөөгүй байгаа болно” гэх тодорхойлолт (1 хавтаст хэргийн 166 хуудас) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцогчдыг оролцуулан тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж шүүгдэгч *******ийг “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг”-ийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

 Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн ам бүл 5, нөхөр, 3-11 насны хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******ийг 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

7. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Төгсбаярын хүү С.Мөнхтөр шүүгчийн туслахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул энэ талаар мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасны дагуу удирдах албан тушаалтанд буюу тус шүүхийн Тамгын газрын даргад мэдэгдэхээр тогтов.

 

9. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд “эрх үүрэг танилцуулсан баримт дээр” гэхийг “эрх үүрэг баримт дээр” гэж (хх-н 57), “хуульд заасан” гэхийг “хууль заасан” гэж, “баримт” гэхийг “” гэж, “хуралдааныг гэхийг “хуралдааны” гэж, “Шүүгдэгчийн өмгөөлөгч” гэсэн үгийг нэг өгүүлбэрт хоёр удаа бичсэн (хх-н 59), “*******ийн хувьд” гэхийг “*******ийн нь хувьд” гэж, “дүгнэлттэй” гэхийг “дүгнэлтэй” гэж, “нөхөрт” гэхийг “нөхөр” гэж, “зөвшөөрдөггүй” гэхийг “зөвшөөрөггүй” гэж  (хх-н 61), “төгрөгийг нь” гэхийг “төгрөгийн” гэж, “таных” гэхийг “таних” гэж, (хх-н 63), “үнэлгээн дээр” гэхийг “үнэлгээ дээр” гэж, “байна вэ” гэхийг “байна уу” гэж, “дүүгийнхээ” гэхийг “дүүгийн” гэж (хх-н 65), “хурал дээр” гэхийг “хурал” гэж (хх-н 66), “зүйлчлэхээр” гэхийг “зүйлчилхээр” гэж, “хохирогч” гэхийг “хохирогчид” гэж, “байдлыг” гэхийг “байдал” гэж (хх-н 68), “зааснаар” гэхийг “заасан” гэж, “шүүгдэгчийн гэм буруугийн...” гэхийг “шүүгдэгчийг гэмт буруугийн...” гэж, “захирамжийн” гэхийг “захирамж захирамжийн” гэж (хх-н 69), “дуусна” гэхийг “дуусган” гэж, “ын” гэхийг “ыг”, “худалдахдаа” гэхийг “худалдах” гэж, “аль нэг нь” гэхийг “аль аль нэг” гэж, “нь” гэхийг “ньь” гэж, “үзэж” гэхийг “үзэн” гэж, “тогтоогдож” гэхийг тогтогдож” гэж (хх-н 70), “гэдгийг” гэхийг “гэдэг” гэж, “хохирогчийн” гэхийг “хохирогч” гэж, “баримт дээр” гэхийг “баримтад дээр” гэж, “хувьд” гэхийг “хувь” гэж, “шүүгдэгчийн өмгөөлөгч нарын” гэхийг “шүүгдэгч өмгөөлөгч нар” гэж, “хэргийг үүсгэж” гэхийг “хэргийн үүсгэж” гэж, “байрыг” гэхийг “байрын” гэж, “энэ нь” гэхийг “энэ” гэж (хх-н 71), “хэргийг нь” гэхийг “хэргийн” гэж, “хөрөнгийг нь” гэхийг “хөрөнгийн” гэж, “шүүх” гэхийг “шүүр” гэж, “хохирогчийн” гэхийг “хохирогчийг” гэж (хх-н 72) бичсэн.

Мөн хуулийн нэр буруу бичсэн, өгүүлбэр дунд том үсгээр бичсэн, өгүүлбэр төгсгөөд том үсгээр эхэлж бичээгүй, цэг, таслал, хаалтыг зөв хэрэглээгүй зэрэг дүрмийн, утга найруулгын алдаа их байгааг дурдаж, цаашид алдаа, зөрчил гаргахгүй байх талаар анхааруулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                          

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

  

                           ШҮҮГЧИД                                                О.БААТАРСҮХ

 

                                                                                            Д.ГАНЗОРИГ

 

 

17