Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 00104

 

 

 

 

      

   2018         04             20                                                     104

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Х.Гантулгын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.М,Х.Гнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. М,Х.Гнарт холбогдох эрүүгийн 1838000430096 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М,Х.Гнар нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-37-11 тоотод оршин суух иргэн Д.Гбайнга амьдрах орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 260.000 төгрөгний хохирол хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М,Х.Гнар нь 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10-37-11 тоотод оршин суух иргэн Д.Г байнга амьдрах орон байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж 260.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "…Г манайд нэг шил архи авчихсан ирсэн. Бид хоёр тэр шил архийг хувааж уучхаад Гантулгын руу явсан. Гантулгын гэрлүү явж байталГхоёулаа Тулгаагийн гэрээр дайраад гаръя орж тамхи авч татья гэхээр нь тэгье гээд Тулгаагийн гэрт очиход цоожтой хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би санаандгүй гадаа таамбарынх нь цоожийг татал онгойчихоор нь хамт таампарлуу ороод Аккумулятор, хятад хөрөө, сүх зэрэг эд зүйлсийг аваад гарсан. Бид хоёр хулгайлсан эд зүйлсээ буцаагаад эзэнд нь өгсөн…" гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "…Мынд очиж бид хоёр нэг шил архи хувааж уусан. Тэр архиа ууж дуусчхаад Тулгаа гэдэг айлд очсон. Тулгаагийнд очиход хүн байхгүй гэр нь цоожтой байсан бөгөөд М хаалганы цоожийг нь татсан чинь онгойчихсон. Таамбар дотроос машины Аккумулятор, хятад хөрөө, сүх зэрэг эд зүйлсийг аваад гарсан. Тэндээс гараад бид хоёр хулгайлсан эд зүйлсээ Сүхээ гэдэг айлд аваачиж тавьсан...Бид хоёр хулгайлсан эд зүйлсээ буцаагаад эзэнд нь өгсөн…" гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 5-7 дугаар хуудас/,

       Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Нэгдсэн эмнэлэг дээр аавынхаа биеийг үзүүлж байгаад гэртээ ирэхэд гэрийн болон амбаарын цоож эвдэрсэн байдалтай байсан. Тэгэхээр хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Манай гэр дотор байсан хоёр ширхэг Аккумулятор, амбаарт байсан модон иштэй сүх, хужаа цахилгаан хөрөө зэрэг эд зүйл алга болсон байсан...Би хулгайд алдсан эд зүйлсээ бүгдийг нь бүрэн бүтэн буцааж авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... " гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/,

        Гэрч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Миний танил Ганаа гэдэг залуу нэг танихгүй залуутай хамт орж ирээд цагаан, хар өнгийн 2 ширхэг машины Аккумулятор, модны хужаа хөрөө, түлээний сүх зэрэг эд зүйлүүдийг манайд оруулж тавьчхаад явсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

        Гэрч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Нэг залуу ирээд Аккумулятор авах уу гэхээр нь авна гэсэн. Тэгээд би дагаж машин дээр нь очиход хоёр талаасаа хоёр Аккумулятор гаргаж ирсэн ба нэгийг нь 8000 төгрөгөөр, нөгөөхийг нь 5000 төгрөгөөр худалдаж авсан. Аккумулятороо оруулж тавьчхаад эргээд харсан чинь нөгөө залуу араас дуудаад хөрөө авах уу гэхээр нь очоод хартал ногоон өнгийн дружба хөрөө байсан. Би авахгүй гээд буцаасан...Би ажил дээрээ оройхон сууж байсан чинь миний танил залууГгэдэг залуу над дээр цагдаа дагуулж хүрч ирээд миний авсан Аккумуляторыг харснаа миний алдсан Аккумулятор байна гээд заасан тэгээд хурааж авсан. Дараа нь миний мөнгийг авчирч өгсөн...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-21 дүгээр хуудас/,

        Гэрч У.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Гантулга нэг танихгүй өндөр залуутай хамт машинтай явж байсан. ТэгээдГмашин дотроо нэг дружба хөрөө хийчихсэн явж байснаа намайг хөрөө тавиад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би 10 дугаар хорооны урдуур байдаг Нэмэх хүнсний дэлгүүрт дружба хөрөөг 60.000 төгрөгөөр тавьж тэр мөнгөнөөсөө 2 шил архи аваад үлдэгдэл мөнгийг ньГөөрөө аваад явсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 22-23 дугаар хуудас/,

        Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Манай гэрт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирээд Мтай уулзъя гээд гараад явахаар нь би дагаад гартал нөгөө хүмүүс нь Мыг бусдтай бүлэглэн хулгай хийсэн гэж хэлсэн тэгж л анх хулгай хийсэн талаар нь мэдсэн....." гэх мэдүүлэг /ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,

        Гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "…Намайг дэлгүүртээ зогсож байхад Мөнхболд гаднаас нэг танихгүй эрэгтэй хүнтэй орж ирээд дружба хөрөө зарах гэсэн юм гэхээр би хөрөөг үзтэл гайгүй хөрөө байхаар нь хэдээр зарах юм гэсэн чинь 60.000 төгрөгөөр зарна гэхээр нь авахаар болсон. Мөнхболд 60.000 төгрөгнөөс 2 шил архи аваад үлдсэн мөнгийг нь аваад явсан. Хэд хоногийн дараа уг хөрөө хулгайн хөрөө болсон. Хөрөөг өгөхдөө Мөнхболдтой хамт орж ирсэн залуу надад 60.000 төгрөгийг өгөөд хөрөөгөө аваад явсан...." гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /ХХ-ийн 29 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Г,Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000430096 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

       ХохирогчД.Гнь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ШүүгдэгчХ.Гнь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 50 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М нь урьд 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 53, 56-58 дугаар хуудас/-аар тогтоогдож байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах...гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

        Шүүгдэгч Х.Г,Б.М нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Г нь ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1. Шүүгдэгч Х.Г, Б.М нарыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х Г-ыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г,Б.М нарт оногдуулсан 1 /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн 1838000430096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г,Б.М нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ