| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00715/И |
| Дугаар | 312/шш2025/00887 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 312/шш2025/00887
2025 05 22 312/ШШ2025/00887
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг Амарын гудамжид байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар ******* утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* тоотод оршин суух Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар: *******, утас: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 34 554 378 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Г.******* нь ******* *******тай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр МЮ00030003095030178 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 31,287,000.00 /гучин нэгэн сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар Хувийн хэрэгцээнд зориулан авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй зөрчил үүсгэсээр байна. Тус ******* нь зөрчлийг арилгаж, харилцан тохиролцсон хуваарийн дагуу үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэн нэмэлт хугацааг олгож байсан боловч тодорхой үр дүн гарсангүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч Г.*******тай байгуулсан зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг дараах байдалтай байна. Үүнд:Үндсэн зээл 31,287,000.00 /гучин нэгэн сая хоёр зуун наян долоон мянга/ төгрөг, зээлийн хүү 3,217,504.00 /гурван сая хоёр зуун арван долоон мянга таван зуун дөрвөн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,874.00 /дөчин есөн мянга найман зуун далан дөрөв/ төгрөг. Нийт 34,554,378.00 /гучин дөрвөн сая таван зуун тавин дөрвөн мянга гурван зуун далан найман/ төгрөг болно. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр МN00030003095030178 тоот Цахим цалингийн зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт нийт 34,554,378.00 /гучин дөрвөн сая таван зуун тавин дөрвөн мянга гурван зуун далан найман/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:...Миний бие Г.******* нь ******* *******наас нэхэмжилж байгаа 34 554 378 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 2 879 526 төгрөгөөр төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 34 554 378 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 2 879 526 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 34 554 378 төгрөгийг хариуцагч Г.******* 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сар бүр 2 879 526 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165 360.5 төгрөг, төрийн сангаас 165 360.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА