Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2025/0671

 

025 10 01 8/ШШ2025/0671

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж, шүүх хуралдааны дөрөвдүгээр тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.У*******

Хариуцагч: нийслэлийн Орон сууц хувьчлах товчоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.О*******,

Гуравдагч этгээд: Г.Ц******* нарын хоорондын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй холбогдох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У******* нь нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн орон сууц өмчлөх товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0009529 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч Г.У******* Орон сууц хувьчлах товчооны хурлын шийдвэргүйгээр Б дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот /29м.кв 2 өрөө/ 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 0009529 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон хууль бус үйлдлийг тогтоож, Г.У*******т орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг дахин шинээр олгож өгөх хүсэлтийг нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд 2024 оны 10 дугаар сарын 0-ны өдөр гаргаж, татгалзсан хариуг авч шүүхэд 20245 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоол гэж бичигдсэн байгаа. 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ямар нэгэн шийдвэр, хурлын тэмдэглэл надад байхгүй. Ийм учраас илт хууль бус тогтоолгох гэж байгаа. Гэрчилгээ 09 дүгээр сарын 05-ны өдрөөр гарсан байхад, дараа нь нөхөж шийдвэр гаргах боломжгүй.

Одоо би энэ байранд амьдарч чадахгүй байгаа. Ээж энэ байранд амьдарч байсан. 5 жил гаруй хугацаанд хорт хавдартай, асаргаанд байсан. Тэгээд сүүлдээ хашаа байшинд амьдарсан. Тэгээд Гын Д гэх айл түрхүүрийг дамжуулж авч, гарахгүй, тухайн байранд амьдарч байгаа. 2019 онд миний эдийн засгийн байдал хэцүүдэж, өөрийн хамааралтай байрны заримыг нь банканд өгч өр, төлбөрөөсөө салахаар шийдсэн. Банкны зүгээс бүх байрнуудаар явж үзэж, маргаангүй бол зээлийн хүүг зогсоож өгнө гэсэн. Тэгээд банкны комиссоос байрыг үзэхээр очиход байранд амьдарч байсан айлын хүмүүс манай байр гэж явуулчихсан байсан. Тэгээд би иргэний шүүхэд тухайн айлыг албадан нүүлгүүлэх хүсэлт гаргаж байсан гэжээ.

Нэхэмжлэгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн орон сууц өмчлөх товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0009529 дугаартай 4 хүний нэр дээр олгосон орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байгаа. Үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар илт хууль бус захиргааны акт гаргасан үйлдэл нь хууль зүйн үндэслэлгүй байна. 0009529 дугаартай гэрчилгээг гаргасан шийдвэр байх ёстой. Мөн шийдвэр гаргахын өмнө товчооны комиссын гишүүд хуралдаж, хурлын тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурж, баталгаажуулсан байх ёстой. Гэрчилгээ яагаад 4 хүний нэр дээр бүртгэгдсэн вэ, бодит байдалд хэний нэр дээр байх ёстой гэдгийг шалгаж тогтоох ёстой байсан. Гэтэл миний эрх ашгийг илт эдлүүлээгүй. Энэ гэрчилгээнд Г******* овогтой У*******т 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор дундын эзэмшлийн ногдох хэсгийг хувьчлан авсан тул 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өмчлүүлэв гэсэн байгаа. Гэтэл 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 тогтоол гэж байхгүй учраас захиргааны процедур хууль бус байна. Хууль бус өмчлөх эрхийг гэрчилгээ бичигдсэн. Тухайн байранд огт амьдарч байгаагүй, миний гэр бүлийн гишүүдийг тоонд бүртгэлгүй хүмүүст өмчлүүлсэн. Тухайн үед бие ганц бие, эдийн засгийн хувьд бие даасан, орон сууц хувьчлах 7 дугаар контортой гэрээ байгуулчихсан байсан. Дээрх байдлыг үндэслэн хуралдаж, бүртгэсэнтэй холбоотой баримт бичиг байхгүй учир илт хууль бус байна. Өөрөөр хэлбэл бодит байдалд нийцээгүй, бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц хувьчлах хуулийн дагуу Орон сууц хувьчлах товчоо нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар байгуулагдсан. Тухайн үед товчоо нь 4-5 хүний бүрэлдэхүүнтэй байсан. 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоол нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэж гарсан байдаг. Дээрх байдал нь архивд байгаа баримт бичгээс харагдана. Хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. Тухайн үед өргөдөл хүлээн авах маягтын дагуу хорооны тодорхойлолт, ам бүлийн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтууд, өр төлбөргүйг нотлох бичиг, орон сууц эзэмших эрхийн бичиг зэрэг бичиг баримтуудыг хүлээн авч, хурлаар хэлэлцүүлсэн байгаа. Тухайн үеийн бичиг баримтыг үзэхэд ам бүл 4 гэсэн тодорхойлолт ирсэн. Орон сууц хувьчлах товчоонд гаргасан хүсэлтдээ 4 хүнээр өргөдлөө өгсөн байдаг. Тэгээд эзэмшигчээр Г.У*******, хамтран амьдрагчаар хүнийг оруулж гэрчилгээ гаргаж өгсөн байдаг гэв.

Гуравдагч этгээд Г.Ц******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Г.У******* нь нэхэмжлэлдээ Нийслэлийн орон сууц хувьчлах товчоо"-г хариуцагчаар татсан нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч этгээдийг буруу тодорхойлсон байна. Учир нь 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон энэхүү орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ нь тухайн үеийн өмч хувьчлалын журмын дагуу, хууль ёсны дагуу олгогдсон бөгөөд хуулийн ямар нэг зөрчил байхгүй болно. Мөн 28 жилийн өмнөх (1997 оны) өмч хувьчлалын асуудлыг өнөөгийн энэ байгууллага хариуцах боломжгүй, харьяаллын хувьд хамаарахгүй.

Энэ нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 5-р зүйлд заасан захиргааны актад хамаарахгүй. 1997 оны өмч хувьчлалын ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 7.1-д заасны дагуу "Захиргааны акт"-д мөн хамаарахгүй. Захиргааны акт гэдэг нь захиргааны Байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг бий болгодог захирамжилсан шийдвэр юм. Харин 1997 оны орон сууцны хувьчлалын үйл ажиллагаа нь арилжааны шинжтэй байсан бөгөөд энэ шийдвэрийн улмаас ямар нэг хэлбэрээр нийтээр дагаж мөрдөх, эсвэл нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, захирамжилсан шийдвэр гараагүй. Энэ агуулгаар маргаан бүхий орон сууцны өмч хувьчлалын асуудал нь захиргааны шүүхийн харьяалан шийдэх маргаан гэж үзэхгүй байна.

Г.У******* нь маргаан бүхий орон сууцыг 100% өмчилж авсан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, иргэн Г.Ц******* намайг тухайн орон сууцыг хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, энэ асуудлаар Иргэний хэргийн шүүх энэ маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд өмнө нь шүүхээр бүрэн шийдвэрлэгдсэн асуудлыг дахин захиргааны хэргийн шүүхэд оруулж хэлэлцэх нь давхардаж шийдвэрлэх ноцтой зөрчил болно.

Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд харьяаллын хувьд Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106..-д үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Анх Б дүүргийн дүгээр хороо дугаар байрны тоотод байршилтай орон сууцны өмчлөх эрх 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Г.У*******, Г.А*******, Н.Г*******, Н.Ц******* нарын өмчлөлд бүртгэгдэж, 2000 онд Н.Г******* нас барснаар, Г.У*******т өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгогдож, Б дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоот эрхийн улсын бүртгэлийн Y-2202001555 дугаарт бүртгэлтэй, орон сууцны өөрт оногдох хэсгийг Г.У*******т өвлүүлсэн.

Г.У******* нь 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Г.А*******, Г.Ц******* нартай тус тусад нь орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж, уг орон сууцны өмчлөгчөөр Г.У*******ийг бүртгэж,өмчлөх эрхийн 0055047 дугаартай гэрчилгээг 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосныг Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202 оны дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ202/04678 дугаартай шийдвэрээр 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Г.У******* болон Г.Ц******* нарын орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Г.Ц*******г Б дүүргийн дүгээр хороо дугаар байрны тоотод байршилтай 19 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөс хассан бүртгэлийг хүчингүй болгож, дахин бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/00405 дугаартай магадлалаар, Б дүүргийн дүгээр хороо, дугаар байрны тоот эрхийн улсын бүртгэлийн Y-2202001555 дугаартай 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Г.Ц*******г хассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Мөн Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ/2024/050 дугаартай шийдвэрээр Г.У*******ийн Б дүүргийн хороо дугаар байр, тоот 2 өрөө орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/06 дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаарх үйл баримтыг дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх тул шүүх энэ үйл баримттай холбогдуулан дахин дүгнэлт хийхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0009529 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагын тухайд:

Нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаар тогтоолоор 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн нэгдүгээр хавсралтын дэх хэсгээр орон сууцаа хувьчлан авахаар өргөдөл гаргасан Г.У*******т орон сууцаа өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 0009529 дугаартай гэрчилгээг 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн огноотойгоор олгосныг нэхэмжлэгч Г.У******* Орон сууц хувьчлах товчоо 1997 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хуралдаж мөн өдөр хувьчлах тогтоол гаргасан байхад гэрчилгээг түрүүлж 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон нь тухайн үеийн захиргааны байгууллага болох Орон сууц хувьчлах товчоо өөрийн чиг үүрэгт үл хамаарах буюу орон сууц хувьчлах товчооны гишүүдийн хурлын эрхийг түүний шийдвэргүйгээр эдэлсэн гэж хариуцагчаас Г.У*******ийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөл холбогдох бичиг баримтыг үндэслэн орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгох шийдвэр гаргасан огнооны хувьд гэрчилгээнд дээр техникийн алдаа гаргасан гэдгийг үгүйсгэхгүй гэхдээ товчооны гишүүдийн хурлын шийдвэргүйгээр гэрчилгээ бичигдээгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Б дүүргийн дүгээр хорооны дугаар байр тоотод оршин суугч н.А******* нь 8166 дугаартай орон сууц эзэмших эрхийн орон сууцаа өөрийн дүү Г.У*******т эзэмшүүлэх хүсэлтийг гаргаж 1997 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 970088 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг олгож, Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар контортой гэрээ байгуулагдсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан түүнийг илт хууль бус захиргааны акт болох бөгөөд тухайн акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байхаар заасан бөгөөд захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт анхнаасаа хүчин төгөлдөр бус буюу гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг бол хууль зөрчсөн хэдий ч гомдол, нэхэмжлэл гарч шийдвэрлэгдэх хүртэл хүчин төгөлдөр мөрдөх боломжтой актыг хууль зөрчсөнд тооцон хүчингүй болгох хууль зүйн зохицуулалтаас үзвэл нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0009529 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй, 11 дүгээр зүйлийн 6 дах хэсэгт өмчлөх эрхийн гэрчилгээ олгох эрх-ийг орон сууц хувьчлах товчооны эрхэд хамруулсан, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана, 18 дугаар зүйлийн 1дэх хэсэгт Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно, гэж зааснаас үзэхэд нийслэлийн Орон сууц хувьчлах товчоог Орон сууц хувьчлах товчооны гишүүдийн хурлын шийдвэргүйгээр орон сууц өмчлөх гэрчилгээг олгосон илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл, нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд нэхэмжлэгч Н.У******* нь орон сууц өмчлөх хүсэлт гаргахдаа хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх иргэдийн нэрийг заасан бөгөөд орон сууц хувьчлах товчооны гишүүдийн хурлын тэмдэглэлийг үндэслэн түүнд өмчлөх шийдвэрийг гаргасан нь дээрх хуулийн заалтуудыг зөрчиж маргаан бүхий 1997 онд олгосон 0009529 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж үзэхээргүй байна.

Иймд 1997 онд олгосон 0009529 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр огноологдсон нь техникийн алдааны шинжтэй, Орон сууц хувьчлах товчооны гишүүдийн хурлын шийдвэрээс түрүүлж гарсан гэх үндэслэлгүй байх тул илт хууль бус захиргааны актад тооцох боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орон сууц хувьчлах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 6, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.У*******ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан нийслэлийн Орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0009529 дугаартай Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.